
Өчигдөр УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хурлаар Үндсэн хуулийн Цэцийн дарга Ж.Амарсанааг эргүүлэн татах асуудлыг
Түүнийг эргүүлэн татах хүсэлтийг Улсын дээд шүүхээс ирүүлжээ. Уг хүсэлтийн үндэслэлд “Монгол улсын Үндсэн хуулийн Цэцийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай, УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай, хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийг тус тус баталсан.
Энэ хуулийг ёсчлохыг зөвшөөрч Монгол улсын Ерөнхийлөгчийн Тамгын газарт ирүүлээгүй, мөн хориг тавих эсэхээ шийдээгүй, “Төрийн мэдээлэл” эмхэтгэлд нийтлээгүй байхад Үндсэн хуулийн Цэц нэр бүхий иргэдийн мэдээллийн дагуу маргаан үүсгэж албан ёсоор нийтлээгүй хуулийг хэрэглэж байгаа нь Үндсэн хууль, Монгол улсын Ерөнхийлөгчийн тухай хууль, УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийг зөрчсөн” гэсэн байв.
Ж.Амарсанааг Үндсэн хуулийн Цэцийн даргын албан тушаалаас чөлөөлөх асуудлыг Хууль зүйн байнгын хороогоор хэлэлцэхэд сөрөг хүчнийхэн эсэргүүцэл үзүүлж завсарлага авах гэсэн хэдий ч олонхиороо хүч түрэн дэмжсэн шийдвэр гаргасан нь энэ. Түүний асуудлыг хэлэлцэх асуудлын дараалалд ороогүй байхад хуралдааны дэг зөрчин гэнэт оруулж ирэн хэлэлцүүлсэн нь илт юм. Уг нь хуульд зааснаар гурав хоногийн өмнө гишүүдэд хэлэлцэх асуудлыг танилцуулах ёстой. Гэтэл шууд л “хүчиндчих” нь энэ.
Энэ асуудлын талаар хуульч Б.Энхбаяр хэд хоногийн өмнө ярьж байжээ. Тэр УИХ, Үндсэн хуулийн цэц хоёрын харилцаа Үндсэн хуулийн хямрал руу түлхлээ гэсэн байна. Нээрээ ч асуудал яг тэр арга зам руу орсон нь өчигдөр ил боллоо.
Энэ нь эрх баригчдыг хянах механизм болж ирсэн Цэцийг өөрсдийнхөө өмнөөс дуугарахгүй болгохыг санаархсан АН-ын болоод УИХ-ын дарга З.Энхболдын арга ил боллоо хэмээн ажиглагчид үзэж байгаагаа илэрхийлж байна.
Үндсэн хуулийн цэцийн даргыг чөлөөлөх асуудлыг дэмжсэн явдал бол тоглоом биш, маш том улстөрийн махинацийн эхлэл ч болж мэдэхийг анхааруулах хүмүүс цөөнгүй байна.
Мөн Цэц бол Үндсэн хуулийн байгууллага. Түүнийг Үндсэн хуулиас гадуур хууль зөрчин гартаа авах нь төрийн эрхийг хууль бусаар авах гэмт хэрэг юм хэмээн тайлбарлах хүмүүс ч байна. Байнгын хорооны гаргасан шийдвэрийг УИХ хэвээр баталж, Ж.Амарсанааг чөлөөлбөл Цэц мэдээж уг шийдвэрийг нь хүчингүй болгоно.
УИХ, Үндсэн хуулийн цэцийн хооронд жинхэнээсээ “дайн” дэгдэх нь энэ. Улмаар Үндсэн хуулийн цэцийн асуудалд ингэж хүч түрэн хандаж байгаа УИХ-ын даргыг огцруулах асуудлыг ч Цэц хөндөх боломжтой гэлцэж байна. Нэр бүхий иргэд УИХ-ын дарга З.Энхболдыг УИХ-ын гишүүний бүрэн эрхэнд халдсан гэсэн үндэслэлээр Цэцэд өгөөд байгаа. З.Энхболдыг Үндсэн хуулийн цэцэд өгөөд байгаа хуульч Б.Энхбаяр “Зи даргын таалалд нийцдэг юм гэж юу ч алга, Монголд. Цэцийг Төрийн албаны зөвлөл, Монголбанк, аудит шиг амьгүй албат байсангүй гээд туг тахих. Монгол төрөөс хүндлэгдэж тэтгэвэртээ гарна гэдэг ойлголт байхаа больж. Хөөгдөөд л гардаг болж бүгд… “ гэжээ.
Мөн Үндсэн хуулийн 65.4-д зааснаар УИХ Цэцийн даргыг огцруулах ямар ч боломжгvй.Цэцийн шийдвэр ч, УДШ-н санал ч алга!” хэмээн жиргэлээ. Ингэснээр үнэхээр Үндсэн хуулийн хямрал эхэлж байгаа бололтой. Бүхнийг хүчээр, хууль бусаар шийддэг муйхар аргаар АН-ынхан замнасаар л байна. УИХ-ын даргын, дээр нь АН-ын даргын суудлаа алдчих гээд байгаа З.Энхболдод үүнээс өөр арга ч үлдсэнгүй бололтой.
Асуудлыг ийнхүү Үндсэн хуульдаа, түүнийг хамгаалагчдад халдах байдлаар шийдвэрлэхээр хүч түрж байгаа нөхдүүдийн хүсэл УИХ-ын чуулган дээр бүдрэх үү, үгүй юу гэдэг эдүгээ хамгийн сонирхолтой улстөр болох нь. Энэ асуудлын дэргэд Ч.Сайханбилэгийг огцруулах асуудлыг хэлэлцэх нь тийм ч сонирхол татах асуудал биш болж эхлэх шиг. Гэхдээ л өнөө маргаашийн УИХ-ын чуулганы хуралдаан үнэхээр сонирхол татах асуудлуудаар дүүрэн байхаар боллоо.
Цэцийн даргыг огцруулах, Ерөнхий сайдыг огцруулах, УИХ-ын сонгуулийн мандатыг тогтоох гэсэн асуудлууд улстөрчдийн дунд томоохон “зодоон” хийхэд хүргэх нь тодорхой. Тиймээс та бид ойрын хоёр хоногт үзэж, сонсох юмтай, амралтын өдрөөрөө хоорондоо ярих юмтай болцгоох нь энэ.
Монголчууд төрийн минь сүлд өршөө гэж залбирдаг. Гэвч одоогийн энэ төрийг сүлд нь өршөөх болов уу даа.
Дарангуйлагчдын замнал нь өөрийгөө хянадаг тогтолцоог үгүй хийхээс эхэлдгийг түүхэн дэх олон үйл явдал, ул мөр харуулдгийг ч эргэн нэг санууштай.
Г.Самбаа
Холбоотой мэдээ
-
зочин (January 28, 2016 12:24:21 pm )
энхболдыг огцрулах нь эхний гарц.
-
иргэн харц ард (January 28, 2016 1:29:59 pm )
Үндсэн хуульд хамаагүй юм гагцхүү эрх мэдэлтэнүүд хоорондын далд тэмцэлийн илрэл үүнээс гархын тулд намууд төлөвших лидерүүд нь төр авч явах тэнхээтэй байх.одоогийн төр засгийн дээд. их хурлын гишүүд орон нутаг дах удирдлага шал түүхийгээрээ байгаа нь хэльэ байгаа үг хийж байгаа үйлдэлээс нь харагдаж бхйна гэж үздэг
-
лхагва (January 28, 2016 1:51:30 pm )
одооч бvр эрээгээ алдаж гvйцлээ эрх мэдлээ алдахгvй гэж тамгаа авч зугатаг анх эрдэнэтээс эхэлсэн хvн болгон гэдийгээд хувийнхаа юм шигл торийн алба томилгоог дураараа хийдэг эргэж татагдана ажлаа огно гэж байхгvй ном журмаар нь ажлаахариуцлагатайхан шиг хийж байгаа болч бас яая гэхэв
3 Comments