1. Аль болох хүүхэддээ энэхүү үйлдэл нь буруу үйлдэл гэдгийг ойлгуулах. Таны хувьд энэхүү үйлдэл нь байж болохгүй буруу зүйл боловч хүүхдийн хувьд энгийн зүйл мэт байна. Тэрбээр балчир учир аль сайн муу болохыг харьцуулах амьдралд тохиолдсон тохиолдолууд болон туршлага бага учраас.
2. Өөр нэг хөндлөнгийн хүнээр хүүхдээ битгий загнаж шүүмжлүүлж байгаарай. Та хөндлөнгийн хүний хэлсэн үг таны хүүхдийг ичээж үгэнд орно гэж бодож байгаа бол эсрэгээрээ байдаг шүү. Хүүхдийг зөвхөн ойр дотныхон нь зэмлэж загнаж байх хэрэгтэй. Хүүхэд буруу хэрэг хийсэн ч ээж маань намайг хөндлөнгийн хүнээр загнуулахгүй гэдгийг мэдэж байх ёстой.
3. Хүүхэдээ өөр хүн байхад битгий загнаж зэмлэж байгаарай. Таныг дарга чинь олон хүний хажууд шүүмжилж загнаж байвал таньд ямар байх вэ. Таны дотор гал дүрэлзэж эвгүй байна. Хүүхэд тань мөн адил. Хөндлөнгийн хүн байхад өөрийгөө барьж, хүүхэдтэйгээ хоёулахнаа байхад зөв бурууг ялгах зэмлэлийг хэлээрэй.
4. Хүүхэдтэйгээ яг адилхан эрхтэй байгаарай. Хүүхэддээ загнаж зэмлэхдээ та илүү том ухаантай,хүчтэй гэсэн үүднээс битгий харьцаж байгаарай. Хүүхэд тань болсон явдалын талаах өөрийн үзэл бодлоо хэлэхэд нь бэлэн байгаарай. Хэлсэн зүйл нь буруу байвал тайван хүүхэддээ юу нв буруу вэ гэдгийг сайн тайлбарлаж өгөөрэй.
5. Өөрөөс гарах үгээ маш сайн цэгнэж байх. Хүүхэдээ хэзээ ч битгий доромжлолын үг хэлж байгаарай. Хүүхэд тань буруу зүйл хийсэн бол муу хүүхэд гэсэн үг биш шүү. Хийсэн буруу үйлдэлийг нь ярих хэрэгтэй болохоос хүүхэд тань муу хүүхэд биш шүү.
6. Байнга битгий буруу үйлдэл хийснийг нь сануулж ярьж байгаарай. Хүүхэдээ загнаж зэмлэснийхээ дараа дандаа уучилж байгаарай. Буруу хийсэн үйлдэлийг нь битгий байн байн ярьж байгаарай.
Холбоотой мэдээ
Comments are closed.