antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Feb 1, 2016 3 comments

ЭХ ОРОНЧ УРИАЛГЫГ БУРУУТГАХГҮЙ, ГЭХДЭЭ

нийтлэсэн Admin
olloo_mn_1454288346_asem1
Монгол Улсын Ерөнхийлөгч АСЕМ-ын чуулга уулзалтад оролцох үедээ 2016 онд болох чуулган уулзалтыг Монгол Улс зохион байгуулах болно хэмээн мэдэгдсэн. Ингэснээр дэлхийн 50 гаруй орны төр засгийн тэргүүн болон шийдвэр гаргах төвшний албан тушаалтнуудын оролцдог том хэмжээний уулзалтыг зохион байгуулах эрхтэй болсон. Ач холбогдол үр дүнгийн хувьд чухалд тооцогддог энэ том арга хэмжээг зохион байгуулах эрхийг бид авч чадсан нь өөрөө том итгэл. Яагаад гэвэл нэн ядуу, буурай биш хөгжиж байгаа баялагтай улс гэдгээрээ бидэнд итгэсэн. Тэр ч утгаараа хоёр хөршөөсөө халихгүй бодлоготой явж ирсэн Монголыг дэлхий дахин улам бүр танисаар байгаа гэсэн үг юм. Гэтэл АСЕМ-ыг зохион байгуулах эрхийг авснаас хойш түүнийг дагасан сайн муу саар мэдээлэл тасарсангүй.

Жорлондоо живэх гэж байж юуных нь АСЕМ гэх мэтээр хэсэг шүүмжлэв. Төд удалгүй АСЕМ зохион байгуулах нэрийн дор баячууд баахан байшин барьж авлаа гэж улстөржсөн. Хамгийн сүүлд 50 орны удирдагчдад үйлчлэх машиныг төр мөнгө гаргалгүй татвараар дэмжиж оруулж ирэх асуудал шүүмжлэл дагуулав. Хоногийн хоолгүй ядарч байж муусайн хар шар  олигархиудад машин авч өгөх юм гэнэ. Өөрсдөө л үхэхээс айсандаа ингэж байгаа биз гэх мэтээр улстөржүүллээ. Бүр УИХ- ын гишүүнээсээ эхлээд аварга, бизнесмэнүүд машинаа түрээслүүлэх тухай уриалга гаргав.
Хэний ч мэдэхгүй баян тансаг машинтай гэдгээ сошиал ертөнцөөр түгээж эхлэв. Мэдээж сайхан уриалга. Залуусын маань эх оронч сэтгэлийг хэн ч буруутгахгүй.

Гэвч дээр хэлсэнчлэн АСЕМ-ыг зохион байгуулах эрхийг бид нэгэнт авчихсан. Одоо шүүмжлэх цаг өнгөрсөн. Юм бүхнийг хар талаас нь мушгиж, төрийг идэж уух нь гэж харааж суух цаг хугацаа биш. АСЕМ зохион байгуулж эхэлснээс хойшхи 20 жилийн ой Монголд тохиож байгаа. Тэр утгаараа ч дэлхийн хэвлэлүүд анхаарал хандуулж, улс орны төрийн тэргүүн нар бэлтгэл ажлыг эрчимтэй сонирхож эхэлжээ. АСЕМ угтсан хоёр гурван ч том хурлууд тун удахгүй  болно. Зочдыг угтах зочид буудлууд бэлтгэлээ эхэлж, орчуулагч, хөтөч гэх мэтээр хэдэн мянган ажлын байр шинээр бий болсон. Энэ мэтээр бүх талаар муудчихсан юм биш. Улс орны төсөв санхүү хэцүү байгаа ч бид энэ том үйл ажиллагааг нэр төртэй зохион байгуулаад явуулчихвал Монгол Улсын нэр хүндэд чухал. Монгол гэж ямар улс байдгийг мэдэхгүй хүмүүс ч энэ үеэр ирнэ. Тэгэхэд бид улсаа зөв сурталчилж чадвал эргээд эерэг сурталчилгаа болж аялал жуулчлал хөгжих гэх мэтээр олон давуу тал бий болно. Энэ мэтээр одоо эерэг талаас нь харах цаг болжээ. Бид уул уурхайн асар их баялагтай. Малаа экспортод гаргадаг болсон цаг ойрын 50 жилийн хугацаанд асар хурдацтай хөгжих улс орнуудыг бид тэргүүлж байна. Монголчууд нэр хугарахаар яс хугар хэмээж нэр хүндээ эртнээс чухалчилж ирсэн. Тиймдээ ч 50 гаруй орны удирдагч нарыг ирэхэд 50 машин иргэдээсээ түрээсэллээ гэж яриад зогсч байх нь бидний нэр хүндэд юу болох вэ. Дахин хэлье.

Энэ машиныг төр мөнгөөр авахгүй. Татвар төлөгчийн халааснаас гарахгүй. Харин уул уурхай, эдийн засгийн том том корпораци, компани, хувийн хэвшил сум нэвтрэхгүй, аюулгүйн системтэй машин оруулж ирвэл татварыг чөлөөлж өгнө гэж мэдэгдсэн. Бусад албан тушаалтнуудын хувьд мэдээж дотоод нөөц бололцоогоо дайчлах түрээслэх боломжтой билээ. Өнгөрсөн онд ОХУ- ын тэргүүн Монгол Улсад айлчлахдаа өөрийнхөө машиныг ачиж ирсэн. Монгол Улс тайван амгалан улс гэж хэлж болох ч аюулгүй байдал гэдэг чухал. Муу амлалаа гэхэд л өргөн уудам нутагтай улсад хаагуур ч хил зөрчсөн байх магадлал өндөр. Тиймээс юм бүхнийг улстөржүүлэхээ больцгооё. Нэгэнт л зохион байгуулна гэж тэр олон орны өмнө ам гарснаас хойш дотроо чи би болж, гуйлгачин түүлгэчнээ дуудалдах хэрэг юун. Зохион байгуулалт өндөртэй тэмдэглэж улсынхаа нэрийг баасталгүй үлдэе. Дэлхийн бүх улс орны нүд чих энэ уулзалтад чиглэнэ. Тэгэхэд өмнө нь бид “гуйлгачин” улс, та нөхөд юм үзэж нүд тайлсан хүмүүс миний приус машинд суучих гээд зогсч байж болохгүй биз дээ. Эх оронч сэтгэлийг буруутгахгүй ээ. Гэхдээ юм л бол гуйлга гуйснаараа гайхуулж, монгол хүний хээгүй зангаа өмнөө барихын хэрэг юу байна. Дипломат ёс гэж чухал зүйл байдгийг сануулах нь илүүц биз.

Монголын мэдээ
Б.Эрхэс

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

3 Comments

  • bs (February 01, 2016 10:30:04 am )

    bitgii shaa erhesee ene bol hend ch heregui uhsenii chin ner tur ard tumen urunduu barigdaad udriin hooloo yay gej bhd…………dotroosoo mashin tureesleh ni chuhal zuw shiidwer

  • Сэтгэлтэн (February 01, 2016 12:00:38 pm )

    Эрхэс малаа чи үхээсэй юун нэр төр гэж. Харин эх орныхоо төлөө гэж зүтгэж байгаа залуучуудаар нь гадаадынхан бахархана

  • old men (February 01, 2016 12:16:48 pm )

    Delkhiin khemjeenii vil yabdal bolokh gej baikhad denj jalgiin khemjeend setgej delberchikh geed baikh khereggvi .Olon ulsiin jishig , diplomat yos zvi gej delkhii niiteer murddug nariin jufam baidag yum gene bilee

antalya rent a car