antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Oct 20, 2015 Comments are off

НИТХ төлөөлөгч Г.Төмөрбаатар: Хотын дарга нийтийн тээврийн салбарт үр ашиггүй олон ажил хийлээ

нийтлэсэн Admin

14453238665625e45ae0a73Сүүлийн өдрүүдэд нийслэл нэлээдгүй бужигнаж байгаа. Учир нь хотын даргыг огцруулах асуудал тун хүчтэй яригдаж байна. Өнгөрсөн долоо хоногт НИТХ дэх МАН-ын бүлгээс Э.Бат-Үүл даргыг огцруулах асуудлыг өргөн барьсан ч хуулийн үндэслэлгүй гэдэг шалтгаанаар хэлэлцэхээс татгалзсан юм. Ингээд НИТХ-ын төлөөлөгч Г.Төмөрбаатараас энэ асуудлыг тодруулсан юм.

-НИТХ дахь МАН-ын бүлгээс хотын даргыг огцруулах саналыг өнгөрсөн долоо хоногт өргөн барьсан. Гэвч уг асуудлыг хэлэлцэх хуулийн үндэслэлгүй гэж буцаалаа. Энэ асуудал дээр та ямар байр суурьтай байгаа вэ?

-Бид хуулийн гарцуудыг харж байна. Хоёрдугаарт иргэдийг төлөөлөгч учраас бид иргэдийнхээ эрх ашгийн төлөө энэ асуудлыг ярьсаар байх болно. Ялангуяа нийслэлийн засаг дарга болон нийслэлийн удирдлагууд гурван жил ажиллахдаа нийтийн тээврийн салбарт ихээхэн анхаарал хандуулсан. Гэвч өнөөдөр нөхцөл байдал ямар байгаа нь нүдэнд дээр ил байна. Хотын даргыг огцруулах 10 зүйл бүхий асуудал дунд нийтийн тээврийн асуудал ч гэсэн багтсан. Нийтийн тээврийн салбарт үр ашиггүй олон ажил хийсэн.

-Нийтийн тээврийн шинэчлэл иргэдэд төдийлөн таалагдахгүй байх шиг байна. Та ч сая нийтийн тээврийн асуудал хотын даргыг огцруулах үндэслэл гэж хэллээ. Жишээ нь яг ямар зүйл дээр алдаа гаргав?

-Үр ашиггүй зарцуулсан маш олон зүйл байна. Нэгдүгээрт рейлбус. Энэ зүйлд нийт найман тэрбум төгрөг зарцууллаа. Тэр рейлбусаа хотод явуулах гээд чадаагүй. Үүнийхээ дараа Дархан, Эрдэнэт рүү явуулах гээд бас болсонгүй. Одоо хаана байгаа нь бүү мэд. Хоёрдугаарт 20 тэрбум төгрөгөөр авсан урт автобусны үр дүн ч гэсэн бага байна. Яагаад гэвэл энэ автобусыг дагасан сервер үйлчилгээнүүд нь алга. Дулаалгын системүүд нь хангалттай юу, үгүй юу бүү мэд. Гуравдугаарт смарт картын асуудлыг заавал хөндөх ёстой. Энэ системийг монгол инженер гурван тэрбум төгрөгөөр тавьж, суурилуулах боломж байсан. Гэтэл заавал гаднын компани оруулж ирээд 14 сая ам.доллар зарцуулах ямар хэрэг байна. Мөн тэр компани нь орлогын 10 хувийг нь авна гэдэг юу гэсэн үг вэ. Үүнээс болоод нийслэлд үйл ажиллагаа явуулж буй нийтийн тээврийн компаниуд мөнгөний эргэлтгүй боллоо. Мөн богино эргэлттэй болсон учраас иргэд нэг дахин их мөнгө зарцуулж байна. Хотын дарга өнөөдөр эдгээр асуудлуудыг огт шийдэж чадахгүй байна. Маш олон хүн энэ ухаалаг системээс болж ажилгүй болсон. Мөн төрийн автобус компаниудын 300 гаруй кондукторууд ажилгүй болсон.

-Танай бүлгийн саналыг хүлээж авахгүй гэж мэдэгдлээ. Одоо ямар арга хэмжээ авах вэ?

-Бидний саналыг хүлээж авах л ёстой. Энэ асуудлыг хэлэлцэх ёстой. Манай бүлэгт заавал засаг даргаа унагаах гээд байгаа юм биш. Дээрх асуудлуудаа яаралтай шийдээчээ л гэж байгаа юм. Гол нь үр ашиггүй зардлаа тана. Нийтийн тээврийн асуудлаа шийд, орлогч нарын асуудлаа шийдвэрлэ, данхайсан бүтцээ өөрчил гэсэн зүйлийг л ярьсан.

-Хотын даргыг хүүгийнхээ компанид тендер өгсөн гэсэн мэдээлэл байсан?

-Хотын дарга өөрөө хууль зөрчсөн гэдгээ хүлээн зөвшөөрсөн. Одоо хариуцлагаа хүлээх л ёстой.

Г.Ган


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car