antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Mar 1, 2016 32 comments

ЗИ даргын “Б” төлөвлөгөө

нийтлэсэн Admin

1428970949552c5dc5e9aab

        АН-ынхны санаа амраагүй болол- той. Цагаандаа гарсан Зи тэргүүтэй эрх баригчид энэ сард дахин ээлжит бус чуулган зарлаж, Сонгуулийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах чимээ гарч эхэллээ. Эх сурвалжийн хэлж буйгаар АН-ынхан Сонгуулийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай тогтоолын төсөл боловсруулаад бэлэн болсон төдийгүй Засгийн газраас санал авахаар хүргүүлжээ. Энэхүү тогтоолын төслийг АН-ын бүлгийн дэд дарга С.Одонтуяа УИХ-ын даргад өргөн барина гэх мэдээлэл гарсан бөгөөд түүнээс энэ талаар тодруулахад “Мэдсэн зүйлгүй байна. Ш.Түвдэндорж гишүүн Засгийн газраас санал авахаар хүргүүлсэн гэсэн. Ямар ч байсан эхлээд Засгийн газраас санал авдаг. Үүний дараа өргөн мэдүүлэхээр бол гишүүдэд мэдээлэл хүргэнэ” гэлээ. Ямартай ч Сонгуулийн хуульд өөрчлөлт оруулах асуудлыг эрх баригч нам бүлэг дээрээ ярилцаж шийдээд ийнхүү Засгийн газраас санал авахаар хүргүүллээ. Харин юуны учир ердөө ганцхан сарын өмнө баталсан Сонгуулийн хуульд өөрчлөлт оруулах гэж байна гэвэл тойрог, мандатын тоог өөрчлөх. Үүнээс гадна саяын баталсан хуульд эмэгтэйчүүдийн квотыг 30 хувь байхаар тогтсоныг мөн л өөрчлөх гэнэ. Учир нь өнөөдөр манай улсад байгаа улс төрийн намуудын боловсон хүчнээс харахад нийт квотын 30 хувьд хүрэх хэмжээний эмэгтэй лидер байхгүй гэж үзсэн гэнэ.

        Өөрөөр хэлбэл, тэртэй тэргүй эмэгтэйчүүд 30 хувьдаа хүрэхгүй учраас энэ хэмжээг багасгаж, эрэгтэйчүүдийнхээ квотыг нэмэх нь зүйтэй гэж үзсэн бололтой. Гэхдээ энэ бол мэдээж АН-ынхны бодол. 2012 оноос өнөөдрийг хүртэл Засгийн эрх барьсан АН ирэх сонгуульд ялалт байгуулах магадлал тун бага болсон. Тиймээс тэд эрх барьж байгаа энэ хугацаагаа ашиглан, байж болох бүх хувилбарыг хуульчилж авахыг санаархаж байгаа нь энэ бололтой. Жишээлбэл, эмэгтэйчүүдийн квотын тухайд АН-д УИХ-д өрсөлдөхүйц, тэгээд гараад ирэх хэмжээний эмэгтэй бо- ловсон хүчин байхгүй учраас тэд ийнхүү санаачлага гаргаж байна гэж ойлгож болно. Өөрөөр хэлбэл, энэ намд олонд танигдсан цөөн хэдэн эмэгтэйгээс өөр улс төрд хүч үзэх хэмжээний бүсгүй байхгүй бололтой. Практикаас харахад үүнтэй санал нэгдэж болох ч энэболөнгөлөндалдлалт гэнэ. Өөрөөр хэлбэл, Сонгуулийн хуульд өөрчлөлт оруулах гол бай нь эмэгтэйчүүдийн квот биш бөгөөд энэ заалт нь халхавч төдий зүйл бололтой.

        Учир нь Сонгуулийн хуулийг батлахдаа “Ээлжит сонгууль болохоос зургаан сарын өмнө Сонгуулийн хуульд өөрчлөлт оруулж болохгүй” гэсэн заалтыг энэ удаагийн хуульд оруулаагүй. Гэтэл үүнийг Сонгуулийн хуулийн ажлын хэсгийн ахлагчаар ажилласан А.Бакей гишүүн “Сонгуулийн хуулийг анх УИХ-д өргөн барихдаа ээлжит сонгууль болохоос зургаан сарын өмнө хуульд өөрчлөлт оруулж болохгүй гэдэг заалтыг оруулж ирээгүй. Нэгэнтээ ажлын хэсгийн хүрээнд энэ асуудлыг яриагүй учраас тэр чигтээ явсан. Ний нуугүй хэлэхэд УИХ-аар Сонгуулийн хуулийн хэлэлцүүлгийг хийх шатанд ч гишүүд ийм заалт байсан, байгаагүйг анхаараагүй, мэдээгүй. Харин энэ хуулийг батлаад эцсийн найруулгыг сонсох үед л мэдсэн. Гэхдээ сонгууль дөхсөн үед Сонгуулийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах нь тийм амар биш. Яагаад гэвэл УИХ-д байгаа нам, эвслийн бүлгүүд Сонгуулийн хуульд өөрчлөлт оруулах боломжийг улс төрийн талаасаа олгохгүй. Дураараа загнадаг хууль биш шүү дээ. Амар өөрчлөхгүй” гэж хэлсэн. Түүний хэлсэн энэ үгнээс харахад гишүүд гэж гэнэн “амьтад” хамгийн гол заалт нь байсан эсэхийг ч анзаараагүй байж байгаад хуулиа баталчихсан болж таарч байгаа юм. Гэтэл өнөөдөр сонгууль болохоос ердөө хоёр сар гаруйн өмнө хуулиа өөрчлөхөөр ярилцаж тохироод Засгийн газартаа хүргүүлж байгаагаас харахад хуульд өөрчлөлт оруулж болохгүй гэх заалтыг АН анхнаасаа, санаатайгаар орхигдуулсан болж харагдаж байна. Өөрсдийнх нь тайл- барласнаар “Энэ заалтыг хуульдаа оруулж батлаагүй ч дагалдах хуулиудад оруулсан учраас айх зүйлгүй” гэж байсан ч өнөөдөр эрх баригчид анхнаасаа энэ заалтыг орхигдуулсан, хуульдтусгаагүй учраас нэмэлт өөрчлөлт оруу- лах боломжтой гэж үзээд зүтгүүлэх нь гарцаагүй болж байна.

        айна. Эрх баригчид ээлжит бус чуулган зарлаж, Үндсэн хуу- лийн Цэцийн даргаа огцруулаад удаагүй байна. Энэ бол илтэд хууль зөрчиж, цагаандаа гарсан асуудал болсон гэдгийг учир мэдэх хүмүүс хэлж буй. Харин тэд бүр цайрсан бололтой. Одоо Сонгуулийн хуульд өөрчлөлт оруулснаар хотын мандатын тоог нэмэхийг санаархаж байгаа гэнэ. Өөрөөр хэлбэл, Сонгуулийн хуулийг батлахын өмнө нийслэлийн мандатыг нэмэх нь мөн л Үндсэн хууль зөрчсөн асуудал болно, хөдөөгийн иргэдийг хүн биш гэж үзэж байна гэх зэргээр багагүй шүүмжлэл гарсан. Тэр бүү хэл, АН-ын Ш.Түвдэндорж, Д.Ганбат нарын гишүүн хотын мандатыг нэмэхийг хүчтэй эсэргүүцэж байсан учраас Зи тэргүүтэй эрх баригчид яаж ч чадаагүй гэдгийг хэлэх хүн байна. Гэхдээ улс төрийн “хатуу самар” гэгддэг Зи дарга А хувилбараа ажил хэрэг болгож чадаагүй ч Б төлөвлөгөөндөө орж, Сонгуулийн хуулиас сугалж авсан заалтаа ашиглан, хотын мандатын тоог нэмэх ажиллагаагаа эхлүүллээ. Хэдийгээр АН-ынхны ийм увайгүй үйлдлийг эсэргүүцэх хүн цөөнгүй байгаа ч олноороо кноп дарж, хууль батлах эрх нь АН-д бий. Тиймдээ л АН өнгөрсөн хугацаанд парламентад байгаагүй буруу жишиг олныг тогтоож, хуулийг яаж гууль болгож болдгийг бодитоор нь, олонтаа харуулсан. Энэ удаад бол тэдэнд хэлэх үг хангалттай бий. “Сонгуулийн хуулийг батлах үед өөрсдөө анхааралтай байж, өөрчлөлт оруулж болохгүй гэсэн заалтаа оруулахгүй яасан юм. Бид хуулийн хүрээнд хууль санаачилсан” гэх гарах гарцгүй тайлбар. Нэг талаас үнэхээр тийм. Нэгэнт зургаан сарын өмнө өөрчлөлт оруулж болохгүй гэсэн заалтыг тусгаагүй учраас нэмэлт өөрчлөлт оруулах санаачлага нь хуулиас гажууд зүйл болохгүй. Тиймээс ч ямар эсэргүүцэлтэй тулахыг мэдэхгүй ч кнопын олон, хуулийн цоорхойгоор хотын мандатаа нэмж, энэ удаагийн сонгуульд ялалт байгуулах ганц боломжоо ашиглах хувилбарыг сонгоод үзье гэж бодсон бололтой. Одоо үнэндээ хууль зөрчлөө барилаа гэх хэрүүл хэлцэл АН-ынханд сонин биш. Гол “тулаан” зургадугаар сард, сонгуулиар өрнөх учраас АН- ынхан нүдээ аниад ч болов, муугаараа хэлүүлээд ч болов болохгүй бол хуулиа зөрчөөд ч болов эцсийн найдвараа зүтгүүлж эхэллээ. Зи даргын Б төлөвлөгөө хэрхэн үргэлжлэхийг харах л үлдлээ.

М.ӨНӨРЖАРГАЛ


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

32 Comments

  • ardach (March 01, 2016 9:55:56 am )

    Ene ZI obogt estoi zebyyn hylgaich yam aa.

    • mongol (March 01, 2016 6:30:42 pm )

      mongolchuudaa AH aas burxan ch bsan bitgii songooroi .unexeer xashirch bna.onoodor ulaanbatart delguur xorshoo languu nar bugd ezguirch bna .bank ni mongo bxgui mongolchuud unendee lombardaar l gol zogooj bna shuu dee

  • Anonymous (March 01, 2016 10:21:53 am )

    AN ugasa butehgui nam shde, dotroo bie bienee uguiruulj alj horloj horij irsen nam. Uls ornoo neg ood ni tatchiy hogjuulie gsn bodol bhgui, tegeed ch medleg bolovsrol ni hurdgui yum bgan. Neg ardchilal frakd ni harin arai gaigui bolovsroltoi heden nuhud bga tedniigee deesh ni gargahgui gj ih uznee teneg durakuud. Yavtsgui horlon suitgegch nam

    • mongol (March 01, 2016 6:32:05 pm )

      AH yalbal dollar unengeesee 5000 xurch mongol ulsad xun amidrax argagui bolno.

  • Anonymous (March 01, 2016 10:24:19 am )

    ENE Z.ENHBOLD GEECH HARAH TSARAINII HARTS NI ZEVUUN OLIGGUI NOVSH DO. ENHBAYARIIG UNAGAH GJ HUUTSULDUJ TOLGOIGOO GASHILGAHIIN OROND ENW METIIN DERGEDEE BGA DAISNUUDAA OROLDSON CHIN DEER BISHUU ELBEGEE. TANAI NAM YANA DA HOORHII JOOHON SETGELEE ARIUSGAJ MEDLEGEE DEESHLUULTSGEEE DEEEE

  • german (March 01, 2016 10:26:44 am )

    Germand irj shivshgee tarij bgad butssan oodoshon amitan da, yostoi teneg teneg gehed arai denduu heterhii teneg gar bnle. Iim hun uih. iin darga hiiheer mongol ya( hogjihovde joohon enetgi saitai humuuseer udirduulmaar bnaa. Niisleliig bas teneg buural tolgoit udirdaad hogjij bga yum alga. AN butehgui durakudar dvvrtsen loitson nam yum bn

  • Батаа (March 01, 2016 11:04:26 am )

    Хотын манлатыг нэмэх нь зөв ш дээ

    • irgen (March 01, 2016 12:41:02 pm )

      AN .ydahgvidee

  • Зочин (March 01, 2016 11:07:48 am )

    Хэрвээ ээлжит бус чуулганаа хуралдуулж,сонгуулийн хуулинд еерчлелт оруулбал БYХ МОНГОЛЧУУД бугдээрээ сонгууль егехгуй байх хэрэгтэй! За сонгуульд оролцлоо гэхэд АН-ын нэг ч нехдийг АН-тай нь сонгохгуй байх хэрэгтэй! Тэгж чадаж гэмээ нь энэ хууль бус гаж уйл явдлын эздийг тереес зайлуулах цаг нь болсныг монголчууд МЭДТYГЭЙ! СЭРТYГЭЙ!!! САНАТУГАЙ!!!

    • Anonymous (March 01, 2016 12:31:49 pm )

      Хэнд хэрэгтэй юм вэ.

  • зочин (March 01, 2016 11:24:23 am )

    АН-ыхан нохой нохой. Тэд эхлээд ажил хэрэгч мэт санаануудыг гаргаж байгаад сүүлийн мөрүүдэд жинхэнэ нохой санаагаа гаргадаг зуршилтай.

  • zochin (March 01, 2016 11:50:51 am )

    yum hiij baigaa hunee bitgii ingej gutgej baildaa baahan hudlaa muulsan humuus ta ner yu hiij baigaan teguul abgaigaach zahirch chadahgui baij iluu hushuulj hun muulhiin

  • zochin (March 01, 2016 12:00:07 pm )

    ajil xiij bga gants neg xvnee uramshuulalda. Ajlaa vr dvntei xiideg xvn shv

  • Anonymous (March 01, 2016 12:12:08 pm )

    Юм хийж бүтээж байгаа нэгнээ ингэх хэрэг байна уу чаддаг нь чаддаг юмаа хийгээл улс орноо хөгжүүлэх гээд л явжил бнадаг. Хийж чадахгүй юмнууд нь тэгээд хүнийг хэзээ яаж алдаа гаргах бол энийг юу гэж доош нь хийхүү гээл өлөнтөөд сууцгааж байх юмдааа

  • Anonymous (March 01, 2016 12:15:39 pm )

    Хүн амын талаас илүү нь хотод амьдарч байхад тийм цөөн төлөөлөл байх нь шударга бус.

  • Anonymous (March 01, 2016 12:16:43 pm )

    Өөрсдийнх нь төлөө ингэж бхад арчаагүйы юмнууд хуцаж бхимдаа З.Энхболд хууль баталж ажилаал хийе гээ биз .

  • zolo (March 01, 2016 12:17:33 pm )

    MAN-iinhan nohoi nohoi. ted sawaagui nohoi sarand hutsna gdg shg l yum boldogdoo

  • zochin (March 01, 2016 12:20:12 pm )

    mongoliin ard tumni tal huwi ni niislel hot UB amidarch bna tiim uchiraas hotin mandatiig nemeh ni zow. Tegj bjl ardchilsan conguuli boloon

  • garaw (March 01, 2016 12:32:41 pm )

    zaa bolidoo ta nar tegeed huuli batlahaas omno yamr zaaltuud bn ntr gj hardaggui yumuu? AN za yahuu anzaaraagui bj bolno ghd busad namiin gishuud yugaa harj bgad ongoroochiw. nude anitsan bsimu. odo tgd araas n nehel hatuu ugeer idtsgegd bhin. albaar heleegui ch yum blu hen medhew

  • Зочин (March 01, 2016 12:32:58 pm )

    Ажлаа сайн хийж бгаа хүнээ муулахымаа манайхан арай дэндүү юмаа

  • sergelen (March 01, 2016 12:36:03 pm )

    ugasaa mongoliin 3nii 2 n hotod shambaaraldaad amidartsgaaj bgzde tegjihad hotiin mandatiin too.goo nemeh n zow shd. yaj ch bodson

  • zaya (March 01, 2016 12:37:23 pm )

    huuliin zaaltuudiig n batlahaas omno harahgui yasin MAN

  • manduul (March 01, 2016 12:38:18 pm )

    zowoo hotiin mandatiin toog nemeh heregtei

  • Anonymous (March 01, 2016 12:52:30 pm )

    С. ОДОНТУЯА САЙХАН АВГАЙ ШҮҮ

  • Зочин (March 01, 2016 4:08:57 pm )

    АН сонгуульд ялалт байгуулахгүй нь тодорхой болохоор бүх чаддаг аргаа хэрэглээд үзэлдээ үнэхээр улс орон ард түмнээ бодсонгүй дээ гэнэт ялалт байгууллаад бүх ах дүү хамаатан саднаа ажилд оруулж,төрийн албыг төрлийн алба болгож нилээн ч өлсөж цангасан болохоор юм үзээгүй юм шиг загнаж,улс орноо хямралд оруулж туйлдуулж ханаагүй ахин сонгуульд ялалт байгуулах юм зүүдлээд л бай зүүдлээд л бай

  • Anonymous (March 01, 2016 6:23:34 pm )

    Манайд ардчилал гэж юу байдгийн. Үгсэн хуйвалдаж, хамаг баялгийг хувааж завшигчдийн бузар булайгаа халхавчлах гол зэвсэг нь ардчилал гэх үү.

  • дандий (March 01, 2016 6:42:39 pm )

    Бөкейг гавьяат цолоор шагнасны учир энэ.

  • зочин (March 01, 2016 9:49:23 pm )

    За олон юм ярилгүй А.Намаа дэмж өөр олигтой юм олдохгүй. Харин энэ З.Энхболдоос намын даргаа салгаж авцгаая Энэ хүн л намыг биднийг баллах нь. Намын залуусаа

  • Werty (March 01, 2016 10:39:16 pm )

    Ene muhai luivriin sanatai hol yavahgui shuu

  • vbnm (March 01, 2016 11:31:20 pm )

    MAHAH BUDANGAAS SALYA

  • Anonymous (March 02, 2016 12:59:55 pm )

    hotiin mandatiig nemeh ni zuw

  • Anonymous (March 02, 2016 1:33:48 pm )

    demjij baina

antalya rent a car