antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Feb 16, 2016 8 comments

З-гээс М-д барьсан “бэлэг”

нийтлэсэн Admin
527-14555844012-16-1_700x700Ургаж буй улаан бич жил унаач хүүхдүүдийн аав, ээжүүдийг  тун ч ихээр баярлуулав. Учир нь энэ жилийн хурдан морины өвлийн уралдаануудыг  хойшлуулсан тушаал, шийдвэрүүд шилээ даран гарлаа.
Бяцхан хүүхдүүд хүйтэнд хацар нүүрээ хайруулж, чихээ хөлдөөхгүй боллоо. Даарснаас болж мориноосоо унах, улмаар бэртэж гэмтэх аюул алсарлаа. Энэ жилийн хамгийн баярлууштай хийгээд алга ташмаар сайхан мэдээ энэ.
Тухайлбал, Төв аймгийн Засаг дарга ихэнх сумдад зуд нүүрлэсэн, өвөлжилт хүндэрснээс үүдэн мал, малчин хоёр хэцүү байдалд байгаа, дээр нь хүйтний улиралд хүүхдүүдийг хурдан морь унуулахгүй байхыг анхааруулж, аймгийнхаа нутаг дэвсгэрт өвлийн цагт хурдан морины уралдаан зохион байгуулахыг хориглосон шийдвэрийг оны өмнөхөн гаргасан. Тэгвэл Хөвсгөл аймгийн Засаг дарга ирэх тавдугаар сарын 1 хүртэл хурдан морины уралдаан хийхийг түр хориглосон захирамжийг саяхан гаргалаа. Хүүхдийн эрхийг хамгаалсан энэ  тушаал шийдвэрүүд  дараа жил ч гэсэн хэвээр үргэлжлээсэй.
Уг нь  манайхан унтаж  байгаад гэнэт сэрсэн мэт тушаал, шийдвэр үзэглэх бус өмнөх жилүүдэд ч гэсэн   ийм бодлого баримталж  ирсэн бол олон унаач хүүхдийг хүйтэнд  хацар нүүрээ хайруулах,  чихээ хөлдөөх, даарч бээрснээс мориноосоо  унах, бэртэхээс аврах байлаа. Дээр нь морьдоо өвлийн уралдаанд бэлдэж, нойр хоолоо хасч байдаг уяачдын хөдөлмөр зүтгэл, цаг завыг талаар болгохгүй сэн. Харамсалтай нь  сонгуулийн жил ийм шийдвэр гаргасан нь “но”-той. Дээр нь ирэх жил энэ шийдвэрээ  өөрчлөхгүй гэхэд итгэмгүй. Учир нь үйл явдлын улс төрийн зураг огт өөрөөр уншигдаж байна.
Нэгдүгээрт, Төв аймагт сонгууль болоход МАН-ын дарга, УИХ-ын гишүүн М.Энхболдыг давж гарах нэр дэвшигч АН-д үгүй. Үүнтэй адил Төв аймагт хурдан морины уралдаан болоход  М.Энхболд Монголын морин спорт уяачдын холбооны тэргүүний сонгуульт ажлаасаа  одоогоор түр түдгэлзсэн буюу долдугаар сарын 1-нийг хүртэл чөлөө авсан эсэхээс үл хамаарч нэр нөлөө  нь улам газар авна уу гэхээс хумигдахгүй. Тиймээс тэнд хурдан морины уралдааныг хавар болтол хойшлуулсан нь  М.Энхболдын хөлийг тушсантай адил.
Үүнтэй адил Хөвсгөл аймагт  сонгууль явагдахад  УИХ дахь бие даагч гишүүн Ц.Даваасүрэнгийн рейтинг бусдаас өндөр, хурдан морины уралдаан болоход ч түүний унаган хүлгүүд магнайлж байх жишээтэй. Тэгэхээр  хур­дан морины уралдаа­ныг хойшлуулсан, хориг­лосон захирамжууд нэг ёсондоо АН-ын дарга З.Энхболдоос МАН-ын дарга М.Энхболдод барьсан сонгуулийн жилийн “бэлэг” болж таарч байна. Хэрэв үгүй бол дээрх захирамжууд ирэх жил ч хүчин төгөлдөр байх ёстой.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

8 Comments

  • Зочин (February 16, 2016 3:28:35 pm )

    за яршигаа юм болгоныг улс төржүүлж завааруулахаа болимоор доо зөв нь зөвөөрөө байг л дээ

  • иргэн (February 16, 2016 6:44:15 pm )

    Бар сарын 28-нд Дүнжингарав уралдаан болно гэж зарласан биздээ. битүү саванд уралддаггүй юм бол бас л хацар нүүр хайрагдана

  • Зочин (February 16, 2016 9:32:51 pm )

    Хурдан морины уралдааныг хавар, намар евел энэ гурван улиралд зохион байгуулахыг бурмесен хориглох хэрэгтэй! Тэр менге нь багтаж ядсан тэрбумтнууд хэрвээ хурдан морины уралдаан ыг эдгээр гурван улиралын аль нэгэнд зохион байгуулах гэвэл монголын терд доод тал нь нэг тэрбум тегрег бэлнээр телеед уралдаанаа зохион байгуулаг, уралдааны явцад ямар нэг эрсдэл гарвал хариуцлагыг нь уралдаан зохион байгуулагч хулээнэ гэсэн хуультай болгочих!!! Тэгвэл морь,хуухэд,уяач гурвын яс амарна!!!

  • Иргэн (February 17, 2016 9:30:30 am )

    Хүйтэн сэрүүн улиралд морь уралдах бол зэрлэг цэнгэл шүү дээ

  • zolo (February 17, 2016 9:33:44 am )

    ene neg hulsnii maliin bichij bgaag buun yls turjsun enhboldiinhoo zahialgaar baahan teneg yum bichjij

  • zochin (February 17, 2016 3:26:40 pm )

    zerleg kapitalizm baiguulj baigaa yum chin zerleg l baina shyy dee

  • ЭНХБОЛД ДАРГАД (February 17, 2016 3:34:01 pm )

    ТА ЯМАР БИЗНЕС ЭРХЭЛЖ ИЙМ ХӨРӨНГӨТЭЙ БОЛСОН БЭ? ХУРДАН МОРИЙГ МӨНГӨ ХӨРӨНГӨТЭЙ ХҮМҮҮС УРАЛДУУЛААД БАЙГАА ЮМ БИШҮҮ?

  • yag zao (February 17, 2016 7:06:47 pm )

    бүх зүйлийг улстөржүүлнэ гэдэг сонгууль ойртсных

antalya rent a car