antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Feb 26, 2016 8 comments

Алтжин, Ардын нам, Батаарын музей гэх гурвалжин

нийтлэсэн Admin
 2-26-1_700x700

Ч.ЗОТОЛ

“Ардын нам-Алтжин-Батаарын музей” гэх гурвалжин маргаан  анхан шатны шүүхэд “уяатай” хэвээр сонгуультай золгох нь тодорхой болжээ. Анх Лениний музей байсан төрийн өмчийг Ардын нам эрх барьж байх хугацаандаа өөрийн  болгосон. Хууль бусаар авсан гэсэн үг л дээ. Тэгвэл “Үлэг гүрвэлийн төв музей”-г оруулах олон шатны шүүхийн тогтоол, ТӨХ-ны шийдвэрээр арга буюу суллаж өгөөд  жил тойрч байна. Төр  өмчөө нэхэж байхад зүгээр ч нэг өгчихөөгүй. Удтал заргалдаж, шүүх­дэж, хуралдаа очихгүй хойшлуулж, давж заалдаж юм юм л болсон. Тэгвэл “Т.Батаар”-уудад байраа суллаж өгсний дараахан бас нэг асуудал гарч ирсэн. Тэр нь тус байрыг газрынх нь хамтаар “Алтжин” компанийн захирал Г.Алтжинд барьцаалж, нэг сая ам.доллар зээлчихээд өрөө төлж чадах­гүй байгаа гэх. Одоо “Т.Батаарын музей”, Г.Алтжин хатаг­тай хоёрын хооронд өмчлөлийн асуудал шүүхээр яригдаж байгаа гэсэн үг.

Уг нь бол Лениний  музейн байрыг төрийн өмчид үндсэн хөрөнгө бүртгэн авч, эзэмшүүлэх тухай ТӨХ-ны 2014 оны тавдугаар сарын 8-ны 280 тоот тогтоолд  “Музейн зориулалттай энэ байрыг төрийн мэдэлд авч ССАЖЯ-ны  харъяа Үлэг гүрвэлийн музейд шилжүүлсүгэй” хэмээн шийдвэрлэсэн. Үлэг гүрвэлийн музейд олгосон Улсын бүртгэлийн 000050415 тоот гэрчилгээн дээр эзэмших хугацааг  “хугацаагүй” хэмээн тодотгожээ. Гэтэл музейн байр МАН-ын Г.Алтжингаас зээлсэн өрийн барьцаанд  байдаг. Энэ асуудлыг шийдэж өгнө үү гэсэн “Т.Батаарын музей”-н нэхэмжлэл  анхан шатны шүүхийн босгыг давж хэд хэдэн удаагийн  шүүх хурал болсон ч  өнөө хүртэл ямар нэгэн шийдэл гарсангүй. Тэгвэл асуудлыг анхан шатны шүүх дээр “уяатай” хэвээр байлгаж байгаад сонгууль өн­гөрөөж ч магадгүй болол­той. Мөн Г.Алтжин хатагтайн оффис “Тус­гаар тогтнолын ордон”-д нүүж ирсэн нь ч нэгийг хэлээд байх шиг.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

8 Comments

  • Anonymous (February 26, 2016 1:23:48 pm )

    сонгуулиар МАН олонхи болвол бас л өөрийн нэр дээр болгох луйвараа хийхээр цаг хожиж байгаа ухаантай юм байхдаа

  • mandah (February 26, 2016 5:04:44 pm )

    Ardiin nam hanaj zadah bishdee.tusgaar togtnoliin ordnoo ulsad butsaaj ogoh heregtei.

  • билгээ (February 26, 2016 5:37:25 pm )

    музейн зориулалттай ганц барилгыг төрд нь үлдээгээд өгөөч дээ гуйж байна МАНгаруудаа

  • иргэн (February 26, 2016 10:25:51 pm )

    Ардын намын байрыг өгөхөөс дөө

  • tuya (February 27, 2016 9:06:33 am )

    3han say. Irgedee elgeer ni molhvvlsen luybarchid

  • нийслэлийн иргэн (February 27, 2016 12:05:54 pm )

    ард иргэдийнхээ төлөө гээд хашгираад орилоод байдаг МАН-ы нөхдүүд музейн байрыг Алтжинтай хамтарч луйвардах гэж цаг хожиж байгаа нь сонин шүү .сонгуулиар ялвал өөрийн өмчлөлдөө хууль гаргаж заваарч байгаад л авах байх даа

  • зочин (February 29, 2016 4:50:21 am )

    Алтжин авгай мэтийн газрын бүлэг хулгайчдыг холхон зайлуулмаар байна даа.Үүний цаана М.Энхболд мэтийн газраар баяжигчид гэмгүй царайлаад явж байгааг эцэслэх цаг ирсэн.Энхболдын хийсэн нүгэл түмний нүдэн дээр байдаг.Наад зах нь гэхэд тэр газар оолгохдоо ил тод дуудаж байсныг санахгүй юм.Ийм байхад Алтжин мэт баяжихаас яахав Энхболдын үед барилга барих ямарч боломжгүй газарт маш олон барилга барьснаас хотын хөгжилд хир зэрэг хортойг хэн ч ойлгоно.Ганцхан жишээ хэлэе.Зуун айлын уулзвар дээр жобыгийн урд барьсан барилга замаас 4 хөн метр.Тэр нь Энхболдын баз хүрэгнийх гээд тухайн үед шуугиад өнгөрсөн.Тэнд ажиллаж байсан шатахуун станцынхантай бага зэргийн дайн болж байж хүчээр шахаж барьсан.Саяхан зам өргөтгөхөд яаж ч болохгүй тулгаад орхисон.Цаашид.энэ уулзварт олон зүйл төлөвлөгдөж байгаа.Бүр гүүрэн зам ч яригддаг.Энэ барилгы яана.Ийм жишээ хэдэн зуугаар.яригдана гээд боддоо.Ямар тэнэг шунахай этгээд нийслэлийг хог болговдоо.

  • зочин (February 29, 2016 5:02:45 am )

    Ленины музей гээд ямар сайхан зүйл орсууд хийгээд өглөө дөө.МАН ынхан хэнээс асууж яаж эзэмшиж ямар ашиг олж байлаадаа.Түүнийг нь хөөж гаргаад төр түмэнд хэрэгтэй зүйл хийх гэхээр яаж эсэргүүцэж яаж аяглаж байлаадаа.Наад зах нь түүнийхээ хонзон авахаар тэд улайрч байна шүү дээ.Иймэрхүү л нөхдөд найдвар.тавьвал монголд.тогтох хүн ховор.

antalya rent a car