Энэ сарын 1-ний өдрийн 05:00 цагаас 02-р сарын 02-ны өдрийн 05:00 цагийн хооронд иргэд, байгууллагаас нийт 3565 дуудлага мэдээлэл иржээ. Түүнээс гэмт хэргийн 136, зөрчлийн 926, согтуугийн 277, зам тээврийн ослын 366, мэдээлэл шалгахад, гэмт хэргийн шинжтэй 97 үйлдэл бүртгэгдсэнийг холбогдох нэгжүүд шалгаж байна.
Тухайлбал, Дорнод аймгийн Хэрлэн сумын 4-р багийн нутагт байрлах төв замаар Дорнод аймгийн харьят иргэн 63 настай эрэгтэй Л нь “Toyota Prius-20” автомашинтай хөдөлгөөнд оролцож байгаад бие нь муудаж дөрвөн тээврийн хэрэгсэл мөргөж зам тээврийн осол гаргаад эмнэлэгт хүргэгдээд нас барсан” хэргийг шалгаж байна.
Шуурхай.мн
Холбоотой мэдээ
Comments are closed.