antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Mar 2, 2016 7 comments

Эрүүл мэндийн салбар сэхээнд байна гэв

нийтлэсэн Admin
 5130aa4d4170e75original

 “Эрүүл Монгол” клубээс өнөөдөр уг салбарт тулгамдаад байгаа асуудлын талаар хэвлэлийн бага хурал хийлээ. Энэ үеэр тус клубын тэргүүн Х.Бат-Ирээдүй, нарийн бичгийн дарга Г.Зоригтбаатар болон гишүүдийн төлөөлөл “Эрүүл мэндийн салбар сэхээнд байна” хэмээн сэтгүүлчдэд мэдээлэл өгсөн юм. Учир нь тус салбар 2014 оноос одоог хүртэл мэргэжлийн бус салбарын сайд, тогтсон удирдлагагүй, тогтворгүй байдалд байгаа аж. Тодруулбал, тус салбарыг улс төрийн томилгоотой холбоотой мэргэжлийн бус сайд дарга нараар удирдуулсан зэрэг шалтгаанаас үүдэж, өнөөдөр иргэдийн эрүүл мэндийн байдалд сөрөг үр дагавар авчирч байна. Жишээлбэл, Эрүүл мэндийн яамны 2014 оны үзүүлэлтээс харахад нийт хүн амын халдварт бус өвчнөөр өвчлөгүй байх магадлал нэг хувь байна. Мөн тэргүүлэх таван шалтгаан амьсгалын замын тогтолцооны эмгэг 10000 хүн тутамд 1579.9, хоол боловсруулах тогтолцооны өвчлөл 1133,8, шээс бэлгийн тогтолцооны өвчлөл 787.1, зүрх судасны өвчлөл 954.3, гэмтэл, хордлого зэрэг гаднын шалтгаанаас үүдэлтэй бусад өвчин 567.1 байна. Үүнээс гадна хүн амын дунд халдварт бус өвчлөл тэргүүлэх янзтай болж, 2014 онтой харьцуулахад одоогийн байдлаар 1.2-2 дахин нэмэгджээ. Эдгээр өвчлөл жил ирэх тусам нэмэгдсээр байгаа бөгөөд. Хүн амын насбаралт жилд 1.9 хувиар өссөн гэв.

Хэвлэлийн хурлын үеэр өөр нэг дурьдсан асуудал бол эрүүл мэндийн салбарт салбарын бодлого биш, мэргэжлийн бус сайдын бодлого хэмээх нэр томьёо хэрэгжих болсныг тэд эсэргүүцэж буйгаа хэллээ. Учир нь мэргэжлийн бус сайдын бодлого нэртэй жил хүрэхгүй, дээд талдаа 2-3 жилийн настай л бодлого эргэлдэж байна болсон. Жишээлбэл эрүүл мэндийн салбарын санхүүжилт 85 хувь нь эмчилгээ үйлчилгээнд зарцуулагддаг бол дөнгөж таван хувь нь нийгмийн эрүүл мэнд буюу урьдчилан сэргийлэх чиглэлд тусгагдсан аж. Энэ нь иргэдийг өвчлөхөөс сэргийлэхэд бус өвдсөн хойно нь эмчилье гэсэн утгатай мэт. Бас уг салбарын хүний нөөцийн бодлого хөгширсөн. Менежерийн залгамж халаа, бэлтгэх сургалт гэж байхгүй. Уг нь ирээдүйд энэ салбарыг авч явах шинэ залуу үеийг бэлтгэж, ахмад, дунд, залуу гэсэн гурван үеийн төлөөллийг зангидсан баг бүрдүүлэх хэрэгтэй гэлээ.

72350543dfcb6128original

Мөн эрүүл мэндийн салбарын хүний нөөцийн бодлого, эмч, эмнэлгийн ажилчдын нийгэмд эзлэх үнэлэмж байхгүй болсон. Учир нь тус салбар аав, ээжгүй өнчирч үлдсэн хүүхэд мэт байна. Нам дагасан хэн дуртай мэргэжлийн бус этгээд уг салбарын хаалгаар орж удирдах болсон. Тэр ч бүү хэл уг салбарыг эзгүйчлэх, дээрэмдэх, дээрэлхэх аястай болсон. Энэ үйлдлийг залуу эмч, эмнэлгийн ажилчид тэвчиж чадахгүй. Тиймээс Ерөнхий сайд Ч.Сайханбилэгээс танхимаа бүрдүүлэх, эрүүл мэндийн салбарыг чадвартай, мэргэжлийн, туршлагатай хүнээр удирдуулахыг хүслээ.

 

Б.Төгөл


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

7 Comments

  • ЗӨВ (March 02, 2016 2:13:15 pm )

    Зөв зөв залуучууд зөв хэлж байна. 3 үеийн төлөөлөл байх хэрэгтэй. Ахмадуудаа тэтгэвэрт нь хөөж гаргачихаад залуучуудад түшиг өолох хүн хэрэгтэй байна ш дэ. Залуучууд шинэ санаа эрч хүч байгаа ч туршлага дутагдаж байна. Ард түмнийхээ эрүүл мэндийг анхаараачээ. Суудлын төлөө тэмцсээр байтал ард түмэн хэцүү бн шүү

  • Anonymous (March 02, 2016 2:40:01 pm )

    zagatnasan gazar maajiv

  • Anonymous (March 02, 2016 2:59:25 pm )

    sain bna demjinee

  • Emch (March 02, 2016 4:09:52 pm )

    Yamnii gazriin Darga nariig hurtel uls teriin tomilgoogoor tomildog bolson odoo baigaa darga nar ni dandaa uureg guitsetgegch nar baigaa TZUGazriin Darga ni hurtel Shiilegdambiin tuslah geriin uilchlegch injener nertei avgai baigaa mergejliin bodlogiin yam Iim baihad Zasag ni ogt anhaarahgui Saihanbileg Bayartsogt hoer hunee shahaad suuj bnadaa, heleh ug alga

  • Эмч (March 02, 2016 4:26:45 pm )

    Маш зөв алхам хийлээ. ЭМСЯ-ны сайдыг даруйхан томилж, сэхээнд байгаа салбараа авраач. Ер нь бол үүрэг гүйцэтгэгч гэдэг чинь хариуцлага хүлээхгүй л гэсэн үг шүү дээ. Орон нутагт ЭМГ, НЭ-ийн даргын үүрэг гүйцэтгэгч нар ч их байгаа шүү.

  • зочин (March 02, 2016 6:48:55 pm )

    залуучууд ажиллах нь зүйтэй боловч тэдний мэдлэг чадвар зарим үед дутуу дулимаг байгаа нь алхам тутамд мэдэгдэж хагалгаа хийхээс өмнө хийж болох эмчилгээг олж харахгүй зарим үед гар дээр нь юм тавихгүй бол харахыг ч хүсэхгүй байх тохиолдол их байна. Монголчууд минь эрүүл мэндээ урьдчилан анхаарч өөрсдөө эрүүл байхаа бодохгүй бол өнөөгийн эрүүл мэндийн байгууллагад итгэж найдах хэрэггүй болсон байна шүү. Цагаан идээгээ идэж зундаа малчиддаа туслан аргал түүж хонь малтай ноцолдож эрүүл мэндиЙН дархлаа тогтоох ёстой юм байна. Өвгөд дээдэс маань адуу малтай ноцолдож аргал хорголоо түүж амьдардаг байсан нь ядуу зүдүү тэнэгтээ биш амьдралын олон давхар ухаан байжээ.

  • хххх (March 03, 2016 8:38:04 am )

    мэдлэг чадалтай хүний төлөө үйлчилж чадах чадвартай залуусаа дэмжмээр байна Хуучны алдар нэр албан тушаалаар дулдуйдаж юу ч хийж чадахаа байсан идэж уух хээл хахуульд идэгдэж танил тал ах дүүдээ найр тавьсан шударга эмч нарын хөдөлмөрийг сорж байгаа хуучинсаг хүмүүсийг зайлуулах цаг болсон Төрөөс эрүүл мэндийн салбарт асар их мөнгө гаргадаг ч элсэнд асгасан ус шиг эзэндээ хүрдэггүй Төсөл тендер нэрээр гадны зах зээлээс хамгийн хямд чанаргүй эм оруулж ирж иргэдийнхээ эрүүл мэндээр тоглож байна Яагаад эм оруулж ирэх асуудлыг төр гартаа авч болохгй гэж Дотоодод үйлдвэрлэж байгаа нм нь хятадаас оруулж ирж байгаа чанаргүй баталгаагүй түүхий эдээр эм хийсэн болж иргэдээ хуурч байгаад хэн хянаж шалгаж байгаа юм Өвчтөний түүхэд хийгээгүй эмийг хийснээр болгож бичих хуурамч баримт бүрдүүлэх зэргээр шат шатандаа идэж уух нь дэндэж байна Түүгээр ч зогсохгүй Шархадны эмнэлэг гэхэд эрүүл саруул хүмүүсийг өвчтэй гэж бичин группт оруулан мөнгө идүүлж байна Өвчтэй гэсэн хүн нь жип унан аж ахуй эрхлээд явж байгаа жишээ зөндөө байна Архины эмчилгээний тасагт жинхэнэ архинд донтогсод эмчлүүлж чадахгүй тус эмнэлгийхний арын хаалганы тэдний танил үр хүүхэд хамаатан садангуудын биеэ сувилуулах газар болж хувирсан байна Эрүүл мэндийн салбарыг үндсээр нь эрүүлжүүлж сайжруулах цаг болсон Ажлын ачаалал тэнцүү биш Албулторийн сувилагч нар эмчийн нарийн бичгийн дарга болоод ганц нэг шинжилгээ хийлгэх хуудас бичсэн болоод зүгээр сууж байхад боолтын сувилагч нар ачаалал ихтэй ажиллаж байгаа хирнээ авдаг цалин адилхан байна Эм тариа өвчтөний хоол унд зэрэгт шат шатандаа идэж ууж байхад үүнийг зогсоох талаар ямарч арга хэмжээ авахгүй байгаа нь энэ салбарыг удирдаж байгаа хүмүүс идэж уух асуудалтай холбоотойг харуулж байгаа бусуу Өрхийн эмнэлгийн эмч нар дэндүү мэдлэг чадваргүй хоцрогдсон байна Ажлын бодит үр дүн байхгүй байхад үзлэг хийсэн хоосон тоогоор олон жил ажил дүгнэж ирсэн буруу тогтолцоог өөрчлөх цаг болсон ЭМ салбарыг мэргэжлийн ард иргэдээ гэх сэтгэлтэй шударга залуусаар удирдуулах цаг болсон байна Туршлага мэдлэгтэй архагууд нь зөвлөх болоод үүргээ биелүүлцгээнэ биз

antalya rent a car