antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Feb 24, 2016 15 comments

“Сентерра гоулд” компани, УИХ-ын дарга З.Энхболд нарыг шүүхэд өглөө

нийтлэсэн Admin

 

a579eff0db433d43original

“Ноён уулаа аваръя” хөдөлгөөн, “Босоо хөх Монгол”, “Гал үндэстэн холбоо” ТББ-ын удирдлага болон хуульч, өмгөөлөгч Г.Батбаяр нар “Сентерра гоулд” компанийн Гацууртын ордод эзэмшиж байгаа ашиглалтын хоёр лицензийг хууль бусаар олгосон, түүнийг цуцлах үндэслэлтэй хэмээн нийслэлийн Захиргааны хэргийн шүүхэд хэрэг үүсгээд байгаагаа өчигдөр мэдэгдлээ. Тэд Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь 75 тонн алтны нөөцтэй Ноён уулыг аврахын тулд “Сентерра Гоулд” компанийн эсрэг хамтран тэмцэнэ гэдгээ илэрхийлэв.

УИХ-ЫН ДАРГА БИДНЭЭС УУЧЛАЛТ ГУЙХ ЁСТОЙ

“Ноён уулаа аваръя” хө- дөлгөөнийтэргүүнО.ЦЭРЭН- НАДМИД:

-Тэмцлийн бүх хэлбэрийг сонгож тэмцээд нэг жил боллоо. Монгол Улс ардчилсан орон байж иргэнээ сонсдоггүй. Мөн дарангуйллын төр тогтож, улс төрийн хэлмэгдүүлэлт яваад байгаад эмзэглэж байна. Иргэнээ сонсдоггүй, дүлий төрд хандаад нэмэргүй юм байна. Тиймээс “Сентерра гоулд” компанийг Захиргааны хэргийн шүүхэд өглөө. Тус компани ашиглалтын болон хайгуулын гэсэн дөрвөн лиценз эзэмшдэг. Одоогоор хоёр тусгай зөвшөөрлийг хүчингүй болгуулахаар шүүхэд хандсан. Захиргааны хэргийн шүүхэд маргаан үүссэн байхад Ноён уулын 34 хувийг баталъя, 11 га газраа тусгай хамгаалалтад авъя гэж байгаа нь УИХ-ын эмгэнэл. УИХ-ын Өргөдлийн байнгын хороонд өгсөн өргөдлийнхөө хариуг шаардаж байна. Мөн З.Энхболдыг албан ёсоор шүүхэд өгч байна. Яагаад гэвэл 2015 оны нэгдүгээрсарын 30-ныөдөр “De facto” нэвтрүүлэгт оролцохдоо өлсгөлөн зарласан биднийг “Булш ухагч, нинжа нар асар өндөр ашиг сонирхолтой” гэж ярьсан. Тухайн үед төрөө дээдлээд гомдол гаргаагүй. Гэтэл аравдугаар сард Дархан хотод болсон “Монгол хүн 2020” чуулганы үеэр бас л биднийг доромжилсон. УИХ-ын дарга эрх мэдэл, албан тушаалдаа дулдуйдаж санаатайгаар бидний нэр хүндэд халдсан тул иргэнийхээ хувьд албан ёсоор уучлалт гуйх ёстой. Мөн буруутай шийдвэр гаргасан сумын Иргэдийн хурлын дарга Эрдэнэхүү, олон удаа ашиг сонирхлын зөрчил гаргасан Мандал сумын Засаг дарга Н.Нямдаваа нарыг АТГ-т өгч байна. Монгол Улс тусгаар тогтносон улс учир хууль дүрэмтэй. Хэн ч хуулиндаа захирагдаж амьдардаг. Тиймээс бид хуулийн хүрээнд л асуудлыг шийднэ.

НОЁН УУЛАА АВАРЧ ҮЛДЭХ ТЭМЦЭЛ ДӨНГӨЖ ЭХЭЛЖ БАЙНА

Гал үндэстэн холбооны тэргүүн Ц.МӨНХБАЯР:

-Ноён уулын байдал ямар байгаа, яаж уруудан доройтож байгааг би мэднэ. Байгаль орчинд учруулсан хохирол өдөр бүр нэмэгдэж байна. Байгаль орчны хохирлыг үнэлүүлэхэд 10 тэрбум орчим төгрөг гарсан. Мөнгө ярихдаа гол биш. Мөнгө л олж байвал өвөг дээдсийнхээ булш бунхныг ухаж, цэвэр усны эх ундаргыг бохирдуулах нь хамаагүй гэж бодож байгаа бол хамаа алга. Гэхдээ монголчууд бүгд тэгж бодохгүй байгаад л учир байна. Төр Гацууртын ордыг “Сентерра гоулд”-д ашиглуулах болсноо нинжа нартай холбон тайлбарладаг башир аргатай. Ард иргэдээ нинжа гэж нэрлэж тэднийг доромжилж болохгүй. Үндсэн хуулийн 17.2-т зааснаар Монгол Улсын иргэн бүр байгалиа хамгаалах үүрэгтэй, 16 дугаар зүйлд бид эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхтэй гэж заасан байдаг. Бид энэ үүргээ л биелүүлж байна. Ноён уулын ай савын усанд хүнцлийн агууламж байх ёстой хэмжээнээс 6000, хөрсөнд нь 8000 дахин их байна. Бид Ноён уулаа аварч үлдэхийн төлөө тэмцэх болно. Энэ тэмцэл дөнгөж л эхэлж байна.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

15 Comments

  • ЗОЧИН (February 24, 2016 12:53:40 pm )

    МӨНХБАЯРАА УУЛАНД НЬ ОЧООД ХАМГААЛ ХАРЬЯ

  • Anonymous (February 24, 2016 1:06:19 pm )

    Za bolioo heden sunaltai aalznuud tom tusul gatsaj dollor 2033 tugrug boloo odoo ene malnuudiig bugdiign barj shorond hii zalhaj bn ed nar odoo baigald hairtai humuus munuu harvaas hudlaa lalruud

  • Asu (February 24, 2016 1:07:36 pm )

    Monhbayraa hudal hutsd bai asar maihan bariad noyn uuland ochd hamgaal unen eshiig chini tegd haray

  • Anonymous (February 24, 2016 1:16:45 pm )

    Chi tiimel uul usandan hairtai yum bol ochood ninja nariig huuchih tedentei uzelcheed hutag shuvgunduu tulaadah muu gojig min

  • Эрхэм (February 24, 2016 1:31:37 pm )

    Би Мандал суманд төрж өссөн Ноён уулаа шүтдэг цайны дээшээ өргөдөг жирийн нэг иргэн Гацууртын ордыг хаана байдгийг ч мэднэ манай нутгийнхан ордыг олборлох талаар бүгд санал нэгтэй байгаа энэ эсэргүүцээд байгаа гэх хүмүүс зүгээр л шантааж хийж байна яагаад бид нутгийнхаа хишгийг ард түмнээрээ хүртэж болохгүй гэж эд нар хамгаалсан нэр зүүж бидний нэрээр хөрөнгөжих гэж байгаа юм Монгол Улс татвараа аваад нөхөн сэргээлтээ хийлгээд ашигаа хүртээд явах хэрэгтэй Мөнхбаяраа таны үйлдсэн гэмт хэрэг давтагдах гэж байна шүү

  • гана (February 24, 2016 1:34:26 pm )

    Байгаль орчноо хамгаалах, хүний эрх нэрээр түрий барьсан энэ баагийнууд одоо болиосой.Асуудлыг ганцхан З.Энхболд шийддэг юм биш. Бидний төлөөлөл болж суугаа УИХ-ын гишүүд, тэдний саналын олонхийг харгалзан энэ асуудлыг шийдсэн хэрэг.Энэ утгаараа Монголын ард түмний шийдвэр. Таваг толгой, Оюутолгой,Гацуурт, халх голын чөлөөт бүс гэх мэт засаг төрөөс хийж байгаа бүх юмыг эсэргүүцнэ. Тэгээд юу ч хийдэггүй,улс төр ярьж улаан хувьсгалч царайлсан,өөхөндөө хөдөлж ядсан,ой шутам царайтай энэ амьтадыг хэн тэжээх юм бэ? Юм л бол шүүхэд өгнө гэж томроно.Удахгүй та нар өөрсдөө шүүхийн өмнө очих болно,”нинжа” нарын гар хөлүүдээ,

  • Zochin (February 24, 2016 2:06:38 pm )

    Yamar malnuud ni setgegdel bicheed bgaa yum bol bidnii tuluulul ch geh shig ter tuluulul chin ard tumniig ulstai ni hudaldaj bna ta nar ternees ashig hurtlee yu

  • Zochin (February 24, 2016 3:25:26 pm )

    Munhbayaraa dahin shorond oroh chin dutaa uy? Ulaan shantaajlagch min..
    Chinii eh nutagaa hamgaalah setgel gej uy baidiin.Reketlej mungu avah gesen negen shuu dee.
    Ene Mongol nutgaas zailaarai..Muu hugjliin sadaa.

  • Батзориг (February 24, 2016 5:06:27 pm )

    Уул усаа хамгаалж байж л энэ цөвүүн цагт бид нар эх оронтойгоо үлдэнэ шүү дээ, энэ сэтгэгдэл бичсэн байдлыг харахад цаанаасаа зохион байгуулалттай гүтгэлгийн компанит үйл ажиллагаа явагдаж байгааг ойлгож авлаа. Усгүй болж байж алтаар яах вэ, улсгүй болж байж амиар яах вэ.

    • naruto (February 24, 2016 6:12:59 pm )

      үнэн хэлжээ. үр хойчдоо үлдээ. мөнгөний төлөө нүдээ өгсөн шаарнууд. энхболдыг шүүх хэрэгтэй. мөнхбаяраа тэмцлээ эхлүүл. хажууд чинь хань болж, хаттай сэлэмний чинь ир болъё

    • Batzorig goy heljee. (February 24, 2016 6:47:34 pm )

      Bid ur huuhdedee eh ornoo butneer ni bgagaar ni uldeehiig husej bna. Bidnii uvug deedes uunii l tuluu tsusaa ursgaj yvsan biz. Neg l ih mungund durtai zahialgaar comment bichsen humuus bhiin.

  • үнэн Тэр (February 24, 2016 7:01:23 pm )

    Энэ нутгийн ард иргэдээс сонгогдсон Баярцогт, Ж.Эрдэнэбат нарыг шүүхэд өгөх хэрэгтэй

  • d.tegshjargal (February 25, 2016 12:33:43 am )

    Гацууртын ордыг ухуулж хэрхэвч болохгүй. Харицлагатай уул уурхай гэж хаана ч хэзээ ч байхгүй. Байгаль /уул, ус, агаар, хөрс, ой, ургамал, амьтан гээд/ өөрөө уран бөгөөд баян тул алтнаас ч үнэтэй, давтагдашгүй урлагын тансаг бүтээл

  • apd (February 25, 2016 12:44:54 am )

    demjij baina

  • zochin (February 25, 2016 1:47:57 pm )

    noyon uulaandaa gar hurj bolmgui bha ….ene uliaraid bga nuhduud yr ni aav eej ur huuhed turul sadan nutag ustai ezen suuh gazar shorootoi mongol gesen danstai ym boluu… booj uhehees naaguur l uhen hatan dairaad bhiin hedhen hunii karimand orsnoos ur huuhed hoich uyd mini ariun dagshin ongon zerlegeeree uldeh ystoi …. khun neg amidarch neg uheh ym shig setgej bodoh uchirgui……

antalya rent a car