Мөн хайртай, дотны хэн нэгнээ алдсан хүн ч хүүхэд, хөгшдийг будаалахаар очдог. Тэгвэл тэдний энэ “буяны сэтгэл”-ийг тэр асрамжийн газрын хуүхдуүд огт тоохоо больчихож гэхэд хатуудсан болохгүй. Учир нь олон янзын хүн элдэв төрлийн өнгө алагласан хэрэгтэй, хэрэггүй зүйл барьж очсоор тэднийг залхаасан бололтой.
Ер нь ч тэгээд үнэхээр хүнд туслаж байгаа бол түүнийгээ заавал олон нийтэд зарлан тунхаглах шаарддагагүй мэт санагдана. Гэхдээ л үйлдсэн буянаа хүнд хэлэхгуй бол сэтгэл нь амардаггүй олон хүн байдаг юм байна. Үнэн хэрэгтээ мэргэд аливаа буяны үйлийн эхлэл, төгсгөлийг сайтар үйлдэх нь чухал болохыг номлосон байдаг аж. Тиймээс буян үйлдэж, хэн нэгэнд туслахаар шийдсэн бол хамгийн түрүүнд сэдэл тань зөв байх хэрэгтэй. Дараа нь бодитой буянаа үйлд, харин төгсгөлд нь ерөөл тавих хэрэгтэй юм байна. Сэдэл зөв байх гэдэг нь эх болсон хамаг амьтны тусын тулд гэм бүхнээ арилгаж, эрдэм бүхнийг төгсгөсөн бурхны хутгийг олохын тухайд зориулан үйлдэе гэж бодож буян үйлдвэл бодсон зүйлийн тоогоор буян арвиждаг гэнэ. Үүнээс гадна маань унших, сүм хийд, суварга эргэх, бүтээх, зул барих, ном унших, өглөг өгөх, бясалгал хийх, мөргөл үйлдэх гэх мэтээр буяны үйлс үргэлжилнэ. Энэ бол буян үйлдэх бодит хэлбэр.
Дээр хэлсэнчлэн хэн нэгэнд туслаж “шоудалгүй” буян үйлдэж буй хүн олон бий гэдэгт эргэлзэхгүй байна. Адаглаад л хүмүүст аяга цайны усыг нь өгч буян үйлдэж болж байна. Гэр хорооллын зөөврийн ус түгээдэг цэгийн түгээгч “Буяны ус тарааж байна” гэж бичээд, ойр хавийнх нь хүмүүс усаа үнэгүй авч байхыг олон удаа үзсэн юм байна. Тэглээ гээд хүмүүст үнэгүй ус тараасан, би буянтай хүн гэж цээжээ дэлдэж байсан удаагүй. Энэ мэтчилэн буяны үйл том жижиг нь хамаагүй, гол нь үнэн сэтгэлийнх байх учиртай. Буян үйлдэхдээ сэтгэлээ сайтар шинжиж, хүсэл, шуналгүй, уур хилэнгүй, мунхаг үгүй ариунаар өөр болон бусдын тусыг бүтээгээрэй. “Буянтай хүний хүссэн бүхэн бүтдэг” хэмээн Бурхан багш айлдсан байдаг шүү дээ.
Э.Туул
1 Comment