antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Feb 16, 2016 13 comments

АН дотор “АПУ”-ийн фракц хүчирхэгжиж эхэлжээ

нийтлэсэн Admin

5kqekt5s2f6d3r3hqjcgfapkrsУИХ-ын гишүүн Г.Батхүү АН-ын хамгийн хүчтэй гэгдэх Алтангадас фракцаас өрх тусгаарласнаа албан ёсоор зарлаад нэг жилийн хугацаа өнгөрчээ.

 

Тэрбээр Алтангадасаас татгалзсан шалтгаанаа “А.Бакей гишүүн бид хоёр фракцгүй намын зорилгыг бичээд бүх фракцад тараасан. Харамсалтай нь нэг нь ч хариу ирүүлээгүй. Тэгэхээр нь “Алтангадас” фракцаасаа гарсан. Одоо сүүлдээ фракцийн дарга нар хуралдаж аливаа шийдвэрийг гаргадаг, фракцийнхний бичгээр өгсөн саналын дагуу сайд нар нэр дэвшдэг байдал руу явж байна. Аль ч намын дүрэм, аль ч хуульд байхгүй энэ бүтэц хамгийн хүчтэй бүтэц болж байгаа нь байж боломгүй зүйл. Өнөөдөр хараад байхад АН-ыг бүрдүүлж байгаа намуудын угшил дагасан фракцууд түлхүү байгаа нь ажиглагддаг. Энэ бол АН-ын нэг зовлон, сул тал. Гэхдээ намуудын угшил харьцангуй бүдгэрч байгаа. Би шинээр фракц байгуулаагүй. Харин санаачилга гаргасан. Санаачилга бол ямар нэг фракц шиг хэн нэгнийгээ дарга сайд болгохын төлөө ч юм уу, хэн нэгнийхээ эрх ашгийн төлөө үйлчилдэг байгууллага биш. Бид мөн тодорхойлсон зарчмууд дээрээ нэгдээд, үүнд мөн нэгдэж байгаа ямар ч хүмүүсийг элсэж орох боломжийг нээж байгаа. Санаачилга бол ямар нэг фракц шиг хэн нэгнийгээ дарга сайд болгохын төлөө ч юм уу эрх ашгийн төлөө үйлчилдэг байгууллага биш” гэж тайлбарласан билээ.

 

Хэдийгээр тэрбээр өөрийгөө фракц байгуулаагүй зөвхөн санаачилга гаргасан гэж өнөөдрийг хүртэл ярьж ирсэн ч түүнийг АН дотор шинээр бүлэг байгуулсан гэдгийг эх сурвалж хэлж байгаа. Түүгээр зогсохгүй түүний байгуулсан шинэ фракц одооноос хүчээ авч, үйл ажиллагаагаа идэвхтэй явуулж эхэлж байгаа гэнэ. Хэвлэл, мэдээллийн хэрэгсэлд түүнийг “Чандмань” нэртэй фракц байгуулсан хэмээн бичиж байсан. Тус фракцийн нэр эцсийн байдлаар тодорхой болж олон нийтэд тараагүй ч ихээхэн нууцаар үйл ажиллагаагаа явуулж байгаа сурагтай. Тэд сонгуулийн үеэр улам идэвхжиж ажиллахаар бэлтгэж явна.

 

Г.Батхүүгийн шинэ фракцад УИХ-ын гишүүн Ц.Оюунгэрэл, Ш.Түвдэндорж, Л.Болд, А.Бакей болон Ерөнхий сайдын зөвлөх Б.Батбаатар нар нэгдсэн сурагтай. Тэдний фракцийг АН-ын нөхөд нь “АПУ”-ийн фракц хэмээн егөөдөж байгаа аж.

АН-ын “Алтангадас” фракцийн гол санхүүжүүлэгч, ноён нурууных нь нэг гэгдэж ирсэн Г.Батхүү 2012 оны сонгуулийн өмнө “Чандмань” нэртэй клуб байгуулан үйл ажиллагаа явуулж эхэлсэн тухай тэр үед мэдээлэгдэж байсан. Тухайн үед Г.Батхүү “Энэ бол зүгээр л клуб” гэж байсан ч улстөрд өөрийн гэсэн багаа бүрдүүлэх зорилго агуулж байсан нь ойлгомжтой байдаг.

Гэвч УИХ-ын сонгуульд дандаа сонгогдож ирсэн Өвөрхангайдаа унаж орхисон. Гэхдээ нам нь сонгуульд бага зэрэг илүүрхсэн болон мөнгөтэй баян хүнийхээ хувиар шүүхийн шийдвэрээр дахин УИХ-д заларч амжсан. Ингээд гишүүн болсноосоо хойш жил хагасыг хэзээ өөрийг нь унагахаас айж суусан гэх.

Түүний ийнхүү шинэ фракц үүсгэсэн нь шинээр байгуулагдсан Зам тээвэр, барилга хот байгуулалтын яамны сайд болох гэтэл болгоогүйтэй холбоотой амбицаас үүдэлтэй гэж хүмүүс ярьдаг.

Ийнхүү АН доторх тав дахь фракц үйл ажиллагаагаа идэвхжүүлж эхэлж байна. Уг нь тус намын дарга З.Энхболд өнгөрсөн онд АН-ыг фракцгүй нам болсон хэмээн зарласан. Гэвч хачир дээрээ тус намын фракциуд улам олширч эрх, ашгийн зөрчил, албан тушаалын тохироо зэргийг хамгийн илээр явуулсаар л байна.

Т.Энхэлээ

24tsag.mn


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

13 Comments

  • Сүхээ (February 16, 2016 1:15:32 pm )

    Муу анархист новш

    • Anonymous (February 16, 2016 2:49:00 pm )

      zub shuu

  • Ganbaa (February 16, 2016 1:50:12 pm )

    Gahai Tolgoi Tsuwdaa gedes! Erguu mal

  • Улс тор судлаач (February 16, 2016 4:01:18 pm )

    Еронхий сайдыг огцруулахгуй гэж МАХН-ын УИХ-ын гишууд санал огвол Н.Энхбаяр танайг шууд шадар сайд болгоно” гэж хулихдаж Ч.Сайханбилэг Еронхий сайдаараа улдчихээд, одоо шуух хяналтын байгууллагаар “Н.Энхбаярын ял дуусааагуй” гэсэн хуурамч дугнэлтийг гаргуулж “Дахин хулихдах”-аар бэлтгуулж байна. Энэ нь шуух хууль хяналтын байгууллага ч болох оо байсан, Ч.Сайханбилэг ч хамтран ажиллаж унэхээр боломжгуй болохыг байна. Ер нь ингэж байхаар “Шударга ес” эвслийг задалж Ч.Сайханбилэгийг огцруулж,сонгуулийн ажлаа хийх нь МАХН-д ашигтай байх болно.

  • Anonymous (February 16, 2016 4:44:16 pm )

    монголчууд ядуу байгаагийн нэг шалтгаан нь янз бүрийн аргаар хөлжиж бэлжсэн хоосон толгойтой Батхүү , Сү. Батболд мэтийн шуналтнуудыг сонгосонтой холбоотой. Тэд зөвхөн луйвардсан хөрөнгө мөнгөө хуулиар хамгаалуулах гэж их хуралд суух гэж үхэн хатан зүтгэж байгаа юм.

  • kkk (February 16, 2016 5:45:40 pm )

    5dah frakts gnuu AN chin 17 fraktstai shde. Bi negniih ni gishuun bn. Butehgui yavtsgui bolson nam shude. Huuchin hediugee zailuulahgui bol bhgui bn zaluuchuud bidniig deesh ni gargahgui hahij havchaad novshnuud gej

  • Anonymous (February 16, 2016 7:44:35 pm )

    Mongol tumniig zuv zalaad hudluh hun mongold algadaa. Harin jiriin malchin chadah baih shuu.

  • Эдийн засагч (February 16, 2016 8:32:32 pm )

    Энэ АН-ынхан “ардчилал шиг ардчилал” байж чадаж байна уу.

  • Зочин (February 16, 2016 9:41:29 pm )

    ” Хоосон АМЕРИК маягийн хийрхсэн ардчилагчид” . Эдний дотор Г.Батхуу гэх энэ гахай нудэт бол бур шогийн хогийн естой гахай!!! Хун шулахаас еер юмгуй новш!

  • Бордоо (February 16, 2016 9:52:53 pm )

    bathuug baatart todorhoiloyooo

  • зочин (February 17, 2016 9:46:43 am )

    АН-ын бодит нүүр царай, шүүхээр гишүүн болсон нөхөр дөө, АН-аас муу муухай бүхэн гарч байна даа

  • Батаа (February 17, 2016 9:49:06 am )

    Mongolchuudiin ihenh n yaduu baigaa n ene bvdvvn gahai ihenhiig n idsenii gai

  • Уяка (February 18, 2016 8:19:25 am )

    “АПУ”-ийн фракцийг “Лонх” гэж бас нэрлэдэг

antalya rent a car