antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Feb 15, 2016 6 comments

Ким Чен Уны “Аймшгийн хаант улс”

нийтлэсэн Admin

2-15-6_700x700Н.МӨНХЖИН

Хойд Солонгос сансрын тойрог замд хиймэл дагуул оруулахаар пуужин харвасны дараа хоёр Солонгос дахин шинэ хямралтай тулаад байна. Хойдууд хиймэл дагуул нэрээр алсын тусгалтай пуужин туршсан хэмээн хардаж байгаа юм. Өмнөдийн Засгийн газар үүний хариуд 38 дугаар өргөрөг дэх Кэсоны үйлдвэрлэлийн  чөлөөт бүсийг хаажээ.

Гэвч залуу дарангуйлагч Ким Чен Уны тулаан өрнүүлж байгаа ганц талбар нь энэ биш аж. Yonhap, Reuters агентлаг мэдээлж буйгаар, тэрээр армийн тэргүүн, генерал Ри Ён Гилийг цаазлах тушаал өгчээ. Хойд Солонгос нь манай гаригийн хамгийн хаалттай, нууцлагдмал улс тул дээрх мэдээллийг батлах боломжгүй. Гэвч Өмнөд Солонгосын нууц албадын үзэж буйгаар, Пхеньяны дэглэм сталинист маягийн шинэ цэвэрлэгээ, устгал хийж эхэлсэн хэмээн үзэж байна. “Ким Чен Ун зэвсэгт хүчнээ тун их хардаж, сэрдэж байгаа нь харагдаж байна. Тэр аймшиг, айдсаар улс орноо удирдсаар байна” хэмээн өмнөдийн тагнуулын эх сурвалж Yonhap агентлагт ярьжээ. Өнгөрсөн оны дөрөвдүгээр сард Ким Чен Ун Батлан хамгаалахын сайд Хён Ён Чолыг цаазалсан юм. Гэвч зүгээр цэргүүдээр буудуулж биш, харин их буугаар буудаж юу ч үгүй болгож хороосон хэмээн мэдээлж байсан билээ. 66 настай Хён Ён Чолыг тушаал зааврыг үл биелүүлж, цэргийн жагсаалын үеэр унтаж байсан хэмээн буруутгаж бусдыг нь айлган сүрдүүлэхийн тулд хэдэн зуун цэргийн албан тушаалтанд зэрлэг цаазлалтыг хүчээр харуулсан аж.

Ким Чен Ун 2011 онд эцгийнхээ үхлийн дараа эрх мэдлийг гартаа авснаас хойш армийн удирдагчийг тав дахь удаагаа “сольж буй” нь энэ юм. “Хайрт удирдагч” Ким Чен Ир 20 жил улс орноо удирдахдаа армийн толгойг гурван удаа сольж байжээ. Ким Чен Ун 2013 оны арванхоёрдугаар сард хүргэн ах, дэглэмийн хоёр дахь хүн Чан Сон Тэкийг цаазлах тушаал өгч байв. Тэрээр эцгийнхээ дүү охины нөхрийг цэргийн зөвлөгөөн дээрээс баривчлуулж байсан билээ. Чан Сон Тэкийг эрх мэдэл булаацалдсан, төрийн хөрөнгийг хувьдаа зарцуулсан зэрэг олон хэрэгт буруутган пулеметоор шүршин цаазалжээ. Гурав хоног өлсгөлөн байлгасан 120 нохойтой торонд оруулж тасчуулсан хэмээн Хятадын нэгэн сайт мэдээлж байсан нь худлаа болж таарсан аж.

Өмнөд Солонгосын тагнуулын албаны мэдээллээр, Ким Чен Ун эрх мэдэлд гарснаасаа хойш 100 орчим өндөр албан тушаалтныг цаазалжээ. Тэдний дотор Өмнөд Солонгостой харилцах харилцааг хариуцсан түшмэлүүд ч байгаа юм. Тэдний зарим нь автомашины хачирхалтай ослоор нас барж байгааг өмнөдийн тагнуулын албад анзаарчээ. Хамгийн сүүлд, Өмнөд Солонгостой хийх хэлэлцээний ахлагч, 73 настай Ким Чан Гон өнгөрсөн арванхоёрдугаар сард автын ослоор нас баржээ. Ким Чен Ун эцгийнх нь үед ахмад генералуудаас бүрдсэн армийн удирдлагад эрх мэдлээ бэхжүүлэхийг хичээж байна хэмээн Сөүл үзэж байна. Тэрээр дөнгөж 33 настай тул туршлага дутагдаж, цэргийнхний зүгээс үл хүндэтгэх, дутуу үнэлэх хандлага ажиглагддаг аж. Ким Чен Ун энэхүү хандлагыг өөрийн эрх мэдэлд ирж буй заналхийлэл хэмээн хүлээн авдаг хэмээн өмнөдийн тагнуулын алба үзэж байна. Түүний хууль ёсны байдал нь зөвхөн Кимийн удмын гурав дахь гишүүн гэсэн нэрнээс хамаарч байгаа билээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

6 Comments

  • 33 (February 15, 2016 5:17:11 pm )

    chadjiin shde harin tom gurniig ailgaad l ain , hunii yumand bitgii hushuuga dureed bai gejiin shde kk

  • Зочин (February 15, 2016 11:56:34 pm )

    Битгий ингэж юу ч мэдэхгүйгээ харуулж ийм юм бичиж байлдаа. Америкийн эсрэг тэмцэж буй зоригтой улс шүүдээ. Хиймэл дагуул хөөргөж болдоггүй юмуу.Улсын мөнгө идсэн авилга авсан томчуулаа цаазаар авч байна.Монголд гэсэн ингэх хэрэгтэй.Америк гэж бүх дэлхийг алж дээрэмдсэн хулгайчууд байна шүүдээ.Мэдлэг муутай хүмүүс ийм юм бичиж өөрийгээ битгий гутаа. Жаахан юм уншиж байлдаа

  • Зочин (February 16, 2016 12:56:18 pm )

    Асар хүчтэй орон болж байгааг дэлхий харж байна. Бас зарим нь атаархаж байх шиг. Улс орноо цөмийн, хиймэл дагуултай орон болголоо. ЮУ НЬ БУРУУ БАЙНА.

  • зочин (February 16, 2016 3:29:53 pm )

    улс орны хүчтэй удирдагч гэдэг чинь энийг л хэлж байгаа юм даа энэ улс өнөөдөр улс төрийн суртал ухуулганд автаад байгаа болохоос биш үнэхээр бие дааж хөгжиж бусад том гүрнүүдийг чичрүүлж чадаж байна шүү дээ гэтэл манай энэ хэдэн уйвагүй улс төрчидөөс болж энэ байгалийн баялагтай цөөхөн хэдэн Монголчууд өдөр ирэх тусам ядуурч гадаад орнуудын өрөнд баригдаж байгаа нь үнэн шүү дээ яагаад энэ улс хиймэл дагуул хөөргөж болохгүй гэж сонин доо

  • davaa (February 16, 2016 4:05:29 pm )

    ochij uzsen hun bur l magtdag uymdaa

  • Anonymous (February 16, 2016 7:17:36 pm )

    Ард түмэн нь өлсөж үхэж байхад ямар ацных нь хүчтэй улс байхав дээ !?? жинхэнэ вампир ! удахгүй ард түмнийх нь тэсвэр тэвчээр барагдаад бослого гаргаж энэ гахайг амьдаар нь шарах биз …

antalya rent a car