antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Feb 19, 2016 7 comments

ХҮН тамгаа гээсэн үү, алдсан уу?

нийтлэсэн Admin

2-19-4_700x700Б.ДАМДИН

Хэсэг зуур араб адуу шиг огцом хурдаар Монголын улс төрийн орон зайд цойлж ирсэн ХҮН буюу Хөдөлмөрийн үндэсний нам сүүлийн хэдэн сард баахан барцадтай байна.

Хамгийн сүүлд “….Хөдөлмөрийн үндэсний намын 8489100 регистрийн дугаартай, ГСТ-2248 тоот тамга гээсэн тул хүчингүйд тооцов” гэсэн зар нэгэн сонинд хэвлэгдсэн нь олонд ил боллоо. Намын тамгыг гээсэн үү, алдсан уу гэдэг асуулт хүртэл гарч ирж байна. Учир нь намын удирдах төвшний хэрүүл уруул, үл ойлголцол савнаасаа халиад байгаа юм. Юутай ч Монголд урьд өмнө зарим нэг дарга гэнэтийн халагдах тушаалд цочирдохдоо байгууллагынхаа тамгыг аваад хэд хоногоор алга болж байсан хэд хэдэн тохиолдол бий. Харин улс төрийн намын тамга ямар нэг байдлаар алга болсон анхны тохиолдол энэ боллоо. ХҮН-ын сураггүй болсон тамганы талаар тус намын нэгэн гишүүн  “ХҮН-ын дотоод асуудлаас үүссэн хэсэг бүлэг хүмүүс намын тамгыг дахин хийлгэхээр явж байна гэсэн мэдээлэл ирсэн тул та бүхэн сэрэмжтэй байж, тус намын тамгыг хувилах хүсэлт ирсэн тохиолдолд Цагдаагийн газарт мэдэгдэнэ үү. Холбогдох хуулийн хүрээнд намын үйл ажиллагаанд тамга ашиглагдаж байгаа болно” гэсэн албан бичгийг тамганы үйлдвэрүүдэд тараасан гэх мэдээлэл бас гарч ирлээ.

Эндээс үзэхүл ХҮН тамгаа олоогүй байна. Харин өнөөх хуурамч дипломны асуудал гэдэг шиг намын хуурамч тамганы “хэрэг” дэгдэж магадгүй нь бололтой.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

7 Comments

  • "Ганбаатар ичиг ичиг..," (February 19, 2016 12:35:49 pm )

    Сэтгэл зүтгэл гарган өөрчлөлт хийх гэсэн эрч хүчийг “Хуурамч дипломтой, худалч Ганбаатар” сааруулах “даалгавартай” юм шиг байгаа нь ичиг ичиг ..,

  • Anonymous (February 19, 2016 2:54:00 pm )

    Gadna dotnii hytgan vimvvlegchdiig huuj yabyylah n tvmen zub shydarga Ganbaag demjij bna

  • IRGEN (February 19, 2016 3:00:09 pm )

    Ganbaatar shal hudlaa garshdee.

  • иргэн (February 19, 2016 3:57:34 pm )

    Ялагдаж улс төрөөс арчигдах үедээрээ байгаа ЛУЙВАРЧИН БОЛСОН АРХАГУУД ХҮНИЙх нь хувиар доош хийхгээд баахан оролдсон одоо ашгүй нэг намын харьяа болсон учир ТЭДНИЙ ХИЙДЭГ МЭХЭНД ӨӨРӨӨ ОРООД ИРСЭН ХЭРЭГ ШҮҮ ДЭЭ…

  • Anonymous (February 19, 2016 8:56:45 pm )

    Хоосон, харанхуй, бүдүүлэг хүмүүсийн төлөөлөл болсон Ганбаатарыг намынхаа толгой дээр тавьчихаар тэр намынхан бас тийм л давхаргын төлөөлөл гэсэн үг шүү дээ. Ёстой бүтэхгүй ээ …

  • zochin (February 20, 2016 9:06:02 pm )

    XVN-iin muu muuxaig cedegch zaluuc ichig ichig ard tvmnii xarcanaac uur bodoltoi zaluuc

  • Балт (February 21, 2016 2:41:01 pm )

    Жинхэнэ тамга олдтол ТЭМЭЭН ТАВХАЙ дараад л явж байхгүй юу

antalya rent a car