antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jan 22, 2016 2 comments

ХӨГЖЛИЙН ШИЙДЭЛ, АРГА ЗАМУУД БИЙ

нийтлэсэн Admin

177138-08012016-1452233343-1293647594-d9a2d2d1-d595-4867-908e-0668433fa829 copyСаяхан хуралдсан “Санхүүгийн зах зээлийн хөгжил” үндэсний форумд оролцох үед “Засгийн газрын мэдээ” сонины сурвалжлагч Б.Баяртогтоход өгсөн ярилцлагыг тус сонины 2016.01.19-ний өдрийн №013( 291) хэвлэгдсэнийг эх утга агуулгаар нь хүргэхийг хүсэв.

“Санхүүгийн зах зээлийн хөгжил” үндэсний форум нь урт хугацааны хөгжлийн бодлого, санхүүгийн хүртээмжийн тухай гэсэн 2 гол асуудлыг л ярьсан. Санхүүгийн салбарт банкны салбар гол үүрэг гүйцэтгэж, монопольт тогтолцоо нь ноёрхож байна.

Их мөнгөтөй нэг нь биеээ зовоож үйлдвэрлэл эрхлэхгүйгээр өндөр хүүтэйгээр банкинд хадгалуулж хялбар аргаар баяжиж байхад ажил хийх гэсэн бизнес эрхлэгчид нь өндөр хүүтэй зээл авч эрсдэлд орж байна. Өөрөөр хэлбэл мөнгөтөй, боломжтой улсуудыг өөр бизнест орох сонирхлыг нь багасгаж, хийх гэснийг нь өндөр зээлийн хүү, барьцаагаар шахаж байгаа нь цаад утгаараа бол дотоодын үйлдвэрлэл эрхлэх үйл ажиллагаа, хүсэл зорилгыг боогдуулаад байна гэж би ойлгодог. Тиймээс банкны монополь, хүүг багасгах, үнэт цаасны зах зээлийн байр суурийг нэмэгдүүлэх, тэнцвэртэй хөгжих асуудал өнөөдрийн голлох асуудлын нэг болоод байна.

Мөн томоохон гадаадын банкны салбарыг оруулж аажмаар банкны зээлийн хүүг өрсөлдүүлэн буулгавал бизнес эрхлэгчдэд дэмжлэг болно. Ер нь монголын банкнууд бүгд хувийнх, эрсдэл өндөртөй гэж тооцогддог. Үнэт цаасны зах зээлд уул уурхайгаар томоохон IPO хийгээд хэдэн тэрбумаар арилжаа хийх гэвэл 2-3 зуун сая долларын хөрөнгөтөй хувийн банкинд мөнгөө хадгалуулж харьцах уу итгэх үү гэдэг асуудал ч бас байдаг.

 

Хориг тавих онцгой эрхтэй Алтан хувьцааг амьдралд хэрэглэх боломжтой.

Үнэт цаасны зах зээлийн хувьд хэдийгээр хууль эрх зүйн хувьд сайжирч байгаа боловч үнэт цаасны зах зээлийн боломжийг өргөн утгаар нь сайн ашиглахгүй байна. Тухайлбал, сая форум дээр цаашдаа бизнес дэхь төрийн оролцоог багасгах зорилтуудыг ярьж байна. Төр бизнест их оролцохоор л авилга, хээл хахууль, албан тушаалын хэргүүд гарах эх сурвалж нь болоод байна. Тэгэхээр ийм боломжийг нь багасгах уу, төрийн албан хаагчаа ийм хэрэг хийж болохгүй гэж хуулиар шахах уу гэдэг сонголт л байгаа юм. Одоо бол хоёрдох нь хуулиар зохицуулагдаад явж байгаа шүүдээ.

Манай үнэт цаасны зах зээл хувьцаа, бонд гэсээр 25 жил боллоо, тэгвэл үүнээс өөр алтан хувьцаа, вексель, облигац гээд өөр арга хэрэгслүүд бий, түүнийг ашигламаар байгаа юм. Тухайлбал, эдийн засгийн чухал салбарт төрийн оролцоог АЛТАН ХУВЬЦАА эзэмшигчээр байлгаж, зохих хяналт, эрх үүргийг хэрэгжүүлэх боломж бий. Компанийн тухай хуулийн 36-р зүйлд зааснаар алтан хувьцаа нь ногдол ашиг авдаггүй, өөр ямар нэг эрхгүй бөгөөд тухайн компаниас гаргасан Монгол улсын үндэсний аюулгүй байдал, нийгмийн эрх ашигт харшилсан аливаа шийдвэр, үйл ажиллагаанд хориг тавих онцгой эрхүүдийг л эдлэдэг. Ингэснээр төр заавал 34%, 51%-ийг эзэмшинэ гээд байх шаардлага байхгүй ч байх боломжтой бөгөөд зөвхөн тухайн компанийн үйл ажиллагааг ямар шаардлага, шалгуурын хүрээнд байлгах онцгой хяналт, хориг тавих эрхүүдийг төр өөртөө авч болно. Энэ асуудлыг одоогийн хууль эрх зүйн хүрээнд шийдвэрлэх боломжтойгоос гадна эсвэл тухайн компани өөрийхөө дүрмэнд төрд олгох онцгой хяналт, хориг тавих эрхүүдийг суулгаж шийдвэрлэж болно.

Өр төлбөрийн сүлжээг шийдвэрлэж болно.

Мөн нүүрсний уурхай, цахилгаан станц, төмөр зам, шатахуун, барилгын салбар, газар тариалан, гурилын үйлдвэр гэх мэтийн томоохон байгуулагуудын хооронд үүсдэг өрийн сүлжээг шилжих вексель гаргаж өргөнөөр гаргаж шийдвэрлэх нь мөнгөн хөрөнгө дутмаг үед бизнесийн харилцааг хөгжүүлэхэд чухал ач холбогдолтой. Барилгын компани тодорхой хугацааны дараа төлөх үүрэгтэй, зохих бага зэргийн урамшуулал хүүтэй шилжих вексель гаргаад бетон зуурмаг, арматурын үйлдвэрүүдэд өрөндөө өгч болно. Тэдгээр нь түүнийг цаашаа бас өөрийнхөө өр төлбөрт шилжүүлэх зэргээр өр төлбөрийн асуудлаа шийдвэрлээд байж болно шүүдээ.

Ажиллагчдын цалингийн зарим хэсэгт нь тодорхой хугацаа, хүүтэйгээр эргэн төлөх үүрэгтэй облигац гаргаж цалин урамшууллыг шийдвэрлэж байсан арга туршлагуудыг дэлхийн 2-р дайны дараа Орос, Монголд хэрэглэж байсан шүүдээ. Ноднин төрийн албан хаагчдын цалинг 30 % багасгана ч гэх шиг, шүүгчдийн цалинг хасна ч гэх шиг, Алтайн хүдэр компани цалингаа тавьж өгч чадахгүй байна ч гэх шиг асуудал дуулдаад л байдаг. Өнөөдөр өгөх ёстой мөнгийг өгч чадахгүй бол тодорхой хугацааны дараа боломжтой үедээ баталгаатай өгөх облигац хэлбэрийн үнэт цаас гаргаж эргэлтэнд оруулах дээр үеийн арга л юмдаа. Тэгэхээр ийм асуудлыг шийдэх арга зам бий гэдгийг санаж байхад илүүдэхгүй боловуу.

Иймэрхүү вексель, облигац гэх мэтийн үнэт цаасны өр төлбөрийн хэрэгслүүдийг амьдралд бүтээлч санаа, сэтгэлээр ашиглах нь тулгараад буй өрийн асуудлаа шийдвэрлэж болохоос гадна энэ нь бас биржийн гадуурх үнэт цаасны зах зээлд шинэ бүтээгдэхүүн болж арилжигдаж, хугацаанаасаа өмнө мөнгөн хөрөнгөд хөрвөх боломжийг ч вексель, облигац эзэмшигчдэд бүрдүүлнэ. Гагцхүү санаачлага, зохион байгуулалт, дэмжлэг л төр, хувийн хэвшлийн үйл ажиллагаанд хэрэгтэй байна.

    

ХК-ийн Жижиг хувьцаа эзэмшигчдийн эрх ашгийн талаар :

ХК-ийн жижиг хувьцаа эзэмшигчдийн эрх ашиг хамгаалах талаар компанийн тухай хууль болон үнэт цаасны тухай хуулиудад сүүлийн үед багагүй сайн заалт, дэвшил бий. Компанийн засаглалыг хөгжүүлэх төсөл хөтөлбөр хэрэгжлээ, компанийн удирдах зөвлөлд хараат бус гишүүдийг сонгодог боллоо, нээлттэй мэдээлэл, тайлан нэмэгдлээ, ХК-д тавих хяналт ч сайжирсан. Гэхдээ л төгс сайн сайжраагүй байна. Хуулиар бол хувьцаа эзэмшигч нар хувьцаа эзэмшигчдийн хуралд оролцож санал өгөх, ногдол ашиг авах үндсэн эрх эдлэдэг. Гэтэл одоо МХБ-д бүртгэлтэй нээлттэй ХК-ийн хувьцаануудын ихэнх нь цөөн хэдэн хүнд төвлөрсөн, хурлаас гарах шийдвэрийг тэд л гар өргөж шийддэг, жижиг хувьцаа эзэмшигчдийн саналын эрх ямарч нөлөөлөлгүй болчихоод байгаа юм. Дээрээс нь нэгэнт тухайн компанийн хувьцаа нь нэг ба нэгдмэл сонирхолтой этгээдүүдийн гарт төвлөрсөн учраас хувьцааных нь арилжааны идэвхи сул, үнэ хүрдэггүй, ногдол ашгийн үр өгөөж муутай байдаг. Хэдийгээр том хувьцаа эзэмшигч нар жижиг хувьцаа эзэмшигчдийн хувьцааг худалдан авах үүрэг хүлээдэг боловч бага үнээр худалдан авах санал гаргадаг учраас жижиг хувьцаа эзэмшигчдэд ач холбогдолгүй арга хэмжээ болдог. Иймд нэгэнт хувьцаа эзэмшигчдийн үндсэн эрхийн нэг болох саналын эрх нь зохих нөлөө, ач холбогдлоо бодит байдал дээр алдсан байгаа тул ногдол ашиг авах ганц эрхийг нь улам баталгаажуулах шаардлагатай. Үүний тулд хууль, журмаар тухайн ХК-ийн 60-аас дээш хувь нь нэг ба нэгдмэл сонирхолтой этгээдүүдийн гарт төвлөрсөн бол бусад жижиг хувьцаа эзэмшигчдийн энгийн хувьцааг шууд давуу эрхийн хувьцаанд хөрвөдөг болгож шийдвэрлэх нь зүйтэй юм. Давуу эрхийн хувьцаа бол саналын эрхгүй, харин баталгаатай ногдол ашиг авах эрхтэй билээ. Ингэвэл жижиг хувьцаа эзэмшигчдийн зөрчигдөж буй эрх нөгөө нэг эрх, ашиг сонирхлоор нөхөгдөх боломжтой юм. Цаашид олон түмнээс хөрөнгө төвлөрүүлж ажил, үйлчилгээ, үйлдвэрлэлээ явуулдаг нээлттэй ХК-ийн компанийн нээлттэй ил тод үйл ажиллагаа, үнэн зөв тайлан, шуурхай мэдээлэл, хяналтын тогтолцоог улам сайжруулж, компанийн сайн засаглалын үндсэн зарчмыг хэрэгжүүлж ажиллавал хувьцаа эзэмшигчдийн эрх ашиг хамгаалагдах боломж бий. Санхүүгийн зах зээлийг хөгжүүлэхэд банк болон үнэт цаасны зах зээлийн өнөөгийн тэнцвэргүй байдлыг арилгаж, бодит байдалд үр өгөөжөө өгөх арга хэлбэрүүдийг бүтээлчээр ашиглаж чадвал тулгарч уй бэрхшээлүүдийг шийдвэрлэх боломжууд бий.

Л.Цэвээнравдан\ эдийн засагч\

– Монголын Үнэт Цаасны Арилжаа Эрхлэгчдийн Холбооны Аудитын хорооны дарга.

Эх сурвалж:Шуурхай.мн

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

2 Comments

  • Зочин (January 22, 2016 10:45:51 pm )

    Хувьцаа өмчлөх эрх эдлэдэг, ногдол ашиг авдаг ба бас үнэ өсвөл хэзээ ч зарж ашиг олж болдог. Банкны хадгаламж бол тохирсон хүүгээ л авдаг.

  • тулга (January 23, 2016 1:20:09 pm )

    ЗӨВ САНАА ГЭЖ ОЙЛГОЛОО ДЭМЖИЖ БАЙНА.

antalya rent a car