antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Feb 13, 2016 43 comments

МАН МАХН-тай нэгдэх үү?

нийтлэсэн Admin

5bd33c86c5fa6e79765ac4a52305c4ebbigУИХ-ын сонгуульд оролцох бэлтгэлээ улс төрийн намууд базаан хүчээ зузаатгах ажилдаа оров. Сар шинийн өмнөхөн Ардчилсан намд ИЗНН, МҮАН нэгдэж байгаагаа зарласан бол хоёрдугаар сарын 9-нд МАХН, Монголын Ногоон намууд хамтын ажиллагааны гэрээ байгууллаа. Энэ бол тус хоёр нам 2016 оны УИХ, аймаг, нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийг сонгох сонгуульд хамтарна гэсэн үг юм.

Уг нь шинэ он гарахтай зэрэгцэн улс төрчдийн ярианы хачирт МАН, МАХН хоёрын нэгдэл хавчуулагдаж байсан билээ. Хоёр намын ахмадууд нь язгуур угсаа нэг намаа нэгтгэх санаа зорилго бол их. Гэвч дунд болоод залуу үеийнхэн нь эсэргүүцэж байгаа дуулддаг. Мөн МАН-ын дарга “Хоёр намын нэгдлийг Н.Энхбаяр, М.Энхболд гэдэг хоёр хүн шийдэхгүй” гэж хэлсэн удаатай. Дээр нь УИХ-ын гишүүн Ц.Нямдорж нарт шалбаагаараа дуудуулчихаад нийлж нэгдэнэ гэдэг МАХН-ын удирдлагад таатай санагдаагүй болов уу. Тиймдээ ч сонгуулийн нүүдлээ эхлүүлж, Монголын Ногоон намтай нэгдэж орохоор болж байна.

Энэ нэгдэл МАХН-ынхны хувьд эхнийх биш. 2012 оны УИХ-ын сонгуульд тус нам МҮАН-тай нэгдэн ороод 11 суудал авч байсан. Харин одоо Н.Энхбаяр О.Бум-Ялагчтай хамтарснаар энэ хэмжээний суудал авна гэсэн цээжний тооцоо хийсэн болов уу. Гол нь АН, МАН-ынхантай өрсөлдөхүйц кандидат байна уу гэдэг хамгийн чухал асуудал болж хувираад байна.

Монголын Ногоон намд байгаа нэг давуу тал нь улс төрийн намуудаас гуравт эрэмбэлэгдэж байгаа явдал. Нэг үгээр хэлбэл, Улсын Дээд Шүүхэд бүртгүүлсэн дарааллаараа Монголын Ногоон нам нь МҮАН-аас өмнө жагсч байгаа. Тиймээс МАХН-д одоо урдуур оочер авахаар дугаарлах шаардлагагүй болсон гэсэн үг.

Харин МАН-ынхан МАХН-тай нэгдэх талд санаачлага гаргахгүй яваа нь лидер нь ганцаардаж нөхөдгүй болохыг л хүлээж буй тухай улс төрийн хүрээнийхэн шивэр авир хийх нь бий. Түүнд одоо хүү Э.Батшугар, Шадар сайд Ц.Оюунбаатар, дэд сайд асан Б.Тулга гэсэн гурван хүн л үлдсэн юмдаг уу даа. Бусдынх нь хувьд зайгаа барьж, эхэлжээ. Үүсээд буй энэхүү асуудалд зайгаа барьж буй нөхдийг буруутгахаас илүүтэй МАХН-ын удирдлагын өөрийнх нь араншин нөлөөлж буй бололтой. Тиймээс МАН-ын хувьд МАХН-тай эвсэхэд нэг их яарахгүй байж мэдэх нь. МАХН-ын хувьд ч нэг рүү зүтгээд байх онцын шаардлага үгүй болсон.

Г.ХОРОЛ


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

43 Comments

  • Зочин (February 13, 2016 11:44:40 am )

    МИНИЙ БОДЛООР МАХН-МАН ХОЁР НЭГДВЭЛ МАШ САЙН БАЙНА. ХЭРЭВ ЭНЭ ХОЁР НАМ НЭГДВЭЛ ЯЛАХ МАГАДЛАЛ МАШ ӨНДӨР БАЙНА ДАА. ХЭРЭВ ЭНЭ ХОЁР НАМ НЭГДЭХГҮЙ БОЛ ХЭН Ч ЯЛАХГҮЙ ШҮҮ ДЭЭ.

    • Ажиглагч (February 14, 2016 9:32:51 am )

      Ялах яах вэ? Ялчихаад ямар байдалтай ажил явуулах вэ гэдэг нь улс оронд хэрэгтэй байна. Энэ хоёр хамтарч ороод ялсан тохиололд хооронд нь дайн гарах болов уу?

      • ИРГЭН (February 14, 2016 3:01:55 pm )

        ЭНЭ 2 НАМ ЧИНЬ КОММУНИСТ ХЭВЭЭРЭЭ БИЗ ДЭЭ.ТЭГЭЭД ЯЛЛАА ГЭЖ БОДВОЛ ЭРГЭЭД КОММУНИЗМРУУГАА ЯВАХ УУ???ХОЙД СОЛОНГОС ШИГ ДЭГЛЭМД ЭРХ ЧӨЛӨӨГҮЙ БОЛОХ БАЙЛГҮЙ ДЭЭ.

  • Зззочиночинкочиночинзочин (February 13, 2016 12:14:11 pm )

    Сонгуульд ялах нам нь гол бишээ. Гол нь аль нь бидний төлөө байх вэ гэж бодооч тэнэг минь.

  • ХУУЛЬЧ (February 13, 2016 12:41:38 pm )

    ОДООГЫН МАН нь 1921-1995 он хүртэл үзэл бодол, үнэт зүйлдээ үнэнч байсан ??? одоогын МАН нь хууль бус аргаар хөрөнгөжисөн түшмэдүүд, нам дагасан эрээвэр хураавар хүмүүсийн шууд эрх ашиг, үнэт зүйлийг хамгаалсан БОЛХООР яаж ядуу ,дунд давхаргаа хамгаалах юм бэ ??? ТЭГЭЭД Ч ТЭДЭНД 20 шахам жил АРД ТҮМНЭЭ ХҮН ШИГ АМЬДРУУЛАХ боломжийг ард түмэн өөрийн итгэл үнэмшилээр олгосныг БҮҮ МАРТ???

  • ИРГЭН (February 13, 2016 1:40:41 pm )

    ХЭРЭГГҮЙ ДЭЭ.МАН МАХН-ЫГ ГАЗАР ИДДЭГ ШИГЭЭ ЗАЖИЛАХГҮЙ ХЭСЭГ ХЭСЭГЭЭР НЬ ХУВААЖ ИДЭХ БОЛНО ШҮҮ.

  • a (February 13, 2016 2:38:45 pm )

    NEGDEESEI UUSEL GARAL NEG YM CHIN NEGDEJ HUCHEEE AVAAD YLAASAI

  • Батзориг (February 13, 2016 3:26:03 pm )

    НАМ ГЭДЭГ БОЛ ХҮНИЙ НИЙГЭМД БАЙЖ БОЛОШГҮЙ ГАЙ МӨНӨӨС МӨН. НАМ БОЛ НИЙГМИЙГ ҮЗЭЛ БОДЛООР НЬ ТАЛЦУУЛАН ОЛОН ОЛОН ФРАКЦ БОЛГОН ӨӨР ХООРОНДОНО АЛАЛЦУУЛЖ ЭРХ МЭДЭЛД ШУНАСАН ЛУЙВАРЧДЫН НЭГДЭЛ МӨН. ИЙМЭЭС МОНГОЛ АХАН ДҮҮСЭЭ НАМААС ХОЛ БАЙХ ТҮН.

  • Сүхээ (February 13, 2016 5:36:41 pm )

    Одоо Монголд нам шиг хэрэггүй зүйл алга даа. Ямарч байсан бидний явж байгаа энэ тогтолцоо буруу гэдгийг өгөрсөн 25 жил харууллаа. Шинэ тогтолцоо шинэ улс төрчид хэрэгтэй болсон нь үнэн.

  • хуулчин (February 13, 2016 7:18:47 pm )

    одоо нам ердөө хэрэггүй улс орноо аваад явах сэтгэлтэй хүнийг л сонгох хэрэгтэй за махн болон энхбаяр шиг хүн бүрч хэрэггүй улс орноо тоглуулж авилгалд идэгдүүлж дууслаа шүү дээ одоо бүр сүүлдээ залуучуудаар тоглодог боллоо шүү дээ

  • Anonymous (February 13, 2016 7:29:41 pm )

    одоо бол нам хэрэггүй улс орноо гэсэн сэтгэлтэй хүнийг л сонгох хэрэгтэй шүү хүмүүсээ харин махн ба энхбаяр бол ёстой хэрэггүй бид улс орноороо тоглуулж дууслаа шүү дээ бас авилгалын эцэг шүү дээ олоо бүүр залуучуудаар тоглоож хийж амьдралыг золислуулж байна шүү дээ маш хүн чанаргүй хүн юм даа

  • ард иргэдийн төлөөлөл (February 13, 2016 7:31:22 pm )

    одоо бол нам хэрэггүй улс орноо гэсэн сэтгэлтэй хүнийг л сонгох хэрэгтэй шүү хүмүүсээ харин махн ба энхбаяр бол ёстой хэрэггүй бид улс орноороо тоглуулж дууслаа шүү дээ бас авилгалын эцэг шүү дээ олоо бүүр залуучуудаар тоглоож хийж амьдралыг золислуулж байна шүү дээ маш хүн чанаргүй хүн юм даа

  • Anonymous (February 13, 2016 8:21:46 pm )

    Hямдорж байгаа үед 2нам нэгдэх боломжгүй

  • Anonymous (February 13, 2016 8:43:20 pm )

    одоо аль ч нам ялгаагүй хулгайч луйварчдын орогнох газар болсон

  • Bolormaa (February 13, 2016 10:11:01 pm )

    Ene 2nam negdej baij yalalt baiguulbal uls ornoo zob awch yabax shine xuchin garch ire

  • Алтын (February 13, 2016 10:12:48 pm )

    Нэгд, ялалт баыгуул, энэ луйварчдыг зайлуул. Ард түмэн энииг л хүлээж байна.

  • Irgen (February 13, 2016 10:22:52 pm )

    Bodood baihad huvsgalt nam m a nam bur bish ardchilsan nam mongol ulsaar toglood duusaj bn

  • Иргэн (February 14, 2016 12:20:30 am )

    2нам нэгдэж чадахгүй л болов уу.Удирдлагын төвшинд тохиролцоход хүндхэн болсоншдэ.МАХН болон Энхбаяр дарга та Баянсэлэнгэ,Тулга мэтийн хүнээс намаа цэвэрлэх хтэй. Сүхбаатар,Батбаяр,Ангараг,Тэрбишдавга,Удвал,Шаравдорж,Эрдэнэжамъяан өөр хэнч билээ мэдлэг мэрэгжилтэй гишүүдээ дэмжиж бж л ард түмэнд хүндлэгдэнэ.

  • Иргэн (February 14, 2016 7:01:44 am )

    энэ хоёр нам цусан өнгөт билэг тэмдэгээ өөрчилмөөр юм. Дусаж байгаа үсэрч байгаа цус шиг харагдаад байх юм.

  • Ажиглагч (February 14, 2016 9:35:58 am )

    Одоо аль ч нам нь гарсан амьдрал дээрдэхгүй. Гарсан хүмүүс л хөрөнгөжнө. Мөнгөгүй байсан нь мөнгөтэй, мөнгөтэй байсан нь түүнийгээ аривжуулах гээд л орондоо ч унтах завгүй албан тушаал, эрх мэдлийн төлөө хоорондоо алалцана. Үүний дунд улс, ард түмэн хохирно.

  • Зочин (February 14, 2016 12:18:11 pm )

    Энэ хоёр нам нэгдвэл маш хүчтэй хүчирхэг болох юм шиг надад санагдаж байна. Энэ хоёр нам нэгдвэл сөрөг хүчний АН-ыг сонгуулиар амархан цэвэр ялах болно. МАН, МАХН-тайгаа яагаад нэгдэхгүй байгаа нь гэвэл Нямдорж, С.Баяр, Сү.Батболд, Хүрэлсүх, Багабанди гэсэн Элбэгдоржийн бөгс долоогч урвагч шарвагчид байна. Нямдорж, С.Баяр, Сү.Батболд, Хүрэлсүх, Багабанди гэсэн хэсэгхэн хүн МАН-ыг МАХН-тай нэгтгэхгүй гээд байгаа болохоос биш, МАН МАХН хоёр нэгдэж хамтрахад ямар ч асуудал байхгүй. Хэрэв энэ хоёр нам нэгдээд сонгуульд оролцвол энэ хоёр намд аль алинд нь хэрэгтэй. Тэгэхгүй энэ хоёр нам хоорондоо таарахгүй хоёр тийшээ хараад зогсчихвол сонгуулиар аль ч олонхийн суудал авч чадахгүй, хоёулаа ахиад АН-д ялагдах болно. Жишээ нь: Саяхан Ерөнхий сайд Сайханбилэгийг огцруулах асуудал дээр энэ хоёр нам таарамж муутай байсанаас болж, эцэст нь хэн хожив АН хожиж ерөнхий сайдаа огцруулахгүй авч үлдэж чадсан шүү дээ. МАН ерөнхий сайдыг огцруулна гээд чадаагүй бол, МАХН-ын дарга Энхбаярт АН-ынхан шадар сайд өгнө гэж молигодоод түүнд шадар сайдын суудал өгөөгүй. Тэнэг МАН МАХН хоёр хэдий болтол хоорондоо таарахгүй хуваагдах ёстой юм бэ. Хурдхан шиг нэгдээд сөрөг хүчний АН-ыг сонгуулиар ялаач. Аль эсвэл энэ хоёр нам нэгдэхгүй байж байгаад сонгуулиар сөрөг хүчний нам АН-д дахин ялагдах юм уу. МАН-ынхан Нямдорж С.Баяр Сү.Батболд Хүрэлсүх, Багабанди гэсэн амин хувийнхаа ашиг сонирхлыг бодсон урвагч шарвагч нарыг намаасаа хөөгөөд МАН-аа бодох хэрэгтэй шүү дээ. Миний бодлоор МАН МАХН хоёр нэгдэх нь зөв гэж бодож байна.

  • Монгол (February 14, 2016 12:49:14 pm )

    МАН-ынхаан . Н. Энхбаяр МАХН -д байгаа үед бүү нэгдээрэй. Ихэнх буурь суурьтай хүмүүс Энхбаярын эрх мэдэлтэй байхын тулд бусдыг гишгэлж байгааг ялган харж эхэлсэн. Түүний гол хамтран зүтгэгчид нь хүртэл үгээ хэлээд зугтаж байгааг хүмүүс харж байна. Түүнд одоо Баянсэлэнгэ, авгай Цолмон 2 нь л үлдэж байх шив

  • Зочин (February 14, 2016 12:51:41 pm )

    Энхбаяраас урваж байгаа нөхөд бол бүгд амин хувийнхаа эрх ашгийг бодсон урвагч шарвагч нар.

  • Ard tumen (February 14, 2016 12:57:40 pm )

    MAN tegj booljson booljsoo ergej ideed yu gehev dee. MAN enhbayaraas bolj tusdaa garaa biz dee. Ed nartai niilvel songogdoh n yu l bol. Nam bish hunee harj songotsgooyo gej urialiya daa. Mongoliin toloo tsohiloh zurhtei erdem bolovsroltoi zaluusiig. Ednees unendee l zalhaj bna

  • zochin (February 14, 2016 1:45:14 pm )

    Bumyalagch ugaasaa MAN namiin hun dee urwagch zailaa.humuusiin tarhi ugaagch

  • зочин (February 14, 2016 1:48:32 pm )

    Энхбаяр гуай минь наад нэрээ буцаагаад л өгчих. Та болон таны тойрон хүрээлэгчдэд монгол хүмүүсийг хуваан хагаралдуулах эрх байхгүй шүү. Яг үнэнийг хэлэхэд та наад нэрээ хууль зөрчиж аваад 12 оны сонгуульд хөдөөнийхөн голдуу хүмүүс төөрч будилж санал өгсөн шүү. Та үнэхээр лидер юм бол цоо шинэ нэр намдаа өгөөд өрсөлдөөд үз.Ядаж Гүндалай шиг…

  • 0000 (February 14, 2016 2:39:23 pm )

    Өнөөгийн МАН бол Ардын нам гэсэн нэрийн ард нуугадсан Элэдийн хулгайч луйварчин хахуулчин хар ба тэдний бөхөсийг долоогч идэж уух зүүл аобан тугаал гарлогч хахуулч нарын нам Нам гэджэг өнөөдөр жэнхэн утаг учраа алдаж төрийн эрх мэдэлрүү шунан зүтэгсэн худалч хулгайч нарын байгуулаг болсон сонгуулд оролцож хулгайч нарын тоглоом болхоо болхуу даа 20 жил хууртлаа одоо боллоо

    • ЗОЧИН (February 15, 2016 3:11:58 pm )

      Энэ хаана амьдарсан юм бол доо. МАН чинь 90 жилийн түүхтэй. Ардчилал 20 жилийн түүхтэй. Тэгэхээр аль нь ард түмнээрээ тоглосон байна?

  • Зочин (February 14, 2016 5:06:29 pm )

    МАН Энхбаяраас болж тусдаа гараагүй юм. Элбэгдорж МАН-ынханд Оюутолгой тавантолгой гэсэн бялуугаа хувааж идье, гэсэн санал тавьсан учраас тэд энхбаяраас тусгаарлаж, Тэд МАНАН хэмээх бүлэглэлийг байгуулсан түүхтэй.

  • мм (February 14, 2016 7:19:21 pm )

    МАН НАМД МӨНГӨТӨИ ЧӨТГӨР ХЭРЭГТЭИ БОЛОХООС ӨӨР ЮУ Ч ХЭРЭГГҮЙ

  • ХҮН ХҮН (February 14, 2016 7:57:23 pm )

    нам хэрэгүй бүх гай намаас эхтэй намын тараах хэрэгтэй нам төвтэй улс төрийн тогтолцоо бол төрийг бүлэг хулгайч нарын гарт өгдөг тогтолцоо

  • маны гишүүд (February 14, 2016 8:24:17 pm )

    МАН МАХН ХОЁР НЭГДЭДГҮЙ ЮМАА ГЭХЭД ЭВСЭЖ БОЛНОШҮҮДЭЭ ХЛЬ АЛЬ НЬ УЛС ОРНООЛ БОДОЖ БАЙГАА БОЛ ХЭДХЭН ОЛИГОХИ С.ЫАЯР МЭТИЙН АН ТАЙ ТШРИЙВЧ НЭГТЭЙ НӨХДҮҮДЭЭ БОДВОЛ ЭВСЭХГҮЙ Л БАЙХ ОРОН НУТГААР ЯВАХАД НЬ МАХ ЦУСАНД НЬ ШИНГЭТЭЛ ХЭОСЭНДЖЭ ДААНЧ ДЭЭРЭЭ ОЧООД ОЛИГААРХУУДДАА ХҮЗҮҮГЭЭ ОРООЛГООД ХӨДӨЛӨХГҮЙ БАЙХЛДАА АН ДАХИАД ЯЛВАЛ ЭНЭ УЛС ОРОН СҮЙРЛЭЭЛ ГЭСЭН ҮГ

  • зочинзочин (February 14, 2016 8:57:44 pm )

    Уг нь нэгдэх нь зөвлдөө. Гэвч нэгдэх сонирхолгүй бол МАХН л МАН аасаа арай илүү суудал авах байх. Бас л тархай бутархай парламинт л гэсэн үг. Нямдорж яахав угаасаа хорчин новш энэ хоёр нам бутрах түүнд л ашигтай хэзээч МАН МАХН гишүүдэд ашигүй бараг энэ новшоос салвал монголд л хэрэгтэй

  • маны гишүүд (February 14, 2016 10:27:04 pm )

    МАН МАХН ХОЁР НЭГДЭДГҮЙ ЮМАА ГЭХЭД ЭВСЭЖ БОЛНОШҮҮДЭЭ ХЛЬ АЛЬ НЬ УЛС ОРНООЛ БОДОЖ БАЙГАА БОЛ ХЭДХЭН ОЛИГОХИ С.ЫАЯР МЭТИЙН АН ТАЙ ТШРИЙВЧ НЭГТЭЙ НӨХДҮҮДЭЭ БОДВОЛ ЭВСЭХГҮЙ Л БАЙХ ОРОН НУТГААР ЯВАХАД НЬ МАХ ЦУСАНД НЬ ШИНГЭТЭЛ ХЭОСЭНДЖЭ ДААНЧ ДЭЭРЭЭ ОЧООД ОЛИГААРХУУДДАА ХҮЗҮҮГЭЭ ОРООЛГООД ХӨДӨЛӨХГҮЙ БАЙХЛДАА АН ДАХИАД ЯЛВАЛ ЭНЭ УЛС ОРОН СҮЙРЛЭЭЛ ГЭСЭН ҮГ ИхЭВ НЭГДЭЛ ХЭРЭГТЭЙ БАЙНА ЧӨТГӨРИЙН ТОЙРГООС ГАРАХГҮЙ БОЛ ГРКИЙН ХУВЬ ЗАЯА ХҮЛЭЭЖ БАЙНА

  • Зочин (February 15, 2016 9:41:24 am )

    МАХН-ыг Н.Энхбаяр л улам доош оруулаад байна даа. Намын даргаа солих хэрэгтэй дээ.Авилга гэдэг үгийг энэ намыхан хэлээд, аваад сурчихсан юм шигээ. Үүнээсээ салах хэрэгтэй. Одоо нэр хүнд нь улам унаад байна.Монгол орныг ганцхан энэ ардчиллыхан өөр утгаар нь сүйрүүлээд байна. Ард түмнээ бодохгүй, гудамж талбайгаа эрээн мэрээнээр чимж түүнийгээ гоё юм хийсэн мэтээр тайлбарлаж иргэдийнхээ амьдралыг дээшлүүлэх чиглэлээр юу чхийсэнгүй дээ. Иргэд баян байж улс орон хөгжинө дөө

    • ЗОЧИН (February 15, 2016 3:09:30 pm )

      Авлига гэж яг юуг хэлээд байгааг мэдэх үү. Тэнд нэг хүн бүдрээд уначихсан, Энхбаяр л дэгээдээд унагасан гэх нь холгүй байх юм. Ер нь яагаад, Энхбаяраас айгаад байгаа юм байна лдаа

  • ЗОЧИН (February 15, 2016 11:48:22 am )

    их зүйл амлаж байгаа нөхдүүд бол юу ч хийхгүйээ Ялангуяа комунистууд дээш гараад ард түмний сайн сайхны төлөө ажилд хөшүүн хойрго хандаж өөрсдийнхөө ажлыг бүтээж авилга албан тушаалын наймаа улам гаарна Гүн ухаантангууд хаад Хаадууд гүн ухаантан болоогүй цагт хүн төрөлхтөний зовлон зүдгүүрт төгсгөл гэж үгүй СОКРАТ-ын хэлснийг байнга бодож санлаа өгөх хэрэгтэй

    • ЗОЧИН (February 15, 2016 3:05:59 pm )

      Ардчиллыг ардчилсан намаар төсөөлдөг, үнэхээр гэнэн тэнэг хүн байна даа. Жинхэнэ ардчилал монголд байхгүй шдээ. Ардчилал гэдэг чинь шал өөр юм л даа. Гээд ч ардчилсан гээд байгаа улс орнууд чинь коммунизм хамаагүй дээр байж гэж ойлгочихоод тэмүүлж эхэлж байна шдээ. найз аа

  • зочин (February 15, 2016 11:55:19 am )

    Нийлж ялалт байгуулаад АН нэртэй луйварчдыг монголын улс төрөөс зайлуулж энэ улс орныг өөд нь татахгүй бол амьдрал ахуй, энэ юмны үнийн өсөлт арай дэндлээ шүү, хууль дүрэмгүй ч боллоо,

  • ЗОЧИН (February 15, 2016 2:42:48 pm )

    Цөөхөн хүн амтай манай улсад олон намын хэрэг алга, Харин ард түмнийхээ амьдрал ахуйг өөд татах л үлдэж байна,Дээдчүүдийн амьдрал үнэхээр сайн байна гэдгийг хүн бүр мэдэж байна.

  • ЗОЧИН (February 15, 2016 3:03:23 pm )

    нэгдээсэй дээ. Ядаж боловсон хүчин сайтай, улс орноо зөв удирдах туршлагатай юм даа. Гэхдээ залуучууд нь суралцаж, ахмадууд нь удирдаасай даа.Энэ олон намын хэрэггүй гэдэгтэй санал нэг байна.

  • Anonymous (February 15, 2016 5:01:38 pm )

    энэ хоёр нам нэгдэх хэрэгтэй, юуны төлөө гэхээр монгол улсын ард иргэдийн эрх ашгийн төлөө,ЭРХ БАРИГЧДЫН тарыг үзлээ, цаАШИДАА БИД, америк загварт орж, нүүдэлчин монгол утгаа алдаж, монголжуу төрлийн хүмүүстэй, уламжлалаа алдсан, хувийн хэвшлийн нэг дэлгүүрийн эзэн ширхэг чихэрээ өөрөө аваад идэх санхүүгийн эрх чөлөөгүй, төсөвийн алдагдлаа хувийн хэвшлийн хөрөнгөнөөс татвар хэлбэрээр луйвардах арга ухаан олсон олон хууль захирамжтай, одоо олон улсуудын ухаант хүмүүс залхаад байгаа хэв маягийг бид даган дууриаж эсвэл тэдний цөөхөн хэсэг луйварчдын загвараар улс орон хөгжих нэрийдлээр , хэсэг бүлэг этгээдийн эрх ашгийн төлөө төр засагтай улс болж байна.яг одоо үнийг засахгүй бол бид хэзээ ч засч чадахгүй ангал руу унаж байгаа шүү, МАШ НАРИЙН АРГА ХЭЛБЭРЭЭР АРД ИРГЭДЭЭ ЛУЙВАРДАЖ ШУЛДАГ, ЗАСАГЛАЛ БОЛОН ХУУЛИУДААС УХААНТ ХҮМҮҮС ЗАЛХАЖ БАЙНА. ХУУЛЬ ГЭДЭГ АМЬДРАЛЫГ ТОДОРХОЙЛОГЧ БИШ ЗӨВХӨН ЗОХИЦУУЛАГЧ, БИД ЭРХ ЧӨЛӨӨТЭЙ БОЛСОН ГЭЖ БИД ЯРЬДАГ, ХҮНИЙ САЙХАН СЭТГЭЛ, ХҮНИЙГ ЭРХ ЧӨЛӨӨТЭЙ БОЛГОЖ БАЙГАА ГЭЖ ЯРЬДАГ ХУУЛИНД ЧИНЬ ЗАМХАРЧ УСТАЖ БАЙХАД БИД ТИЙМ ЭРХ ЧӨЛӨӨГӨӨР ЯАДАГ ЮМ. САЙХАН СЭТГЭЛ ЁС ЗҮЙТЭЙГЭЭРЭЭ ҮДЭХИЙН ТУЛД ТЭР ЭРХ ЧӨЛӨӨ ГЭЭД БАЙГАА ЗҮЙЛЭЭС ЧИНЬ ТАТГАЛЗАХАД ОЛОН ХҮН БЭЛЭН БАЙГАА..

  • BALT (February 15, 2016 9:23:50 pm )

    ENE 2 NAM DEER YED 1 NAM BAISAN GADNI HYCHIND ABTAJ NEREE SOLIOD ARDCHILSAN YED ANHNII NEREE \MAN\ SERGEEJ ABSAN N ENHBAYR GEDEG ULAAN HUBS-GALCH ABILGACH NOHOR DALIMDUULJ \MAHN\ NERTEI ALBAN TUSHAALIIN NAM BAIGUULSAN KOMINTERNII OGSON NERIIG YAH GEED BAIGAA BOLOO ENE 2 NAM BOL 1 TEREGNII 2DUGUI

antalya rent a car