antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Feb 22, 2016 4 comments

П.Нямсүрэн: Энэ жилийн шинийн хоёрных шиг сарыг өдий насалтлаа харсангүй

нийтлэсэн Admin

aaaa
Р.ОЮУН

70 гаруй жил мал маллаж, зоотехникчээр ажилласан Булган аймгийн Сайхан сумын малчин П.Нямсүрэнтэй ярилцлаа.

 –Хашир туршлагатай малчид намрын сард тэнгэрээ шинжиж ирэх жилийнхээ өвөл, хавар ямар болохыг тодорхойлдог. Таны ажигласнаар ямар жил гарах нь вэ?

-Би эхээс төрөөд өдий насалтлаа мал аж ахуй дагнан эрхэлж байна. Ер нь мичин жилүүд нэлээд эрсдэлтэй, зуд турхантай өнгөрсөн. Давтамжууд нь тэгж таардаг байх. Мичин жил гэхээр хүмүүсийн сэтгэхүйд айхтар зуд болдог гээд шингэчихсэн. Зуд янз бүр. Тухайн жилийн зун, намар нь гантай, бэлчээрийн ургамал бага ургавал, өвөлд нь цас их орвол хүндэрнэ. Цасанд бас учир бий. Зүгээр цас ороод нэвсийтэл дараад, шуурч тоншуурга гаргахгүй байвал, цас орсон ч дулаан байвал бас нэг янз. Харин их цас, хүйтэн хоёр хавсарвал хамгийн хэцүү зуд нь тэр. Мичин жилийн зуд ингэж байсан. Зудыг давна гэдэг малчин хүний өөрийн бэлтгэл, сэтгэхүйтэй ихээхэн холбоотой. Дээхнэ үед нүүдлээр жилийн дөрвөн улирлыг өнгөрөөдөг байсан бол одоо өөр болж. Өнөө үед дулаан хашаа байр, худаг устай, материаллаг баазын хангамж сайтай. Шинжлэх ухаан техни­кийн өсөлт, хөгжилт ахи­сан болохоор үүнийг дагаж ийм зүйл болдог тал бий. Төр, засгийн бодлого, нийт малчид ч гэсэн энэ жил мичин жилийн зуд болно гээд бэлтгэлээ эрт­нээс хангасан. Үүн­тэй зэрэгцээд монгол нутгийн нэлээд газраар зуны ургац бага гарч гандсан. Энэ нь аюулыг дагуулж магадгүй.

Тухайн жилийн байд­лыг яаж шинждэг юм бэ?

-Нэгдүгээрт, од эрхсийн байдал. Нөгөө талаар ургамлын ургацын байдал түүний үрээ цацах байдлыг бас харна. Мал аж ахуй, жигүүртэн шувууд, ойн зэрлэг ан амьтад, жижиг мэргэчдийн байдлыг харьцуулж судалдаг. Мөн цаг агаар, өглөөний нар мандаж, жаргах, сар мичид бусад одны хоорондын харьцаа, түүний хэлбэр, хийц энэ бүхний үзүүлэлтээр шинждэг олон нарийн шинж бий. Өвгөн настай хүний хувьд дээр үеэсээ уламжилж ирсэн цөөн хэдэн шинжийг харахыг оролддог. Энэ жилийн хувьд намрын сүүл сарын шинийн хоёрны сарыг ажихад өдий насыг насалтлаа хараагүй их сонин сар гарлаа. Газар дэлхий уужим болохоор өөр газар яаж харагдсаныг мэдэхгүй.

Яг ямар сар харагдсан юм бэ. Өмнө нь ямар хэлбэртэй гардаг байсан юм бол?

-Надад харагдсан шинийн хоёрны сар чанх доошоо харсан байсан. Ер нь шинийн хоёрны сарыг 3-4 байдлаар шинждэг. Босоо нарийхан, хоёр үзүүр нь хурц нарийн байвал салхи шуургатай, өеөдүүхэн шиг байвал хур тунадас их орно. Бөгтөрдүүхэн шиг нарийхан сар нь онцгүй байх нь гэсэн байдлаар гардаг. Тэгэхээр намрын сүүл сарын шинийн хоёрны сар их өөр гарсан. Үүнийг ажихад цас нэлээд зузаан орох нь. Ерөнхийдөө цаг агаарын байдал тачигнасан, их салхи, шуурга өвлийн эхэн саруудад гайгүй байх нь гэсэн бодол төр­сөн. Нөгөө талаар энэ жилийн жигүүртэн шувууд зун ирж, намар буцдаг. Хэрэв буцахдаа дээгүүр эсвэл доогуур тайван, эргэж хургаж ниссэн бол өөр байдаг. Энэ жилийн шувууд гайгүй явсан. Хэтэрхий дундаж байсан болохоор цас их орохыг хэлж байгаа юм. Модны шарлалтаар бас үздэг. Жил бүрийн модны шарлалт нутаг нутгийнх өөр. Миний байгаа орчинд мод ганцхан шөнө шарлаад хоносон. Мод дороосоо, дундаасаа, дээрээсээ эхэлж шарлавал өөр байдгийг хүн бүр олон жилийн турш шинжсэн зүйл бий. Тэгэхээр энэ жилийн байдал нэг л хэвийн байх нь. Уулын зэрлэг ан амьтад цас их орж байхгүй болж эхэлбэл дандаа газрынхаа доод руу эсвэл уулынхаа хяр руу явдаг. Энэ жилийн ан амьтад байдаг газартаа л байна.

Цаг агаарын төлвийг бас есөөр шинждэг гэсэн. Энэ талаар тайлбарлахгүй юу?

-Эхний хоёр ес дулаан байлаа. Дээр үед хялар ихэдвэл сохор, хялмаа ихэдвэл зуд гэдэг. Тэгэхээр хялмаа гурван янз байдаг. Энэ жилийн хялмаа талстжсан байна. Талсттай хялмаа нь гайгүй дулааны шинж юм. Тиймээс малчид амьдарч байгаа нутаг орондоо тохируулж малаа бэлчээх хэрэгтэй. Энэ жил үхэр оготно хөеөгөө их хураагаагүй. Бор шувуу их хүйтэрвэл бөөнөөрөө цуглаад нисэхдээ дрр гэж нисээд жаахан өвс харагдсан газар бууж үндэс иддэг амьтан шүү дээ. Энэ байдлуудаас харахад одоохондоо гайгүй байна. Монгол орны Хангайн бүсүүд ялангуяа, Увс, Завхан, Хөвсгөл, Хэнтийн нурууны хойд тал, Өмнөговийн зарим газраар яггүй болох төлөв байгаа. Яагаад гэвэл энэ нутгуудаар намар дулаан байсан. Бороотой их нойтон цас орсон. Энэ нь бэлчээрийн өвсийг хөлдөөгөөд гагнасан нь эрсдэл дагуулна.

Сүүлийн үед залуу малчин их болжээ. Тэдэнд хандаж юу гэж зөвлөмөөр байна вэ?

-Залуучуудыг мал дээр гаргах нь зөв. Хоёр­дугаар сарын сүүлч, гурав, дөрөвдүгээр сарын орчим онцгой түргэн богино хугацаанд хүчтэй салхи, шуурга болох янз ажиглагдсан. Малчин хү­ний амьжиргаа бол мал. Тиймээс улирлын байдалд тохируулж малын тарга хүчээ сайн авахуулах юм. Малын тарга хүч нь гурван янз бий. Нэгдүгээрт, махан таргыг хавар авахуулсныхаа дараа зузааруулах, дараа нь өөхөн тарга авахуулах юм. Мөн намрын сойлго авахуулж хүйтэнд тэсвэртэй болгох нь таван төрлийн малд хариулга, маллагаа нь өөр байдаг. Хоёрдугаарт, хашаа, хорооны бэлтгэл. Өвөл болдгоороо болж цас орж хүйтэрдгээрээ хүйтэрнэ. Тиймээс салхи, шуурганаас бүх малаа хамгаалсан дулаан хашаатай байх нь чухал. Шагай, хормойгоор татсан нуугдсан өтөгтэй газарт мал зутардаггүй. Гуравдугаарт, цаг агаар, улирал болдгоороо болно. Өөрийн хариуцаж байгаа малд тохирсон тэжээлийн нөөцийг хувь хүн өөрөө бэлдэх хэрэгтэй. Нэг малд хэчнээн кг өвс байх вэ. Мөн дөрвөн төрлийн тэжээл байдаг. Үүнд өвс, хивэг, хужир, ус байна. Хэчнээн цастай байсан ч малыг услахгүй байж болохгүй. Яагаад гэвэл ус биед халуун энерги үүсгэдэг учраас долоо хоногт заавал нэг удаа усалж байх ёстой. Хужир таргалахын ташуур, турахын тушаа гэдэг. Хүйтэн цастай үед хужраар сайн хангаж өгвөл даардаггүй онцгой нөлөөтэй. Малчин хүн дулаан хувцас, дулаан гэр оронгүй, түлээ түлш, морь унаагаа сайн бэлтгээгүй бол тух алдана. Хөдөөний хүний тухайн орчиндоо тохирсон сэтгэхүй гэдэг онцгой. Үүнийг хүмүүс ерөөсөө ярихгүй байна. Өнөөдөр хөдөө орон нутагт гурван чиглэлийн малчин бий болж байна.

Тухайлбал?

-Нэгдүгээрт, уламж­лалаа дагасан малчин. Энэ нь аав, ээжийнхээ уламжлалыг дагасан турш­лагатай залуу малчид. Хоёрдугаарт, бизнесийг гол болгосон малчид төвөөс гарч байна. Гуравдугаарт, аргаа барсан хүмүүс болохоо байгаад хөдөө хэдэн малтай болж амьдаръя гэж байгаа. Малчин хүн тэнгэрийн байдлыг ажиглаад малаа хаашаа бэлчээгээд хаанаас оруулж ирэх вэ гэдгийг тухайн өдөр, шөнийн онцлогт тохируулж малаа бэлчээдэг. Энэ байдлыг залуу малчдад сургахгүй бол болохгүй. Малчин хүний дээл, гутал хоёр онцгой үүрэг гүйцэтгэдэг. Тухайлбал, нударгатай, зөөлөн элдүүртэй үс­тэй дээл аминд ордог. Хоёрдугаарт, дан сарьс­тай, ахарын эсгийгээр хийсэн, нягтаршсан эсгий ултай гуталтай, зулхай зулсан, хурганы болон ахарын ноосоор хийсэн оймс өмссөн хүний хөл даардаггүй.

Малын түүхий эд, арьсны үнэ унаж байгаа талаар та юу хэлэх бол?

-Төрийн бодлоготой холбоотой. Хонины нэ­хий гэхэд 300 төгрөгийн үнэтэй болчихлоо. Үүнийг улс бодлогоороо зохицуулах хэрэгтэй. Саяхан адууны ширийг Хятад руу 500 төгрөгөөр гаргахаар болж. Монголын баялгийг тэр чигээр нь гадагш нь сул гаргаж байна. Ширээр олон зүйл хийнэ. 500 төгрөгөөр урагш нь гаргахын оронд 5000 төгрөгөөр бүх ширээ цуглуулаад авчих хэрэгтэй. Энэ чинь Монголын баялаг. Ийм бодлогын алдаа байна. Нөгөө талаар буруутгахын аргагүй. Мал мэддэггүй, мах иддэг улс чинь үүн дээр алдаад байна. Орон нутагт сум хөгжүүлэх гээд хэдэн төгрөг өгч байгаа. Гурван сумыг нэгтгээд махны үйлдвэр байгуулчих хэрэгтэй. Үүний хажууд бүх зүйлийг нь ашиглаж боловсруулаад гадагшаа гаргавал малчид, улс эх оронд ч ашигтай.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

4 Comments

  • ЗОЧИН (February 22, 2016 10:28:10 am )

    чанх доошоо харна гэж юу яариад байгаа юм сэтгүүлч буруу бичив үү

  • ххх (February 22, 2016 11:04:53 am )

    Сэтгүүлч гарчигаа оновчгүй өгчээ. Энэ настай хүн их сайхан малчин хүнд өөрийн туршлагаасаа ярьсан байна.

  • AAA (February 22, 2016 1:27:42 pm )

    намрын сүүл сарын шинийн хоёрны сар ГЭЖ БАЙХАД ЭНЭ ЖИЛИЙН БАЙХДАА ЯАХАВДЭЭ. ЭНЭ ЖИЛИЙНХ БОЛ ХАВРЫН ТЭРГҮҮН САР ГЭН БИЗДЭЭ. БИТГИЙ ИЙМ БАЛАЙ ЮМ ХИЙЖ БАЙГАА Ч ГАРЧИГАА ЗАС…

  • зочин (February 22, 2016 9:49:38 pm )

    1944 оны бичин жилийн зуд гэж яриад байгаа айхтар зуд нь миний өвгөн эцэг ярьдаг байсан юм энэ бол зун долоон сард хонь ноослох үеэр малчид зусландаа гарсан байхад гэнэт цаг уурын онцгой сонин үзэгдэл болж маш их цас орж урьд өмнө нь үзэгдээгүй байгалын гамшиг болсон тухай хуучилж ярьж байсан тэр үед олон айлын хот хоосорч харалж монголчуудад маш хүнд гарз гарсан юм гэнэ лээ өвөл нь ч гэсэн хүндхэн байсан тухай ярьж байсан

antalya rent a car