antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Feb 8, 2016 16 comments

Ардчиллын хоёр дайсан юу вэ? “Олонхийн дарангуйлалтай учирсан улс орон уруудна уу гэхээс өөдөлдөггvй”

нийтлэсэн Admin

1454892861_12219419_929876660381604_4257863515698796214_nФранцын улстөр судлаач, их сэтгэгч Алексис дэ Токвилль “Олонхийн дарангуйлал нь хамгийн хэцvv дарангуйлал мөн. Ийм дарангуйлалтай учирсан улс орон уруудна уу гэхээс өөдөлдөггvй”  гэж хэлсэн байдаг.

 

Өнөөдрийн УИХ-ын дүр зураг, хууль батлаж хэрэгжүүлж байгаа байдал нь олонхийн дарангуйлал Монголд тогтож парламентын ардчилалд гажуудаж байгааг бидэнд анхааруулж байна. УИХ  жижиг дарангуйлагчтай олонхийн дарангуйлалын хуралдай болжээ.

 

Ардчиллын жинхэнэ үзэл санаа  хэрэгжих зайлшгүй нөхцөл нь хүмүүс сонор соргог байх явдал гэнэ. “Залхуурч үл тоомсорлох, хайрхамжгүй хандах нь ардчиллын хоёр дайсан. Байнгын сонор сэрэмж бол эрх чөлөөний үнэ өртөг. Сонор сэрэмжгүй байдал нь ардчиллыг гажуудуулж завхруулна” гэж нэрт түүхч, академич, улс төрч Ж.Брайс хэлжээ

 

Олонхийн дарангуйлалын нэг тод жишээ нь Үндсэн хуулийн цэцийн бүрэлдхүүнийг өөрчлөхөөр улайрч байгаа явдал. АН-ын дарга З.Энхболд Үндсэн хуулийн цэцийн бүрэлдхүүнийг өөрчлөхөөр улайрч байгаа нь, УИХ-ыг даргалж байгаа байдал нь олонхийн дарангуйлал Монголд тогтсоныг яруу тодоор харуулж байна.

 

Үндсэн хуулийн цэц бол Үндсэн хуулийн хамгаалалтын тулгуур, хууль зүйн дээд эрх мэдлийг хадгалсан тусгай институци юм. Ихэнхи улсад Үндсэн хуулийн шүүхийн шүүгчийн халдашгүй байдлыг баталгаажуулж Болгар, Чех, Итали, Словени, Испанид парламентын гишүүний халдашгүй байдалтай адил хэмжээнд авч үздэг.

Үндсэн хуулийн цэцийн гишүүдийг өөрчлөх, хугацаанаас нь өмнө татах, насны хязгаар  тогтоомогцоо шууд солих зэрэг нь ихэнхи улсад нарийн түвэгтэй процесс байдаг.

Манай Үндсэн хуулийн цэцийн загварыг Франц улсын Үндсэн хуулийн зөвлөлөөс анх санаа авч боловсруулсан байдаг бөгөөд анхны төсөлд 6 гишүүнтэй 9 жилээр томиолохоор орсон боловч одоогийн байдлаар эцсийн хэлэлцүүлэгт баталсан. Үндсэн хуулийн зөвлөлийн Ерөнхийлөгч буюу манайхаар Цэцийг даргыг Францад 9 жилээр сонгодог.  Албани Болгар, Унгар, Итали, Латви, Румын, ОХУ, Словени, Испани 3 жилээр хөдөлгөөнгүй сонгодог бол Малта, Норвеги зэрэг улсад бүх насаар нь сонгодог. Хамгийн гол нийтлэг бүх улсад улс төрөөс хараат бус байх нөхцлийг хангадаг.

Үндсэн хуулийн шүүрийн 215 төрлийн тогтолцоо одоогоор байна. Үндсэн хуулийн хяналтын эрх мэдлийн хүрээнд урьдчилсан хяналт буюу парламентын хэлэлцүүлэгийн аль ч шатанд чиглэл өгөх эрх мэдэлтэй Үндсэн хуулийн шүүхүүд байна. Одоо Үндсэн хуулийн цэцийн даргыг буруутгаж байгаа  хууль зүйн заалт нь эрх зүйн хувь 1-рт цэцийн даргад хамааруулах шалтгаан харагдахгүй байна. 2-рт Цэц Үндсэн хууль зөрчсөн байж болзошгүй асуудлаар аль ч шатанд урьдчилсан хяналт тавих, анхааруулах эрх мэдэл Үндсэн хуулийн шүүхэд түгээмэл хадгалагддаг. Ийм төрлийн хяналтын  позитив хяналт гэдэг.

 

Өнгөрсөн 3 жилд Монголын хууль эрх зүйн уламжал, зан заншлын хуульт ёсны хэмтэй тохиромжгүй хуулиуд олонхиор хүч түрэн баталсан. Эдгээр хуулиу нь цэц дээр унахаар ашиг сонирхлын зөрчлөөр хандаж буй гэж хардагдахад хүрч байна. Тухайлбал шүүхийн тухайн багц хуулиуд байна.  Цэцийн асуудлаар идэвхитэй ярьж буй Тэмүүжин гишүүн сүүлийн 4 жилд 30 удаа цэц дээр  очиж ихэнхи асуудлаараа цэцэд ялагдаж унасан байна. Их хурлын дарга З.Энхболдын асуудлаар цэц дээр хэрэг үүсгэгдсэн байна. Тэгэхээр эдгээр гишүүд Үндсэн хуулийн цэцтэй заалдах нь ашиг сонирхлын зөрчилтөй байна гэж үзэж болно.

 

Ялангуяа монголын уламжлалт хууль зүйн сургуулийг хэт үгүйсгэж хэт баруун тийш, Англо саксоны загвар луу туйлшруулах хандлаа гарах болсон.

Харин энд Монгол улсын Үндсэн хууль, Цэцийн талаар даацтай судалгаа хийж хэвлүүлсэн нэртэй эрдэмтэн Том Гинсбург болон Монголын төрт ёсны уламжлал,  зан заншлын хууль,  соёлын талаархи цөөхөн бүтээлээс иш татая.

 

Монгол улс хууль эрх зүйн урт түүхтэй бөгөөд Монголын зан заншлын хуулийг эрдэмтэд  Зүүн Азийн хоёрдахь  хуулийн гайхамшигт тогтолцоо гэж нэрлэсэн байдаг. Том Гинсбург “Шинэ ардчилсан орнуудын шүүхийн хяналт. Азийн орнуудын Үндсэн хуулийн шүүх” ном. Хуудас 160.

 

Зүүн Ази дахь хамгийн аугаа зан заншлын хуулийн тогтолцоо нь төр дээдлэх ёс уламжлалаас эхтэй. Монголын зан заншлын хуульт ёс нь  Монголын төрт ёсны тогтолцооны хөгжилтэй салшгүй холбоотой. В.А.Рязановский Монгол хуулийн суурь зарчмууд, 1937.  Уиллам Батлер Монгол хуулийн тогтолцоо 1982, В.А.Рязановский Монгол овогууудын зан заншлын хууль1929 он.

 

“Оросын орчин үеийн төрт ёсны үндэслэгч эх нь Монгол” “Монголия – Мать-Основательница Российской государственности”  Станислав Белковский. ОХУ-д сүүлийн үед Монголын төрт ёсны уламжлалаас Оросын төрт ёс үүссэн гэсэн чиг хандлага дэлгэрч буй. Г.А.Тюньдешев Аугаа их хаан Бат- Оросын  төрт ёсыг үндэслэгч гэдэг ном Орос улсад гарч шуугиан тарж буй. Гадаад гүрнүүдэд Монголын төрт ёсны уламжлалыг бахархан тэмдэглэж байна. Харин бид Монголын төрт ёсны уламжлалаа дээдлэе!

 

 

Стэнфордын судлаач Г.Занданшатар

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

16 Comments

  • Anonymous (February 08, 2016 11:47:01 am )

    Шал тэнэг юм бичих юм олонхийн дарангуйлал гэж юугаа солиролоод байгаа юм олонхи хүссэн юм буруу байдаг юм уу. Дараа нь цөөнхийн дарангуйлал гэдэг юмны тухай бичих нь л дээ хаанаасаа ийм солиотой юм бичсэн амьтаны онолыг сурталчилаад байгаа юм ккк. Угаасаа парламент гэдэг чинь олонхоороо шийдэх засаглал харин ерөнхийлөгчийн буюу хаант засаг цөөнхийн засаглал үүнийг тайлбарлаад байх ч хэрэггүй.

  • хөх чоно (February 08, 2016 12:04:37 pm )

    Энэ нөхөр чинь яг юу хэлэх гэсэн юм бэ? Ойлгосонгүй. Тэр франц нь олонхийн дарангуйлалтай учирсан улс орон өөдөлдөггүй гэсэн ч гэх шиг. Олонхийн дарангуйлал гэгч нь угтаа бол ардчилал шүү дээ. Төр гэдэг маань дарангуйлал. Ард түмэн төрөө удирдана гэдэг нь ардчилал. Тэгвэл тэр ард түмэн нь төрөө удирддаг улс гүрэн буюу ардчилал нь дэлхийн түүхэнд байсан юм уу? Хүн төрөлхтөн бүр манай эриний өмнөх 5-р зуун буюу эртний Грекийн үеэс л ардчиллыг бий болгох гэж төрийнхөө хуралд энгийн иргэдийнхээ санал бодлыг сонсон хэлэлцдэг байсан гэдэг. Тэр цагаас хойш өнөөг хүртэл ард түмэн нь төрөө удирддаг жинхэн ардчилалтай улс байсан юм уу? Өнөөдөр дэлхийн олон улс орнууд өөрсдийгөө ардчилсан улс гэж нэрлэх боловч үнэн хэрэгтээ ард түмэн нь төрөө барьдаг тийм улс хаа ч байхгүй байна. Ард түмэн төрөө сонгодог учраас төрөө барьж байна гэж худлаа номлодог. Тэгвэл тэр ардчилсан сонгууль гэдэг нь тэр чигээрээ ард түмнийг хуурсан заль мэх. Тэр заль мэхийг хэрэгжүүлэгчид нь улс төрийн намууд. Намууд нь заль мэхээр болон мөнгөөр ард түмний саналыг худалдаж авдаг. Үр дүнд нь ард түмнээ сайн хулхидаж чадсан шилдэг луйварчид төрд гарна. Дараа нь бол ард түмэн нөгөө төрөө яаж ч чадахгүй, төрдөө дарамтлуулна. Хүссэн үедээ нөгөө төрөө сольчихож чадахгүй, тэвчээртэйхэн дарлуулна. Хүн төрөлхтөний өнөөгийн зовлон нь төр засгийг эмхлэн байгуулахад улс төрийн намууд зайлшгүй хэрэгтэй гэж үзсээр байгаад оршино. Төр засгийг эмхлэн байгуулахад намуудын гүйцэтгэх үүрэг роль нь ард түмэнд мэдээлэл түгээж, сонгуульд зохион байгуулалттай оролцох явдал. Гэтэл мэдээлэл, технологийн үсрэнгүй хөгжлийн өнөөгийн шинэ эрин үед намуудын тэр өчүүхэн хэрэгцээ байхгүй болжээ. Харин ч намууд нь нийгмийн хөгжлийн гол саад тотгор болоод байна. Намууд нь ард түмнийг талцан хувааж хагаралдуулан, ард түмнийг хуурч мэхлэн төөрөгдүүлж, монголын баялгийг хуваан идэж байна. Ард түмэн бид сошиал ертөнцийг ашиглан хүссэн мэдээллээ хормын төдийд авч, санал
    бодлоо чөлөөтэй солилцон эвлэлдэн нэгдэх боломжтой боллоо. Бид сонгуулийг намуудын оролцоогүйгээр, мөнгөний нөлөөлөлгүй зохион байгуулж, хэрэгжүүлэх бүрэн бололцоотой боллоо. Хэн нэгэн хүн, хэзээ нэгэн цагт улс төрийн талаар юу гэж онолдож байсан нь сонин биш. Өнөөдөр 21-р зуун. Бид энэ зууныхаа дэвшил хөгжилөөр өөрсдөө төрөө удирдан, жинхэн ардчиллыг хэрэгжүүлэн амьдрах цаг болжээ!!!

  • Оюутан цаг (February 08, 2016 1:32:57 pm )

    Оюутан байхдаа дуугай ноомой л хүүхэд байсан юм. Одоо их зан суугаад нэг үеийн курсын оюутан нартайгаа ч дуугарахаа байсан хүн юун засаг төр барих, юун ардчилал энэ тэр вэ. Таньдаг хүнээ танихаа байсан хүн жирийн иргэдийг юу ч гэж хуурч болно. Хүн өнгөрснөө мартахаараа хүн биш болдог юм. Хүн хүнээрээ, энгийн жирийнхээрээ байх сайхан.

  • zocnin (February 08, 2016 3:15:56 pm )

    ene met end tendees huulsan yumaa ih medegchiin dureer bicheed baidag ni buruu yumaa sodnom dargiin sanalaar 2 tanhimtai baga huraltai ih huraltai ter sisremee mongold bii bolgochih ldoo namuudiin devshuulsen huhriig songodog ene arga ni uuruu huivaldaan namiin daranguilaliin eh survalj bolood baigaag oilgohgui bn gej hudlaa l daa nam nereer ih hurald garah arga baigaad ontslog i baigaa yum

  • Sodoo (February 08, 2016 3:23:19 pm )

    Ene erxem ix zantai xudlaa xun

  • дандар (February 08, 2016 4:51:17 pm )

    яг галзуу хүн шиг юу яриад байгаа юм бэ

  • ХУУЛЬЧ (February 08, 2016 5:45:58 pm )

    МОНГОЛ УЛС ТӨРТ ЁСНЫ ТҮҮХТЭЙ УЛС ЙИМЭЭС ҮНЭН ҮГ ХЭЛСЭН ХҮНД ӨШИРХӨХ ХЭРЭГГҮЙ ??? мулгуу хүмүүс тэр төрт есыг чинь мэдэхгүй тэгээдч ХУВЬСГАЛЧ МАЯГААР ОЛОНХИЙН ЗАСАГЛАЛ ГЭЖ ТЭНЭГТЖ БАЙГАА ЮМ ???

  • ЗОЧИН (February 09, 2016 5:51:26 am )

    ГАЛЗУУ ХҮН БАЙНА

  • daisan (February 09, 2016 8:22:01 am )

    1. zandanshatar
    2.zandanshatar

  • Anonymous (February 09, 2016 12:44:30 pm )

    Ganz hoer yum unshsanaa oligtoi ch oilgoogyi yu heleh geed ch baigaa yum huurhii

  • Anonymous (February 09, 2016 5:37:20 pm )

    баянхонгорт мөн ч амархан ялагдсан шүү зайлуул

  • Зочин зочин (February 09, 2016 9:56:49 pm )

    Монгол оборотов хэдэн мянган жилийн торт есны уламжлалтай, дэлхийн хоер мянганы хунтэй, ардынхаа сайхан уламжлалтай, хэдий болтол бусдыг дууриаж, бусдаас будаа идэж амьдрах юм бэ? Айлаас эрэхээс авдраа уудалцгаая. Судлаач бол стэндфорд мордийнхийг монгол ухаан, судраа судал гэж зовлох бна.

  • Шинжээч (February 09, 2016 10:39:28 pm )

    Ардчилалын талаар судалдаг үнэлгээ шинжилгээ хийдэг хүмүүс 11 шалгуур үзүүлэлтээр оноолж дүгнэдэг.Манайд энэ судалгааны дүн хасахтай гардаг Хоёрхон зүйлээр үнэлэнэ гэдэг бол мэдлэггүй хүний энгийн ухамсарын төөрөгдөл.Дарангуйлалыг тодорхой судлахгүйгээр үйл явцыг хөндлөнгөөс хараад үнэлэх нь хөнгөдсөн хэрэг болно.Аливаа асуудалд судалгаагүй хандвал хүмүүсээр хараалгах шалтаг болохоос цаашгүйг эрхэм дүү анхаарна биз ээ

  • gomo (February 10, 2016 9:21:57 pm )

    Төмөр замын гурван угсармалийн 48-р байрний Гомо Мөнхжаргал гэж алдаршсан шоронгоор олон жил явсан эр бий. Одоо 50 гарч яваа энэ эр яадаг гэхээр шоронд байхдаа банди нарийг эмэлдэг байсан гаж зуршлаа наранд гарч ирсэн хойноо орхиж чадалгүй байрнийхаа залуухан хөвгүүдийг татаж чангаасаар байгаад энэнээсээ болоод Гомо Мөнхөө нэр авсан хүн байгаан. Ичиж зовохыг мэдэхгүй нэгмөсөн улаан цагаандаа гарсан Гомо Мөнхөөг байрнийх нь залуус эхнэртээгээ унтаад таашаал авч чадахгүй болхоороо эхнэрээ хана мөргүүлж зоддог гэж ярьдаг юм байна лээ

  • ИРГЭН (February 14, 2016 3:11:04 pm )

    2 ДАЙСАН НЬ МАН НАМ ХЭЭЛ ХАХУУЛЬ.ӨӨР ЮУ Ч БИШ.

  • Хэ хэ. Жинхэнэ докторант (February 14, 2016 11:52:37 pm )

    Стэнфордын Их Сургуулийн судлаач гэж бичиж чадалгүй, Стэнфордын судлаач гэж тавьсныг бодвол энэ хүн тэр нэр хүндтэй сургуулийн судлаач мөн үү. Бичиж байгаа юмных нь чансааг үзвэл их л дульхан байх юм. Лав л тэр сургуулийн зиндаа, түвшинд хүрэхгүй нэр төрийг нь гутааж байх юм. Их цэцэрхээд дургүй хүргээд байвал орчуулаад Стэнфордын Их Сургууль руу явуулаад танай судлаачид ийм сулхан, турьхан юм сараачдаг юм уу гэж асуучдаг юм уу

antalya rent a car