
Шөнийн харуй бүрийн Ч.Сайханбилэг Ерөнхий сайдын хувьд ээлтэй ажээ.
Жил гарангийн өмнө Шинэчлэлийн засгийн газрыг унагаж Шийдлийн засгийн газрыг бий болгосон “шөнийн парламент” өнгөрсөн шөнө “Шийдлийн засгийн газар”-аа хамгаалан үлдэж чадлаа.
Энэ сарын 19-нд УИХ-ын гишүүн Г.Уянга толгойтой 19-н гишүүний гарын үсэг
бүхий Ерөнхий сайдыг суудлаас нь буулгах хуулийн төсөл УИХ-ын дарга З.Энхболдод хүргэгдсэнээр Ч.Сайханбилэгийн суудал ганхаж эхэлсэн. Ер нь бол анх энэхүү суудалд суухад л ганхаж эхэлсэн гэж болно.
Харин өнгөрсөн шөнийн хуралдаанд УИХ-ын гишүүд 100 хувийн ирцтэйгээр хуралдсан нь хамгийн том онцлог болоод өнгөрлөө. Сонгуулийн чимээ эхэлсэнтэй холбогдуулж их л нэр харж суугаа эрхэм гишүүд, ард түмэн, эх орондоо хайртай хэмээн олонд итгүүлсэн өөрийн PR-аа өсгөх гэсэн санаархалууд ч цухалзаж байлаа.
Энэхүү хуралдааны эхэндбайнгын хорооны санал дүгнэлтийг Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга А.Бакей танилцуулсан бол хэлэлцэж буй асуудалтай холбоотой бүлгээс гаргасан санал дүгнэлтийг МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт болон АН-ын бүлгийн дарга Б.Гарамгайбаатар нар гишүүдэд уншиж танилцуулсан юм.
Ерөнхий сайдыг огцруулахаар санал оруулж ирэх болсон шалтгаан нь Оюутолгойн гэрээнд Дубайд очиж нууцаар гарын үсэг зурсан гэж үзсэн юм. Мөн тэрбээр өөрийн эрх мэдлээ хэтрүүлэн ашигласан гэж үзсэн.
Ийнхүү жилийн өмнө шөнө дөлөөр Засгийн эрхэнд сууж байсан Ерөнхий сайд Ч.Сайханбилэг өнгөрсөн шөнө суудалтайгаа үлдлээ. Ямартаа ч Ерөнхий сайд маань энэ хоёр шөнийг насандаа мартахгүй биз ээ.5 цаг гаруй хуралдсан хуралдаан шөнийн 01:00 цаг өнгөртөл хуралдсаны эцэст 73 гишүүний 42 нь буюу 57,3 хувийн саналаар Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийг хамгаалан үлдэж чадсан юм.
Эх сурвалж www.bolod.mn
ЧОЙ
Холбоотой мэдээ
-
Zochin (January 29, 2016 11:59:47 am )
ES-d amjilt husei.
-
zochin (January 29, 2016 12:12:09 pm )
Ard tumneeree mun ch ih togloj ymdaa
-
zochin (January 29, 2016 12:13:08 pm )
Ard tumneeree mun ch ih togloj bnadaa
-
zochin (January 29, 2016 12:15:23 pm )
Ard tumnii tuluulul geed baigaa humuusiin baij baigaa tsarai urubdmuur ch ym shig ish
-
zochin (January 29, 2016 5:59:12 pm )
ENKHBAYRT BAYAR HURGIE ARD TUMNII TULUU ZUW SHIIDWER GARGALAA .MAN BOL NER HUNDGUI POPUUD BOLJEE
-
Зочин (January 29, 2016 8:20:53 pm )
АН-ынхан Монгол Улсыг хөгжүүлэх биш, хөглөрөөж хаядаг.
-
ХУУЛЬЧ (January 30, 2016 5:15:51 pm )
Улам шургуй ажиллаж амжилт гаргаарай АМЖИЛТ ???
-
Зочин (January 30, 2016 5:52:23 pm )
Энэ Наранхүү гэж бэлтрэгийн дохио зангаагаар ирж кноп дарчихаад л яваад өгдөг нэг сайхан хөлдүү товариш нэг байнаа. Юм ч ойлгодоггүй байх зайлуул
-
Улс тор судлаач. (January 30, 2016 8:45:36 pm )
АН-хан Ч.Сайханбилэгийг алдаа гаргаагуй, ажлаа сайн хийсэн гэж авч улдсэнгуй “Зовхон сонгууль ойртсон уед Еронхий сайд аа огцруулбал, засаг шууд огцорч, засгийн газрын гишуунийг томилох гэсээр байтал, сонгууль болж, сонгуулийн ур дунд муугаар нолоолно” гэж узснээс “Наашаа харж инээж, цаашаа харж уйлж” байж л авч илдлээ дээ. Гэвч Ч.Сайханбилэг маань энэ 5 сарын хугацаанд бага хулгай хийж, бага зээл авч, улс орныхоо орийн таазыг хэтруулчихгуй, улс орноо дампууруулчихгуй, дараагийн Еронхий сайддаа ажлаа хулээлгэж огоосэй гэж хусмээр байна даа. Ер нь улс орны эдийн засгийг сэргэхийн аргагуй унагасан байвал Монголчууд бид чадах арга хэмжээгээ авна шуу.
-
зозочинчин (January 31, 2016 10:51:16 am )
Амжилт,юм хийх зүтгэлтэй залуу хүн болхоор зоригтой сайн ажиллаж байгаа шүү .Энэ хүнд үед зоригтой шийдэмгий л хийхгүй намайг огцруулчих вий гэж бэмбэгнээд байвал улс орон естөй нөгөө эвэр амтангуудын хэлсэн шиг болно.
-
зозочинзочин чин (January 31, 2016 10:55:14 am )
Зоригтойхон хийх хэрэгтэй АН сайн дэмжээд өгөх хэрэгтэй Таван толгой,Гачуурт гм ашигт малтмалыг хурдан ажлуулах хэрэгтэй хурдхан сэхмээр байна шүү дээ .Айл өрх ч гэсэн болох юмаа шуурхай хийж байж л өндийдөг биз дээ
-
зозочинзочинзочин чин (January 31, 2016 11:00:07 am )
Уянга,Ганбаатартангуудыг хараад байхад бүх л зүйлийг буруутгаад байх юм .Хөөе энэ чинь зөв би дэмжилээ гээд хэлж байхыг мэдэхгүй л юм даа.Энэ поп ууд ер нь л дэмий юм байна шүү.Гэхдээ бас ч Магнай шиг хийх ажлаан үнэн сайн хийж чадвал ч болжийно шүү
12 Comments