Монголчууд бидний уламжлалт Цагаан сар айсуй… Өнө эртнээс Цагаан сар эхлэхэд хүн бүр, айл, өрх бүр элбэг дэлбэг, ахуй амьдрал, ажил үйлс, сэтгэл санаагаа хүртэл цагаан, цэвэр сайхан байлгахыг дор бүрдээ хичээж, бүхий л муу муухай, бохироосоо салахаар их цэвэрлэгээ хийдэг билээ. Энэ бол “Битүүний өдөр” айл бүр гэр орноо гаднаа бол өрхөөс нь эхэлж доош нь шүүрдэж, гөвж, дотроос нь тооно, цамхараа, чагтагнаасаа эхэлж тоос шороог нь доош буулган арчиж угааж цэвэрлэнэ. Тэгээд шинийн нэгний өглөө бүх зүйл нь цэвэр цэмцгэр өрх бүлээрээ цуглан золгодог билээ. Харин өнөөдөр бохирдсон “Улс төр”-өө цэвэрлэж авахыг хүн бүр л хүсч байгаа.
АН, МАН, МАХН гурвын мөнхийн тулаан өдөр бүр, цаг бүр, тэр битгий хэл секунд тутамд тасралтгүй үргэлжилж байдаг билээ. Тэд л сүүлийн 20 гаруй жил “Улс төр”-ийг бохирдуулсан нь үнэнтэй нийцнэ. Эдгээр гурван нам хэмээх бүлэг хүмүүс эрх мэдлийн төлөө юу ч хийхээс буцахгүй, нууцаар шүдээ ч хүртэл зэвсэглэж аваад хор найруулж бохироо хийнэ. Үүний тулд гүтгэлэг, сүрдүүлэг, дарамт, шахалт, зохиомол хэрэг, хэлмэгдүүлэлт ер нь ямар муу болон муйхар арга, чарга байна бүгдийг л хэрэглэхийг хичээнэ. Мэдээж орчин үеийн дайн бол хэн хов жив, хорон санаа, бохир ажиллагааг нууцын, нууц байдалд хийж чадна, тэр ялж эрх мэдлийг гартаа атгаж эрээ цээргүй аашилна. Төдөлгүй ялагдсан нь өшөө авах бодлоосоо салж чадахгүй эргэцэж бүр ч нарийн хор базна.
Тэгвэл “Би өшөөгөө Монгол Улсаа хөгжүүлж авна, ном бичиж авна…” гэж ярьдаг МАХН-ын дарга Н.Энхбаяр Шадар сайд болбол “Битүүний их цэвэрлэгээ” яаж хийх бол.!!! Тэрбээр өнгөрсөн баасан гарагт телевизийн нэвтрүүлэгт орохдоо Шадар сайдад зүтгэх бодолтой байгаагаа илэрхийлсэн. Н.Энхбаяр: “Та өөрөө ажил битгий гол гэдэг. Одоо та Шадар сайдын ажлыг голох хэрэггүй гэж намынхан шахсан. Би тэгье ээ гэсэн” гэв. Мэдээж туг ч барьсан, тугалыг нь ч хариулсан туршлагатай хүний хувьд өнөөдөр хор нь гарахгүй ч гэсэн хосолсон нүүдлүүдээ хийж эхэлнэ. Түүний нүдэнд өртөж хормойд нь шургах, хамгийн түрүүн баяр хүргэж гарыг нь атгахын төлөө бүгд ханцуй шамлан уралдаж бяцхан хүлээн авалт зохион байгуулж хундага тулгана. Дараа нь тойрон хүрээлэгчид буюу багаа бүрдүүлхээр өрх гэрээ дээрээс нь биш бүр доороос нь хаяа хатавчнаас нь цэвэрлэж эхэлнэ. Цэвэрлэгч, үйлчлэгчид гээд мэргэжилтэй, мэргэжилгүй үл хамааран, албан хаагч, тасаг, салбар бүрийн хурган дарга нар гэхчлэн ах дүү хамаатан садан л биш бол дээр нь МАХН-ын гишүүн л биш бол халж, солин, бантан зуурч өнөөх өөрийн баг, тойрон хүрээлэгчдээ бүрдүүлж эхэлнэ. Өөрөөр хэлбэл, түүнийг Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайдаар ажиллаж байх урт хугацаанд худалч хүнд бараг л МАХН-ын гишүүн биш бол хүний тооноос хасагдах дээрээ тулсан тогтолцоо бүрдчихээд байсан гэхэд хэтрүүлэг болохгүй байх. Харин одоо бол Н.Энхбаяр хашир бурхи болсон учраас маш хянуур алсаас, холуур тойрч, удаан ч гэсэн хор нь нөлөөтэй үйлчлэхээр тооцно. Өөрийн болон гэр бүлийнхээ сэтгэл санаа, эд хөрөнгийн хохирсон хохирол хэмээн төлөвлөсөн арга замаа хэрэгжүүлэхийн тулд нийгэмд дахин эргэж ирлээ, дахин хөл дээрээ бослоо, одоо цаашид ухаантай удирдана гэсэн мессэж цацна. Мөн соёлтой ухаажсан хүний дүр эсгэж уучлал гуйж “Монгол Улсаа үсрэнгүй хөгжүүлэх төлөвлөгөө…” дэлгэн, ирэх сонгуулийн шоугаа давхар авч явахаа үл мартана. Түүнчлэн үй зайгүй үерхэж яваад өөрөөс нь урвасан МАН-ын дарга М.Энхболд, тун удахгүй нэг хөнжилд орохоо мэдэрч “Шуламтай ч нэг хөнжилд ороход бэлэн…” гэж хэлсэн шадар нөхөр асан Ц.Нямдорж болон түүнээс өчигдөрхөн урвасан гэхдээ түүний хүчээр маш амархан УИХ-ын гишүүн болсон О.Баасанхүү, урваж, шарваж, муудаж, сайдаж явдаг Г.Уянга, эртний анд, нөхөр Тэрбишдагва гээд, цаашилбал тавь, зуугаараа жагсах хүмүүсийн нэрсийн жагсаалтаа гарган ирж нэг, нэгээр нь тооцоогоо төлөвлөнө. Давхар байсан байж болох уул уурхайн лиценцүүд болон хураагдсан гэх үл хөдлөх хөрөнгө өөр мөнгө босгох ямар боломж байна бүгдийг судлана. Төдөлгүй МАХН-ынхаа сонгуулийн бэлтгэл ажилд орж сонгуульд зарцуулах төсөвөө босгохын тулд хандивлагч нартай уулзаж яриа тохироо ханцуйндаа хийж цаашид яаж урагшлах стратеги,тактикаа боловсруулна. Түүнчлэн АН, МАН-уудын бараг гишүүд нэг бүрээс өшөө авахаар тооцож суудал нэг бүрчлэн салхи оруулж алхам, алхмаар урагш ахисаар УИХ-ын дарга З.Энхболдыг хөнгөхөөн хөмрөөд хаячихна. Учир нь, З.Энхболд жижиг биетэй янз бүрийн мэх бага мэддэг гэсэн. Харин ирэх жилийн Ерөнхийлөгчийн сонгуулиас өмнө Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржтой халз тулахаар бэлтгэлээ базаана. Мэдээж аль, аль нь зальтай, мэх сайтай учир нилээд удаан хугацаанд хүч тэнцүү үзэлцэнэ. Тиймээ энэ бол битүүний их цэвэрлэгээ биш өшөө авалт. Өшөө авалт хэзээ ч сайн зүйлд хүргэхгүй өшөө авалтаар бүгд дуусна. Элдэв хов, жив, өшөө авалт хэзээ ч бүү хий. Өшөө авалтаар улс орон, хувь хүн ч урагшилсан түүх байдаггүй юм. Тэгээд ч Монгол Улсыг минь сайхан ирээдүй хүлээж байна.
Үнэхээр сүүлийн 20 гаруй жил “Улс төр” бохирдсон, битүүний их цэвэрлэгээ хийгдэх нь ч зайлшгүй. Харин цаг хугацааны хувьд өнөөдөр л лав биш. Учир нь, хүмүүсийн ухамсар сэтгэхүй цаг хугацаанаас дэндүү их хоцорч явна. Хэн, хэрхэн, яаж цэвэрлэхийг мэдэхгүй…Чингис хаан шиг удирдагч дахин төрөөгүй байна. Тэгээд ч Н.Энхбаяр, Ц.Элбэгдорж нар шиг ганц хоёр хүн хийдэг ажил биш. Магадгүй нийгмийн нэгэн үе өнгөрч байж цэвэрших байх гэж олон хүмүүс санал нэгтэй хэлдэг юм билээ.
Эх сурвалж: www.breakingnews.mn Д.Дугтуй
Холбоотой мэдээ
-
ЗОЧИН (February 01, 2016 5:40:38 pm )
санал нэг байна
-
Ganbaa (February 01, 2016 6:09:43 pm )
Fuck it bullshit.
-
Anonymous (February 01, 2016 7:42:32 pm )
Sanal neg bnaa
-
Anonymous (February 01, 2016 8:49:37 pm )
Altanhuyag ene huntei yum yaryad ogtsorsoniig sanaj baigaa baih. Hud ni hereg hariutsah chadvargui mortoloo Duurgiin Irgediin hurald jagsaaltaar 1d bichigdej irgediin huraliin gishuun boldon. Aimaar hun dee
-
hair (February 01, 2016 11:54:39 pm )
Enhbayariig demjij bn mundag uls turch shvv shadar said bolooroi
-
tuba (February 02, 2016 12:01:20 am )
Baasanhvv shiilegdamba metiin jijig garuudiin derged Enhbayar bol tulhtai saihan uls terch ouynii ender bolovsroltoi shvv dee Amjilt ! Amjilt
-
Миний санал (February 02, 2016 1:39:29 am )
Авилгын загалмайлсан эцэг монголд авилгыг амжилттай цэцэглуулсэн, харин одоо шадар сайдын сэнтийд очихоороо ямар шинэ юм нэвтруулэх бол харин бид хурдан сурах л улдлээ.
-
НАРАА (February 02, 2016 6:00:32 am )
НАМБАРЫН ЭНХБАЯРЫГ ХӨЛӨӨ ГОЗОГНУУЛАХАД НЬ ӨМӨӨРЧ ЯВЛАА. ГЭТЭЛ ЭНЭ НӨХӨР ҮНЭХЭЭР ХОР НАЙРУУЛАГЧ БОЛОХЫГ СҮҮЛИЙН ХЭДЭН ҮЙЛДЛЭЭС НЬ ХАРЛАА. АСАР МУУ САНААТАЙ, БУСДЫГ ЯАЖ ГАРТАА ОРУУЛЖ, ЭЦЭСТ НЬ ХЭН Ч БИШ БОЛГОДОГИЙГ НӨГӨӨ ХАЙРТАЙ ДҮҮ ШИЙЛЭГДАМБЫН АМНААС НЬ СОНСЛОО.
-
ИРГЭН (February 02, 2016 9:23:33 am )
20 жилийг л үдэж дараагийн үе эхлэх нь дээ
-
Зочин (February 02, 2016 11:07:46 am )
ЭТом жижиг Энхүүд нэгпсэн байх аа. Жижиг Энх чурдахаараа том ахын бөөрөнд наадпсан болов уу даа.
-
Зочин (February 02, 2016 11:09:10 am )
Баярцогтсайханбилэг
-
зочин (February 02, 2016 3:49:06 pm )
Энхбаяр бол МАХН, МАН-ыг 1997 оноос Монголын төрийг 2000 оноос бохирдуулсан хүн шүү. Шийлэгдамбын ярьсан шинэ зүйл биш.Нам, төрийн боловсон хүчнийг луйварчин, мөнгөтэй, үл бүтэх залуучуудыг сонгож байсаны гайг ард иргэд өнөөдөр амсаж байна. Энхбаяр бол итгэл хүлээлгэж төрд ажиллах хүн биш. Түүний ярьж байгаа зүйлд хууртаж болохгүй.
-
Zochin (February 02, 2016 4:23:25 pm )
Enhbayr iig shorond n hiigeechee
-
Улс тор судлаач. (February 02, 2016 9:38:06 pm )
Одоо улс орны эдийн засаг хундэрч, ард тумний амьдрал ахуй доройтож, дэлгуурээс граммаар ургамалын тос авч, талхийг таллан хуваадаг болсон гээд л дээр, дооргуй ярилцах болсон. Гэтэл ашиг сонирхолоороо нэгдсэн булэглэлуудийн эрх ашгийн толоо хийж байгаа хоорондын тэмцэл нь улс орон, олон нийтийн эрх ашгийг огт харгалзахгуйгээр, аль илуу эрх мэдэлтэй нь торийн хучирхэг машинаар, яаж бие биенийгээ нухчин дардаг болохыг та бид нар жинхэнэ онгоор нь узэх бололтой. Ард иргэд ээ ! Та бид нар чинь оорсдийнхоо торийн эрх барих дээд эрх ээ, ямар хумуусийг сонгоод толоолуулчихсан юм бэ дээ. Одоо яаж эд нараас шилжуулсэн эрх ээ буцааж авах вэ? Энэ талаар ярилцаж, санаа оноогоо нэгдэх цаг болсон байна шуу !!! Урагшаа !!!!!
-
иргэн харц ард (February 02, 2016 9:53:17 pm )
Улс төр дэх өшөө авалт хуйвалдаан бизнес бүлэглэлүүд байсаар байх болно яагаад гэж үү өөрсөдөө бод. Гарах гарц бий юу байна аа. Гэхдээ маш их үнэ цэнээр олдох болов уу. Ойрын 2 сонгуулийн хугацаанд чанарын өөрчлөлт гарахгүй байх
-
Улс тор судлаач. (February 03, 2016 11:11:44 am )
Энэ нь Н.Энхбаярын ач буянаар улс торийн ондор албан тушаалд очичихоод, хулигдсан нохдууд нь Н.Энхбаярыг дахин улс торд оруулахгуйн тулд янз бурийн аргаар зохиомол хэрэг уусгэж шоронд оруулж хэлмэгдуулсэн нохдуудтэй нийлж “Айсандаа” ХМХ-ээр янз бурийн юм бичуулэх, эсвэл одоогийн энэ “Намынх нь алдаа гаргасан нохдуудээр мэдээлэл хийлгэх” зэргээр олон нийтийн реакцийг судлаж, болж огвод дахин гэмт хэрэгт холбогдуулчих санаатай л хийгээд байгаа уйлдэл гэж бид ойлгож байгаа шуу. Энэ нь уг нь цоохон Монголчуудад байж боломгуй уйлдэл шуу таминь ээ.
16 Comments