![]() Олигархиудыг бий болгодог, “эх барьдаг”, гүүр нь улс төрийн нам, улстөрчид өөрсдөө болж байгаа нь хачирхалтай Ирэх арваннэгдүгээр сард болох АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн гол өрсөлдөгчдөөр тодроод байгаа Ардчилсан намын Хилларн Клинтон, Бүгд найрамдах намын Доналд Трамп нар кампанит ажлаа хэрхэн үргэлжлүүлэх нь дэлхий нийтэд сонирхолтой сэдэв хэвээр байна. Эхнийх нь АНУ-ын 42 дахь Ерөнхийлөгч Билл Клинтоны гэрпш төдийгүй Нью-Йорк мужийн Ялгаатай нь, энэ хоёр эрхмийн аль нэг нь АНУ-ын Ерөнхийлөгч болсон тохиолдолд Хиллари Клинтон улс төрийн карьерийнхаа дээд цэгт хүрнэ, харин Доналд Трамп олигархи гэсэн тодотголыг зүүх юм. Учир нь, бизнесийн хүрээллээрээ олон нийтэд танигдсан хэн нэгэн эрхэм улс төр рүү урвахаар хүссэн хүсээгүй олигархи болдог. Гэхдээ анх удаа эмэгтэй Ерөнхийлөгчтэй болох уу, олигархи төрийн тэргүүнээр дөрвөн жилийн турш залуурдуулах уу гэдгийг сонгуулийн кампанит ажил, сонгогчдоос өгөх саналын үр дүнгээр эцэслэх болохоор тэднийг дахин харьцуулж бичих нь илүүц юм. Харин хэдхэн сарын дараа болох УИХ-ын сонгуулийн чимээ Монголын бизнесийн салбарынхнын улс төрд орох Бүгдээрээ салбартаа хийж бүтээсэн зүйлтэй, хэлэх үгтэй эрхмүүд. Т.Ганболдын хувьд асар их хэмжээний өрөнд унаж, хаалгаа барихдаа тулсан “Алтан Дорнод Монгол” компанийг Орос эзэн С.В.Паушокоос худалдан авч хөл дээр нь босгосон нэгэн. “Скайтел”-ийн Д.Болор гэхэд Монголын үүрэн холбооны салбарын шинэчлэл бүрийн ард хадаатай явсан эрхэм. “Мобиком”-оос буурь сэлгэсэн тэрбээр өдгөө “Скайтел”-ийг Монголын үүрэн холбооны тэргүүлэгч оператор болгохоор зорьж явна. Үүгээрээ тэд Монголын улс төрд гэхээсээ бизнесийн салбарт сайн менежерүүд. Харин үе үеийн парламенгад тогтсон бизнесийн салбараас улс төр рүү гулсан ордог жишгийг энэ удаад үргэлжлүүлэхээр сонгуулиас урьтаж намд элсэн замаа заслаа. Магадгүй үүгээр нь тэднийг АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд горилж буй Доналд Трамптай жишиж болох. Яг ийм жишгээр “Эрэл”-ийн Б.Эрдэнэбат, “Буян”-гийн Б.Жаргалсайхан нар парламентын босго давж УИХ-ын гишүүн болсон түүхтэй. Улмаар нэг нь Түлш эрчим хүчний, нөгөөх нь Үйлдвэр худалдааны сайд болж байлаа. Хэдийгээр тэд УИХ, Засгийн газрын гишүүн болсон ч олон нийтийн ой тойнд “БНН”, “Эх орон” намууд компанийн гэсэн тодотголтойгоор үлдсэн. Түлш эрчим хүчний болон Үйлдвэр, худалдааны яамд ч компанийн бүтэц зохион байгуулалтаар ажиллаж, сайд нар нь төлөөлөгч хийдэг байлаа шүү дээ. Уул шугамандаа төрийг олигархиуцаас салгах нь үе үеийн улстөрчдийн амны уншлага, намуудын мөрийн хөтөлбөрийн салшгүй нэг хэсэг нь болж ирсээр олон жилийг ардаа үдэж байна. Одоо ч Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржоос эхлүүлээд УИХ-ын гишуүд олигархижсан тогтолцоо, компанийн засаглалаас Монгол төрийг зааглах ёстойг хүлээн зөвшөөрөөд буй. Үр дүн гэхээр юм гараагүй ч олигархиудыг бий болгодог, “эх барьдаг”, гүүр нь улс төрийн нам, улстөрчид өөрсдөө байсаар л байна. “Женко” нэрээр нь олон нийт мэддэг Х.Баттулга, тойрогт ажиллах үеэрээ сонгогчдод бэлэг тараасныхаа “бидон” хочтой болсон Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Ганбат, “Ажнай” Д.Бат-Эрдэнэ, “BCS” группын тэргүүн дэд ерөнхийлөгч асан Л.Энх-Амгалан, нэгэн цагт “Бодь” группээр овоглож явсан Лу.Болд, АПУ -гийн Г.Батхүү, Д.Зоригт, МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт, АН-ын бүлгийн дарга Б.Гарамгайбаатар, Ерөнхий сайд асан Сү.Батболд, С.Дэмбэрэл, Ж.Энхбаяр, Ц.Дашдорж, Л.Эрдэнэчимэг гээд бүгдээрээ л бизнесийн салбараас улс төр рүү “урвасан” гишүүд. Улс оронд хэрэгцээтэй шийдвэр энэ парламентаас гарсан байж болох ч бизнесийн төлөөлөл улс төртэй хэт хутгалдсанаар хэнийг ч, юу ч болгож болдог, ашиг сонирхлын зөрчил хэрхэн үүсдэг жишээг бид өнгөрсөн хугацаанд хангалтгай харлаа. Зургаан жилийн турш дуншсан Тавантолгой, тэнд барих төмөр замын асуудал, улс төр, бизнесийн бүлэшэлийн хооронд үүссэн зөрчлийн үр дүнгээр үнснээс дор үнэлэгдэж эхэлсэн нь үүний бэлээхэн жишээ. Улс төрийн гэхээсээ бизнесийн тогоонд чанагдсан хашир туршлагатай, сайн менежерүүдийн нэгдэл гэж харж болох ХҮН-ынхан гэхэд сонгуулийн ойртох тусам дотоод хагарал нь савнаасаа хальж эхлээд байна. Улстөрчдийн хамгийн их шүүмжилдэг сэдэв олигархи. Бүр телевизийн дэлгэцээр ярих бүртээ төрөөс олигархиудыг цэвэрлэнэ гэх нь энүүхэнд. Гэвч өөрсдийнхөө бий болгосон, бүтээж буй тэрхүү жишиг нь ирэх сонгуулиас өмнө улам сэдэрч мэдэх нь. Уг нь хууль тогтоохтөрийндээдбайгууллага гэдэгтэй нь дүйвэл парламентад мэргэжлийн хуульчид хэрэгтэй. Эдийн засаг талаас нь харвал энэ чиглэлийн мэргэжилтэн, стратегичид хэрэгтэй. Түүнээс биш төр гэдэг сонгогчдын итгэл дээр дөрөөлж гаргачихаад товчлуур дарах гэж суудал бөглөдөг, ашиг сонирхлоо гүйцээдэг оромж биш. Бодлого тодорхойлдог болохоос 1990 оноос өмнөх тогтолцоогоор Монгол төрийн дээр ганцхан нам байдаг байлаа. Харин 1990 оны ардчилсан хувьсгалын амин зорилго нь энэхүү тогтолцоог халж, чөлөөт нийгэм рүү шилжих замаар бүх эрх мэдлийг ард түмэнд өгөх байв. Харамсалтай нь, сонгуулийн цикл бүрээр парламентын бүрэлдэхүүнийг их, бага хэмжээнд сэлгэсээр эцсийн дүндээ хууль тогтоох төрийн дээд байгууллагын хурал компанийн ТУЗ-ийн хэмжээнд л үнэлэгдэх болов. Том бизнестэй хүн төрд орохыг хуулиар мэдээж хориглоогүй. Сонгох, сонгогдох эрх нь хэн бүхэнд нээлттэй. Харин улс төрд гарч ирснийхээ дараа эрхэлж байсан бизнесээсээ бодитоор таггалзах нь чухал. Ах, дүүгийнхээ нэр дээр шилжүүлсэн болоод ард нь өөрөө хамаг юмаа хийгээд явдаг өнгөрснөөс өнөөдрийг хүртэл явж ирсэн жишгийг үргэлжлүүлбэл олигархижсан төрөөс бид хэзээ ч салахгүй. Ялангуяа, улс төрийн намууд ч их мөнгө төлсөн, хандивласан хүний УИХ-д суух гүүр болдог сэтгэлгээнээсээ салаагүй цагт. Харамсалтай нь, бизнесийн салбар нь төрөөс хэт хараат болчихсон энэ үед улс орны эрх ашиг бүлэглэл хоорондын тэмцлийн үр дүнгээс хамааралтай болсон нь өөрөө эмгэнэл юм. Одоо бол аль нам засгийн эрхэнд гарахаас хамаарч хэн нэгний бизнесийг өгсөх, уруудахыг шууд зурагааж байна. Үүн дээр улс төрийн намын харьяалал, бизнесийн ашиг сонирхол хамаатай. Бизнесийн ашиг сонирхол нийлээгүй нэгнийг дураа хүрэхээр хорьж, дургүй нь хүрэхээр сулладаг нь үүний энгийн жишээ юм. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж нийслэлийн иргэдтэй уулзах үеэрээ нэгэн жишээ хэлсэн байдаг. Тэрбээр, “Би олигархи гэдэг үг хэрэглэхээ больж байгаа. Монигархи гэдэг үг хэрэглэж байгаа. Монголын нөхцөлд энэ монигиархи гэдэг үг таарч байгаа. Монигархиудтай тэмцэх, тэднээс төрөө цэвэрлэх, Монголын салхитай гэдэг шиг Монголын онцлогтой монигархиудаас салах хэрэгтэй. Ингэлээ гээд бизнес хийж байгаа улсуудаа дэмжихгүй гэсэн үг биш. Бизнес хийж байсан хүн төрд орохоор бизнес хийж байсан хүнээ хамгаалдаг” хэмээж байв. Төрийн тэргүүний зүгээр ч нэг хэлээгүй энэ үг олигархи тогтолцоо монголжсоор эцэстээ монигархи болон зүсээ хувиргасны нэг илэрхийлэл. Тэгэхээр тэдгээр монигархиудаас бид яаж салах вэ. Хариулт нь маш энгийн. Ерөөсөө л улс төрийн намуудын санхүүжилтийг шилэн болгох. Намуудын дансанд орсон, гарсан нэг төгрөгийн гүйлгээ бүр олон нийтийн нүдэн дээр ил болж байж бизнесийг төрөөс салгана. Олон талын хяналттай байж гэмээн төр цэвэршинэ. Тэгэхгүйгээр Шийлэгдамбууд, гаалийн Баатарууд төрсөөр л байх болно.
С.ГАДӨЛ ҮНДЭСНИЙ ШУУДАН/ |
Холбоотой мэдээ
-
Улс тор судлаач. (February 26, 2016 5:37:57 pm )
Энэ нийтлэлийг уншаад би оорийнхоо суулийн 20 гаруй жилийн амьдарлыг эрэгцуулэн бодож сууна л даа. Би торийн байгууллагад олон жил ажилласан хун дээ. Би унэдсэн ажлын зэрэгцээ 1990 оны жагсаал цуглаанд орж, нийгмийн байгуулалыг оорчлох ажилд их идэвхитэй оролцож, АН-ын гишуун болж улмаар УЗХ-ны гишуунээр чамгуй олон жил ажиллаж байгаад суулийн 10 гаруй жилд нь ТАЗ-оос зарласан сонгон шалгаруулалтаар шалгарч ЕТГ-ын дэд дарга, ЗГХЭГ-ын дэд дарга зэрэг ажлуудыг хийхээр болж АН-аас чолоологдсон хун л дээ. Ингээд намуудын улс торийн ажлыг хондлонгоос ажиглаж суухад, унэхээр намууд тэр дундаа энэ том 2 нам нь олны итгэл авахаа больсон юм байна. Хийж байгаа ажил нь олон нийтийн нэгдсэн эрх ашгийг боддоггуй, зовхон шийдвэр гаргаж байгаа УИХ-ын гишуун, дарга нар л оорсдийнхоо эрх ашигийн бодож шийдвэр гаргаад, туунийгээ хэрэгжуулэх гээд муйхардаад байгаагаас бух зуйл болж байгаа юм байна. Би энэ тухайгаа оорийнхоо таньдаг дарга цэрэг нартай их ярилцлаа. Надтай ярилцсан хумуусийн бараг 90 хувь нь энэ намуудыг мон худал ярьж улс торд олон жил явсан хумуусийг узэн ядаж байна. Тэр дундаа УИХ-ын гишуудийг ер нь узэхгуй байна. Ингээд энэ хоер том хоршийн хооронд арга эвээ олоод, 3-хан сая хун амтай улс орноо яаж авч явах естой юм бэ? гэж оортоо асуулт тавиад, туунд ээ оороо дараах хариултыг огч, энэ санаагаа олон нийт дээ тольдуулж байна даа. Уе уеийн УИХ тууний гишууд нь хууль тогтоох бурэн эрхийнхээ дагуу органик хуулиудыг батлахдаа УИХ-ын болон гишуудийн эрх мэдлийг нэмэгдуулсэн заалтуудыг оруулж батласнаар тэдний уйл ажиллагаанд ард тумэн битгий хэл сонгогчид нь ч хяналт тавих бололцоогуй нам дамнасан булэглэлууд болон хувирч, хоорондоо тэмцэлдэж, эцэстээ торийн хучирхэг машинаар бие биенийгээ нухчин дарах уйлдэл хийх болсон тул манай улс торийн байгуулалтын бутэц ээ оорчилж, засаглалын эрх мэдлийн тэнцвэржуулэлтийг хийхээс оор аргагуй болсон байна. Иймд УИХ-ыг Ардын Их Хурал(Иргдийн Толоогогчдийн Ундэсний Их Хурал) ба Улсын Бага Хурал гэсэн хоер шатлалтай болгон оорчилж, тор засгийн байгууллагын тогтолцоог хяналттай, хариуцлагатай, эрх мэдлийн тэнцвэржуулэлттэй болгохгуй болгох шаардлагатай байна. Ардын Их Хурал нь тухайн сум, дуурэг, тосгонд амьдарч байгаа иргэдийн дотроос тодорхой болзол шаардлага, шалгуур узуулэлт хангасан иргэдээс нэр дэвшуулж, тухайн орон нутагт амьдарч байгаа иргэдийн олонхийн саналыг авч сонгогдсон гишуудээс бурдэнэ. АИХ-ын чуулганыг жил дээ нэгээс доошгуй удаа зарлан хуралдуулах богоод, шаардлагатай тохиолдолд ээлжит бус чуулганыг зарлан хуралдуулж болно. АИХ-ын чуулганыг жилийн тогсголд зарлан хуралдуулж Еронхийлогч, УБХ-ын дарга, гишууд, Еронхий сайд, засгийн газрын гишуудийн тухайн жилдээ хийсэн ажлын тайлан, засгийн газрын морийн хотолборийн биелэлттэй нэг бурчлэн танилцаж унэлэлт дугнэлт огч, хангалтгуй ажилласан албан тушаалтанд хариуцлага тооцох, томилох ажлыг зохион байгуулах, Еронхийлогч, УБХ-ын дарга гишууд, Еронхий сайд, засгийн газрын гишуудийн дараа жилд хийх ажлын толовлогоо, тухайн жилийн улсын татварын орлогын толовлогооний биелэлт, зарлагын гуйцэтгэл, дараа жилийн улсын орлогын толовлогоо зэргийг хэлэлцэж батладаг болгох шаардлагатай. УБХ нь хууль тогтоох уурэгтэй байх тул зовхон хууль эрх зуйн салбарын тэргууний ажилтангуудын дотроос сонгон шалгаруулж, АИХ-аар батлагдсан хууль эрх зуйн мэргэжлийн гишуудээс бурдэх болно. Аймаг, Ниислэлийн ИТХ нь тухайн сум, дуурэгт амьдарч байгаа иргэдийн дотроос тодорхой болзол шаардлага, шалгуур узуулэлт хангасан иргэдээс нэр дэвшуулж, тухайн аймаг, нийслэлд амьдарч байгаа иргэдийн олонхийн саналыг авч сонгогдсон гишуудээс бурдэнэ. Аймаг Ниислэлийн ИТХ-ыг жилдээ нэгээс доошгуй удаа зарлан хуралдуулах богоод шаардлагатай тохиолдолд ээлжит бус харалдааныг зарлан хуралдуулж болно. Аймаг Нийслэлийн ИТХ-ыг жилийн тогсголд зарлан хуралдуулж ИТХ-ын дарга, гишууд, Нийслэлийн засаг дарга нарын тухайн жилд хийсэн ажлын тайлан, засаг даргын морийн хотолборийн биелэлтэнд унэлэлт дугнэлт огох, хариуцлага тооцох томилох, дараа жилд хийх ажлын толовлогоог батлах, тухайн жилийн аймаг, нийслэлийн татварын орлогын толовлогооний биелэлт, зарлагын гуйцэтгэл, дараа жилийн орлогын толовлогоо зэрэг асуудлыг хэлэлцэж батална. Сум, дуургийн ИТХ нь тухайн баг хороонд амьдарч байгаа иргэдийн дотроос тодорхой болзол шаардлага шалгуур узуулэлт хангасан иргэдээс нэр дэвшуулж, тухайн баг хороонд амьдарч байгаа иргэдийн олонхийн санал авч сонгогдсон гишуудээс бурдэнэ. Сум, дуургийн ИТХ-аар хурлын дарга гишуун, засаг дарга нарын тухайн жилд хийсэн ажлын тайлан, Засаг даргын морийн хотолборийн биелэлт, сум дуургийн тосвийн гуйцэтгэл, дараа жилийн тосвийн толовлогоо зэрэг асуудлыг хэлэлцэж батална.
1 Comment