antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jan 16, 2012 2 comments

Тэр хүүг өндөр хүчдэлийн шон руу дахин алхуулмааргүй байх юм

нийтлэсэн Admin

Хоёр хоногийн өмнө 10 настай хүү өндөр хүчдэлийн шонд авирч амиа хорлохыг завдав. Энэ нь түүний ийм маягаар амиа хорлох гэсэн гурав дахь оролдлого юм байна. Аав ээж нь тоохоо больсон, амьдралдаа гутсан хүүгийн эцсийн шийдвэр энэ. Цагдаагийнхан хүүг гурав дахь удаагаа аав ээжид нь хүргэж өгчээ. Ахин хэзээ шон руу алхахыг нь харин хэлж мэдэхгүй.

Монголын төр, аав ээжүүдтэй хариуцлагын барьцаа яримаар байна. Азийн бар орнуудад ийм жишиг бий. Эцэг эхчүүдийн үр хүүхдийнхээ төлөө гэсэн сэтгэл зүй дээр хөгжсөн орны төрийн бодлого явагддаг юм билээ. Өнөөдөр манайд хэрэгжиж буй халамжийн мөнгийг тэдгээр улс орнууд ингэж өгдөг. Эцэг эх нь хүүхдийнхээ дансанд хэдэн төгрөг хийнэ, төр нь яг тэр хэмжээний мөнгийг өгдөг. Иргэн Болд 200 ам.доллар хүүхдийнхээ дансанд хийсэн бол төр 200 ам.доллар тэр дор нь хийнэ. Цэвэрлэгч Должин боломжоороо 20 мянган төгрөг охиныхоо нэр дээр хадгалуулбал төр тэр хэмжээний мөнгийг нь өгнө. Мөнгө хийдэггүй хүмүүсийн хүүхдийн данс хоосон байдаг. Мэдээж манай нөхцөлд мөнгөний хязгаар байх ёстой. Хөрөнгөтэй хүмүүс тэрбум төгрөг хүүхдийнхээ дансанд хийчихвэл төрийн сан хөмрөг балрах учраас өнөөдөртөө амалсан 1.5 сая төгрөгөөс нь илүү гаргаад яахав. Бэлэн мөнгөнийхөө түгээлтийг энэ мэтээр эцэг эхийнх нь үүрэг хариуцлагатай холбож өгье. Ингэж гэмээнэ өндөр хүчдэлийн шон руу амиа хорлохоор алхах хүүхдийн тоо багасахад нэмэр болж мэдэх юм даа.

П.ХАШЧУЛУУН


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

2 Comments

  • Anonymous (January 16, 2012 6:56:20 am )

    vgvi yahav dee sanadag l sanaa bna

  • Anonymous (January 16, 2012 7:58:58 am )

    Hoorhii doo

antalya rent a car