antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Mar 1, 2016 5 comments

Өршөөлд өс санагчдыг яах вэ

нийтлэсэн Admin
olloo_mn_1456795429_urshuul
Монголын төр иргэдээ өршөөгөөд л байгаа. Байсхийгээд л Өршөөлийн хууль гаргаж, дүүрээд халих шахсан хорих газруудаа суллаж авдаг. Энэ удаад Өршөөлийн хууль баталж, 3000 хүнийг өршөөсөн. Тэгэхдээ 1700 хүнийг суллаж, гэрт нь буцаасан. 1300 хүний ялыг хөнгөлсөн. Түүнээс гадна Замын хөдөлгөөний дүрэм зөрчиж, эрхээ хасуулсан жолооч нарыг ч өршөөсөн. Авлига, албан тушаалын хэрэгтнүүдийг хүртэл өршөөнө гэж дайрсан. Ямар ч байсан Монголын төр өршөөлийг харамгүй үзүүлж байна. Өршөөх нь зөв өө, зөв. Өршөөх хэрэгтэй, шаардлагатай. Өршөөл хэрэгтэй хүн Монголын шоронгоор дүүрэн л байна. Санаандгүй авто осол гаргаж, хүний аминд хүрсэн жолооч нар хэдэн зуугаараа л байгаа. Хэдэн залуучууд дарвиж яваад санаандгүй байдлаар гэмт хэрэгт холбогдсон тохиолдол ч бишгүй л бий. Зүгээр л хоморгонд ороод хэрэгт холбогдчихсон хүүхэд, залуучууд зөндөө бий. Архичин нөхрөөсөө амиа хамгаалах гэж байгаад аргагүй хамгаалалтыг хэтрүүлчихсэн бүсгүйчүүд ч бий. Тэдэнд төрийн өршөөл хэрэгтэй. Одоо ч өршөөл хэрэгтэй л байна.

Харин өршөөл үзүүлэхдээ төр засгийнхан нүдээ олсон сонголт хийж чадаж байна уу. Мэдээж бусдыг санаатайгаар хөнөөсөн, бага насны хүүхэд хүчирхийлсэн нөхдүүдийг өршөөхгүй нь ойлгомжтой. Гэхдээ хөнгөн гэмт хэрэг үйлдсэн ч гэсэн шоронд ороод хүмүүжиж, ухаарах нь битгий хэл илүү догширч, араатан авиртай болсон нөхдүүдийг өршөөмөөргүй байгаа юм. Харин эсрэгээрээ хүнд ялтай гэгдэх ч үнэхээр засарч чадсан, нийгэмд гараад амьдралаа аваад явчих чадвартай ч шоронд эргэж орохооргүй хүмүүст өршөөл үзүүлмээр ч юм шиг. Тиймээс шоронд сэтгэл судлаач, хэрэгтний зан авирыг шинжиж, дахин гэмт хэрэг үйлдэх магадлалтай эсэхийг оношилдог мэргэжилтэн хэрэгтэй байна.

Өөр арга алга. Тэгэхгүй бол нийт суллагдсан хүмүүсийн цөөнгүй хувь нь эргээд шоронд орж байна. Тэгэхдээ бүр хамгийн хүнд, хэрцгий, хүний санаанд оромгүй хэргийг үйлдэж байна шүү дээ. Өршөөлийн хуулиар суллагдсан хэрэгтнүүд нийгэмд гараад удаагүй байхад л 26 хүн гэмт хэрэгт холбогдсон. Цаашлаад цагдаад буу тулгасан. Хүчин, дээрэм хийсэн. Бусдын амь насыг онц хэрцгийгээр хөнөөсөн хэрэг ч гарлаа. Өршөөлөөр суллагдсан хүмүүсийн үйлдсэн гэмт хэргийг жагсаагаад бичвэл чамгүй урт дараалал гарах шинжтэй байна. Төр өршөөгөөд, боломж олгоод байхад өс санасан юм шиг хариу барьж байгаа засаршгүй этгээдүүдийг яах вэ. Тэд үнэхээр нийгэмд амьдарч, ходоодоо борлуулж чадахгүй байна. Ихэнх нь шоронд эргэж орохын тулд санаатайгаар гэмт хэрэг үйлдэж байна шүү дээ. Тэгэхдээ илүү олон жил авахын тулд онц хүнд гэмт хэрэг үйлдэж байж ч магадгүй юм.

Тиймээс л өршөөхдөө ч гэсэн болгоомжтой ханддаг болмоор байна. Угаасаа өршөөлөөр суллагдсан хэрэгтнүүдийн 20-30 хувь нь эргэж ордог жамтай гэх маягийн зүйл яриад сууж байж таарахгүй. Тийм хууль гэж хаа байсан юм. Гол нь төр засаг хэнд өршөөл үзүүлэх вэ гэдгээ л сайтар тунгааж, бодох хэрэгтэй байна. Тиймийн тулд сэтгэлзүйч, мэргэжилтэн шаардлагатай байгаа юм. Өнөөдөр хүнд гэмт хэрэгт холбогдсон ч гэсэн үнэхээр засарсан, ухаарсан, хүн шиг амьдрахыг хүссэн нөхдүүд шоронгоор дүүрэн л байгаа. Гэтэл хөнгөн гэмт хэрэг хийсэн ч гэсэн тэр нь амьдралынх нь хэвшил мэт болчихсон, хорлон сүйтгэгч нар ч байгаа. Гэмт хэргийн хүнд, хөнгөнөөр биш хэн илүү хүмүүжсэн, ухаарсан, ойлгосон. Нийгэмд гараад хүн шиг амьдарч чадах вэ гэдэг дээр бага сага сонголт хийдэг л болчихмоор байна. Тэгэхгүй бол өршөөлеөр суллагдсан хүн дахин гэмт хэрэг үйлдлээ гэх мэдээ хэвлэлийн хуудасэаас салахгүй нь тодорхой биз ээ.

Монголын мэдээ
Н.Пунцагболд

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

5 Comments

  • Бурхан минь (March 01, 2016 11:29:05 am )

    Нэгэнт хvн дvpээ vvpд алдсан, хvн байх эрхгvй харгис баагийнуудыг нь шууд сэрэхгvйгээр унтуулвал таарна.

  • Anonymous (March 01, 2016 12:07:03 pm )

    ХОЙД СОЛООНГОС ЯВУУ ҮҮРЭГ ХҮЛЭЭ

  • Anonymous (March 01, 2016 1:33:19 pm )

    авилгын гэмт хэрэгтнүүдийг өршөөдгөө болимоор юм

  • busdaas suraltsay (March 01, 2016 4:34:59 pm )

    busad uls orond bol orshool uzuulehdee uls orniihoo ediin zasagiig togtwortoi bailgaj, urshuuld hamragdsn humuusiig garch irehed n ajiliin bair, amidrah nohtsol bololtsoog n hangadag bhad manai orond unalttai uyd orshool uzuulchiheer garch ireed amidrah arga, uhaanaa olohgui iim teneg zuil hiij oorsdinhoo ireeguid ballaj dahij shorond orj bgaanshd. ene asuudal dr tor zasag anhaarmaar yum,

  • zochin (March 01, 2016 11:23:23 pm )

    Zow yum bichjee

antalya rent a car