antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Feb 23, 2016 16 comments

Улсын дээд шүүхээс иргэд хөдөлмөрчдийн эвлэлдэн нэгдэх эрхийг ноцтой зөрчсөн гэж үзлээ

нийтлэсэн Admin

10

Нийслэлийн Засаг даргын Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогчийн 2015 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 2/337 тоот үйлдвэрчний эвлэлийн “Татварын суутгалыг зогсоох тухай” албан бичгийг үндэслэн нийслэлийн харъяа эмнэлэг, сургууль, цэцэрлэгийн ҮЭ-ийн гишүүдийн татвар зогссонтой холбоотой асуудлаар эрүүл мэнд, боловсрол, нийслэлийн ҮЭ-ийнхэн шүүхдэж бүтэн жилийн турш 3 шатны шүүхээр хэлэлцэгдэж явсаар 2016.02.22-ны өдөр Улсын Дээд Шүүхийн Захиргааны хэргийн танхимаас дээрх албан шийдвэрийг эцсийн байдлаар хүчингүй болголоо.

Нийслэлийн Засаг даргын орлогч нь:

  • Үйлдвэрчний эвлэлийн гишүүн татвараа өөрийн цалин хөлснөөс хэрхэн хураалгах асуудал нь хөдөлмөрийн харилцааны чухал баримт болох хамтын гэрээгээр тохиролцсоны дагуу гишүүдийн татварыг өөрсдийнх нь зөвшөөрснөөр холбогдох хууль тогтоомжийн хүрээнд цалингаас бэлэн бусаар суутган авдаг дээрх харилцаанд хөндлөнгөөс оролцож, өөрт олгогдсон эрх мэдлээ хэтрүүлсэн,
  • 2015 оны 2 сараас 2016 оны 2 сар хүртэлх дээрх хугацаанд эрх ашиг нь зөрчигдсөн олон эмч, эмнэлгийн ажилтнууд, багш болоод ус сувгийн удирдах газар гэх зэрэг олон байгууллагын нийт 31519 ажилтны ҮЭ-ийн анхан шатны 398 хороо, зөвлөл, салбарын холбоодоос гишүүдийнхээ хөдөлмөрлөх эрх ашгийг явуулдаг олон үйл ажиллагаа тасарч үйлдвэрчний эвлэлийн үйл ажиллагаанд ихээхэн хохирол учруулсан байна. Энэ хугацаанд ажлаас үндэслэлгүй халагдсан эмч, багш зэрэг хүмүүст өмгөөллийн туслалцаа үзүүлэх, тэтгэмж, хууль эрх зүйн сургалт, хамтын тэмцэл хөдөлгөөн өрнүүлэх, хөдөлмөрийн үнэлэмжийг дээшлүүлэх зэрэг олон арван үйл ажиллагаа тасарсан байна.

ҮЭ-ийн байгууллага нь Хөдөлмөрийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4-т зааснаар “хамтын гэрээгээр нийт ажилтны хөдөлмөрлөх эрх, түүнтэй холбогдсон хууль ёсны ашиг сонирхлыг хуулиар тогтоосон баталгаанаас илүү нөхцөлөөр хангах болон хөдөлмөрийн тухай хуулиар шууд зохицуулаагүй асуудлыг 2 тал тохиролцож зохицуулах, мөн хуульд зааснаар Хамтын гэрээгээрээ ҮЭ, түүний ажилтан сонгуультнаас үйл ажиллагааг явуулах нөхцөл бололцоог хангах, энэ хүрээнд гишүүдээс татварыг бэлэн бусаар хураах асуудлыг ажилтны зөвшөөрлийн үндсэн дээр суутган авч байгаа нь хууль зөрчөөгүй, эвлэлдэн нэгдэх эрхээ эдлэх үндсэн нөхцөл гэж Улсын дээд шүүх үзлээ.

Ийнхүү Засаг даргын нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан нэр бүхий орлогч дээрх чиглэлийг гаргаснаараа Хөдөлмөрийн тухай хуулийн 10 дугаар зүйл буюу хамтын гэрээг хэрэгжүүлэх явцад төрийн байгууллага, албан тушаалтнаас талуудын хууль ёсны эрхээ хэрэгжүүлэхэд нь хууль бусаар саад учруулсан гэж дүгнэж ҮЭ-ийн холбоодын гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь ханган шийдвэрлэлээ.

13

14

МҮЭХ-ын холбооны гишүүн байгууллагуудаас дээрх хууль ёсны бус шийдвэрийн улмаас учирсан хохирлоо нэгтгэн нэхэмжлэх ажээ.

МҮЭХ-ны дэд ерөнхийлөгч С.Эрдэнэбат

Монголынболовсрол,шинжлэхухааныҮЭ-ийнхолбооны дарга Ж.Батзориг

НийслэлУлаанбаатархотынҮЭ-ийнхолбооны дарга

Ховд аймгийн ҮЭ-ийн холбооны дарга Ц.Ариунжаргал

Монголын эрүүл мэндийн ажилтны ҮЭ-ийн холбооны дарга Б.Мягмар


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

16 Comments

  • Зочин (February 23, 2016 4:07:12 pm )

    Шүүхээс давсан эрх мэдэлтэн гэж байхгүйээ, Улсын дээд шүүх бол эцсийн шийдвэр. Энхцэнгэлийн тоглолт үүгээр дуусчээ. Даанч олон хүний эрхийг зөрчиж нүгэл үйлдсэн дээ. Цаг цагаараа байдаггүйээ гэж.

  • яүёхши (February 23, 2016 4:10:45 pm )

    YE-iin gishyyn bish bol zaabal xyraalgaxgyi baibal yasan um be. shine ajild orood shuud tsalingaas xyraadag .ajlaas garaxaar abtomataar YEblelees gardag. yyniig boliylmaar um aa

  • Anonymous (February 23, 2016 4:50:20 pm )

    үэ ийн татвар нэрээр ажилчин хүний цалингаас шууд суутгаж мөнгө босгодог түүнийгээ хамтын гэрээгээр баталгаажуулж халхавчилдаг явдлыг зогсоох хэрэгтэй

  • ХУУЛЬЧ (February 23, 2016 5:21:42 pm )

    МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛЬД 17-3-Т ЗААСАН ХУУЛИАР НОГДУУЛСАН татвар төлөх асуудал БОЛ ИРГЭН ХҮНИЙ ЖУРАМТ ҮҮРЭГ МӨН ХАРИН МҮЭ -ИЙН ГИШҮҮНИЙ ТАТВАРЫН ХУВЬД түүнийг нэгдсэн журмаар иргэний цалингаас СУУТГАН АВЧ төрийн бус байгууллагад шилжүүлэх нь …МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛЬ ЗӨРЧСӨН АСУУДАЛ МӨН ??? захиргааны шийдвэрийг бүрэн эхээр нь үзэж байж МЭДЭЭЛЭЛЭЭ ГАРГАВАЛ САЙН БАЙНА ???

  • dorj (February 23, 2016 5:25:23 pm )

    enkhtsengel teneg muu gulug

  • Mongol (February 23, 2016 5:29:07 pm )

    Bayrlalaa Ta nartaa bidnii toloo ajillaj bgaa Hvn shvv Mygmar Darga amjilt

  • Emch (February 23, 2016 5:30:03 pm )

    Taniig harjil Emch bid nar uram awch ajillaj bn shvv amjilt

  • ХУУЛЬЧ (February 23, 2016 7:39:43 pm )

    МҮЭ -ИЙН ГИШҮҮНИЙ ТАТВАР БОЛ МОНГОЛ УЛСАД ДАГАЖ МӨРДӨЖ БАЙГАА ХУУЛЬД ЗААСАН ТАТВАР БИШ ТУЛ ТҮҮНИЙГ ТӨРӨӨС ХУУЛИАР ЗОХИЦУУЛДАГГҮЙ БОЛНО ??? ТИЙМ УЧРААС Үйлдвэрчний Эвлэлүүдийн Эрхийн тухай /1991 он / ЭНЭ ТАЛААР ЗААЛТ БАЙХГҮЙ САНАГДАНА ???

  • UE-iin gishuun (February 23, 2016 8:33:03 pm )

    Uildverchnii evleliin gishuun mun bishee tatvaraas uur yugaar ch mederdeggui, uuruur helbel tatvar hucheer avahaas uur ajil hiideggui bol yah ve

  • зочин (February 23, 2016 8:45:15 pm )

    цалингаас үэ-ийн татвар авахгүй байгаа энэ буруу бид эвлэлдэн нэгдэж бие биедээ тусалж үзэл бодол эрх ашгаа хамгаалуулдаг байгууллага байсан одоо байхгүй байна хэрэгтэй ш дээ

  • хөөш хүүхээн (February 24, 2016 10:49:12 am )

    луйварчид яллаа юу?

  • ХУУЛЬЧ (February 24, 2016 11:00:20 am )

    ТӨРИЙН ӨМЧИД СОЁЛ БОЛОВСРОЛ,ЭРҮҮЛ МЭНД ЗЭРЭГ БАЙГУУЛЛАГАД АЖИЛЛАГЧИДЫН ЦАЛИНГААС НЭГДСЭН ЖУРМААР СУУТГАЛ ХИЙЖ МҮЭ ЫН БАЙГУУЛЛАГАД ШИЛЖҮҮЛЛЭХ ШИЙДВЭР ГАРГАЖ БАЙГАА АЛБАН ТУШААЛТАН МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙГ ЗӨРЧСӨН ХЭРЭГ ??? ИРГЭДИЙНХЭЭ САЙН ДУРААР ЭВЛЭЛДЭН НЭГДЭХ ГИШҮҮНИЙХЭЭ ТАТВАРЫГ ӨӨРӨӨ НЭР ЗААСАН ДАНСАНД ХИЙЛГҮҮЛЭХ НЬ ТӨРИЙН ЗАХИРГААНЫ АЖИЛ БИШ ???

  • ХУУЛЬЧ (February 24, 2016 12:24:22 pm )

    ҮЭ-ийн татвар бол цалингаас хуулийн дагуу суутгаж буй хуульд заасан татвар биш, сайн дураараа эвлэлдэн нэгдсэн хүмүүс татвараа мөн сайн дураараа бэлэн буюу бэлэн бусаар яаж төлөх нь тэдний эрх, иймд цалингааса суутгахаар хамтын гэрээнд заасан маягаар цалингаас хүчээр суутгаж буй энэ татвар хууль бус юм.

  • ХУУЛЬЧ (February 24, 2016 12:36:04 pm )

    САЙН ДУРААРАА ЭВЛЭЛДЭН НЭГДСЭН ХҮМҮҮСИЙН ТЭР БАЙГУУЛЛАГАДАА ТӨЛӨХ ТАТВАРЫГ ХҮЧЭЭР ЦАЛИНГААС НЬ СУУТГАН АВЧ ШИЛЖҮҮЛЖ БУЙ НЬ ТӨРИЙН Ч БАЙ ЯМАР Ч БАЙГУУЛЛАГЫН ХИЙХ АЖИЛ БИШ, ТЭД ИЙМ ҮҮРЭГ ХҮЛЭЭХ ХУУЛЬ ЭРХ ЗҮЙН ҮНДЭС БАЙХГҮЙ, ЭНЭ БОЛ МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬД ЗААСАН ЗААВАЛ АВАХ ТАТВАР БИШ, ИЙМД ЭНЭ СУУТГАХ ШИЙДВЭР НЬ МУ-ЫН ҮХ ЗӨРЧСӨН ХУУЛЬ БУС ШИЙДВЭР ЮМ, ТАТВАРЫГ НЬ ЦАЛИНГААС СУУТГААГҮЙ НЬ ТЭДГЭЭР ХҮМҮҮСИЙН ЭВЛЭЛДЭН НЭГДЭХ ЭРХИЙГ ЗӨРЧИХГҮЙ,ТЭД ТАТВАРАА ЯАЖ ТӨЛХ НЬ ТЭДГЭЭР ХҮМҮҮСИЙН Л ЭРХ,

  • ХУУЛЬЧ (February 24, 2016 12:44:29 pm )

    УДШ МОНГОЛ УЛСЫН ҮХ-аас ДАВСАН ШИЙДВЭР ГАРГАХ ЁСГҮЙ БАЙМААР., ЭНЭ ХҮМҮҮСИЙН ТОЛГОЙ НЬ ХАМУУРЧ ЭРГҮҮТЖЭЭ, ЭСВЭЛ УСАН ТЭНЭГ ХЭДЭН АМЬТАН ТЭНД СУУДАГ ЮМ УУ.

  • Anonymous (February 24, 2016 1:48:39 pm )

    Үндсэн хуулиар хүнийг чөлөөтэй эвлэлдэн нэгдэх эрхийг зааж өгсөн. Гишүүд нь татвараа өгөөд яваад байхад Хотын зарим дарга нарт ер нь ямар хамаа байна.

antalya rent a car