Г.Шийлэгдамба үнэнээ өчлөө. Тэр намын даргынхаа шахалт, дарамт дор 120 мянган ам.долларыг “босгож” даргадаа өгөх гэж байгаад баригдсан. Өмнө нь 50 мянган ам.долларыг намын санхүүжилт гэж өгсөн тухай ярив. Хэд хоногийн өмнө түүний гарын үсэгтэй намын дарга болох Н.Энхбаярын үнэн нүүр царайг илчилсэн захидал ил болсон. Захидал ил болдог өдөр Н.Энхбаяр ярилцлагад орж, түүний захидал худал тухай ярьж байлаа. Гэтэл сөргүүлээд Г.Шийлэгдамба өөрийн биеэр Н.Энхбаяр бол авлигач гээд хэлчихлээ. Улс төрд анхаарал татахуйц болж буй үйл явдал бол энэ. Үүнээс хэд хэдэн гаргалгааг хийж болно.
Нэгдүгээрт, Г.Шийлэгдамба бол эр хүн. Тэр хэдийгээр өөрөө шоронд орж, зовлон мэдэрч байж ойлгож байгаа хэдий ч, нам дагавал ямар “ял”-д унадгийг илчиллээ. Сайд дарга болсныхоо төлөө намын даргынхаа шахаан дор санхүүжилт гэгчийг хаанаас, яаж, хэрхэн мөнгө “босгодгийг” нийтэд ил болгов. Энэ нь гаалийн Баатараас хойш дарга нарынхаа булхайг илчилж буй хоёр дахь тохиолдол. Мэдээж энэ бол өөрийгөө аврах нэг гарц гэж харсан учраас ингэж зоригтойгоор дуугарч байгаа биз. Магадгүй цаана нь Н.Энхбаярыг илчилбэл Г.Шийлэгдамбыг гаргана гэсэн улс төрийн тохироо байгааг ч үгүйсгэхгүй.
Хоёрдугаарт, Г.Шийлэгдамба бол урвагч. Намын даргаа хэдэн жил дагаж, МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн даргаар 3 жил ажилласан хүн. Н.Энхбаяр гэдэг хүнийг олон жил дагаж, эрх ямбыг нь эдэлчихээд эргээд зовлонг нь үүрч чадахгүй арчаагүй эр хүний дүрээр ч зарим нэгэн хүнд харагдаж байгаа байх. МАХН-ыг авч явахын тулд санхүүжилт хэрэгтэй. Н.Энхбаяр энэ санхүүжилтийг босгохын тулд Засгийн газарт оруулж, сайд дарга нар болгосон. Дарга болгосныхоо төлөө тэднээс мөнгө нэхэх нь түүний хувьд зүйн хэрэг гэж бодож. Даргаа гэж далдганаж байсан хүн нь эргээд ар нуруу руу нь “түгжилдэнэ” чинээ санаагүй биз. Иймээс л Г.Шийлэгдамбыг эр хүн шиг зангүй, урвагч гэж цоллож байна.
Гуравдугаарт, Г.Шийлэгдамбын ганцаардал. Түүнийг шоронд орсны дараа намынхан нь түүнээс холджээ. Намаа ялангуяа Н.Энхбаярыг нүүрийг авч гарахын тулд түүнд тусгайлан бэлтгэсэн албан бланк дээр гарын үсэг зуруулаад явж. Үүнд хамгийн их оролцсон хүн бол Шадар сайд Ц.Оюунбаатар хэмээн тэр ярьсан юм. Хамгийн хачирхалтай Ц.Оюунбаатар хуурамч бичиг гаргаж, дарга нарынхаа талд үйлчлэхдээ гаргууд сайн аж. Нэгэнт намынх нь нүүр буруулсан учир түүнд өөр хэн нэгнийг түшиж, намын даргаа илчлэхээс өөр сонголт үлдсэнгүй. Учир нь эхлээд намынхан нь, дарга нь түүнээс холдсон учир ийнхүү зоригтойгоор дуугарч байгаа бололтой.
Дөрөвдүгээрт, Н.Энхбаярын шунал хийгээд Г.Шийлэгдамбын гавьяа. Хүний шунал дуусдаггүй гэдэг. Гагцхүү шуналаа аль хэмжээнд барьж чадах уу, чадахгүй юу гэдгийн хооронд хүний мөн чанар орших учиртай. Н.Энхбаяр хязгааргүй шуналтай. Энэ шуналаа ч барьж дийлэхээ байж. МАХН олон сайд дарга нартай. Н.Энхбаяр бүгдээс нь санхүүжилт босгохыг шаардаж байгаа. Г.Шийлэгдамбын хувьд амиа бодоод, намын даргынхаа увайгүй шуналтайг илчлээд яваад өглөө. Харин бусад сайд нарын хувьд тийм эрх байхгүй. Мэдээж дарга болсон учир хариуг нь барих ёстой гээд Ц.Оюунбаатар, З.Баянсэлэнгэ, Ц.Цолмон нар мөнгө босгоод л яваа байх. Ганцхан Г.Шийлэгдамбаас үүнийг шаардаагүй нь лавтай.
Харин Г.Шийлэгдамбын хувьд өөрөөрөө дамжуулан том гавьяа байгууллаа. Нам дагах нь тийм сайхан зүйлд хүргэхгүй, бохир улс төр гэдгийг харуулав. Мөн намын санхүүжилт гээч нь зөвхөн МАХН-д байгаа юм биш. МАН, АН-д ч бий гэдгийг нийтэд таниуллаа. Энэ нь маш том асуудлыг хөндөж байна. Юу гэвэл Монголд Улс төрийн намын тухай хууль хэрэгтэй. Хууль эрх зүйн орчныг гаргаж, намын санхүүжилтийн асуудлыг ил тод болгохгүй бол сайд дарга болсныхоо төлөөсөнд авлига авч, гэмт хэрэгт холбогдох ёстой болж байна. Энэ бүгдийг хожим ч гэсэн өөрөөрөө дамжуулан харуулж байгаа нь түүний нэг гавьяа.
Холбоотой мэдээ
-
Ganbaa (February 02, 2016 11:09:26 am )
Enkhbayarin bugs iig ih dolooson hvndee!
-
Medee (February 02, 2016 11:10:53 am )
Bayanseleng Enkhbayarin boowiin hohsnoroo araasn yawah blgvidee. Muu Buzariin pizdaanuud.
-
үнэн Тэр (February 02, 2016 11:44:46 am )
Өөрийн гэсэн үзэл бодолгүй утсан хүүхэлдэй ийм новшын амьтад төрд их байгаадаа жаахан хориод цагдаад ирэхээр үзэл бодлоосоо урваж нөгөө талд ажилладаг тухайн үедээ Энхбаярын бөгсийг нь долоож байсан байхдаа одоо АН-ын бөгсийг долоох нь аминд нь өлзийтэй гэж бодсон байх. Угаасаа новшын хүндээ дээр үеийн эх орончид шиг яргалуулсан бол наадах чинь эхнэр хүүхдээ өмнөөсөө алуулах хүн.
-
uyanga (February 02, 2016 12:08:16 pm )
Enkhbayar bol har shulam…tuuniig dagaval suirel….
-
уншигч (February 02, 2016 12:37:11 pm )
Сайхан залуучууд минь нам дагаж бүү далдагнацнаа, наад луйварчид чинь далдганасан залуучуудын ашиглаж мөнгө босгочихоод хуулийн өмнө очихоороо та нарыг барьж өгнө
-
Anonymous (February 02, 2016 5:13:49 pm )
намын дарга нар гэж талын өөртөө үлдсэн жоохоноо намдаа дараа нь мөнгөтэи хүн хаиж хандив гуиж өгсөнии дараа нь дарга болгож цуглуулсаныг хар савруу түлхдэг энэ луиварчин энхүүд улаан цагаандаа гарч дээ
-
багш (February 02, 2016 9:00:50 pm )
Хүн болгон л ямар нэг албан газрын дарга,компанийн захирал гэх мэт нэг боссын доор байж цалин авдаг,тэдэнд үйлчилдэг,ажлаа бүтээдэг шүүдээ.хаана зөвхөн өөрийн үзэл бодол,өөрийн хүслээр,өөрийн жудагаар явах боломж байна вэ.Ганцхан өвгөнтөд л байгаа. Шийлэгдамбын алхам зөв.Хүний дайтай явах гэсэн сайхан залуусыг ийм замруу хөтлөн оруулдаг энэ муухай нам гэдэг нь мам болсон тоголцооноос л салах нь чухал
-
Anonymous (February 02, 2016 9:30:56 pm )
Урьдын цагт намын гишууд манлайлагч байх естой юм гэсэн одоо цагт нэг л бишээ ард бидний нудээр харахад … еереер л харагдаад байна даа
-
зочин (February 02, 2016 10:23:18 pm )
али ч нам гишуудийн татвар гэж авдаг л байх.Соц- ийн үед ч ҮЭ- ийн гэх мэт гишүүнчлэлийн татвар байсан.Монголд байгаа намууд өөрийн гэсэн гишүүдээсээ татвар авдаг уу.түүгээрээ санхүүждэг баймаар.Урд хөршийн коммунист нам 88 сая гишүүнтэй гэхэд сар бүр багаар бодоход 10 юаны гээд бодоход 880 сая юани .Манайд намийн санхүүжилт яаж босдогийг намууд ил тодоор тайлагнах ёстой.
-
Anonymous (February 03, 2016 10:49:43 am )
энхбаяр бүтэхгүй нөхөр
-
Irgen (February 03, 2016 11:35:14 am )
Bayncelenge ch ydaxgyi araas n ornoo Ix daldganaj baigaa shyy ene abgai
-
Зочин (February 03, 2016 2:46:22 pm )
Мал дагавал ам тосдоно, Нам дагавал толгой цусдана.
-
zochin (February 03, 2016 7:07:31 pm )
enh bayar buh alban tushaalig hashlaa odoo bolno haani titem zuuh ni dutaad baigaa yum baina haramsaltai ni mongol haant zasaggui yum daa gertee nomoo orchuulaad suuj baival barav gej
-
Зочин (February 03, 2016 9:19:20 pm )
Энхбаяр шоронд ороод ч засраагуй, шунал нь ихдэж арга нь нарийсчээ. Алдсанаа нехех гэж ухэн хатан улайрч байхшивдээ.Харин Шийлэгдамба бол енеегийн балиар заваан улстерийн унэн нуур царайг ил тод харууллаа.Намуудын санхуужилтийг татвар телегчдийн телсен тавар буюу тесвеес санхуужуулдгийг зогсоох хэрэгтэй! намууд еерсдийн гишуудийн татвар, хандиваар л санхууждэг юм байгаа биз! Шунал нь ихдээд шулам болсон новшнуудаа шударга л байцгааялдаа!!!
-
Tom Urvagch bailaa ! (February 04, 2016 4:52:55 am )
Estoi Saihan Tom Uravsan shuu … Iim baij bolohuu ? Unen Teneg Yumaa, Ta ene Namd yu hiisen bilee , Urvagch ! Denduu l bna shuu
-
суутс (February 05, 2016 8:39:08 am )
Нам гэдэг там шүү дээ Энхбаяр дээшээ гарах л юм бол цуст өшөө авалт эхлэнэ шүү хүн ардаа ХАмгийн түрүүнд хүзүүгүй залуу онилогдох байхдаа
-
Улс тор судлаач (February 05, 2016 10:15:20 am )
Н.Энхбаярын хэмжээний торийн ондор, дээд албан тушаал хашиж, олон хунд тус дэм болж, бур заримыг нь чирч торийн ондор албан тушаалд хургэсний дараа нь “Оох огсон хунтэй, оглоо босоод заргалдав” гэгчээртус болсон хундээ зохиомол хэрэг уусгэж, шорон оронд оруулж, нэр торийг нь гутааж, ингэтлээ хун чанаргуй хандаж, “Нийгэмд буруу жишиг тогтоогоод” байхад “Тэнэг” амьтан биш л бол, нэр тороо цэвэрлэх гэж цутгэдэг нь ч аргагуй л шуу дээ. Ийм илэрхий юманд буруу хандлага бий болоод байгаа тул энэ булэглэлуудээс салахаас оор аргагуйг харуулж байна.
17 Comments