“Нарантуул” олон улсын худалдааны зах хоёр дахь удаагаа галд өртөж, ихээхэн хэмжээний хохирол учруулав. Өнгөрсөн 2013 онд тус захын хүнсний зах нь бүхэлдээ шатсан бол өнгөрсөн шөнө бөс бараа, торго даавууны лангуунуудын 60 гаруй хувь шатсан байна.
Хурдацтай тархсан их хэмжээний галыг унтраахаар нийслэлийн гал түймэртэй тэмцэх найман ангийн гал сөнөөгчид шуурхай ажилласан бол ОБЕГ-ын дарга, бригадын генерал Т.Бадрал, Гал түймэртэй тэмцэх газрын дарга С.Залуухүү нар үүрээр хэргийн газарт очиж үүрэг чиглэл өгөн ажиллажээ. Одоогоор юунаас болж гал гарсан шалтгаан нөхцлийг тодруулахаад галын шинжээчдийн баг болоод мөрдөн байцаагчид ажиллаж байна.
Харин ийнхүү “Нарантуул” захаа шатаалгасан захын босс Ш.Сайхансамбуу ихэд бухимдалтай яваа ажээ. Түүнтэй холбогдож энэ хэргийн талаар утсаар тодруулахад “Би юу ярих вэ дээ. Одоо цагдаагийн байгууллагад байцаалт өгөх гээд явж байна. Энэ бол угаасаа анхны тохиолдол биш гэдгийг хүн бүр мэдэж байгаа. Өмнөх жилийн гал түймэр бас л үүрээр гарсан шүү дээ. Энэ бол явуулга, санаатай хэрэг гэж үзэж байна.
Угаасаа энэ хэргийг хийдэг хорлон сүйтгэгч байгааг би мэдэж байгаа. Гэтэл цагдаагийнхан тэр этгээдийг олохгүй, ажлаа хийхгүй байна. Би өөрөө яваад гүйгээд ямар ч нэмэр тус алга байна. Харин түрээслэгч, худалдаачдын хохирлыг барагдуулахгүй. Учир нь манайх тэдэнтэй хийсэн ямар ч гэрээ байхгүй. Хийж ч байгаагүй. Би тэдэнд бараагаа битгий гадаа тавьж бай гэж хэлдэг байсан” гэв.
О.Сайхан
Zaluu.com
Холбоотой мэдээ
-
gahai (March 03, 2016 5:58:39 pm )
Saikhansambuu-g 250,000 tugruguur torgohoor ajlaa saijruulah geh hurungu zarah uu? Ineegeed l uguh bailgui dee ter 250,000 torguulaa. Technekiin shinechlel, ayulgui baidlaa saijruulsnaas olon dahin hyamdhan um baina shuu dee. Tegeheer zasagdahgui ajil baina dooo. Ulger ulger. Dund n engiin ard l hohiroh um baina dooooooo
-
gahai (March 03, 2016 5:59:25 pm )
Ichij amidraasai. Uuriin hiigeegui ajlaasaa bolson buruug busdad tohoh gej oroldood. Ichij uh
-
ззочин (March 03, 2016 7:56:47 pm )
даварсан махан толгой вэ тэгээд хэн төлөх вэ
-
зочин (March 03, 2016 9:05:15 pm )
охиноо дүүгээ өөрийгөө их хуралд оруулна гээд байсны гор гарч дээ. Улс төрөөр их оролдвол анодын даваа шиг юу ч биш болж мэднэ шүү.
-
Бат (March 03, 2016 9:33:34 pm )
Энэ одоо лангууны түрээс авчиахаад хариуцахгүй байхдаа яадаг байна аа.
-
зочинзочин (March 04, 2016 12:25:56 am )
САЙХАНСАМБУУГИЙН ЗӨВ БИТГИЙ ТӨЛ учирийг нь заавал ол
-
Anonymous (March 04, 2016 8:00:54 am )
ПОПУЛИЗМ ГЭЖ АЙХТАР ЮМ ДАА АВГАЙ ХҮҮХДЭЭ АЛЧИХ ВИЙ ДЭЭ ЭНЭ СОНГУУЛЬД ОРЖ БАЙГАА УЛС
-
old men (March 04, 2016 8:03:30 am )
NARAN tuul gej argagvin erkhend l khvmvvs asar ikh daramt dor khudaldaa khiij amidralaa zalguulj baigaa khamgiin bvdvvleg ,gazar.Tend ariun tsewer ervvl. Akhuin bolon busad yamarch nukhtsul baidaggvi .Adaglaad tvreeslegchidiinkhee baraag khadgalakh aguulakhch baidaggvi, zvgeer l zadarch unakh shakhsan modon avdar baidag yum bilee Tegsen atlaa tvrees ni undur gej yaanaa.Er ni ene Naran tuul gej tvreeslegchidee deed zergeer shuldag shulaanii gazar. Iim gazariig esvel taraaj, esvel orchin vyiin bolgokh kheregtei.
-
Anonymous (March 04, 2016 8:30:41 am )
тэр их барааг гадаа орхисон наймаачдын буруу байна даа Сайхансамбуугийн хэлдэг зөв дэмжиж байнаа. энэ захын газарт шунасан олигархи этгээд байх шиг байна.
-
hyn (March 04, 2016 9:03:48 am )
bixnes daramtaa gej
10 Comments