Эрүүл, мэнд спортын сайд асан Г.Шийлэгдамбын олон нийтэд илгээсэн дуулиант захидлаас үүдэнМАХН-ын дарга Н.Энхбаярыг АТГ-аас дахин боргоож эхэлсэн талаар эх сурвалж мэдээлэв.Ирэх 7 хоногийн сүүлээр буюу чуулганы хаалттай зэрэгцэн АТГ-аас түүнийг саатуулж магадгүй гэх ч мэдээлэл бидэнд ирлээ.
Эрүүл мэнд, спортын сайдаар ажиллаж байсан Г.Шийлэгдамба өнгөрсөн долоо хоногт олон нийтэд хандан ил захидал бичиж, түүндээ “Миний бие иргэн О.Даваасүрэнгээс дэмжлэг хүсэж авсан мөнгөний 50 мянган ам.долларыг 2015 оны арваннэгдүгээр сарын 4-ний өглөө Н.Энхбаярт, МАХН-ын төв байран дахь өрөөнд нь оруулж өгсөн болно. Харин уг өдрийн орой ЭМСЯ-ны байранд О.Даваасүрэнгийн авчирч өгсөн 120 мянган ам.долларыг мөн намын санхүүжилт болгон МАХН-ын дарга Н.Энхбаярт өгөхөөр тохиролцсон боловч тэр өдөртөө АТГ-ынханд баривчлагдсан юм. Уг асуудал шүүхээр эцэслэн тогтоогдоогүй байхад журмын зарим нөхөд маань бодит үнэнийг илт гуйвуулан, ташаа мэдээлэл тарааж байгаад харамсаж байна” гэсэн билээ. Мөн өчигдөр тэрбээр “Цензургүй” яриа нэвтрүүлэгт орж Н.Энхбаяр болон намын бусад нөхөд нь өөрийнх нь эсрэг зохион байгуулалттай үйлдэл хийж буйг илчлэн ярьсан. Энэ мэт үйл явдлаас үүдэн түүнийг Тахарын албанынхан хамгаалалтад авсан байна.
Дээрх захидалтай холбоотойгоор АТГ-ынхан нэгдүгээр сарын 29-нд МАХН-ын байранд үзлэг, нэгжлэг хийгээд, улмаар үдэш нь ерөнхий нягтлан бодогч Цэцэгээг дагуулан явжээ. Ерөнхий нягтлангаас нь нэлээд орой болтол тайлбар, гэрчийн мэдүүлэг авч байгаад явуулсан гэдгийг намынх нь болон хууль, хяналтын байгууллагын олон эх сурвалж баталж байгаа. Мөн тус намын ажилтнуудаас мөнгө, санхүүтэй холбоотой хэд, хэдэн асуулт тавьж, нарийн бичгийн дарга нарын өрөөг нэгжсэн гэж буй. Мөн тус намын нэр бүхий гурван албан тушаалтны өрөөг битүүжилсэн байна.
Энэ бүхнээс үзвэл АТГ-аас Н.Энхбаярыг дахин боргоож эхэлсэн нь тодорхой байна.
Учир нь Г.Шийлэгдамбын захидалд олон зуун сая төгрөгийн хэрэгт Н.Энхбаяр холбоотой гэдгийг батлаад өгсөн баримтууд байна. Түүнийгээ баталж өөрөө өчигдөр ярилцлага өгсөн. Цаашилбал уг мөнгө нь авлига, хээл хахуулийн сэжүүртэй байна. Энэ тохиолдолд АТГ-аас түүнийг зүгээр суулгана гэж үү. Гэхдээ Г.Шийлэгдамба уг мөнгийг хахуульд бус намын санхүүжилт хэлбэрээр авсан гэж буй.
Г.Шийлэгдамбыг өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 4-нд баривчлах үед намынхаа санхүүжилтэд зориулж, удирдлагынхаа даалгавраар их хэмжээний хахууль авч байгаад баригдсан гэх яриа гарч байсан. Хэрэв тэр өөрөө захидал бичсэн нь үнэн бол дээрх яриаг баталж буй хэрэг. Г.Шийлэгдамбын ойрын хүрээллийн хүмүүсийн ярьж буйгаар тэрбээр дээрх захидлыг өөрөө бичсэн гэдэг нь батлагдаж байна. Харин МАХН-ын дарга Н.Энхбаяр “Ийгл” телевизид өгсөн ярилцдагадаа “Г.Шийлэгдамбын захиа хуурамч байх. Хэрэв өөрийнх нь бол сэтгэл санааны маш их дарамтад орсон байж болзошгүй. Зарим үг хэллэг нь түүний хэрэглэх үг биш байсан. Би Г.Шийлэгдамбаас нэг ч төгрөг аваагүй” гэсэн.
Мөн Г.Шийлэгдамба нь захидалдаа Эрүүл, мэнд спортын сайдын албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ өөрийн хүсэлтээр гаргаагүй. Ц.Оюунбаатар тэргүүтэй хүмүүсийн шахалтаар албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлтэд гарын үсэг зурсан. Тус бичгийнх нь утга агуулгыг нь ч сайн ойлгоогүй гэсэн байсан юм.
Г.Шийлэгдамбын захидал баасан гаригт олон нийтийн анхаарлыг татаж байхтай зэрэгцэн МАХН-ын дарга Н.Энхбаяр, Шадар сайд Ц.Оюунбаатар нар Ерөнхий сайд Ч.Сайханбилэгтэй 20 гаруй минут уулзсан байдаг. Эх сурвалжийн мэдээлж буйгаар уг уулзалтаар Н.Энхбаярыг Шадар сайд болгох, Ц.Оюунбаатарыг Эрүүл, мэнд спортын сайдаар томилох асуудлыг ярилцсан гэдэг. Учир нь Н.Энхбаярыг Шадар сайдаар томилох тохироогоор Шийдлийн Засгийн газрыг авч үлдэх тохироо хийсэн гэх яриа бий. Тиймээс ч удахгүй Н.Энхбаярыг Шадар сайд болгох ажил удахгүй явагдах эхлэх нь.
Харин АТГ-аас шалгаж байгаа бол Шадар сайд болох асуудал хойшилж магадгүй юм. .
Ямартай ч Н.Энхбаярт барих олон янзын сюрприз удахгүй олон нийтэд ил болох нь.Тухайлбал,О.Баасанхүү, Г.Уянга, Л.Цог нар эвслийг задруулахаар удахгүй бүлгээсээ гарч мэдэхээр байна. Хэрвээ энэ гурав эвслээс гарвал “Шударга ёс” эвсэл задарч УИХ-д бүлэггүй болно. Ингэснээр завсарлага ч авч чадахгүй байдалд орох юм. Мөн Н.Энхбаяр М.Энхсайхан нарын салалт олны нүдэн дээр өрнөх нь.
Ямартай ч Н.Энхбаярын “хүүхдүүд” өр рүү нь эргэж өшиглөсөн өдрүүд сонирхолтойгоор үргэлжлэх нь.
Т.Хулан
http://www.24tsag.mn
Холбоотой мэдээ
-
123123123 (February 02, 2016 12:14:54 pm )
зөв өөрөө зайгаа тавихгүй бол АТГ ажлаа хий,
-
Зочин (February 02, 2016 2:44:22 pm )
Ээдээ энэ олон ЭНХYYд ер нь их гай уршиг тариад байх бололтой! Терийн нуруу тувшин, тумэн олон амгалан байна гэдэг одоо энэ ЭНХ-уудийн уед л лав худал бололтой!!!! Яамаар ч юмбэдээ? Ямартаа ч ЭНХБАЯР, ЭНХБОЛДУУД, ЭНХСАЙХНУУД , ер нь энэ “Э”- нууд ямарч байсан монгол терийн шудний евчин болжээ?!!!
-
зочин (February 02, 2016 4:19:47 pm )
АН-ын үед ингээд бүх зүйл дампуурч утга учраа алдаж байна даа
-
ЗОЧИН (February 03, 2016 10:23:00 am )
АН-ыг засаг барьсан үед МАН-ынхан засгийг дампууруулах, АН-ыг муухай харагдуулах бүх үйлдлийг гаднаас нь хийдэг.Засгийн ажлыг хийлгэдэггүй. 1996-200 оны хооронд МАН цөөнх байсан АН-ын/ эвслийн / засгийн гаүраар мөнч их тоглосондоо.Энхбаяр, М.Энхболд нар бүгд л байсан.Одооч мөн АН-ын Засгийн газруудаар тоглоод л тоглох гээд л.Алдаад хэлж зас ч болно. Унагаж, хийх гэж байгаа зөв ажилд нь чөдөр болж болохгүй. МАН-ынхан үргэлж чөдөр болж ирсэн одоо ч чөдөр болсоор байна.20 гаруй жилийн / сүүлийн / 18 жилд нь МАН төр барьсан шүү дээ. Яг ямар бүтээн байгуулалт, юу хийсэн нь харагддаггүй шүү дээ.Харин ч АН хийсэн юмтай. Бас ирээдүйд ботитойгоор ашгаа өгөх ажлуудыг эхлүүлсэн гэж харагддаг шүү.
-
Зочин (February 03, 2016 12:07:57 pm )
Намуудыг өмөөрөөд яах вэ .Ард түмнээ өмөөрөөчээ.Ард түмэн цагаан сараа их ядуу хийх нээ. Зарим нь бүрч хийж чадахгүй болоод байна шүү. Байгууллага нь цалингаа тавьж чадахгүй байна. Зарим нь үйл ажиллагаагаа явуулж чадахгүй татваруудаа төлж чадахгүй,цалингаа 50% хүртэл бууруулаад байна. ажилчид их ууртай байна.Ард түмэн их ядуурч байна. Арайч ийм байдаггүй шүү дээ .Арайл бишээ.?Ардчилал гээд байгаа цаддаггүй мангаа нар анх юу гэж хэлээд өлсөж гарч ирлээ. Харин одоол жинхэнэ өлсөж эхэлж байна шүү.Ард түмэн өлсөхөөр яах билээ 76 гайхал нараа? Та нар Төрийн дээр НАМ гарлаа.Улаан №той машин уналаа,олон өрөө улсын байранд тансаглаллаа гээд байсан,Одоо өөрсдөөчаж тансаглаж байгаагаа ойлгох,сэхэх,бодох ухаан,сэтгэл гэж байна уу.Намаа Ард түмэн,Төрийнхөө дээр захлаад,тансаг хаус.тансаг унаа унаад,нүцгэн ирээд, нүцгэн бц\уцдаг хорвоог мантаад….Их л галзуурч байна даха? Сэтгэцийн өвчтэй 76 мангаа
-
ООгий (February 03, 2016 12:09:00 pm )
Намуудыг өмөөрөөд яах вэ .Ард түмнээ өмөөрөөчээ.Ард түмэн цагаан сараа их ядуу хийх нээ. Зарим нь бүрч хийж чадахгүй болоод байна шүү. Байгууллага нь цалингаа тавьж чадахгүй байна. Зарим нь үйл ажиллагаагаа явуулж чадахгүй татваруудаа төлж чадахгүй,цалингаа 50% хүртэл бууруулаад байна. ажилчид их ууртай байна.Ард түмэн их ядуурч байна. Арайч ийм байдаггүй шүү дээ .Арайл бишээ.?Ардчилал гээд байгаа цаддаггүй мангаа нар анх юу гэж хэлээд өлсөж гарч ирлээ. Харин одоол жинхэнэ өлсөж эхэлж байна шүү.Ард түмэн өлсөхөөр яах билээ 76 гайхал нараа? Та нар Төрийн дээр НАМ гарлаа.Улаан №той машин уналаа,олон өрөө улсын байранд тансаглаллаа гээд байсан,Одоо өөрсдөөчаж тансаглаж байгаагаа ойлгох,сэхэх,бодох ухаан,сэтгэл гэж байна уу.Намаа Ард түмэн,Төрийнхөө дээр захлаад,тансаг хаус.тансаг унаа унаад,нүцгэн ирээд, нүцгэн бц\уцдаг хорвоог мантаад….Их л галзуурч байна даха? Сэтгэцийн өвчтэй 76 мангаа
-
ООгий (February 03, 2016 12:09:53 pm )
Намуудыг өмөөрөөд яах вэ .Ард түмнээ өмөөрөөчээ.Ард түмэн цагаан сараа их ядуу хийх нээ. Зарим нь бүрч хийж чадахгүй болоод байна шүү. Байгууллага нь цалингаа тавьж чадахгүй байна. Зарим нь үйл ажиллагаагаа явуулж чадахгүй татваруудаа төлж чадахгүй,цалингаа 50% хүртэл бууруулаад байна. ажилчид их ууртай байна.Ард түмэн их ядуурч байна. Арайч ийм байдаггүй шүү дээ .Арайл бишээ.?Ардчилал гээд байгаа цаддаггүй мангаа нар анх юу гэж хэлээд өлсөж гарч ирлээ. Харин одоол жинхэнэ өлсөж эхэлж байна шүү.Ард түмэн өлсөхөөр яах билээ 76 гайхал нараа? Та нар Төрийн дээр НАМ гарлаа.Улаан №той машин уналаа,олон өрөө улсын байранд тансаглаллаа гээд байсан,Одоо өөрсдөөчаж тансаглаж байгаагаа ойлгох,сэхэх,бодох ухаан,сэтгэл гэж байна уу.Намаа Ард түмэн,Төрийнхөө дээр захлаад,тансаг хаус.тансаг унаа унаад,нүцгэн ирээд, нүцгэн бц\уцдаг хорвоог мантаад….Их л галзуурч байна даха? Сэтгэцийн өвчтэй 76 мангаа.Ахиад хэлж байна.Хэд хэлэх нь миний эрх
-
ООгий (February 03, 2016 12:13:37 pm )
Намуудыг өмөөрөөд яах вэ .Ард түмнээ өмөөрөөчээ.Ард түмэн цагаан сараа их ядуу хийх нээ. Зарим нь бүрч хийж чадахгүй болоод байна шүү. Байгууллага нь цалингаа тавьж чадахгүй байна. Зарим нь үйл ажиллагаагаа явуулж чадахгүй татваруудаа төлж чадахгүй,цалингаа 50% хүртэл бууруулаад байна. ажилчид их ууртай байна.Ард түмэн их ядуурч байна. Арайч ийм байдаггүй шүү дээ .Арайл бишээ.?Ардчилал гээд байгаа цаддаггүй мангаа нар анх юу гэж хэлээд өлсөж гарч ирлээ. Харин одоол жинхэнэ өлсөж эхэлж байна шүү.Ард түмэн өлсөхөөр яах билээ 76 гайхал нараа? Та нар Төрийн дээр НАМ гарлаа.Улаан № той машин уналаа,олон өрөө улсын байранд тансаглаллаа гээд байсан,Одоо өөрсдөө яаж тансаглаж байгаагаа ойлгох,сэхэх,бодох ухаан,сэтгэл гэж байна уу.Намаа Ард түмэн,Төрийнхөө дээр залаад,тансаг хаус.тансаг унаа унаад, нүцгэн ирээд, нүцгэн буцдаг хорвоог мартаад….Их л галзуурч байна даа? Сэтгэцийн өвчтэй 76 мангаа.Ахиад хэлж байна.Хэд хэлэх нь миний эрх
8 Comments