Өнгөрсөн шөнө 03:57 цагт Тайваньд 6.4 баллын хүчтэй газар хөдөлжээ. Газар хөдлөлт иргэдийг унтаж үед болсон төдийгүй одоогоор аврагчид барилгын нуранг дотроос 220 гаруй хүнийг авран хамгаалаад буй юм байна. Харин одоогоор амь үрэгдсэн хүмүүсийн тоог хараахан гаргаагүй байгаа ажээ.
BBC агентлагийн мэдээлж буйгаар хоёр сая хүн амтай Тайванийн Тайнан хот газар хөдлөлтийн улмаас одоогоор гурван хүн амь эрсдэж, 23 хүн гэмтэж, бэртээд байна. Бэртэж гэмтсэн, амь үрэгдсэн хүмүүсийн тоо нэмэгдэж магадгүй байна гэжээ.
Ж.ГАНАА
Холбоотой мэдээ
Comments are closed.