![]() Нийслэлийн удирдлагын зөвлөлийн 2016 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн ээлжит 5 дугаар хуралдаанаар “Улаанбаатар хотын төв цэвэрлэх байгууламжид технологийн шинэчлэлт хийх арга хэмжээний тухай” асуудлыг хэлэлцэж, нийслэлийн Засаг даргын захирамж гаргаж судалгаагаар гаргасан шаардлагатай хөрөнгийн асуудлыг шийдвэрлэхээр тогтсон.
Нийслэлийн Засаг даргын Экологи, ногоон хөгжлийн асуудал хариуцсан орлогч Т.Бат-Эрдэнэээр ахлуулсан ажлын хэсэг 2015 оны 11 дугаар сараас хойш ажилласан бөгөөд тус ажлын хэсэг Улаанбаатар хотын Төв цэвэрлэх байгууламжид үүсэд байгаа нөхцөл байдалтай танилцаж, тулгамдаж буй асуудал, цаашид яаралтай авах арга хэмжээнүүдийг тодорхой болгосон байна. Одоогоор Төв цэвэрлэх байгууламжийг шинэчлэн сайжруулах, шинээр барих ажлын зураг төсөл хийгдэж байгаа бол. Концессын гэрээгээр Төв цэвэрлэх байгууламжийг шинээр барих ажлыг Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Хөрөнгө оруулалтын газар хариуцан ажиллаж байна. II тунгаагуур 2ш, Биоцөөрөм ашиглалтад оруулах ажил Барилга хот байгуулалтын яамны удирдлага дор барилга угсралт 50 хувьтай үргэлжилж байна. Өнгөрсөн хугацаанд Улаанбаатар хотын Төв цэвэрлэх байгууламжид технологийн дөрвөн саналыг ирүүлж, Канад, ОХУ, Япон, Монгол Улсын долоон удаагийн туршилтыг хийсэн. Төв цэвэрлэх байгууламжид хуримтлагдсан лагаас ялгарч буй үнэр тухайн цэгээс 14 километрийн бүсд үнэртэж байгааг тогтоосон байна. Тус ажлын хэсгээс Төв цэвэрлэх байгууламжид хуримтлагдсан лагийг боловсруулах технологи нэмэх, үнэр арилгах ажлыг хэрэгжүүлэхэд шаардлагатай хөрөнгө, технологийн судалгааг гаргасны дагуу шаардлагатай асуудлыг шийдвэрлэхээр нийслэлийн Засаг дарга “Эрх шилжүүлэх тухай” А/135 дугаар захирамжийг 2016 оны 02 дугаар сарын 22-ны өдөр гаргалаа. Захирамжаар дараахь үүргийг өглөө.
Эдгээр ажлыг 2016 оны 03-06 дугаар сард багтаан хийж гүйцэтгэнэ гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
|
Холбоотой мэдээ
Comments are closed.