Монгол Улсын чөлөөт бөхийн шигшээ баг өнөөдөр ОХУ-ын Красноярскийн ОУТ-д оролцоход бэлэн болооод байна. Уг тэмцээн өнөөдөр нээлтээ хийх бөгөөд эхний өдрийн сугалаа гарсан байна. Эхний өдөр 53, 58, 60, 69 кг ын жингийн барилдаанууд явагдана.
Саяхан болж өнгөрсөн УАШТ-дээ хүч сорьсон баг тамирчид өнөөдөр гадаадын дэвжээнд хэрхэн барилдах нь анхаарал татаж байна.
Ялангуяа эмэгтэй 58 кг-ын жингийн шилдэг үургаан тамирчид маань яаж баридах нь анхаарал таатж байгаа юм. Дэлхийн аварга С.Цэрэнчимэд эхний тойрогт Японы алдарт бөх Каори Ичотой эхний тойрогт барилдахаар болсон байна. Анх удаа алдарт бөхтэй хүч үзэх манай тамирчинд түүнээс дутах зүйл үгүй. Олон спорт сонирхогчдын таамгаар Риогийн олимпод финалд ч таарах магадлал өндөр. Тэгвэл нөгөө хэсэгт энэ жил 58 кг-д Улсын аварга болсон П.Орхон эхний тойрогт өнгөрсөн жилийн аварга Б.Шоовдортой хүч үзнэ. Мөн эхний тойрогт залуучуудын дэлхийн аварга Алтанцэцэгийн Батцэцэг Э.Гантуяатай барилдахаар учраа таарсан байна. Японы алдарт бөх Каори Ичогийн хувьд Орос Монголын шилдэг бөхчүүдтэй хүч сорих ба Цэрэнчимэдийг ялах юм бол Бямбацэрэнтэй учраа таарах магадлалтай байна.
48кг
1. Эрдэнэсүхийн Нарангэрэл, ОУХМ. ҮШБаг, Хангарьд клуб
2. Батбаатарын Мѳнхтуяа, СМ. Хасу Мегастар клуб
53кг
1. Эрдэнэчимэгийн Сумьяа, ОУХМ. ҮШБаг, Хилчин спорт хороо
2. Даваасүхийн Отгонцэцэг, ОУХМ. Хасу мегастарс клуб
55 кг
1. Батбаатарын Номин-Эрдэнэ, ОУХМ. Хангарьд клуб
58кг
1. Пүрэвдоржийн Орхон, ОУХМ. ҮШБаг, Алдар спорт хороо
2. Энхбатын Гантуяа, СМ. Хилчин спорт хороо
3. Сүхээгийн Цэрэнчимэд, МУГТ. ҮШБаг, Алдар спорт хороо
4. Баатаржавын Шоовдор, ОУХМ. ҮШБаг, Цастын барс клуб
5. Алтанцэцэгийн Батцэцэг, ОУХМ. ҮШБаг, Хасу мегастарс клуб
6. Сүндэвийн Бямбацэрэн, ОУХМ. ҮШБаг, Аврагч спорт хороо
60кг
1. Отгонбатын Оюунтуяа. СМ, Аварга сургууль
69кг
1. Шархүүгийн Түмэнцэцэг. ОУХМ, Хилчин спорт хороо
75 кг
1. Бадрахын Одончимэг, ОУХМ. ҮШБаг, Алдар спорт хороо
2. Очирбатын Бурмаа, МУГТ. ҮШБаг,
3. Гэлэгжамцын Наранчимэг, ОУХМ. Хилчин спорт хороо
Дасгалжуулагчид.
1. Буяндэлгэрийн Батбаяр МУГД, ҮШБагийн ахлах дасгалжуулагч
2. Зэвэгийн Дүвчин МУГТ, МУГД, ҮШБагийн дасгалжуулагч
3. Түмэндэмбэрэлийн Сүхбаатар МУГД, ҮШБагийн дасгалжуулагч
4. Даваажавын Батням СДМ, ҮШБaгийн дасгалжуулагч
Холбоотой мэдээ
Comments are closed.