antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Feb 24, 2016 Comments are off

“Бүх оддын тоглолт” ирэх амралтын өдрүүдэд болно

нийтлэсэн Admin

145629611056cd50ae8f3e2

Үндэсний Супер Лигийн энэ улирлын “Бүх оддын тоглолт” буюу сагсан бөмбөг сонирхогчдын хамгийн том баяр энэ баасан гарагт эхлэх гэж байна. “Бүх Оддын Тоглолт”-ын хамгийн эхний үйл ажиллагаа энэ сарын 26-нд Эрдэнэт хотод эхлэх бөгөөд Гуанжу хотод болсон Оюутны Универсиад наадамд оролцож, гурван тивийн багийг хожсон Монголын Залуучуудын Шигшээ баг маань Легионеруудын хоёрдугаар шигшээ багтай тун сонирхолтой тоглолт хийнэ.

Харин бямба гарагт буюу энэ сарын 27-28-нд Хандгайт дахь Үндэсний Сагсан Бөмбөгийн Ордонд “Бүх Одод” тоглогчид баруун, зүүн гэсэн хоёр бүсэд хуваагдан өрсөлдөх юм байна. Бүх Оддын багт тоглох тоглогчдыг энэ жил үзэгчдийн санал асуулгаар тодруулсан бөгөөд гарааны бүрэлдэхүүнийг лигийн найман багийн дасгалжуулагчдын саналаар шийдсэн аж. Мөн цагриган дээрээс довтлох тэмцээн, гурван онооны шидэлтийн тэмцээн, ур чадварын тэмцээн гэсэн сонирхолтой тэмцээнүүд болох юм байна.

Дашрамд сонирхуулахад, бүх оддын тоглолтын хамгийн сүүлийн өдөр Монголын Шигшээ баг болон Легионер тоглогчдын шигшээ багуудын халз тоглолт болно Хоёр баг өмнө нь 4 удаа тоглолт хийсэн. Одоогийн байдлаар хожлын харьцаа 2:2 болон тэнцсэн. Тиймээс энэ удаагийн тоглолт ширүүхэн болох нь тодорхой юм.

Т.Болор

Zaluu.com


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car