
Х.Цагаанбаатар тамирчны карьертаа цэг тавьж, дасгалжуулагчийн хувиар жүдогийн татами дээр үлдэх шийдвэрийг 2015 оны есдүгээр сард гаргасан билээ. Энэ шийдвэрийнхээ дагуу Олимпийн хүрэл, дэлхийн аварга, Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин Хашбаатарын Цагаанбаатар багш нарын хамт жүдо бөхийн шигшээ багийнхаа бэлтгэл, сургуулилтыг удирдан, ажиллаж байна.
Улмаар тэрбээр Европын цурвал тэмцээнүүдэд тамирчдаа дасгалжуулан амжилттай оролцсон юм. Тухайлбал, өнгөрсөн нэгдүгээр сард Европыг дайлаар мордсон Монголын жүдо бөхийн үндэсний шигшээ багийн тамирчид өчигдөр болж өндөрлөсөн Дюссельдорфын Гран при тэмцээн оролцож гурван хүрэл медаль /М.Уранцэцэг, Ц.Мөнхзаяа/ хүртсэн амжилтаар 86 орноос 20 дугаар байр эзэлжээ.
Эх сурвалж www.wikimon.mn
Холбоотой мэдээ
-
zochin (February 22, 2016 5:50:23 pm )
amjilt husie
-
altantuya.jadamba (February 22, 2016 6:48:34 pm )
amjilt tsaashda ulam ih amjilt gargana gedegt itgej bga shu
2 Comments