Энэ жил улсын хэмжээнд 36207 хүүхэд ерөнхий боловсролын сургууль төгсөж байна. Өнгөрөгсөн даваа гарагаас 2016-2017 оны хичээлийн жилд шинээр оюутан болох элсэгчдийн ерөнхий шалгалтын бүртгэл улс орон даяар эхэлсэн. Бүртгэл дөрөвдүгээр сарын 25-ны өдрийн 18.00 цаг хүртэл явагдана гэдгийг албаныхан мэдээлсэн. Элсэгчид Монгол хэлний хичээлийн шалгалтыг заавал өгдөг болсон бөгөөд 400-гаас дээш оноо авч байж бусад хичээлийн шалгалтуудаа өгөх учиртай. Тиймээс төгсөгчид эх хэлний шалгалтаа амжилттай давж гарах нь чухал юм. Ингээд ЭЕШ-аа өгсөн элсэгчид авсан онооныхоо дагуу харьяалагдах сургуулиудад бүртгүүлэх учиртай.
Харин их сургуулиудын босго оноо 400-560-ын хооронд байдаг юм. Тухайлбал МУИС-ын босго оноо 560, МУБИС 500-600, ШУТИС 440, ХААИС 500, ЭМШУИС 560, ХУИС 560, СУИС 400-420, СЭЗДС 620 гэх мэтчилэн босго оноог тогтоосон байна
Холбоотой мэдээ
-
MGL (February 22, 2016 3:16:56 pm )
Их дээд сургуулийн босго оноог 700 болгооч, 500 гэдэг чинь 50% шүү дээ, тэгэхэд 400 буюу 40%-тай хүүхэд элсүүлхээ ичихгүй байна уу. Эсвэл өөрийнхөө сургуулийн чанарт нь тааруулж, оноогоо тогтоосон юм уу? Ер нь 500 оноо авч чадаагүй бол их дээд сургууль бараадаад хэрэггүй гэдгийг эцэг эх ,хүүхдүүдэд ойлгуулах хэрэгтэй. Та 500-700 оноо авсан бол Коллеж, МСҮТ-д суралцах боломжтой гэдэгч юм уу. Манайд хөдөлмрийн хөлсний гаж тогтолцооноос болоод бүх хүн, дээд мэргэжилтэй болвол өндөр цалин авдаг гэж ойдлгоод байна. Үүнийг эсрэг болгох хэрэгтэй. ЖИЧ: бага ангийн багш дунд, ахлах ангийн багшаас, эмнэлгийн асрагч эмчээсээ өндөр цалин аваг байх хэрэгтэй.
1 Comment