antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Feb 22, 2016 Comments are off

Оюутнууд нийгмийн даатгалаа өөрсдөө төлнө

нийтлэсэн Admin

b6fe5968ad4760b0d4106fc16bd41e0c

Өмнө нь оюутнуудын Нийгмийн даатгалыг төрөөс төлдөг байсан бол энэ жил өөрсдөө төлдөг болсон. Тодруулбал, Засгийн газрын нэгдүгээр сарын 4-ний өдрийн хуралдаанаар оюутнууд Эрүүл мэндийн даатгалаа өөрсдөө хариуцан төлөхөөр шийдвэрлэсэн юм. Түүнчлэн Эрүүл мэндийн даатгалын 2016 оны шимтгэлийн хэмжээг нэгдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн их, дээд сургууль, коллеж, Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн оюутан, суралцагчийн хувьд  1920 төгрөг, жилийн шимтгэлийн хэмжээг 23040 төгрөг байхаар тогтсон юм.

Оюутан, суралцагч Эрүүл мэндийн даатгалд хамрагдахдаа оюутны үнэмлэх, Эрүүл мэндийн даатгалын дэвтэр, Эрүүл мэндийн даатгалын хураамж төлсөн баримт зэргийг бүрдүүлэх аж.

Харин гадаадад сурч байгаа оюутнуудын хувьд 16 нас хүрсэн бол сайн дурын даатгалд хамрагдаж боломжтой юм байна. Ингэхдээ онлайнаар гэрээ хийх боломжтой бөгөөд гэрээ хийсний дараа шимтгэлээ интернэт банкаар төлөх юм. Үүнээс гадна гадаадад сурч байгаа оюутны Монголд байгаа ар гэрийнхэн нь харьяа дүүргийнхээ Нийгмийн даатгалын хэлтэст төлөөлөн ирж гэрээ байгуулан, Нийгмийн даатгалыг нь төлөх боломжтой юм байна.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car