antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jan 28, 2016 33 comments

Галууг хэн алав? буюу Ганбаатарын диплом

нийтлэсэн Admin
527-1453878449aa5549c664966_gsМанай улсын эдийн засгийн хөгжил дэвшил нь эрх баригчдын гавьяа, харин хямарсан нь ямар ч бодит эрх мэдэлгүй хэдэн популистуудын гай гэж бидэнд сүүлийн үед итгүүлэхийг оролдох боллоо. Жишвээс, ОХУ-ын эдийн засгийн өсөлт нь Путины зүтгэлийн үр дүн, уналтанд нь Жириновский буруутай гэвэл хэнд ч хачин сонсогдох биз. Харин манайд бол… Өлсгөлөнгийн эсрэг өлсгөлөн гэдэг хөгтэй юм гарч байсны дайтай марзан популизмын эсрэг популист аян өрнөх шив. Хойд Солонгосын хөдөлмөрчид удирдагчдаа хэн нь илүү хайртайгаа уралдан  илэрхийлэх шиг хэн нь илүү популизмыг үзэн яддагаа гайхуулах нь цаанаа л нэг панаалтай. Том популизм, түүнийг далдлах гэсэн неолибералуудын жижиг популизмын аль нь илүү хортой вэ гэдгийг бас бодох л ёстой. Ер нь бол, хулгайчийг барь гэж хулгайч өөрөө хамгийн чанга орилдог гэдгийг санахад илүүдэхгүй. 
Аливаа хямрал өөрөө боломж мөн гэдэг. Бидний хувьд ч гэсэн жижиг, том бүх популизмын дууг хааж тайван бодох, эдийн засаг маань чухам юунаас болж сөнөв гэдэгт дүгнэлт хийж, (одоо хямрал гэж өөрсдийгөө хуурахаа болих цаг аль хэдийн болсон мэт) алдаануудаа засах том боломж энэ гэж бодож байна. Сохор азаар баяжсан шуналт эр алтаар өндөглөгч галууныхаа гэдсийг хүү ярсаны адил хомхой олон хууль тогтоомжууд баталсныхаа хорт үр дагаваруудыг одоо л хэлэлцмээр байна.
Монгол Улсын эдийн засгийн зүрх нь уул уурхай, судас нь барилгын салбар, цус нь валютын нөөц мөн. Эдийн засгийнхаа зүрхийг зогсоож алчихаад одоо хиймэл амьсгаа хийн барилгын салбараа босгоно гэж дүйнгэтэж байх хооронд валютын нөөц маань ч шавхагдаж дууслаа. Уул уурхайн салбарын амийг тасалсан гол зүйл бол стратегийн орд гээч нэгэн жинхэнэ популист ойлголт мөн. УИХ-ын зарим гишүүд “хөөцөлдөж байгаад тойрогтоо байгаа ордыг “истарчегийн” жагсаалтад арай гэж оруулчихлаа” гэж гайхуулж явсны амьд гэрч нь би өөрөө байна. Ямар ч стратеги гаргаагүй байж, стартегийн гэх сүржин нэр томъёогоор далимдуулж нам дамнасан улстөр-санхүүгийн бүлэглэлүүд улс орны эрдэс баялгийн үүцэнд гар дүрэх, бусдын хөрөнгийг дээрэмдэх эрх зүйн үндсийг тийнхүү тавьсан билээ. Хонь туранхай бол чинийх, тарган бол стратегийнх гэсэн утгагүй логик аль ч салбарт хэрэгжихгүй нь ойлгомжтой шүү дээ. Энэхүү аугаа хийрхлээс болж ОТ ч, ТТ ч хоёулаа гацсан болохоос ганц хоёр хүний популизмаас болоод зогсчихдаг ч юм биш.
Манай улсын хувьд магадгүй цорын ганц стратегийн ашигт малтмал бол алт мөн гэж мэргэжлийн хүмүүс үздэг. Гэвч эрх баригчид үүнийг жинхэнэ стратеги болгох сонирхол дутаад барахгүй, 2007 онд “Гэнэтийн ашгийн албан татварын тухай” гээч нэгэн популист хууль батлан гаргасны харгайгаар Монголбанкинд жил бүр 10,5 тонн алт тушаадаг байсныг 2010 он гэхэд 2,5 тонн хүртлээ буурахад хүргэсэн юм. 2007, 2008 онд тус тус 10,493.5 кг алт тушаасныг суурь гэж үзвэл манай улс 2009 – 2013 онуудад нийлбэр дүнгээрээ 32,615.35 кг алт алдсан байна. Дээрх бүх мэдээг Монголбанкны өөрийнх нь цахим хуудаснаас илхнээ үзэж болно. Харин олон улсын металлын бирж дээр 1кг алтны үнэ 2011 онд 61,000 доллар байсан, өнөөдөр 35,000 ам. доллар гэдгийг хайлтаар олж мэдэхэд бэрхгүй. Иймд, энэ том хийрхлийн шууд өртөг нь багаар бодоход 1,5 тэрбум доллар болж байна.
Энэ хуулийн балаг үүгээр дууссангүй. 2007 онд манайд цорын ганц компани л зэсийн хүдэр баяжуулдаг байсан нь Орос-Монголын хамтарсан Эрдэнэт үйлдвэр. Иймд, дээрх хуулийг нэг компанид зориулж баталсан гэж хойд түншүүд маань үзэх нь аргагүй шүү дээ. Бид өрмөө авч, хусмаа Оросуудад өгөх болсон нь тэдний эгдүүг хүргэж, үүний хариуд тэд төдөлгүй түлшнийхээ крантыг хааж биднийг чангалсныг бүгд санаж байгаа биз. Популизмын шууд бус өртөг: хоёр улсын харилцаанд суулгасан олон сэвүүдийн магадгүй хамгийн том нь энэ байв.
Төрийн өндөр албан тушаалтнуудын амнаас гарах ёсгүй үгнүүд, олон нийтийг урд хөршийн эсрэг турхирсан популист мэдэгдлүүд ч зүгээр өнгөрсөнгүй. Манай улс 2011 онд түүхэндээ хамгийн их хэмжээний буюу 21,3 сая тонн нүүрс экспортонд гаргаж магнайгаа хагартал баярласан. Мөн жил БНХАУ 3,8 тэрбум тонн нүүрс хэрэглэсэн юм. Өөрөөр хэлбэл, тэдний нүүрсний жилийн хэрэгцээний 0,56% нийлүүлэхэд л манай улсын эдийн засаг бялхаж, цалгидаг аж. Тэд манай нүүрсийг авсан ч яалаа, байсан ч яалаа, харин манай нүүрсийг авахаа болиход юу болдогийг бидэнд үзүүлж байгаа нь өнөөгийн манай байдал юм. Неолибералууд манай эдийн засаг сүйрч байгаагийн гол шалтгаан нь Хятадын эдийн засгийн өсөлт удааширч байгаатай холбоотой мэтээр тайлбарлаж байгаа нь тун өрөөсгөл юм. Хятад улс нүүрсээ түлж л байгаа. Нүүрсний хэрэгцээ нь багаслаа багаслаа гэхэд 1% ч хүрэхгүй хэмжээний нүүрсээ тэр улс хойд хөршөөсөө авч чадахаа байлаа юу? Бидний эдийн засгийн сүйрэл нь БНХАУ, ОХУ, АНУ, Камбожоос, дэлхийгээс болоогүй, манай улсын гадаад харилцааг сүйдэлсэн аугаа популизмаас болсон гэдгээ бид ухаарах цаг ирлээ.
“Гуравдагч хөршийн” бодлого гэж ярьдаг боловч үйлдлээрээ бүх хөрөнгө оруулагчдаа хөөж дөнгөв. Үүний хамгийн яруу тод жишээ нь Стратегийн ач холбогдол бүхий салбарт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжид гадаадын хөрөнгө оруулалтыг зохицуулах хууль гэгч байна. Нэг парламент энэ хуулийг батлаж, үзэгний бэх нь хатаж амжаагүй байхад хүчингүй болгосон. Нөгөө л стратеги нь байхгүй хэрнээ “стратегийн ач холбогдолтой” популизм. Улсын гадаад бодлого элдэв мэдэгдэл, гэрээ, конвенцээс илүү бусад улс орнуудтай тогтоосон эдийн засгийн харилцаагаар л илэрхийлэгдэж, баталгааждаг. Орос, Хятад болон бусад байж болох бүх хөршүүддээ салаавч үзүүлж, эцэст нь дунд хуруугаа гозойлгон ганцаараа үлдснийгээ төвийг сахисан бодлого гэж тайлбарлав.
Нам дамнасан гэмт бүлэглэлийг хүрээлсэн хамжлага хэдэн компаниуд үлэмж мөнгөөр гараа угаан, асар өндөр өртөгтэй ээлжит популизм дэгдээж байгаа нь ACEM-ийн уулзалт юм. Улс төрийн тогтворгүй байдал, тахир дутуу эрх зүйн орчин, хүчний байгууллагуудын харанхуй инквизици, ухаангүй татварын систем, бурангуй шүүхийн тогтолцооныхоо алиныг ч засаагүй байж, өндөр хэмжээний уулзалт зохион байгуулахаар л хөрөнгө оруулагчид эргээд манайхруу мөнгөө бариад гүйгээд ирнэ гэж биднийгээ л хуурч байгаа хэрэг. Баян гүрнүүдтэй хэрээ мэдэхгүй зиндаархаж, тэдний өглөөний цайг гэрийнхээ сарын орлогоор дааж байгаа популизм нь ямар ч үр дүн өгөхгүй. Яг л Берлины яармагт хэдэн сая доллар цацаад сая жуулчин ирнэ гээд хэн ч ирээгүй шиг. Уул уурхайн салбараас орж ирсэн үлэмж их мөнгийг хүүхдийн, гэрлэгсдийн, оюутны гэж тараан юу ч биш болгосон шиг. Эдийн засгийн форумд очиж шоолуулсан шиг. Чингис, Самурай бондын мөнгийг тойрон хүрээлэгсэддээ тараачихаад одоо болтол тайлагнахгүй байгаа шиг.
Манай улс үнэхээр их баялагтай, сайхан байгаль, баялаг хөрс шороотой. Бид энэ бүхнээ түшин хөгжих боломж байсан. Гэтэл манай неолибералууд үүний оронд шинэ цагийн феодалын нийгэм байгуулж, хүн амын 10 хүрэхгүй хувь тансаг амьдарч байгааг хөгжил цэцэглэл, түүнийг хэдэн популистууд нураачихлаа гэж одоо тархи толгой угаана. Зайлуул муу Ганбаатар төгсгөж чадаагүй хаясан сургуулиудаа жагсаасан нь яахын аргагүй ёс зүйн алдаа мөн. Гэвч түүнийг нь мөн их олзуурхан тойрон бүжиж, эрэн сурвалжлах сэтгүүл зүй гэнэт л Монголд урьд хожид байгаагүйгээрээ дэлгэрэн, хэсэг сэтгүүлчид “амиа өрөн” архив уйгагүй ухаж, муу сурлагатан, худалч Ганбаатарыг илчлэхээр хэдэн арван жилийн лавлагаа авсан нь бүүр биширмээр санагдав.
Нийслэлийн газрыг яаж “үнэгүй тараасан”, өмч хувьчлалаар улсын том объектуудыг “бараг л зах зээлийн шахуу үнээр” хэрхэн хувьчилсан, Эрдэнэт, Оюу толгойн үйлдвэрүүдэд хэн ямар инээдмийн үнээр ямар бараа шахсан, Газар тариаланг дэмжих мэтийн сангуудаас хэдэн зуун тэрбумаар нь улсын мөнгийг нүднээ ил дээрэмдэж байгааг эрэн сурвалжлахгүй мөртлөө шүү дээ! 
Алтан өндөгтэй галууг алж идэгсэд хоосон шөлийг нь халбагадсан төдий хүмүүст буруугаа ийнхүү тохож ирсэн нь тэдний мундагийнх уу, дипломоо тэврэн хошгорох бидний мунхагийнх уу?
Т.Бат-Оргил 

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

33 Comments

  • zochin (January 28, 2016 9:05:04 am )

    xen xend itgex be ushiraa oloxoo bailaa tor mini

  • Anonymous (January 28, 2016 9:47:50 am )

    ээ ёо ёо шавхуу долоох уу

  • Балт (January 28, 2016 10:08:28 am )

    Бат Оргил ооо ..дууграарай хөөё та нар чинь хаачив ..би танай намын гишүүн мишүүн биш .гэхдээ та нарыг анхнаас нь 4мөчөө өргөөд дэмжиж эхэлсэн ..ОДОО НААД ГАНБААГАА ДЭМЖЭЭД .ЗАСЖ ЗАЛРУУЛААД ЦААШ ЯВЬЯ … АА ЗҮГЭЭР ЭНЭ ЭЛДВЭЭР ХУЦААД АМЬТАДЫГ БҮҮ ТОО ЖИНГЭР ХУЦАЖ БАЙГ .ЖИНГИИН ЦУВАА ЯВЖ Л БАЙГ ..ӨӨРСДИИН НАМЫН БОДЛОГО ПРАГРАММАА СУРТАЛЧИЛААД ЦААШ ЯВЦГАА

  • иргэн (January 28, 2016 10:12:05 am )

    ёооё энэСувдын хүү одоо болимоор оо, урлаг гдг хэзээд хоосон зүйл бсн…………
    чи зүгээр Ажбогд дуугаа хааяа дуулаад,,,,,,,,,,,, мөрөөрөө бна биз .бас улстөрд аан

  • ИРГЭН (January 28, 2016 10:22:57 am )

    ТЭР ЭРЭЭН ЦААСТАЙ ЦААСГҮЙ ӨӨРИЙН ГЭСЭН ТОЛГОЙТОЙ ХҮН ШҮҮ.ХАРИН ОЛОН ДЭЭДИЙН ЦААСТАЙ Ч ТОЛГОЙГҮЙЧҮҮД ОЛОН ШҮҮ ДЭЭ.ДИПЛОМГҮЙ ИНЖЕНЕРҮҮД ХИЧНЭЭН УХААНТАЙ ОНЦГОЙ СЭТГЭХҮЙТЭЙ ШИНИЙГ САНААЧЛАГЧИД БАЙДАГ БИЛЭЭ.ТОЛГОЙТОЙ ГЭЖ ТЭДНИЙГ ХЭЛДЭГ ЮМ ДАА. ТЭДНИЙ НЭГ НЬ ГАНБААТАР ГИШҮҮН ТҮҮНИЙГ ДЭМЖМЖ БАЙНА.ХҮН АЛДАА Л БИЗ.МАНАЙХАН ХҮНИЙ МУУГ ҮЗЭХ ГЭХЭЭРЭЭ УЛАЙ ҮЗСЭН ХЭРЭЭ ШИГ ГУАГЛАХ НЬ ХАРИН Ч ИЧГЭВТЭР.

  • зочин (January 28, 2016 10:27:52 am )

    энэ ганбаатарыг нээрээ барьж идэх нээ.хүний олон үнээ барьдаггүй юм шүү. улсаа худалдсан ноёдууд аа.

  • иргэн (January 28, 2016 10:35:40 am )

    үнэн бичсэн байна, тэр хулгайч феодалуудыг илрүүлээч сэтгүүлчдээ,

  • Anonymous (January 28, 2016 11:15:25 am )

    Яг үнэн.

  • ОЛОНХААД М. (January 28, 2016 11:19:17 am )

    “ӨС”-д ХАС-ын Ганхуяг ах юм бичжээ. УИХ-ын гишүүн Уянга, Ганбаатар нарыг “эх орноосоо урвасан толгойг нь авч хая” гэсэн байна. Сэлэм барьсан эх оронч нь Сайханбилэг, Баярцогт мэтийн ариун шударга явдалтан юм байна. Монголчуудыг үхэр шиг тэнэг гэдэг. Үхэр монголчууд нэг л өдөр цусаа үзэхээр “мөөрч” мэднэ шүү.Үхэр монголчууд аа гэж…

  • irgen (January 28, 2016 11:43:10 am )

    BatOrgiloo cnamaas garsan ug bish baina Ganbaatariig emeereh hereggui Hudlaa cnalcnigcn

  • Зочин (January 28, 2016 11:52:47 am )

    Ганбаатар мэдлэг чадвар сайтай залуу шүү дээ. Түүний төгссөн сургууль ямар хамаатай юм бэ Тэртэй тэргүй Америкт сургууль төгсөөд ирсэн төрийн өндөрлөгүүд улс орноо яаж авч явж байгааг харж байгаа биз дээ. Иймд сургууль төгссөн төгсөөгүй хамаагүй. МҮЭ-ийн ерөнхийлөгч байхдаа НД мөнгийг хэрхэн үрж, банкинд байршуулсан талаар ярьж байсан боловч түүнийг тоохгүй байсаар НД хоосорч ахмадын тэтгэвэр тавих мөнгөгүй болсон биз дээ Иймд ард түмэн минь наад хүнээ дэмжих хэрэгтэй шүү

  • baagii (January 28, 2016 12:57:27 pm )

    uis oron ard tumniig suiruulsen erh barigchid olgarhuudiig eren surbaljlaj tednii bulhaig ilchilj huuliin hariutslaga tootsuulah setguulch xezee turuh boloo ganbaatart zoriulsan shig tsag zab gargaasai ganbaatar yah be ard tymnuu huu ter surguultai surguulgui turulhiin mongol turiin har uhaantai hundee mongol turd heregtei batorgiloo chamd bayarlalaa amjilt husiey

  • Болормаа (January 28, 2016 1:01:39 pm )

    Ард түмэн Ганбаатарыгаа ганцаардуулж болохгүй шүү. Та нар шиг хулгай хийсэн, авилга авсан бол төлбөрөө төлөөд ч юмуу диплом худалдаад авах л байсан байх. Сайханбилэг. Баярцогт нар хулгай хийсэн мөнгөөрөө Харвард төгсснөө их юманд бодох хэрэггүй шүү. Битгий ард түмнийг 2 хуваагаад нохойтоод бай. Нэр төрөө худалдсан зарим сэтгүүлч нар худлаа үнэн нь мэдэгдэхгүй PR хийхээ боль

  • zolo (January 28, 2016 1:31:14 pm )

    namiin dargada dolidognoj bgaa yum bhda amidral medehgui patsaan mini chinii umuurud bga gainuudas bolood gadaad hurungu oruulagch nar urgesen,garaad yavsan,ot,5t tusul,tumur zam bugd zosson, nusan buu mini hariig tsagaan geed bdg chini soloitoi yum uu chi

  • Anonymous (January 28, 2016 1:54:23 pm )

    Yag unen gants shirheg uhaantai hun bas baidag l um bn huui! Tsagdaa, shuuh, tatvar geh met baiguulagudiin talaar zuv helsen bn. Uls ornuudtai tunzin hagardag gez yag unen, tahir dutuu huul gargadag gez zuv bichzee. Etsest dund huruugaa gozoilgood uldlee goliig n olz helzee. Gevch azil hiisen, zuv sanal tavsan, uneniig n helsen hund mash durgui.
    Er n buh niiteeree bolovsrol tuiliin muu

  • Дэмжигч (January 28, 2016 2:32:47 pm )

    ХҮҮЕ ХӨГИЙН ЖҮЖИГЧИН ГУАЙ, ЧИ КАДАСТРИЙН ДАРГА БАЙХДАА ХУЛГАЙ ХИЙЖ АВЛИГААР АВСАН НААД НАМЫН БАЙРАА ДАХИАД ШАЛГУУЛААЧ. АМЕРИКД СУРГУУЛЬ ТӨГССӨН ГЭЭД БАЙГАА, ОЮУ ТОЛГОЙД АЖИЛЛААД ЭНЭ МАНГАР ПОПУЛИСТУУД гээд ХАРААГААД ЯВЖ БАЙСНАА МАРТАА ЮУ,

  • Anonymous (January 28, 2016 2:57:33 pm )

    энэ хумуус Ганбаатарын эсрэг цэрэглэн мордов оо хеерхий. Ганбаатараас их л айх юм даа энэ дипломтонгууд.. Ард тумэн Ганбаатарыг дэмжиж байгаа тэгэхээр дийлдэхгуй л бол уу даа

  • Мэргэн Ард (January 28, 2016 3:09:57 pm )

    Хүү минь чи үнэхээр их логиктой, маш үнэн юм ярьсан байна. Ганбаатарын дипломын асуудал үнэхээр …. 37 -р асуудал. Түүнээс наан шийдэх маш олон асуудал зөндөөн байна. Дэмжиж байна залуучууд аа Ард түмэн та нарыг итгэлийн нүдээр харж байгаа шүү. Сонгуульдаа маш зөв зохион байгуулалтай оролцоорой ялах магадлал их байгаа шүү

  • Адар (January 28, 2016 3:38:43 pm )

    Ганбаатар анхнаасаа би дээд сургууль төгсөөгүй гээд үнэнээ хэлсэн бол өнөөдөр хэн ч юу ч хэлэхгүй. Би Англид хоёр ч сургууль төгссөн. Лондонгийн номын санд уншаагүй нэг ч ном үлдээгээгүй гэж ярьдаг хүн гэнэт ийм болсонд хамаг учир байна.

  • zochin (January 28, 2016 4:07:10 pm )

    ganbaatar hentei ch huibaldaj ard tumniihee hurteh estoi baisan baylagiig ooriinhoo bolon gadaad hen negnii karmaand hiigeeguig l ard tumen medne tiim bolohoor demjih hun olon bgaa

  • shonhoi (January 28, 2016 4:35:35 pm )

    zaz bas yun galuu ganbaatar bolood yavchib aa oilgosongui.. ?

  • shonhoi (January 28, 2016 4:36:06 pm )

    galuu ni diplomtoi yum uu ganbaatar diplomtoim uu boo med

  • Жинхэнэ эх оронч (January 28, 2016 4:45:24 pm )

    Сүгсэлзүүр яах вээ, Угаасаа л ийм. Бат-Оргилоо ямар ичгүүргүй 2 нүүртэн бэ, АТГ шалгагдаад яаж амьтан болоод явж байлаа, Хэрэг хуучирдаггүй хөө, Тэр хар төмөрлөгийн үйлдвэрээс хагартлаа баяжсан Ганболдтойгоо цуг дахиад шалгуулждээ,

  • Irgen (January 28, 2016 4:51:28 pm )

    Mash unen shan bichij batorigil demjij hundelj bn amjilt husye ene ardchilsan nam terguutei eh oron ard tumnee idej builchihsan luivirchid ganbaatriig barij idehnee hasi ganhuyag bas yuchvee!!!ard tumen yrn ganbaatar uyanga biy daagch2 gesen heden hundl itgeed bui shuu harin ta hed songuuli duhuh dusam biye hamgaaluulj yvaarai manan gemtei shuu!!!

  • Anonymous (January 28, 2016 5:29:13 pm )

    molguushagai henees hahuuli avsan yum bol doo

  • zochin (January 28, 2016 7:11:40 pm )

    амжилт хусьё

  • zochid (January 28, 2016 7:33:04 pm )

    amjilt husie

  • Anonymous (January 28, 2016 7:47:34 pm )

    Yagaad iim archaagui hudlaa garuudiig demjih heregtei gej. Surguuliudaa tugsuj chadaagui ni ganbaatar erhem gishuunii archaagui tevcheergui bas tenegiin shinj. Iim hudlaa diplomtoi hun erhem gishuun bgada zalbirch yawah heregtei. Yun erunhiilugch ene ter boloh kkkķkk hun hezee ch uurchlugduhgui ganbaa hudalch teneg heweeree l uhne bh. Harin odoo muruuruu amidarah heregtei. Ichih bulchirhaigui hundee daan ch.

  • mn (January 28, 2016 11:08:29 pm )

    Anonizm saaj dyr tabigch gaj donton oron garan.Ali yalsan taliin tygiig barigch 2 nvvrten tejeeber hulsnii bchigch nuhur bol,,,,,,,,,,,,,Anonymous—mun blno

  • zochin (January 29, 2016 12:41:19 pm )

    Mash zuw bichsen bna. Shagai bol ineej baigaad l yach chadah hun yumuu daa. Batorgil uhaantai zub zaluu bna.

  • зөвлөгч (January 29, 2016 1:22:16 pm )

    энэ нэг амьтныг чинь сэхээтэн гаралтай овоо боловсрол соёлтой нөхөр юм байх гэж бодож байсан чинь харин жинхэнэ мал уу үгүй юу. ганбаатартай нийлээд тэрний худал чалчиж популизм яаж хийдгийг нь дуугүй л сурч авахыг хичээ амьсгаа минь

  • chuka (January 30, 2016 12:11:09 pm )

    энэ харин үнэн үг хэлдэг залуу байна шүү. та нар ганбаатарыг биш бусад хөндөж таьсан асуудлыг нь сайн ухаж үзээч дээ.ийм залуусыг л дэмжээч дээ хийххэгчид ээ

  • Anonymous (January 30, 2016 10:03:54 pm )

    Ganbaatar HUN namd ordog mash buruu.

antalya rent a car