
Өнгөрсөн оны аравдугаар сарын 10-нд Нийслэлийн Баянзүрх дүүргийн XII хорооны нутаг, Ботаникийн цэцэрлэгийн эцсийн буудал орчимд автобус гэнэт тоормослосноос болж, дотор нь зорчиж явсан 70 орчим настай иргэн П унаж гэмтсэн хэрэг гарч байсанталаар манай сайт мэдээллэж байсан. Тэрбээр ГССҮТ-д хүргэгдэн эмчлүүлж байсан ч эмчилгээгээ даалгүй нас барсан юм.
Талийгаачийн сууж явсан автобус нь “Эрдэм транс” ХХК-ийн эзэмшлийн Толгойт-Ботаник чиглэлд явдаг 06-32 УНИ улсын дугаартай “Hyundai aero” маркийн автобус байсан бөгөөд Ц гэгч жолоодож явсан байна.Зорчигч тээвэрлэх журам зөрчиж, хурд хэтрүүлэн явж байгаад огцом тоормослож хүн гэмтээсэн гэх энэ хэргийг Баянзүрх дүүргийн Цагдаагийн III хэлтэст шалгаж байгаад тээврийн прокурорын газарт шилжүүлжээ. Талийгаачийн ар гэрийнхний өмгөөлөгч Б.Бурмаагаас дараах зүйлсийг тодрууллаа.
-Энэ хэрэг яагаад одоо хүртэл шийдвэрлэгдэхгүй байгаа юм бэ?
-Тээврийн прокурорын газарт шалгагдаж байна. Тухайн үед автобусанд явж байсан хүмүүс энэ хэргийн гэрчээр мэдүүлэг өгөх шаардлагатай байна. Тийм учраас тэр өдөр тэр автобусанд явж байгаад, энэ ослыг харсан үзсэн хүн байвал тээврийн прокурорын газар хандаач. Ингэснээр тухайн хэргийг үнэн зөвөөр шийдвэрлэхэд маш их туслалцаа болно. Хагас сайн өдөр байсан юм билээ. Бидний тооцоолж байгаагаар автобусанд явж байсан хүмүүс тэр чиглэлд амьдардаг, байнга явдаг л хүмүүс байсан байх гэж бодоод байгаа юм. Хэрвээ гэрчийн мэдүүлэг өгч, бидэнд туслалцаа үзкүүлэх гэрч энэ мэдээллийг уншвал Улаанбаатар хотын цагдаагийн газрын гуравдугаар хэлтсийн ахлах мөрдөн байцаагч Б.Ганзоригтой 96050565 утсаар холбогдохыг хүсье.
-Тухайн үед автобусыг цагдаагийн байгууллагаас шалгасан уу?
-Тухайн үед талийгаач гэмтлийн эмнэлэгт хүргэгдэж, автобус ослын газраас хөдөлсөн байсан учраас ослын газарт хэргийн газрын үзлэг хийгдээгүй. Тиймээс энэ хэргийг шийдвэрлэхэд тодорхой нотлох баримтууд хангалтгүй байгаад байгаа юм.
-Талийгаачийн үхлийн шалтгаан нь юу гэж гарсан юм бэ?
-Шүүх эмнэлгийн дүгнэлтээр мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн гавал, тархи нурууны хавсарсан гэмтлийн улмаас амиа алдсан гэж гарсан. Талийгаач ямар нэгэн суурь өвчингүй эрүүл саруул хүн байсан.
Б.ЦЭЛМЭГ
Эх сурвалж: Medee.mn
Холбоотой мэдээ
-
бат (March 02, 2016 3:13:52 pm )
Юм л бол баруун хойд хар овоохой гэгчээр юм болгонд жолоочийг буруутгах юм Арай дэндлээ
-
zochin (March 02, 2016 4:03:52 pm )
hvn shig ajilaa hiitsgee mal shig yavdag jolooch in shv
-
Зочин (March 02, 2016 4:04:10 pm )
Энэ автобусны жолооч нар яг л баахан мах ачиж яваа аятай явдаг. Арай дэндэж байна.
-
Anonymous (March 02, 2016 11:09:37 pm )
mikroni joloochid avtobus barihaa boliochee.
-
ИРГЭН (March 03, 2016 12:03:19 pm )
ЖОЛООЧИЙГ БУРУУТАХ НЬ ЗӨВ ӨӨ. САГСУУ, ХӨӨРҮҮ, БАС СОГТУУ БАЙХ, БУУДАЛ ДЭЭР ХАР ХУРДААР ИРДЭГ, ТЭНДЭЭС ГАЛЗУУ ЮМ ШИГ ХӨДӨЛДӨГ, ЗАМД ГЭНЭТ ТООРОМСОГЛОЖ, ЗОРЧИГЧДЫН НУГАС ТАСЛАХ НЬ ЭНҮҮХЭНД ШҮҮ ДЭЭ. ИЙМ МУУ ЖОЛООЧИЙГ МУУЛАХ БАЙТУГАЙ ШОРОНД ХОРЬЖ, ШОНД ДҮҮЖИЛСЭН Ч БАГАДАНА.
-
зочин (March 03, 2016 12:09:00 pm )
Мөрдөн шалгах ажиллагаа яаж хийгдэхээрээ тухайн хэрэг газарт байсан хүмүүсээс гэрчийн мэдүүлэг аваагүй байдаг байна аа? Тэр шинжээчийн дүгнэлт нь юу гэнэ вэ хатуу мохой зүйлээр үйлдэгдсэн гэнэ үү шинжээч нараа толгойгоо цэнэглээч авто машины осолд орж байгаа хүн хатаа юм л мөргөнө биз дээ, эсвэл зөөлөн буйдан мөргөх ёстой юм уу?
6 Comments