“Шинэ-Үе”-ийн Д.Оюунтуул, “Х-Түц”-ийн А.Туяа нар хамтлагаасаа гарч, “Т & T” продакшн хамтран байгуулан уран бүтээл туурвиж буй.
Эрч хүчтэй үзэсгэлэнт бүсгүйчүүд маань шинэ оны өмнөхөн телевизийн жүжиг хийсэн бол саяхан Гэгээн хайрын өдрийг тохиолдуулан VIP шоу тоглолт зохион байгуулсан билээ.
Тэгвэл Туул, Туяа хоёр тэр бүр олны өмнө гараад байдаггүй, эрхэм хүмүүстэйгээ нэгэн телевизийн нэвтрүүлэгт оролцжээ.
Эдгээр эрхэм хүмүүс бол мэдээж жүжигчин бүсгүйчүүдийн маань ээж нар юм.
Тодруулбал, тэд тун удахгүй Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан үзэгчдэд хүрэх “Сүүтэй Бурхад” хэмээх нэвтрүүлэгт ээж нартайгаа оролцжээ.
Жүжигчин л гэх нэрээр нь овоглогдох болсон хоёр залуу жүжигчдийн маань амьд бурхад ээж нар болон тэдний хүүхэд нас, дотоод ертөнцийг харуулсан, баярын нулимстай сайхан нэвтрүүлэг болсон гэх.
Нийтэлсэн: Сэтгүүлч Ч.Заяа
Эх сурвалж: MGLtimes.com
Холбоотой мэдээ
-
Bold (March 01, 2016 2:56:27 pm )
Hoer bienee Tvlchewdee
-
IRGEN (March 01, 2016 3:11:56 pm )
EEJUUD NI BOO UDGAN YMUUU
-
zochin (March 01, 2016 9:33:16 pm )
emegtei lam nar ymuudaa
3 Comments