antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jan 29, 2016 15 comments

Булганд гол өрсөлдөөн Д.Эрдэнэбат, О.Амартүвшин, Ё.Отгонбаяр нарын дунд болно

нийтлэсэн Admin
527-1454035924ddwe
УИХ-ын ээлжит сонгууль дөрвөн сар гаруйхны дараа болох гэж байна. Үүнтэй холбогдуулан хэн хаана ямар нам, эвслээс нэр дэвшихээр төлөвлөж буй тухай мэдээллийг бид цувралаар хүргэж буй билээ.
Энэ удаад анхдагчдын өлгий гэгддэг Булган аймагт буюу УИХ-ын сонгуулийн 4-р тойрогт хэн хэн нэр дэвшихээр горилж буй талаарх мэдээллийг хүргэе. Булган аймаг хэзээнээсээ “улаан тойрог” гэгддэг байсан бөгөөд МАН | хуучнаар МАХН|-д ээлтэй. 1992 онд МАН | хуучнаар МАХН|-аас нэр дэвшсэн доктор Ж.Болдбаатар, С.Гүндэнбал нар, 1996 онд МҮАН, МСДН-ын “Ардчилсан Холбоо” эвслээс нэр дэвшсэн доктор Д.Дашпүрэв, Я.Эрхэмбаяр нар, 2000 онд МАН | хуучнаар МАХН|-аас нэр дэвшсэн Л.Энэбиш, Ч.Раднаа, 2004 онд МАН | хуучнаар МАХН|-аас нэр дэвшсэн Ц.Цэнгэл, Ч.Раднаа, 2008 онд МАН | хуучнаар МАХН|-аас нэр дэвшсэн Ц.Цэнгэл, Э.Мөнх-Очир, 2012 онд МАН-аас нэр дэвшсэн Ё.Отгонбаяр нар тус тус УИХ-ын гишүүнээр сонгогдож байжээ. УИХ-ын дарга Л.Энэбиш агсныг нас барсны дараах нөхөн сонгуульд мөн л МАН-аас нэр дэвшсэн Ч.Өвгөнхүү УИХ-д сонгогдсон байна.
Энэ жилийн хувьд АН-аас одоогийн засаг дарга Д.Эрдэнэбат нэр дэвшихээр нэгэнт шийдсэн бөгөөд “Буян”-гийн Жагаагийн төрсөн дүү, аймгийн МоАХ-ы дарга Б.Батсайхан мөн азаа үзэх сонирхолтой байгаа аж. Харин МАН-ын хувьд УИХ-ын гишүүн Ё.Отгонбаяр, Булган аймгийн МАН-ын хорооны дарга Ж.Бат-Эрдэнэ, UFC группийн ТУЗ-ын дарга О.Амартүвшин нарын нэгийг л сонгон, нэр дэвшүүлэх бололтой.
Үүнээс гадна УИХ-ын сонгуульд азаа үзэх сонирхолтой анхдагчид МАХН, МҮАН, ИЗНН-д ч цөөнгүй. Гэхдээ гол өрсөлдөөн аймгийн засаг дарга Д.Эрдэнэбат, шижигнэсэн залуу бизнесмэн О.Амартүвшин, УИХ- ын одоогийн төлөөлөл гишүүн Ё.Отгонбаяр нарын дунд болох нь сүүлийн үед хийсэн судалгаагаар харагдсан тухай эх сурвалжууд өгүүлж байна.
П.Мандах
Sonin.mn

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

15 Comments

  • Зочин (January 29, 2016 1:13:52 pm )

    Булганыхан БУДЛИАНТАЙ, Будаан дээрээ зодоонтой, тарьсан будаа нь чулуутай, таван ямаа нь хамуутай гэж биднийг хуухэд байхын л хегшид хевгуудгуй тоглоом шоглоом болцгоодог байж билээ! Тэр нь ч унэн юмуудаа? Е.Отгонбаяр гэдэг нехер л энэ угийг батлаад байгаа юм бишуу? Элдэв будлиан хутгаад л менге долларыг хэдэн зуун сая тэрбумаар нь эхнэртэйгээ янз янзын дансаар урсгаад будлиан хутгаад байгаа юм биш уу???

  • ИРГЭН (January 29, 2016 2:30:55 pm )

    АРД ТҮМЭН ТӨРД ТҮШЭЭ ХИЙХ ХҮНЭЭ СОНГОЖ ГАРГАДАГ БАЙМААР ГЭТЭЛ ӨӨРСДӨӨ НЭРЭЭ ДЭВШҮҮЛЭЭД БАЙХЫН ХЭН ЭДНИЙГ СОНГОЁ ГЭСИЙН

    • yag zao (January 29, 2016 6:18:48 pm )

      tiim shuu ehleed ard tumeneesee asuuh esbogoos songuuliin huulindaa namaas ner dewshigchdiig hyazgaarlah zaalt oruulah heregtei

  • ИРГЭН (January 29, 2016 2:33:00 pm )

    ТӨР БИЗНЭСИЙН УЛСУУДААР ДУУРВЭЛ ТЭГЭЭД ДУУСАА ДАА

  • зочин (January 29, 2016 2:34:21 pm )

    Отгонбаяр нь бохир улс төрч мөн.

  • suvd (January 29, 2016 3:21:02 pm )

    MAH OTGONBAYARG DAHIJ HEN SONGOH BE DE. NOVSH GEJ

  • a muu czxah sain ch ard tugmyui negtei ahiad h terehgui gelhiid ganstaie (January 29, 2016 11:54:10 pm )

    Zaas shaimii odoo bolno bayan golinhoo ajlig hiibel barab

  • Suvd (January 30, 2016 12:07:11 am )

    Юмгүй гуйлгачингууд юун дээрээ зодоо хийхэв дээ
    Ямаагүй махчингуудад юуных нь хамуу байхавдээ
    Тариагүй тарчигуудад чулуу ч байхгүй дээ
    Юмтай хүмүүс юман дэрээ зодолдоо л биз
    Юунд нь санаа зовов
    Дэлхийд данстай анхдагчдад
    Дэндүү атаархаа юу
    Сонголт бидний эрх шүүдээ

  • Suvd (January 30, 2016 12:07:59 am )

    Юмгүй гуйлгачингууд юун дээрээ зодоо хийхэв дээ
    Ямаагүй махчингуудад юуных нь хамуу байхавдээ
    Тариагүй тарчигуудад чулуу ч байхгүй дээ
    Юмтай хүмүүс юман дэрээ зодолдоо л биз
    Юунд нь санаа зовов
    Дэлхийд данстай анхдагчдад
    Дэндүү атаархаа юу
    Сонголт бидний эрх шүүдээ

  • Bylganchyydaas Mongolchyyddaa (January 30, 2016 12:08:46 am )

    Юмгүй гуйлгачингууд юун дээрээ зодоо хийхэв дээ
    Ямаагүй махчингуудад юуных нь хамуу байхавдээ
    Тариагүй тарчигуудад чулуу ч байхгүй дээ
    Юмтай хүмүүс юман дэрээ зодолдоо л биз
    Юунд нь санаа зовов
    Дэлхийд данстай анхдагчдад
    Дэндүү атаархаа юу
    Сонголт бидний эрх шүүдээ

  • loip (January 30, 2016 12:42:55 am )

    szaamii otgonbayar shoron ruu marsh kkkkk

  • 120-52-ынхан (January 30, 2016 8:10:30 pm )

    Булганчууд аа. Энэ удаа Булганаас намын дарга Ж.Бат-Эрдэнээ сонгоё. Нэр цэвэр илүү дутуу зангүй мужик эр шүү.

  • Улс тор судлаач. (January 31, 2016 9:47:21 am )

    Эрдэнэбатыг сонгох нь тодорхой байгаа тул бусад нь монгоо дэмий юманд урэх нь хэрэггуйдээ.

  • зочин (January 31, 2016 10:30:37 pm )

    Арьдчилсан намаар яах гээд байгаа юм бэ. Эрдэнэбат таалагдахгүй ба

  • Зочин (February 01, 2016 11:22:33 am )

    Нэр нь ч дуулдаагүй цэвэр намтартай хүн гэнэт гараад ирэхийг үгүйсгэхгүй.Сонгогчид мэднээ. Булган нутгийнхаа ард түмний төлөө ажил хийх нутгийн хүнийг сонгоно доо.Одоо яахав горьдоцгоож л байг.

antalya rent a car