
ХХААЯ-наас өнгөрсөн 7 хоногоос эхлэн БНХАУ руу Монгол Улсын баруун 5 аймгийн үхэр, хонь, ямааны мах экспортлох анхны ачилт эхэллээ хэмээн мэдээллээ.
Чанарын хяналт, шалгалт хорио цээрийн ерөнхий газраас өнгөрсөн 12 дугаар сард Монгол Улсын баруун 5 аймагт тавьсан үхэр, хонь, ямааны түүхий махны шүлхийн хоригийг цуцалж, эрүүл болохыг нь хүлээн зөвшөөрсөн.
Ингэснээр Увс, Завхан, Хөвсгөл, Говь-Алтай, Баянхонгор аймгийг малын шүлхий өвчингүй, эрүүл бүс хэмээн албан ёсоор зарласан. Эхний ээлжинд Увс аймгийн “Мон-Тува” ХХК Говь-Алтай аймгийн Бургастайн боомтоор дамжуулан Хятад руу 16 тонн хонины мах экспортоллоо.БНХАУ-руу мах экспортлох үйл ажиллагааны нээлтийн арга хэмжээнд Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн, Хүнс,Хөдөө аж ахуйн яамны Төрийн нарийн бичгийн дарга Н.Ариунболд, Монгол Улсаас БНХАУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ц.Сүхбаатар, Говь-Алтай аймгийн Засаг дарга О.Амгаланбаатар нар оролцов. БНХАУ-ын Чанарын хяналт шалгалт, хорио цээрийн ерөнхий газрын Гэрчилгээ, бүртгэлжүүлэлтийн газраас Завхан аймгийн “Завхан хүнс групп” ХХК, Хөвсгөл аймгийн “Хөвсгөл мах маркет” ХХК (Монгол эко мах ХХК), Увс аймгийн “Мон-тува” ХХК (Грийн грэйс лэнд)-ийн махны үйлдвэрүүдэд бэлтгэсэн үхэр, хонь, ямааны махыг экспортлох зөвшөөрлийг олгосон байна. Баруун таван аймгийн малчид, иргэд мал махаа эдгээр гурван компаний үйлдвэрт нийлүүлэх боломжтой юм.
Ж.Батсайхан
Холбоотой мэдээ
-
altantuya.jadamba (February 22, 2016 6:39:03 pm )
taatai medee gebch niislelchuud bid unetei mahaa ideh l bolj de mah nuuluulelt ulam l bagadaad irne de
-
ГЭГЭЭН ХАЙРЫН БАЯР (February 22, 2016 7:43:35 pm )
ЗӨВ ШҮҮ
-
anhaaruulga (March 17, 2016 4:37:28 am )
ene bayrlah zuil bish.Ard tumend sain yum baihgui heden hun bizness hiij bayjaad bidend mah homsdood une usuud 1 2 jiliin daraagaas joom urjuulj ideh deeree tulah bii dee
3 Comments