Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хуралд МАН-аас сонгогдсон тэргүүлэгч, “Мишээл экспо” төвийн захирал гэгддэг Б.Энх-Амгалан байсхийгээд хэл аманд өртдөг нэгэн. Өнгөрөгч оны төгсгөлд МИАТ-ын олон улсын нислэгийг Оросын холбооны улсад гурван цаг төөрүүлж өөрийнхөө бярыг гайхуулж, багагүй хэл амны бай болсон. Харин түүний энэ хэрэгт одоог хэр нь ямар хариуцлага тооцсон нь тодорхойгүй байгаа. Тэгвэл энэ удаад тэрбээр “Мишээл экспо” төвийнхөө түрээслэгчээс талбайн түрээсээ авахдаа айлган сүрдүүлж, их хэмжээний мөнгө авсан хэрэгт холбогдлоо. Иргэнээс ирсэн гомдлын дагуу харьяа Хан-Уул дүүргийн цагдаагийн хэлтэс шалгаж эхэлжээ.
Б. Энх- Амгалан захирлын энэ мэт үйлдлийг нь эсэргүүцсэн Мишээлийн түрээслэгчид гарын үсэг цуглуулж холбогдож байгууллагад нь хандахаа ч эхнээсээ мэдэгдэж явна. Иргэдийн төлөөлөгчдийн хурлаас Их хурлын сэнтийд заларчих санаатай яваа түүний асуудлыг цагдаагийн байгууллага шалгаад үнэн мөнийг нь тодруулах биз ээ.
Уг нь иргэдийнхээ эрх ашгийг хамгаална хэмээн ИТХ-д тэргүүлэгчээр сонгогдсон төлөөлөгч нь ийнхүү өөрөө иргэдийг хохироож яваа нь зүйд нийцнэ гэж үү.
Холбоотой мэдээ
-
зочин (February 07, 2016 7:17:09 pm )
хувалз байна даа.тэгээд ч мишээлийн түрээслэгчид ни томчуудийн ойр тойрнийхон биз дээ.
-
ИРГЭН (February 07, 2016 8:58:02 pm )
НОВШИЙН МАН-ЫН ХУЛГАЙЧУУДЫН ӨРӨӨСӨН ДУГУЙ.ЕР НЬ МАН-ЫН ҮЕД ИЙМЭРХҮҮ ХУЛГАЙЧУУД ИХ ДАВАРЧ ДАРАМТАЛДАГ БАЙСАН ДАА.МУУСАЙН ХУЛГАЙЧУУДЫГ ГЭР БҮЛТЭЙ НЬ ЦУГ ДҮҮЖИЛЖ АЛАХСАН.
-
Zochin (February 07, 2016 10:57:00 pm )
Ymar geechiin zahialga ve?Ene shuurhai.mn chin ymar namiinh yum dee.Ene zaluu harin dajgui zaluu bnlee.Buu hudal medee tugeej ard olniig munhruulaach .
-
Ганцэцэг (February 13, 2016 11:25:46 am )
Энэ чинь тийм тэнэг хүн биш ээ. Битгий хамаагүй ул ундэсгүй юм бичиж бай.
4 Comments