antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Feb 8, 2016 4 comments

Сангийн яам Лондонгийн шүүхэд ялагдан 200мянган фунт төлөх шийдвэр гарлаа

нийтлэсэн Admin

Монгол Улсын ганц гадаад авлага болох “Эрдэнэт” компаниас Казахстаны “Балхашмыс” хувьцаат компанид 1995, 1996 онуудад өгсөн зээлээ буцаан авч чадахгүй болсны улмаас 2014 оны 12 дугаар сард Английн арилжааны шүүхэд хандан Казахстаны Засгийн газрын эсрэг зарга үүсгээд байсан юм.

 

Тус компани нь 1999 онд татан буугдсан хувийн хуулийн этгээд хэдий ч Казахстаны Засгийн газар энэ компанийн өрийг төлөх ёстой гэж “Эрдэнэт” компани үзсэн юм.

 

Гэвч Английн шүүхээс энэ сарын 2-нд манай “Эрдэнэт” компанийн үүсгэсэн заргыг хууль зүйн үндэслэл баталгаа, нотолгоо дутуу хэмээн үзэн заргыг хүчингүй болгож, хоёр тал хууль ёсоор гэрээ байгуулаагүй нь батлагдсан тул “Эрдэнэт” компанийг Казахстаны Засгийн газарт өмгөөлөлийн хөлс, хууль зүйн зөвөлгөөний зардал болох 200 мянган фунт стерлинг төлөхийг үүрэг болгосон бөгөөд уг шийдвэрт давж заалдах боломжгүйгээр шийдвэрээ гаргасан байна.

 

Казахстаны Хууль зүйн сайд хэлэхдээ “Английн Лондон хотын олон улсын шүүхээс Казахстаны Засгийн газар Монголын компанийн маргаантай асуудлыг хэлэлцэн шийдвэрлэж, манай Засгийн газар ялалт байгууллаа, шийдвэрийг давж заалдахыг хүлээн зөвшөөрөхгүй” гэж албан ёсны цахим хуудсандаа мэдээлсэн байна.

 

Уг шүүх хуралд Сангийн яамны дарга удирдлагууд оролцсон бөгөөд одоогоор ямар нэгэн тайлбар хийгээгүй байна.

 

Эрдэнэт компани Лондонгийн шүүхэд ялагдан 200мянган фунт төлөх шийдвэр гарлаа

 

Эрдэнэт компани Лондонгийн шүүхэд ялагдан 200мянган фунт төлөх шийдвэр гарлаа


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

4 Comments

  • hfhhf (February 08, 2016 11:05:42 am )

    manaihan iim l hariutslaga yum hiine l dee

  • Anonymous (February 08, 2016 11:13:12 am )

    Луйварчин хасгуудтай нэгийгээ үзэх хэрэгтэй

  • Anonymous (February 08, 2016 11:39:43 am )

    1995-1996 онд МАХН буюу МАН төр барьж байсан харин 1996 оны сүүлчээр АН эвсэл үасаг авсан тэгэхээр МАН-ын тавьсан өрийг бас одоо АН-ын засаг төлөх нь л дээ. МАН ямар их өр урд нь тавьж байсан юм бэ. 2 Чингис бондтой тэнцэх өр тавьсаныг нь АН засаг төлж дийлэхгүй байгаа шүү дээ. Алтанхуягийн засгийн газар маш их бүтээлч засгийн газар байсан юм байна. МАН-аас 2012 онд данс нь улайчихсан засаг авчихаад Чингис бонд гаргаж энэ их бүтээн байгуулалтыг хийлээ дээ. Нүдэнд харагдаж гарт баригдаж байхад гүтгээд яахав дээ. Бондын мөнгийг хэн дуртай нь идээд байдаг ч үгүй бондонд мөнгө гаргасан хүмүүс биднээс илүү хянадаг юм даа тэнэгүүдээ. Харин монголын хариуцлагагүй татвар төлөгчдөөс авсан мөнгөө нуугаад идэж болдгийг МАН хэлээд байгаа юм

  • Anonymous (February 08, 2016 12:08:01 pm )

    Ost daisan Kazahstanii zalit luivarchidiig tenger nirgeg

antalya rent a car