antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Feb 13, 2016 30 comments

Монгол хүмүүний үнэ цэнэ. № 4: Бичин жил биш тарваган жил гарч байна гэх үү

нийтлэсэн Admin

527-1455250784140614_81851-e1451671257622Тэнгэрийн од мичид хараад цаг хугацаанаас хамаарч тэдний байрлал хэрхэн өөрчлөгдөж буйг ажсан тэр үеийн хүмүүс сүрхий байжээ.

 

Зарим од мичидийн байрлал зохицол гэрэлтэх тэр гэрлийн хүч гэх мэт онцгой сонин амьтаны хэлбэртэй төстэй харагдвал түүнд амьтаны нэр өгч жилийн 12 сарыг амьтадаар нэрлэсэн эртний ард түмэн цагаан сар гэж баярын эхлэл байжээ.

 

Өнөөдөр Ази тивийн ард түмнүүд 12 жилийнхээ бичин буюу сармагчин жилээ тэмдэглэнэ. Харин маргааш Монголчууд Гандангийн лам нарт хууртагдаад тэмдэглэх гэж байна. Хуучин сараа үдэж маргааш шинэ сартай өдөр шинэлнэ. Од мичидийн байрлалаар нэрлэгдсэн амьтанаараа хүний хувь заяа төөрөг ярьж эхэлсэн цаг үе Хятад ард түмнээс гаралтай.

 

Саяхан би лекц дээрээ энэ тухай ярьж бичин жилийг ажихад Монголчуудад байхгүй амьтан байна шүү дээ гэж ярьсан.

 

Шинэ сар хуучин сарнаас авахуулаад од мичидийг амьтанар нэрлэдэг тэр соёл Монголчуудад их сүүлд ирсэн болохоор анхандаа их л бишрэн шүтэж авсан гэдэг тодорхой. Хүн төрөлхтөний амьдрал ахуй хөгжилтэй сүүлд танилцсан нүүдэлчин амьдрах хүйтэн орны ард түмэн хот газрын баяруудыг авч эхлээд нэг их удаагүй байгаа.

 

Бичин жил эхлэхийн өмнө нэгэн бодол төрж түүнийгээ лекцэнд оролцсон оролцогчидод наргиан болгож ингэж ярилаа. Тиймээс өнөөдөрийн энэ бичлэгийг зүгээр л наргиан гэж ойлгоод нэг их цочирдох хэрэггүй гэж анхааруулах.

 

Монголчуудад байхгүй амьтанаар 12 жилийн зарим амьтаныг одоо ч гэсэн авсанаасаа олон зуун жилийн дараа нэрлэсэн хэвээр байх уу. Зарим хүмүүс тэнгэрийн од мичид гэсэн ойлголтыг бич сармагчин гэсэн ойлголттой холиод бүр мичийг бичнээс ч ялгаж чадахгүй төөрөгдөж буйг харахад Монгол хэл мөн ч дутуу байнадаа гэж дүгнэмээр.

 

Цагаан сар гэж энэ ээдрээтэй баяр олон нүүр үзэж явна даа. Манжийн үед ноён цолтой зайсан шадар нэртэй баячуудын эхнэр хүүхдүүдийн баяр байсан бололтой. Тэр үед жирийн Монгол хүмүүст Хятад хөөрөг байхгүй шүү дээ. Жирийн Монгол эмэгтэйд дээл оёх Хятад торго ч байхгүй. Цагаан сарыг социализмын үед анх удаагаа ард түмний баяр болгож малчид иргэд цагаан сар тэмдэглэж эхэлсэн. Өнөөдөр цагаан сар бараг л лам нарын баяр болждээ.

 

Аливаа ард түмэнд бодоогүй цаг үе гэж байдаг. Ар Монголын хүмүүнүүд бодоогүй цаг үеээ боддог цаг үе болгох ойртжээ. Мэдээж өнөөдөрөөс маргааш гэхэд огцом бодоод эхлэх боломжгүй. Гэхдээ л Монголчууд бодох л хэрэгтэй.

 

Ар Монголд байхгүй амьтадын нэрсийг хасаад байдаг амьтадаараа нэг үгээр хэлэхэд их дотно амьтадын нэрээр 12 жилээ нэрлэвэл ямар вэ гэсэн ярилцлага өрнүүлэх үү. Жишээлбэл луу гэсэн ойлголт Монголчуудад хамаагүй тул лууны оронд тэмээг орлуулах боломжтой. Харин энд ярьж буй бич сармагчиний оронд нэгэнт байхгүй тул хамгийн дотнын үргэлж хайж олж амталж идэж ууж байдаг тарвагаараа нэрлэвэл утга агуулгатай бишүү. Үүн дээр нэмж нэгэнт байхгүй бар гэж амьтаныг бас л дотнын амьтанаараа орлуулцгааяа. Жишээлбэл барны оронд бүр дотнын хөөж элдэж байгаад эцээж ядраагаад буудан алж арьстай ястай юутай хуйтай дуустал идэж дуусгадаг чоно гэж нэртэй амьтанаараа нэрлэвэл ямар их ойр дотно байх вэ дээ.

 

За ингээд энэ жил бичин жил биш нөгөө ёс уламжлал ярьж билэгдэл арга билигээр хичээл заадаг цагаан сар жинхэнэ Монгол баяр гэдэг МУИС-ийн хоёрдугаар байрныханд луу, бар, бичний оронд тэмээ, чоно, тарвага гурван амьтаныг 12 жилд авлаа гэж хэлэх болждээ. Одоо цагаан сар жинхэнэ Монгол баяр болоход ойртох болов уу. Монгол баяр болоход Түвдийн шарын шашны хадагаас татгалзана даа. Хятад хөөрөг, Хятад хамрын тамхинаас татгалзана даа. Монгол хүн ингэж чадах уу.

 

Хятадаас гаралтай энэ 12 жилийн амьтануудаа ээлжлэн тэмдэглэж баярладаг гүн утгатай өргөн ойлголттой энэ баярыг Азийн бусад орнууд өөрийн болгож улам боловсронгуй болгож чаджээ. Харин Ар Монгол Азийн энэ сайхан баярыг өөрийн болгож чадсангүй бүр ард түмний өөрөөр хэлбэл малчны баяр биш лам нарын баяр болгож утга агуулгыг алдагдуулсан. Баячууд нэртэй улстөрчид бүр ч их баярхдагдаа энэ өдөр.

 

Цагаан сарыг жил бүр балладаг Гандангийн лам нар ард түмний баярыг Түвдын шарын шашны баяр болгож эцэстээ Монгол хүн шинэ сар тэмдэглэх биш Ганданд мөргөж Ганданд мөнгөө өгч зурагтаар гандангийн лам нар гонгинохыг сонсоод л маргааш гэдэг өдрийг өнгөрүүлнэ дээ.

 

Маргааш бүгдээрээ хамаатан садан дотроо хамгийн хөгшин хүн дээрээ очиж золгоцгооно. Энэ хамгийн хөгшин хүн дээрээ золгодог гэсэн ойлголт социализмын үеэс л эхлэлтэй. Ар Монгол хүн анх удаагаа социализмийн үед л урт насалж эхэлсэн. Ялангуяа эрэгтэйчүүд 60 нас бараг анх удаагаа насалсан.

 

Дайн дажингүй дулаахан эртний ард түмэн Хятад хүмүүс бол урт насалдаг тул цагаан сарын тухай шал өөр ойлголттой. Тэд үнэхээр хөгшин хүнийг маш их хүндэлж дээгүүр албан тушаалд тавьдаг.

 

Ар Монголчууд хөгшин хүнийг хүндлэхгүй. Яагаад гэвэл хөгшин хүний ойлголт байхгүй. Тиймээс залуу хүнийг дээгүүр албан тушаалд тавьж залуу насыг шүтэцгээж өвгөн буурал настай ид бүтээж хийх үеийг зогсоож тэтгэвэрт гаргаж зөвхөн цагаан сараар л байгаа гэдгийг мэдэцгээх жишээтэй. Ерөөсөө өнөөдөрийн энэ их гэнэн улстөрийн цаад шалтгаан шүү дээ.

 

Цагаан сар гэдэг ийм л ээдрээтэй баяр даа. Эхлээд ноёд баячуудын баярхдаг баяр, сүүлдээ малчид иргэдийн бие биенээ хүндэлдэг баяр харин өнөөдөр лам нар давамгайлсан мухар сүсгийн баяр болждээ. Ямар ч гэсэн бичийг мичээс ялгаж л сурах хэрэгтэй.

 

Үргэлжлэл бий.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

30 Comments

  • Anonymous (February 13, 2016 12:37:38 pm )

    Баяр гээд дэндүү олон хоног өнгөрөөх юм.Сарны тооллоор шинэлээгүй….. хоёрны сарыг харцгаасан уу?

    • ЗОЧИН (February 15, 2016 2:50:03 pm )

      Сар харагдах аргагүй, тэнгэр бүрхэг, цас шуурч байсан лдаа. Ул суурьтай байгаач. Гэнэн бас тэнэг юм даа.

  • зочин (February 13, 2016 12:50:54 pm )

    Өөриийгөө ухаантай гээд бодож тэнэгтсэн хүний яриа л байна даа.Энэ хүний нас ахиж байгааг өөрөө мэдэж байгаа болов уу

  • eh oron (February 13, 2016 12:54:25 pm )

    onoonii sestim geeghchiig oligtoihon eserguutsee jolooch naraa

  • Anonymous (February 13, 2016 1:00:27 pm )

    зүгээр л амьдарцгаая одоо сүүлдээ ээжийгээ аав гэж нэрлэн гэх бии дээ эр хүнийг эм хүн гэдэг ч юм уу

  • Anonymous (February 13, 2016 1:50:59 pm )

    эрүүл хүн лав биш.

  • unen (February 13, 2016 2:43:19 pm )

    Unen l yum bichij bn zow onoogoor shuuj bgan arail bish busdiig shulaj bn moljij bn oorsdoo medehguil bmd

    • ЗОЧИН (February 15, 2016 2:48:25 pm )

      Ухаантай бай лдаа. ахмад настан, ах дүүтэй чинь танилцуулдаг уламжлалын баяр шүү дээ. Дотроо бодолтой, доороо суурьтай бай. Бид чинь бас өөрийн гэсэн бодолтой, ухаант түмэн шүү дээ. Хэрвээ ах дүүтэйгээ ядаж танилцаж золгохгүй бол цус ойртох гэж аюул бий. Бид цөөхүүлээ ш дээ

  • зочин (February 13, 2016 2:55:11 pm )

    Тарвага жил Тарвагадорж заза болъё Элбэгдорж жил гэе.

  • zochin (February 13, 2016 3:21:47 pm )

    Yamar mundag shinechlel veeeeeeee xolion bantan ta ch gesen bidniig uuriinxuu xemjeend munxruulax geed vzeed baigaan bishvv.Burxan,Lam bagsh,nom murguj shvteed l yawj baig ta yund ni buhimdd baigaan xarin xvmvvjil xvndlex xvndetgex yos zanshilgvi bolj gvitsej baigaa zaluu veeeeeee L zuv xvmvvjvvlex ajil boddoooo…….

  • анхаарна уу (February 13, 2016 3:37:20 pm )

    бусдын сүсэг итгэл бишрэлийг их гутаан доромжлоод их удаанаар эдгэшгүйгээр өвдөж тарчлан байж нас барсан хүн олон байдаг

  • Монгол (February 13, 2016 5:03:37 pm )

    Хэт мэдэмхийрэх азийн сарны тоолол гэдгийг, бид ази тивд хамаарагдагаа ойлгодгуй хун юмдаа

  • зочин (February 13, 2016 5:27:34 pm )

    тэмээ, тарвага жил ч гэх шиг энэ хүн юу яриад байна аа?

  • ганхүү (February 13, 2016 6:01:51 pm )

    tэнэ нэг юмыг чинь хэн гэдэг билээ

  • Dutuu dulimag bodloo buu niited tugeegeed bai. Humuus chamaig teneg gedgiig chini medchihne. (February 13, 2016 10:02:59 pm )

    Альбер Камю (Albert Camus)
    “Амьд байхдаа бурхан байхгүй мэт амьдарч, нас барахдаа бурхан байгаа гэдгийг мэдсэнээс, амьд байх үедээ бурхан байгаа мэт амьдарч, нас барсныхаа дараа түүнийг байхгүй гэдгийг мэдсэн нь дээр”

  • he he he (February 14, 2016 5:47:37 am )

    ene hun uhaan suuhgui baisar uvgurluu

  • Ажиглагч (February 14, 2016 9:25:27 am )

    Толгойгоо бөнжигнүүлэн цэцэрхсэн энэ нэг амьтныг юу ч гэхэв дээ……… Естой жин явж л байна, жингэр хуцаж л байг гэдэг дээ, хөөрхий.

  • Anonymous (February 14, 2016 9:46:07 am )

    Oilgoj unshaach! Sanaa ni mash zuv … Bid ulam feodal bolood bna sh dee

    • ЗОЧИН (February 15, 2016 2:46:45 pm )

      Ухаантай бай лдаа. ахмад настан, ах дүүтэй чинь танилцуулдаг уламжлалын баяр шүү дээ. Дотроо бодолтой, доороо суурьтай бай. Бид чинь бас өөрийн гэсэн бодолтой, ухаант түмэн шүү дээ. Хэрвээ ах дүүтэйгээ ядаж танилцаж золгохгүй бол цус ойртох гэж аюул бий. Бид цөөхүүлээ ш дээ

  • бөө (February 14, 2016 1:20:56 pm )

    12 жилийг хүннү нар олж хэрэглэсэн тэндээс хятад болон азийн орнуудад тарсан.манай эртний хил хязгаар мич бар тэр бүү хэл заантай байсан.энэ хүн одоогийн газрын зургаараа сэтгэжээ.12 жилтэй хүннүгийн олдворууд байна.хан улсын сударт нүүдэлчдын хот лунчин ба луун хот тэд өвөг дээдсийн сүнс болон тэнгэрийн лууг тахьдаг тухай бичсэн.тэндээс азийн орнуудад дэлгэрчээ.баримттай бичих хэрэгтэй

  • 0000 (February 14, 2016 2:57:04 pm )

    Монгол улс дэлхийн талаас илүүд оршин тогтонсон Дэлхийг ирэхшээсэн том улс байсан
    болхоор 12 жилээ 12 амьтанаар нэрэлсээр өнөөг хүрсэн Харин тэр шарын шашаны мунхаруулгад хэт автаж бууран торойтож мунхаран тэнэгтэж яваа нь үнэн Бид энэ том гүн ухаанаас авах ёстойг нь аваад хэрэгүй зүүлийг нь гээх хэрэгтэй

  • vbnm (February 14, 2016 6:45:52 pm )

    sarnii toolloor shinleegvi bid byryy udur muruu gargaj byryy zamaar bydaa teehvv

  • nergui (February 14, 2016 7:20:49 pm )

    Ene huniig munhalalyg niitelj ch baih gej dee hoorhii

  • Anonymous (February 14, 2016 11:48:10 pm )

    Их мэдэхийн дэмийрэл туссан энэ 1 хүн юу ярьж буйгаа өөрөө ойлгодог болов уу? Энэний эцэг, өвөг дээдэс нь энэ эргүү малаас л доор ухаантай байсан юм байх даа!!! Барууны боловсролыг хэт шүтэж, зан заншил, ёс уламжлалаа нулимсан энэ эргүү новш өөрөө л наад мэдэмхийрэлээрээ өмхий бөгсөндөө чихвэл таарнаа!!!

  • иргэн (February 15, 2016 10:46:02 am )

    энэ хүн доромжилдог хүмүүс өөрсдийгөө доромжилж байгаа хэрэг, хүн үзэл бодлоо бичээ л биз, дотроо тунгаан бодод өөр өөрсдийнхөөрөө л дүгнэг гэж л бичиж байгаа байлгүй, өөрсдөө бичиж чадахгүй байж

    • ЗОЧИН (February 15, 2016 2:41:40 pm )

      Ухаантай бай лдаа. ахмад настан, ах дүүтэй чинь танилцуулдаг уламжлалын баяр шүү дээ. Дотроо бодолтой, доороо суурьтай бай. Бид чинь бас өөрийн гэсэн бодолтой, ухаант түмэн шүү дээ. Хэрвээ ах дүүтэйгээ ядаж танилцаж золгохгүй бол цус ойртох гэж аюул бий. Бид өөхүүлээ ш дээ

  • зочин (February 15, 2016 12:23:50 pm )

    Бичихэд чадал ухаан учир утга гээд маш их чадвар шаардана.Ингэж за да бараг энгийн нэгэн биччихэнэ дээ.Энэ юу хийдэг хүн юм

  • ЗОЧИН (February 15, 2016 2:38:14 pm )

    Уучлаарай та, Монголчуудыг эвлэн нэгдүүлдэг, удам судраа таньж, ах дүү нараа танилцуулж, ахмадаа хүндэлж, ёс заншлаа дээдэлдэг баяр л даа. Намаар талцуулсан, одоо бурхан шашин, уламжлалыг мартагнуулахыг хүсчээ дээ. Бурж болдоггүй юм гэж бас байдаг л даа. Хэт худлаа цэцэрхэл /тэнэгрэл/ түмний дургүйг хүргэдгийм шдээ бас…

  • ЗОЧИН (February 15, 2016 2:52:31 pm )

    Эргэцүүлэх бодолтой коментчид харин, энэ гэнэн тэнэгээс ухаантай шүү. Ухаант түмэндээ баярлалаа.

  • Emee (February 16, 2016 9:44:32 pm )

    Naad Hun chini yag unending l helsen bn sh dee .Muhar susegtei manguu tolgoitnuudaa ,Delhi hogjood baihad ta nar hotsrood bn sh dee jaahan orchin uniting bolgohgui yu

antalya rent a car