Ардчилсан намын ҮЗХ халуухан үргэлжилсээр байна. Хурал эхлэнгүүт нийслэлийн Ардчилсан намын дарга Түвдэндорж, ҮЗХ хуулийн дагуу явахгүй байна хэмээн хурал орхиж гарсан бол Зам тээвэр барилга хот байгуулалтын сайд Х.Баттулга АН-ын даргыг нэлээд ширүүхэн шүүмжилсэн. Тэгвэл энэ шүүмжлэл нь сүүлдээ зарим нэг бүсгүйчүүдийн хоорондох хэрүүл болж чи бийдээ туллаа.
АН-ын 6 дэд сайдын нэг Боловсрол соёл, шинжлэх ухааны дэд сайд Куланда ҮЗХ дээр Иргэний танхимын Аззаяа гэх бүсгүйтэй маргалдаж 2 бүсгүй сүүлдээ “Япон эр тэвэрсэн тэврээгүй” хэмээн бие биенийхээ хувийн амьдралруу өнгийж маргаан нь сүүлдээ хэрүүлээр төгсчээ.
Хоёр бүсгүйн хэрүүлийн үгийг мэдэх нэг нь хээв нэг инээмсэглэж суусан бол мэдэхгүй нэг нь учрыг үл ойлгон сууна. Дэд сайд Куландагийн хувьд өмнө нь Япон хүнтэй сууж байсныг хүмүүс тэр бүр мэддэггүй. Харин харь эртэй ханилж байсныг ҮЗХ- дээр зарласан нь гал дээр тос нэмэх шиг болжээ.
Холбоотой мэдээ
-
Anonymous (January 12, 2012 10:44:07 pm )
Yapon er tevreegvidee Azzaya ataarhaad baigaam uu he he
-
Anonymous (January 13, 2012 12:15:18 am )
iim teneguudeer uls oron yaah vee dee
2 Comments