antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jan 28, 2016 10 comments

УИХ-ын дарга З.Энхболд Цэцээс “өшөө авахдаа” ч Үндсэн хуулийг ноцтой зөрчих нь

нийтлэсэн Admin
145393927056a95a4626f7f
      УИХ-ын Хууль зүйн байнгын хороо өнөөдрийн хуралдаанаараа Үндсэн хуулийн Цэцийн дарга Ж.Амарсанааг эгүүлэн татах асуудлыг хэлэлцэж уг асуудлыг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэхээр дэмжлээ.Тэд эгүүлэн татах үндэслэлдээ “Монгол Улсын Үндсэн хуулийн Цэцийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай, УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай, хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийг тус тус баталсан. Энэ хуулийн ёсчлохыг зөвшөөрч Монгол улсын Ерөнхийлөгчийн Тамгын газарт ирүүлээгүй, мөн хориг тавих эсэхээ шийдээгүй, “Төрийн мэдээлэл” эмхэтгэлд нийтлээгүй байхад Үндсэн хуулийн Цэц нэр бүхий иргэдийн мэдээллийн дагуу маргаан үүсгэж албан ёсоор нийтлээгүй хуулийг хэрэглэж байгаа нь Үндсэн хууль, Монгол улсын Ерөнхийлөгчийн тухай хууль, УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийг зөрчсөн” хэмээн дурджээ.

Үндсэн хуулийн 65 дугаар зүйлийн 4-т “Үндсэн хуулийн цэцийн дарга, гишүүн хууль зөрчвөл Үндсэн хуулийн цэцийн шийдвэр, анх илгээсэн байгууллагын саналыг үндэслэн Улсын Их Хурал эгүүлэн татаж болно” гэж заасан. Тэгвэл хууль зөрчсөн гэдгийг хэн батлаад байгаа юм бэ. Гэтэл Цэцийн дарга Ж.Амарсанааг хууль зөрчсөн гэдгийг тогтоосон ганц ч шүүхийн шийдвэр алга. Дээр нь Ж.Амарсанааг Цэцийн гишүүнээр санал болгосон байгууллага болох Улсын Дээд Шүүх буруугүй гэсэн. Цэц өөрөө даргынхаа асуудлыг дотооддоо хэлэлцээгүй байна. Тэгэхээр Цэцийн даргыг огцруулах “болзол” буюу холбогдох хуулийн зохицуулалтаас аль нь ч биелэгдээгүй байгаа биз. Зөвхөн УИХ-ын Тамгын газар санал болголоо. УИХ-ын Тамгын газрын дээр УИХ-ын дарга л бий.

УИХ-ын дарга яагаад Цэцийн даргыг эгүүлэн татахыг хүсэв гэдэг нь тун тодорхой. Учир нь саяхан Үндсэн хуулийн Цэц иргэн Энхбаярын гомдлын дагуу УИХ-ын дарга З.Энхболд Төрийн байгуулалтын байнгын хорооны зарим гишүүнийг сэлгэн томилсон асуудал нь Үндсэн хууль зөрчсөн эсэх асуудлыг хэлэлцэхээр тогтоол баталсан. Товчхондоо УИХ-ын даргыг Үндсэн хууль зөрчсөн байж болзошгүй шинж чанар илэрсэн тул дараагийн шатны хурлаараа хэлэлцэнэ гэсэн үг. Үүнийхээ төлөө Үндсэн хуулийн шүүхийн дарга нь УИХ-ын өмнө улс төрийн хариуцлага хүлээх болж байна гэж харагдаж байна. Учир нь хэдийгээр нам бус гэж бичигддэг ч Ж.Амарсанааг АН-ыг дэмжигч гэж үздэг, тэр ч утгаараа Дээд шүүхийн зүгээс санал болгож УИХ түүнийг томилсон.

Харин одоо өөрийг нь томилсон УИХ-ын дарга, АН-ын даргыг Үндсэн хууль зөрчсөн гэх хэрэгт шалгах тогтоолоос болж тэр огцорч магадгүйд хүрээд байна. Энэ тохиолдолд УИХ-ын дарга дахиад л Үндсэн хуулийг ноцтой зөрчиж таарна. Дээр дурьдсан 65 дугаар зүйлийн 4 болон Цэцийн тухай хуулийн 6 дугаар зүйл, Цэцийн дарга, түүний эрх хэмжээ гэсэн хэсэгт “Цэцийн дарга Цэцээс үйл ажиллагаагаа явуулах нөхцөлийг хангах, гишүүдийн төлөөлөлтийн байдлыг тэнцүүлэн Цэцийн хуралдааны бүрэлдэхүүнийг томилох, гишүүдийн ажил үүргийг хуваарилж, гүйцэтгэлийн хяналт тавих, зохион байгуулалтын асуудлаар Цэцийг төлөөлөн бусад байгууллага, албан тушаалтантай харилцана” гэсэн байдаг.

Гэтэл Цэцийн үйл ажиллагаа явуулах нөхцлийг УИХ-ын дарга, эрх баригч улс төрийн намын дарга ингэж “хангаж”, товчхондоо хааж боож, хавчиж шахаж байгаа нь Үндсэн хууль зөрчөөгүй гэж үү.

Тэгэхээр УИХ, түүний дарга, тэр ч байтугай эрх баригч намын дарга нь  Шүүх, Улсын Дээд шүүхийн дээр гартлаа улайрч, өөрийгөө зөвтгөх гэж ямар хуулиуд дээгүүр гишгичин ноцтой алдааг санаатайгаар гаргаж байгааг хар даа.

Цэцийн тухай хуулийн 23 дугаар зүйлд Цэцийн үйл ажиллагаанд саад учруулсан, дарамт үзүүлэх зорилгоор гүтгэн доромжилсон этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэх, эсвэл 50 хүртэл мянган төгрөгөөр торгохоор заасан байдаг. Харин Цэцийн үйл ажиллагаанд саад учруулахын тулд буюу нам бус албан тушаалтан байтал улс төрийн хариуцлага хүлээлгэх байдлаар хандан шүүхийн ямар ч баримт, нотолгоогүйгээр гэм зэмд унагаж хугацаанаас нь өмнө эгүүлэн татах, ингэхдээ эгүүлэн татах аль ч байгууллагын зөвшөөрөл, шийдвэргүйгээр Үндсэн хуулийн шүүхийн бүтцээр оролдсон УИХ-ын дарга, эрх баригч улс төрийн намын даргад яар хариуцлага тооцдог юм бол. Ийм эрээ цээргүй тохиолдол урьд хожид гарч байгаагүй болохоор энэхүү ноцтой үйлдэлд ямар шийтгэл, хариуцлага хүлээлгэх нь ч мөн хойч үед жишиг болж үлдэх ёстой болох нь. Ёстой л үзүүштэй тоглолт, жигшүүртэй улайрал биш гэж үү. Ийнхүү “Цэцийн дээр хөх тэнгэр л байдаг” гэлцэхээ больж Х.Тэмүүжин гишүүний хэлсэн “Лексус-570” автомашин ч биш, бүр “Цэцийн дээр УИХ-ын дарга байдаг юм байна” гэдгийг З.Энхболд дарга харууллаа шүү, БҮҮ МАРТ!

 С.Зэндмэнэ
Zaluu.com

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

10 Comments

  • Anonymous (January 28, 2016 10:10:45 am )

    цэцэд байгаа хэдэн зартай луйварчингуудаа цэвэрлэхгүй бол ёс суртахууны хувьд ард түмэнд маш муухай харагдаж байна. итгэл үнэмшүүлэл төрүүлж чадах уу сугардаг сугар тэнд сууж байгаа гэж бодохооор цэц өөрөө яаж харагдах вэ

  • асемчин луйварчин (January 28, 2016 10:23:27 am )

    ИХ ХУРАЛД ЗАРТАЙ ЛУЙВАРЧИД БАЙДАГГҮЙ БИЛҮҮ?

  • zochin (January 28, 2016 10:39:41 am )

    ene gulug shig nudtei atigar yum bolimoor yumaa.

  • MGL (January 28, 2016 11:40:46 am )

    Цэцийг цэвэрлэх хэрэгтэй нэн бол зөв шүү. Залуучуудыг турхирч гүйлэгчхээд өөрснөө ард нь ашиг хүртээд сууж таарахгүй. Тэтгэвэрт гарга нас нь аль эрт болоо биз дээ. эр нь 60, эм нь55 нас хүрээт тэтгэвэот гардаг гээд бусад хүмүүсийг хөөгөөд гөргөдөг биз дээ, алив нөгөө эрх тэгш байдал чинь.

  • Zochin (January 28, 2016 11:51:44 am )

    Ene hunii nudruu harj chaddaggui hulgaich tsarailsan neher Mongol tor, Mongolyn huuli, Ard tumneer togloj duusakh NI ee! Ene hulgaichiig zogsoodog shudraga huch bn uu? Nyamdorj gishuun mash zuv zuitei zuiliig huuli nomy daguu tailbarlaj baina.

  • Baatar (January 28, 2016 12:05:48 pm )

    ene myy gulug cn xyyliig heg ylahdaa gisngej b na daa ydaxgui cni deelee humurnuu ard tumen cnam snig teneg gej bodoogui biz snulamiin tylam xulgaicn snyy dee cni

  • Зочин (January 28, 2016 3:15:47 pm )

    ene hun erdeneted baraa shahsan gej unenuu

  • иргэн (January 28, 2016 5:28:03 pm )

    Хууль зөрчиж байгаа тул Энхболдыг өөрийг нь огцоруулаяаа. Янз бүрийн хүчтэй хор найруулаад УИХ-аач цааш нь явуулж чадахаа болилоо шүү дээ.ИХ-хаа дэгийн хуулийг жинхэнэ зөрчиж байгаа юм бишүү. УИХ-ын гишүүд наад нөхөрөө огцруулаачээ. 19 гишүүн гарын үсэг зураадл болдог гэсэн биздээ.

  • Зочин (January 28, 2016 9:01:24 pm )

    Энэ зэвүүн бэлтрэг АН-ын дарга хийнэ, УИХ-ын дарга хийнэ, Бас Ерөнхий сайд хийнэ. Саяхан энэ хүн телевизээр ярилцлага өгөхдөө “Сайханбилэгийг би ерөнхий сайд болгосон, тэр миний үгээр ажиллах ёстой” гэж байсан.

  • зочин (January 28, 2016 10:35:50 pm )

    Эрдэнэт үйлдвэрийн захирлыг яаж албан өрөөнийх нь хаалгыг эвдүүлж зэрлэг загнаж байлаа. Одоо бүр давраад юу ч болж байна даа. Ийм л этгээд төрийн жолоо атгаад сууж, бид суулгаж байгаа шүү дээ. Хуулиа эхлээд хүндэлдэг эрхэм УИХ-ыг удирдаасай.

antalya rent a car