antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Feb 2, 2016 2 comments

“ШИНЭ ХӨВСГӨЛ”

нийтлэсэн Admin

20

">Манай улсын дэд бүтэц, ялангуяа хөдөөгийн нөхцөл олон жуулчин хүлээн авахад хангалттай биш, үнэндээ бол нүүр улаймаар гэдгийг хэн хүнгүй мэднэ.

Жуулчдын санал гомдлын олонхийг орон нутгийн дэд бүтцийн хөгжил сул, авто замын чанар муу, бие засах газар хангалтгүй зэрэг асуудал эзэлдэг.

Гэсэн ч манайхан тэдгээрийг шийдэх үр дүнтэй гарц, арга зам хараахан олж чадалгүй багагүй хугацаа үдэж байна.

Тэр ч байтугай “Орон нутаг дахь манай жуулчны баазуудын үйлчилгээ, орчин нөхцөл тааруу. Тэглээ гээд сайжруулах арга зам, хөрөнгө мөнгө олоход хэцүү байна” гэж тус салбарынхан өөрсдөө ч хүлээн зөвшөөрдөг билээ.

Тэгвэл Азийн хөгжлийн банкны буцалтгүй тусламжийн хүрээнд Хөвсгөл нуур орчмын аялал жуулчлалыг хөгжүүлж, шинэчлэх төсөл хэрэгжүүлэхээр боллоо. Уг төсөл аялал жуулчлалын салбарыг хөгжүүлэх замаар иргэдийн амьжиргааг дэмжин, ядуурлыг бууруулахад чиглэжээ.

21

ХЯНАЛТГҮЙ БИЗНЕС

Хөвсгөл нуурын байгалийн цогцолбор газар (ХНБЦГ)-ыг 1992 онд байгуулжээ. Тус газар сүүлийн жилүүдэд гадаад, дотоодын жуулчдын сонирхлыг ихээр татаж буй, Монгол Улс дахь аялал жуулчлалын гол цэг болж буй.

Тус газрын захиргааны бүртгэлээр 2010-2014 онд тэнд очсон жуулчдын тоо 11.000-аас 60.000 болж өссөн байна. Нарийвчилсан тооцоо судалгаа гаргаагүй ч энэ тоо цаашид нэмэгдэж, илүү олон хүн Хөвсгөл рүү аялах төлөвтэй гэж захиргааныхан үзэж буй юм билээ.

Хэдийгээр жуулчдын тоо нэмэгдэж буй ч үүнийг аялал жуулчлалын хөгжил гэж харахад хэцүү, харин ч эмх замбараагүй, төлөвлөлтгүй тэлж байна тус салбарынхан үзжээ.

ХНБЦГ-ын захиргаа, нутгийн иргэд, тур операторуудын уялдаа холбоог зохицуулах эрх зүйн тогтолцоо бий болгож, нэгдмэл үйл ажиллагаа явуулахгүй, хяналтгүй байдал үргэлжилсээр байвал улсад, иргэдэд үр ашиг нь төдийлөн үлдэхгүйгээр байгаль орчин хохироод үлдэж мэдэхээр нөхцөл байдалд байгааг нутгийн иргэд ч ярьдаг юм билээ.

Дээр нь тэнд үйлчилдэг хууль журам үгүй, автомашин зөвшөөрөлгүй холхиж, жуулчны баазууд ч тусгай зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулах нь энүүхэнд байна.

Үүнээс гадна нуур орчмын онгон дагшин байдал иргэдийн амьжиргаа болон аялал жуулчлалын үндэс суурь болдог ч хараа хяналт муу байсантай холбоотойгоор янз бүрийн хог хаягдал нуурын усны чанарт аюул үүсгэж буй нь тус бүс нутагт ашиг авчрахаас илүү тулгамдсан асуудал дагуулах болжээ.

27

ЯДУУРЛЫГ БУУРУУЛНА

Тус аймаг ядуурлын түвшингээр 21 аймгаас хоёрдугаарт орж байна (2014 оны статистик үзүүлэлтээр, 2015 оныхыг хараахан нэгтгээгүй байгаа аж). ХНБЦГ тус аймгийн таван сумын нутаг дэвсгэрийг хамардаг.

Өдгөө уг цогцолбор газрын хүн амын олонх нь нуурын урд захад байрлах Хатгал, хойд талын Ханх гэсэн хоёр суманд амьдардаг аж. Хатгалд 943 өрхийн 3093, Ханхад 819 өрхийн 2648 хүн оршин сууж байна. Цогцолбор газрын хэмжээнд хүн ам цөөнөөс гадна олонхийнх нь амьжиргааны түвшин тун тааруу гэнэ.

Хатгал суурингийн нийт өрхийн 30.2 хувь буюу 285 нь мал малладаг бол Ханх суманд энэ үзүүлэлт 44.5 хувь байдаг. Хатгалын айл өрхийн 43.4, Ханх сумын айлуудын 81.5 хувь нь ядууралд өртсөн гэсэн тоо ч байдаг юм байна.

Аялал жуулчлал нь тухайн орон нутгийн иргэдийн амьжиргааг сайжруулах хүчин зүйл мөн боловч Хөвсгөлд энэ салбарын үр шимийг нутгийн иргэд олуулаа биш, цөөхөн нь хүртэж буйг дээрх тоон үзүүлэлт харуулах болов уу.

Төслийн үйл ажиллагаанд амьжиргааны түвшин доогуур өрх, ялангуяа Ханх сумын ядуу айлуудыг хамруулахыг чухалчилж буй юм билээ.

Өнгөрсөн онд Хатгалд аялал жуулчлалын бүтээгдэхүүн худалдах жижиг зах нээжээ.

Мөн цэгцтэй аялал жуулчлал хөгжүүлэхээр цогцолбор газрын менежментийг дэмжих, ой хамгаалагчдад зориулсан сургалт явуулах, ариун цэвэр, ногоон боловсрол олгох хөтөлбөр хэрэгжүүлэх зэрэг багагүй ажлыг төр, засаг болон орон нутгийн захиргаанаас авч хэрэгжүүлдэг ч үр дүнд хүрэх нь цөөн гэнэ.

Ялангуяа нутгийн оршин суугчдыг түшиглэн хөгжүүлж амжаагүй л байгаа юм.

23

ЦОГЦ ТӨЛӨВЛӨГӨӨ

Азийн хөгжлийн банкны буцалтгүй тусламжаар хэрэгжүүлэх төслийн хүрээнд иргэдийн амьжиргаа, аялал жуулчлал, хог хаягдлын менежмент, биологийн олон янз байдлыг цогцоор нь хамгаалах гэнэ.

Өөрөөр хэлбэл, бүх талаас нь харгалзан үзсэн нэгдсэн төлөвлөгөө гаргаж, хэрэгжүүлэх болжээ. Энэ утгаараа уг ажил аялал жуулчлал, иргэдийн амьжиргаа, байгаль орчны асуудлуудыг цогцоор нь шийдэх анхны арга хэмжээ болж буй юм байна.

Өмнө нь манайхан ямар нэгэн арга хэмжээ авахдаа дээр дурдсан талуудыг цогцоор нь анхаарч чадахгүй аль нэгийг орхигдуулж (голдуу ашгийн төлөө ажилладаг гэхэд хилсдэхгүй) байсан нь маргаангүй.

Төслийн явцад эко аялал жуулчлалын сургалтын хөтөлбөр боловсруулж, Японы аялал жуулчлалын нийгэмлэгүүдтэй хамтран ажиллах аж. Энэ оноос ирэх он хүртэл Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллагын сайн дурын дөрвөн ажилтныг Хөвсгөл аймагт ажиллуулж эхлэх сайн мэдээ ч дуулдаж байна.

Тэд манайханд зааж, зөвлөж, мэргэжлийн удирдлагаар хангаж ажиллах бололтой. Мөн нуур орчмын бүсэд зөвхөн аялал жуулчлал хөгжүүлнэ гээд, малчдыг хөөхгүй, мал аж ахуйг тогтвортой хөгжүүлж, бэлчээрийн менежментийг бас сайжруулах гэнэ лээ.

Төслийн үр дүнд Хөвсгөл аймгийн таван сумын хэмжээнд нэг хүнд ногдох орлогын хэмжээ өсөж, ХНБЦГ-ын байгалийн баялгийн менежмент цогцоор сайжруулах зорилго тавьжээ.

Үүний тулд тус бүсэд амьдарч буй малчин өрхүүдийн дунд малчдын бүлэг байгуулах, сүргийн тоо толгой, бэлчээрийн менежментийн төлөвлөгөөг малчдын бүлэг тус бүрээр боловсруулах, нутгийн айл өрхийн орлогыг нэмж, төрөлжүүлэхэд дэмжлэг үзүүлэх аж.

24

ГУРВАН САЯ АМ.ДОЛЛАР

Төслийн нийт хөрөнгө оруулалт нь гурван сая ам.доллар. Энэ хөрөнгө нь буцалтгүй тусламж бөгөөд Ядуурлыг бууруулах Японы сангаас Азийн хөгжлийн банкаар дамжуулан олгох юм. Буцалтгүй тусламж нь тоног төхөөрөмж, эд материал болон төслийн менежмент, зөвлөх үйлчилгээ, сургалт зэрэгт зарцуулагдах юм байна.

Дөрвөн жилийн хугацаанд хэрэгжүүлэх энэ төслийг өнгөрсөн сарын 1-нээс эхлээд буй. БОНХАЖЯ-ны Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газрын харьяа Хөвсгөл нуурын байгалийн цогцолборт газрын захиргаа төслийн хэрэгжилтийг бүхэлд нь удирдана. ХНБЦГ-ын захиргаа нь төсөл хэрэгжүүлэгч байгууллага аж.

Амьжиргааг сайжруулж, хамгийн багадаа 110 айлыг өрхийн үйлдвэртэй болгох төдийгүй хог хаягдлын менежментийн багууд бүрдүүлж, дор хаяж 45 ажлын байр бий болгох боломжтой.

Таван сумын нийт хүн амын 10 хувь буюу ойролцоогоор 1500 оршин суугчийг сургалтад хамруулж, аялал жуулчлалаас хэрхэн орлого олохыг заах гэнэ.

Хөвсгөлийг ингэж шинэчлэх нь тусгай хамгаалалттай бусад газрын хөгжлийн загвар болгох зорилготой гэнэ. Аялал жуулчлалыг хөгжүүлэх манай гол бодлогын нэг нь онгон зэрлэг, хосгүй үзэсгэлэнт байгалийн нөөцөө олонд үзүүлэх билээ.

Нийт газар нутгийн 18 хувийг хамарсан манай тусгай хамгаалалттай газрууд энэ зорилгыг биелүүлэх гол бүс нутаг болох боломжтой бөгөөд шинэ Хөвсгөл үүний баталгаа болох юм гэнэ.

Ч.Мөнхзул

Mongolnews.mn


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

2 Comments

  • ediin zasagch (February 02, 2016 9:21:49 pm )

    erdenet hovsgol tumur zam juulchdiig tathaar

  • ediin zasagch (February 02, 2016 9:22:15 pm )

    teneg hun ch

antalya rent a car