Шийдлийн гэх тодотголтой Засгийн газрын тэргүүн Ч.Сайханбилэг Ерөнхий сайдыг огцруулах гэсэн оролдого үргэлжилсний эцэст АН, МАХН-МҮАН-ын хамтарсан Шударга ёс эвсэл, ИЗНН-ынхан засгийн тэргүүнээ амжилттай хамгаалж үлдсэн. Огцруулах саналыг дагасан улс төр дээр дооргүй өрнөж, МАН болон МАХН тэргүүтэй улс төрийн хүчнүүд өөр өөрийн “тоглолтыг” толилууллаа.
Эцэст нь МАХН-ын дарга Н.Энхбаяр сүүлийн хэдэн сарын турш яригдаад буй Шадар сайдын асуудлаар Ерөнхий сайдтай тохироонд хүрч байж Ерөнхий сайдыг огцруулалгүй авч үлдсэн гэж зарим эх сурвалжууд мэдээлж байгаа. Тэдний мэдээлж буйгаар Ерөнхий сайд өөрийгөө огцруулахгүй байхын тулд Н.Энхбаярт Шадар сайдын суудалд томилж, Ц.Оюунбаатар Шадар сайдыг Эрүүл мэнд, Спортын сайдад томилох тохироо юм. Эвслийн бүлгийн гурван гишүүн болох Г.Уянга, Л.Цог, О.Баасанхүү нарын гишүүд Ерөнхий сайдыг огцруулах бичигт гарын үсэг зурсан. Г.Уянга гишүүн Ерөнхий сайдыг Оюутолгойн гэрээнд Дубайд очиж гарын үсэг зурсан нь огцруулах шалтгаан хэмээн үзээд анхлан санаачилсан юм.
Харин Ерөнхий сайд тэдэнд бичгээр албан ёсоор баталгаа гаргаж өгөөгүй ч найдвартай гэх аман тохироог хийсэн гэх. Магадгүй Ерөнхий сайд нэг талаасаа болгоомжлох нь зүйтэй л дээ. Өмнөх Ерөнхий сайд Н.Энхбаяртай бичгээр гэрээ байгуулснаас болж огцрох үйл явц нь шулуудаж байсан удаатай.
Тэгвэл АН-ын шийдвэр гаргагчдын нэг болох Нийслэлийн засаг дарга Э.Бат-Үүл уг асуудлаар өөрийн байр сууриа илэрхийллээ. Тэрбээр хэлэхдээ “Энхбаяр Шадар сайд болвол нийгэмд маш аюултай байдал үүснэ! Хоригдолууд дарга болох гэж зүтгэнэ” гэв. Энэ бол Н.Энхбаярын Шадар сайдад дэмжихгүй гэсэн үг. Хотын дарга Шинэчлэлийн Засгийн газрыг унагахад ихээхэн нөлөөлсөн. Н.Алтанхуяг Ерөнхий сайд байхдаа Н.Энхбаяртай 2020 он хүртэл хамтрах гэрээ байгуулснаар буруудсан түүхтэй.
Харин нөгөө талд МАХН-ын дарга Н.Энхбаяр өнгөрсөн баасан гарагт телевизийн нэвтрүүлэгт орохдоо Шадар сайдад зүтгэх бодолтой байгаагаа илэрхийлсэн. Тэрбээр “Та өөрөө ажил битгий гол гэдэг. Одоо та Шадар сайдын ажлыг голох хэрэггүй гэж намынхан шахсан. Тэгье ээ гэсэн” гэв. Энэ нь түүнийг тохироо хийсэн. Бүр цаашилбал Шадар сайдад томилогдох хүсэлтэй байгаа гэдгээ нуулгүй мэдэгдсэн хэрэг боллоо. Харин түүний хүслийг Ерөнхий сайд биелүүлж өгөх эсэх нь тун эргэлзээтэй. Нэгдүгээрт уг асуудал хэтэрхий олны анхаарлын төвд орчихлоо. Хоёрдугарт Ерөнхий сайд намын нөхдийнхөө эсэргүүцлийг төрүүлэх үйлдэл хийхгүй нь тодорхгүй. Магадгүй дахин огцруулах үйл явц өрнөхгүй ч гэх газаргүй. Гуравдугаарт МАХН-ын дарга Н.Энхбаярыг Шадар сайдад томилуулах хүсэлтийг өргөн барьсан даруйд Ерөнхийлөгч өөрийн байр сууриа хуулийн зөвлөхөөрөө төлөөлүүлэн илэрхийлсэн. Тэрбээр “Өршөөлийн хуульд тавьсан Ерөнхийлөгчийн хориг гэж бий. Н.Энхбаярын шийтгэл хүлээх хугацаа дуусаагүй байгаа. Гэхдээ энэхүү асуудалд Засгийн газраас албан ёсоор бичиг ирсэний дараа хариулт өгнө” гэсэн юм. Мэдээж үүнийг хамгийн их эсэргүүцэх хүн нь Ерөнхийлөгч гэгдэх ч яриа гараад байгаа юм.
Ямартаа ч МАХН-ынхны даргаа Шадар сайдад томилох үйл явц аль ч өнцөгөөс харсан өдрийн бодол, шөнийн зүүд хэвээр үлдэж талаар болох бололтой.
Г.Лхагваа
Холбоотой мэдээ
-
ард (February 01, 2016 10:33:57 am )
Энхбаяраас элбэгдорж батүүл 2 маш их айдаг яагаад айгаад байдаг юм бол сонин юм даа
-
Zochin (February 01, 2016 10:39:35 am )
Энхбаяр шадар сайд болвол АН сонгуульд шууд унана даа
-
Irgen (February 01, 2016 10:40:16 am )
Saihanbileg deeresee z.enhboldod daramtluulah dooroosoo enhbayrt shahuulah shiree sandalaas bolj zovj bui hunde turaadch bgaa umuuda!!!
-
sanaach (February 01, 2016 10:41:32 am )
tanai hurliin darga horigdol l baisan biz de Batuulee bas ter general Enhbaatar horigdol baisan odoo gazriin darga bolj l baigaa biz de oi sanamjgui yum uu
-
Зочин (February 01, 2016 10:44:48 am )
Бат-Үүлтэй санал нэг байна.
-
Зочин Эр хүн (February 01, 2016 10:46:28 am )
Хөөрхий муу *Элбэг* доржийг бүтэн нойртой хонуулаачээ наадах чинь стересст орчихлоо. Хүний үнхэлцэг хагалсан хэрэгт оров доо ха ха ха
-
Зочин (February 01, 2016 10:50:00 am )
Энэ Батүүл ӨӨРИЙГӨӨ МЭДЭХГҮЙ хүнийг дандаа муулж байх юм. Тэр гадны нөхөртэй шоронд уулзаад явсанаас өөрийн хүнээ дэмжиж байвал зүгээр. Дандаа нэг экстермист юм ярьж худлаа шоу хийж байна. Өөрийгөө хэн гэж бодоод байна аа. Өмхий Улаанбаатарын дарга болчихоод байна. Энэ нийслэлчүүд чинь хорт утааг уушгаараа шүүж, бохир ус ууж байгааг мэдэх үү.
-
zochin (February 01, 2016 10:58:38 am )
Bat uul. Elbe dorj Enh bavar CH bai.hen CH garahguiee ard Tumen demjihgui baigaa bid huuhed bish .ard Tumen medeh Bolon.
-
zochin (February 01, 2016 11:00:31 am )
Bat uul vamar ajil hiisen hun be?
-
Anonymous (February 01, 2016 11:12:28 am )
Batuuliin ajliig huduunii hulduunuud yaaj oilgohov dee!! Batuuliin heldeg zuv sh,huviin honzongoo avah gj ulsaar toglodog enhbayrtanguud zailaasai, ted yaavch mongol hun bishee!!!
-
dorj (February 01, 2016 11:34:05 am )
enhbayariig said bolood ali gej hen guih ve dee,ene estoi ichguurgui bur shiidsen hulgaich umaa,ter naminh ni amlaltuud gej jinhene tarhi ugaah umnuud yavj bna lee shuu,ard tumen mini bitgii itgeerei
-
Будь мужиком аан (February 01, 2016 11:45:44 am )
Аавын хүүг алаг үзээд яахав дээ. Батүүлээ. НИТХ-ын дарга Баттулга, БХЯ-ны Энхбаатар нөгөө бригадын генерал болдог бас л хоригдол байсан ш дээ.
-
Зочин (February 01, 2016 11:51:13 am )
Энхбаяр шадар сайд болчихвол Батуул емдендее *****алдаж, Элбэгдорж юу яах байхдаа, учир нь туунээс айгаад амь тавьцгаах дехех юм! Ха ха ха…хэ хэ хэ … хо хо хо…
-
Зочин (February 01, 2016 12:20:34 pm )
Тэгвэл социалист нийгмийнхээ хууль дэг журамд эргэж орцгооё!
-
geek (February 01, 2016 12:21:19 pm )
hamt ardchilaliin toloo yabj bsan zorigiigoo honoochihood hotiin darga bolson bhad neg muu nurah shahsan baishin obekt gazar 2 absah hun shadar said bolohod yu n bolohgui gej
-
engiin negen (February 01, 2016 12:31:24 pm )
бат үүлийн зөв шүү. энхбаярыг яавч төрийн ажилд хутгаж болохгүй. энхбаяр гэдэг хүнийг манайхан дутуу л хараад байх юмдаа. энэ хүн жинхэнэ төрийн хутгуур. энхбаяраас өөр хүн бол өдийд туг ч барилаа, тугал ч хариуллаа одоо болно доо гээд улс эх оронд хэрэгтэй бол хэрэгтэй цагтаа л дуугарч санал бодлоо солилцсон шиг амар тайван баймаар юм. үе үеийн ерөнхийлөгчдийг хар. багабанди гуай, очирбат гуай гээд л хичнээн сайхан тулхтай зөв үг, зөв бодолтой хүмүүс байна. эд энхбаяр шиг тэнэгтээд байна уу. гэтэл энхбаяр балайг хар.угаасаа бүтэхгүй амьтан.
-
Battulga (February 01, 2016 12:50:37 pm )
багабанди гуай, очирбат нар бөөн шуналтангууд уул уурхайгаас хувь аваад эх орноо зарж идээд сууцгааж байгаа биз дээ. Ард түмэн нв ядуураад эрчүүд архинд ороод эмэгтэйчүүд нь хүүхэд тэврээд л үлдэж байна даа.
-
bantan (February 01, 2016 1:29:12 pm )
Бүгдээрээ адилхан идэж ууцгааж байсан,ижилхэн аавын хаалга татаж байсан улс бие биенийхээ харыг гайхаад яахав дээ Бат үүл гуай.Та ч гэсэн энхийн цагаан тагтаа биш шүү дээ.Үнэнийг нь хэлсэн хүмүүсийг шүүхдээд л гүйгээд байдаг жудаггүй новш ш дээ та.Ээбээ гуай Энхбаяраас ухаангүй айгаад байдаг нь нэг л учиртай.Ер нь төрд дандаа хулгайчууд сууж байгаан биш үү. Далдаас удирдана гэх мэт.
-
Van han (February 01, 2016 2:26:16 pm )
Shaadag gar ve ooriinh n tuslah halzan nohor bas l yaltan shuu dee kkk
-
Г.Батнасан (February 01, 2016 2:50:33 pm )
Маш аюултай байдал үүснэ гэдэг юу гэсэн үг вэ? Хоригдол төрд орно гэдэгт л лав биш юм шиг
-
Иргэн (February 01, 2016 3:21:46 pm )
хийж чадна шүү дээ
-
Зочин (February 01, 2016 8:07:35 pm )
Улсын хөрөнгийг идсэн уусаныг нь үнэнээр нь шалгавал Бат-үүл аль хэдийнээ хүүхэдтэйгээ гэмт хэрэгтнүүд болсон байгаа шүү. АТГ л Элбэгдоржийн хувийн компани болсон учраас шалгахгүй байна шалгавал ямар их муу муухай юм гарах бол. Үгүй ядахдаа л Зоригийн амиа алдсан хэрэг гээд л тоочоод ч барахгүй хар бараан хүн чинь Бат-үүл шүү дээ.
-
гамбаа (February 01, 2016 8:21:59 pm )
Бат-Үүлийн зөвөө.Үнэхээр шоронгийнхон төр барих гэж зүтгэх нь дамжиггүй.
-
зочин (February 01, 2016 11:21:38 pm )
Энхбаярын ухаантайгаас айгаад байгаа юм бишээ.Түүний шунал дахин сэдрэнэ.Одоо ч зах нь зухалзаад л байна.Үүнийг даврааж үл болно.
-
x (February 02, 2016 2:43:47 am )
enhbayariig demjij bna, said bolood alaad og
-
y (February 02, 2016 2:54:53 pm )
энхбаяр арай биш ээ. одоо болох хэрэгтэй шүү дээ
26 Comments