
“Ачтан” эмнэлэгт 2013 оны есдүгээр сард цөсний хүүдийн чулуу авах хагалгаанд ороод эрүүл мэндээрээ
Хэргийг сөхвөл хохирогч О.Түмэндэмбэрэл 2013 оны есдүгээр сарын 11-ний өдөр “Ачтан” эмнэлэгт дурангаар цөсний хүүдийн чулуу авах хагалгаанд орсон байдаг. Хагалгааг тус эмнэлгийн их эмч Б.Төмөрбаатар нарын баг хийхдээ цөсний ерөнхий сувгийг гэмтээснээс цөсний шалтгаант гялтангийн үрэвсэл үүсч, амь насанд нь аюултай нөхцөл байдал үүсчээ. Хохирогч олон удаагийн хүнд хагалгаанд орж амь нас нь аврагдсан ч өнөөдөр хүний асаргаанд ороод байгаа аж. Харамсалтай нь алдаа гаргасан нь тогтоогдсон эмч Б.Төмөрбаатар өршөөгдөж, хохирлыг барагдуулах ёстой “Ачтан” эмнэлгийн удирдлагууд давж заалдах шатны шүүхэд хандахаар бэлдэж байгаа гэнэ. Эмч, эмнэлгийн байгууллагатай холбоотой хэрэг шүүхийн шатанд ирэлгүй хэрэгсэхгүй болох нь олонтаа. Харин уг хэргийн хохирогчид жил гаруйн хугацаанд уйгагүй хөөцөлдсөний эцэст шүүхээр асуудлыг шийдүүлсэн ч “Ачтан” эмнэлэг хохирлыг барагдуулахаас зайлсхийж эхэлжээ. Эрүүл мэндийн салбарын ачааг үүрэлцэж, чанартай үйлчилгээ үзүүлдэг гэх нэрийдлээр өндөр үнэ тогтоож, эрүүл мэндийн даатгалаас их хэмжээний татаас авдаг “Ачтан” эмнэлгийн эмч, ажилтнуудын алдаанаас нэг гэр бүлийн амьдрал орвонгоороо эргэчихээд байхад шүүхээс тогтоогдсон хохирлыг төлөхөөс зугтаж, янз бүрийн хуулийн гаргалгаа хайж байгаа нь харамсалтай. Тэр ч байтугай алдаа гаргасан нь тогтоогдсон их эмч Б.Төмөрбаатар өнөөдрийг хүртэл “Ачтан” эмнэлэгтээ ажилласан хэвээр байгаа аж. Уг асуудалд Эрүүл мэндийн яам, мэргэжлийн хяналтын газар анхаарлаа хандуулж, шаардлагтай арга хэмжээ авна гэж найдаж байна.
Д.ЖАРГАЛ
zaluu.com
Холбоотой мэдээ
-
zochin (February 01, 2016 12:26:47 pm )
Novsnuudaa hunii eruul mended hohirol uchiruulchihaad yadaj ter shuuhiin togtooson mungiig ni uguuch!!!
-
Anonymous (February 01, 2016 1:37:22 pm )
болохгүй бол эмнэлгийг нь хааж, үйл ажилагааг нь зогсоох хэрэгтэйшд
-
irgen (February 01, 2016 2:31:41 pm )
ene bichij bgaa avgai bol ih shantaajildag avgai bgaa umaa shuuhiin asuudal etsesleegui baihad ingej bolohguidee mongol emch nariig ingej daramtalj bgaad mongo avah geed l bgaa umuudaa gaigui naad avgai chin tolgoidon stus harvaad tsos n otgorood neg emnelegt handaad l uilaad irdeg l umdaa tegehed emch shig heregtei hungui boldog umdaa ingej emchiig dairaad baij bolohguidee achtan ugiin tolbor geh mongo ih avdaggui dee
-
xandiv (February 01, 2016 5:24:48 pm )
tulburiin lizingin tuslamj ugie
-
Anonymous (February 01, 2016 8:00:40 pm )
teneg emneleg
-
Anonymous (February 01, 2016 9:22:13 pm )
мэс заслын үед юуч тохиолдож мэднэ шүү дээ бүр үхдэг биздээ. тэгэхэд мөнгө нэхэх санаатай ингээд үхэлдээд байх хэрэг юу байна муухай бузартай авгай байна даа хүнд лай болсон. тийм л байсан юм бол юу гэж цөсөндөө чулуутай болсон юм. үхэх мөрөөрөө үхэхгүй хүнд гай болох хэрэггүй
-
zochin (February 02, 2016 8:23:31 am )
ачтан төлбөр хэдийг авах нь гол биш хүний хагалгаанд алдаа гаргаж хохироож байгаа нь хамгийн буруу эмчид итгээд тэр тусмаа мөнгө нь илүүдсэн биш төлбөр төлөөд ачтанд итгээд очсон хүнийг хохироосоныхоо хариуд төлбөр төлөх ч багадна шүү өршөөлийн хууль дэндүү буруу шүү дээ
7 Comments