antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jan 22, 2016 19 comments

Ц.Элбэгдорж: Огцруулах бичгийн цаана улс төрийн оноо авах гэсэн үйл ажиллагаа явагдаж байна

нийтлэсэн Admin

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Дэлхийн эдийн засгийн чуулганд оролцож байгаа. Энэ үеэр сэтгүүлчидтэй санал бодлоо хуваалцсан байна. Харин сэтгүүлчид түүнээс Монголд өрнөж буй Ерөнхий сайдыг огцруулах асуудлын талаар тодруулжээ.

-Сүүлийн үед Монголын улс төрийн хүрээнд Ерөнхий сайдыг огцруулах, эсэх асуудал анхаарал татаж яригдаж байна. УИХ-ын зарим гишүүн Ерөнхий сайдыг огцруулах саналаа албан ёсоор гаргалаа. Та ямар байр сууринаас хандаж байна вэ? Ер нь гишүүдийн гаргаж байгаа үндэслэлийг юу гэж үзэж байна вэ?

-Засгийн газар тогтвортой ажиллах хэрэгтэй. Ерөнхий сайд юм уу, Засгийн газрыг өөрчлөөд ямар нэгэн сайн зүйл авчрахгүй. Энэ огцруулна гэж ярьж байгаа ярианы эргэн тойронд дандаа л улс төрийн асуудал байгаа. Ирэх зургадугаар сард болох сонгуультай л холбож, ямар нэгэн байдлаар өөртөө улс төрийн оноо авах гэсэн ийм л үйл ажиллагаа явагдаж байгаа юм л даа. Хүмүүсийг дутуу үнэлж байна аа. Монголын ард түмэн бол улс төрийн шилжилт, доргилтон дундуур 25 жил явчихсан улсууд. Маш хэрсүү болсон. Тийм учраас энэ асуудлыг тавьж байгаа улстөрчид, хүмүүс дахин бодох л хэрэгтэй. Үнэхээр улс оронд ашигтай юм хийж байна уу, хортой юм хийж байна уу. Одоо цаг хугацаа маш чухал.

1453430090_2r3a9646

Нөгөө талаас нь авч үзвэл, маш олон асуудлыг энэ Засгийн газрын үед, энэ УИХ-ын үед, болж өгвөл сонгуулиас өмнө шийдчихмээр байна шүү дээ. Жишээлбэл, төрийг хариуцлагатай болгоё гээд би Улс төрийн намын тухай хууль оруулсан. Түүнийг буцааж байна. Төрийн албаны тухай хуулиа бид янзалж авмаар байна. Сонгогдсон болон томилогдсон төрийн өндөр албан тушаалтанд хариуцлага тооцох тухай хуулийг бид батлуулж авмаар байна. Гэтэл яг энэ асуудлууд шахагдаад ороод ирэхээр анхаарлыг өөр тийш нь сарниулах гэсэн нэг арга. Нөгөө талаас, засгаараа оролдож байгаа энэ байдал нь өөрсдөд нь ямар нэгэн оноо болж ирнэ гэж тооцож байгаа байх. Энэ бол буруу тооцоо гэдгийг хэлмээр байна. Энэ ямар ч оноо авчрахгүй аль нэгэн улс төрийн хүчин дээр. Харин хасах авчирна. Нийт улс орны хувьд энэ бол хохиролтой зүйл. Тийм учраас ийм хямдхан улс төрөөр хөөцөлддөг энэ явдлаа, олон жилийн өмнө бид сургамж авсан энэ буруу үйл явдлаа дахин давтах хэрэггүй.

Ер нь Ерөнхий сайдтай, Засгийн газартай хариуцлага тооцох болбол бүтээлч байдлаар хариуцлага тооцох ёстой. Манай Үндсэн хуулинд зааж өгсөн үндсэн зарчим байгаа, “Дараагийн Ерөнхий сайдыг томилсноор өмнөх Ерөнхий сайдын бүрэн эрх дуусна” гэж. Энэ юу гэсэн үг вэ гэвэл Ерөнхий сайдтай хариуцлага тооцох гэж байгаа бол шууд л дараагийн Ерөнхий сайдынхаа нэрийг оруулж ирэх хэрэгтэй. Тэгэж байж л тогтвортой байдал бий болдог. Герман болон бусад улс оронд үүнийг бүтээлч хандлага, Засгийн газартай хариуцлага тооцож байгаа бүтээлч хэлбэр гэж үздэг. “Өмнө нь хэн ч байсан хамаагүй огцруулчихъя. Дараагийнхыг нь дараа нь ярья. Бид бол Засгийн газар, Ерөнхий сайдыг томилоход саад хийхгүй шүү дээ” гээд суудаг байдал бол улс оронд ямар ч сайн зүйл авчрахгүй.

Одоо эдийн засгийн байдал хүнд байна, ард иргэдийн амьдралын байдал хүнд байна. Өнөөгийн энэ хүнд байгаа нь улстөржилтийн л үр дүн, улстөржилтийн л бүтээл. Нэг үгээр хэлбэл, популистуудын бүтээл шүү дээ. Өөрсдөө буруу гэрээ ч гэдэг юм уу, 34 хувь, янз бүрийн төрийн өмчийн оролцоо гэж хашгирч, хашгирчихаад, түүнийг бий болгочихоод, тэгээд тэр нь эргээд өр боллоо, тийм юм боллоо гээд байгаа популистуудын л бүтээл. Өнөөдөр хүмүүс цалингаа авч чадахгүй боллоо, амьдрал нь хэцүү байгаа, мөнгө төгрөг нь хүрэлцэж ядаж байгаа энэ бүх байдал бол өнөөдрийн утгагүй улстөржилтийн үр дагавар юм. Үүнд бид цэг тавих хэрэгтэй. Ер нь энэ чиглэлээр бид хууль, эрх зүйн тогтолцоогоо өөрчлөх хэрэгтэй гэдэг нь харагдаж байгаа. Ялангуяа энэ бүтээлч чиглэл рүү нь би хувьдаа хууль санаачилж, УИХ-д өргөн барья гэсэн бодолтой байна. Одоо бид сургамж авах цаг болсон. Цэг тавих цаг болсон. Цаашид энэ асуудалд бүтээлчээр хандах хэрэгтэй болсон гэдэг нь эндээс харагдаж байгаа юм.

Эх сурвалж:president.mn

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

19 Comments

  • Зочин (January 22, 2016 3:06:53 pm )

    Монголчууд 25 жил болоход улс төрийн оноог тавьж харин сурсан шүү. Оноо авахгүй бол улс төрөөр оролдоод ч яахав дээ. Улс төрийн оноочин гуай.

  • zulaa (January 22, 2016 4:53:28 pm )

    төрийн албаны хуулиа биелүүлбэл сайн хууль ш тээ. Олон жил ажиллабал тушаал дэвшүүлнэ, Үр дүнгийн гэрээгээ сайн биелүүлбэл мөн дэвшүүлдэг, цалин нэмдэг гэх мэт заалтууд Ерөнхийлөгчийн яриад шиг юмнууд байгаа ш тээв Даанч хэрэгждэггүй л болохоос. Нэг байгууллагад олон жил ажиллавал ад болно уу л гэхээс дэвшүүлнэ гэж байхгүй, намын томилгоогоор дарга болдог. Удирдах ажилтны шалгалт гэж ёс төдий зарлаж сонгон шалгаруулалтгүй шууд томилчихоод дараа нь шалгалтанд оруулсан болж томилдог. Эсвэл ярилцлага нэрээр унагаадаг. Тийм л тогтолцоов

  • zulaa (January 22, 2016 4:56:04 pm )

    Дарга гээд хүн томилогдчихоод байхад ямар зүрхтэй тэнэг нь сонгон шалгаруултанд орох вэ дээв Орвол дараа нь дарамтанд ордог юм байгаа биз дээ

  • Zochin (January 22, 2016 4:56:54 pm )

    Eronhiilogchiig demjij bna.

  • Naraa (January 22, 2016 5:16:36 pm )

    Toriin albanii huulia heregjuuldeg boloosoidoo.Huuli gargaad heregjuulehgui bol batlah shaardlagagui yum bish uu.Manai ulsiin tor zasag gj ongorson yumdaa.

  • Зочин (January 22, 2016 5:36:00 pm )

    Элбэгдоржоо чиний Хятад Энэтхэг хоёроос тус бүр зээлсэн тэрбум доллар хаачсан юм бэ. Тэр мөнгө хэний хармаа руу орсон юм бэ. Эцэст нь тэр мөнгийг хэн төлөх юм бэ.

  • Зочин (January 22, 2016 6:35:59 pm )

    Элбэгээ юугаа мэддэгийн. хошин шогийн мастер шүү дээ хөөрхий

  • Улс тор судлаач (January 22, 2016 6:50:48 pm )

    Чамд итгэж чамайг анх Ховсголоос гаргаж, олон нийт ийн танил болгож явсан даа унэхээр гутарч, толгой руугаа шааж сууна даа. Одоогийн чиний хамгийн итгэдэг П.Цагаан гэхэд л тэр уед МАН-аас НТХ-д дарга байж байгаад Казакстаны иргэн болсон н.Зардыханы туслах байсан бол, н.Онорбаяр юу ч мэдэхгуй бага ангийн сурагч байсан байна шуу дээ. Ингээд л бодоход чиний хийсэн, хэлсэн бухэн худал байсан байна. Гэвч сайхан цаг ирэх нь дамжиггуй.

  • Улс тор судлаач. (January 22, 2016 8:35:38 pm )

    Алдаа гаргасан албан хаагчийн ажлыг тор авч, чаддаг хунд нь шилжуулдэг нь энгийн л узэгдэл шуу дээ. Гэтэл Ч.Сайханбилэг чи чамайг огцруулна гэхэд ямар байна? Үхлээ юу? Бор шидмэс олдвол боож ухэх нь ээ. Чи Алтангадасыг хулхидаж байж Еронхий сайд болсон биздээ. Гэтэл Ардчилсан намд олон жил унэнч явж, одий дайтай болгож, гандсан хэдэн журмын ноход оо, торийн албаны сонгон шалгаруулалтаар торийн захиргааны албанд арай ядан орж, ажиллаж байхад нь чи муу нэг нудээр узэхгуй, МАН-ынхантай хамтарч журмын олон нөхдөө, төрийн олон хаагчдыг өчиггүй халсан биз дээ. Тэдгээр хүмүүс чам шиг ингэж боож үхэх гээгүй, харин ч хүлээцтэй байгаа байх шуу. Тэгэж ярьвал тэдгээр хүмүүс чинь өөрийнхөө хүчээр тэр албанд очсон байсан ч чи муу гөлөг хууль зорчиж халсан шуу дээ. Тэгээд чи юу ч хийж бутээгээгуй, харин ч С.Баярцогт, Ш.Солонго, Г.Ганбалд нартайгаа хамтарч улс орондоо хорлосон суйтгэх ажиллагаа хийж, ор ширэнд баригдуулж улс орноо бараг дампууруулахад хургэсэн биз дээ. Чиний балагаар байгаль орчин яаж суйрч, ард иргэдийн амьдрал ахуй яаж доройтов. Чамтай бид олон юм ярихгуй ШУУД ОГЦРУУЛНА. Дараа нь хийсэн бух ажлыг чинь нэг бурчлэн шалгуулж, алдаа завхралыг чинь чамаар засуулж, идсэн уусан бухнийг чинь чамаар барагдуулна шуу.

  • zochin (January 22, 2016 10:43:17 pm )

    ACEM-iin uulzaltiin tsaana yamar bodol bna uuruu NUB-d sanaa bna uu yadarch bhad hairan olon say mungu

  • АН-ын ахмад гишуун. (January 23, 2016 12:14:30 pm )

    Ч.Сайханбилэг ээ чамайг Еронхий сайдын ажлаа огох гэхээрээ ингэтлээ их сандарч, хун амьтан загнаад, магадгуй зодчих гээд, ухаан тавиад байхаар чинь хондлонгоос харж санаа зовоод, чамд Еронхий сайд болсныг чинь сануулах хэрэгтэй юм байна гэж узээд энэ зуйлийг бичиж сууна даа. Уучлаарай унэн юм унээрээ л дээр байдаг шуу дээ. АН-ын дарга Н.Алтанхуягийн ач буянаар та 2012 оны УИХ-ын сонгуулийн намын жагсаалтаар УИХ-ын гишуун болж, улмаар Н.Алтанхуягийн хамгийн их итгэл тавьдаг хун байсан учраас чамайг ЗГХЭГ-ын даргаараа томилсон шуу дээ. Гэтэл чиний сэтгэл бурэн ханаагуй тул “Энэ сайн санаат хумуусийн сайхан сэтгэлийг ашиглаж Еронхий сайд болж болох юм байна” гэдэг бодол чинь сэтгэлийг чинь зовоосоор л байсан байна шуу дээ. Ингээд чи “Оох огсон хунтэй оглоо босоод заргалдав” гэгчээр ЗГХЭГ-ын дарга болгосон Еронхий сайд Н.Алтанхуягийгаа Ц.Элбэгдоржийн тусламжтайгаар, МАН-тай хамтарч огцруулж, Н.Алтанхуягийнхаа араас хутга ***** “Тугжилдэх” гэгчийг унэхээр узуулж огсон шуу дээ. Гэвч Н.Алтанхуяг маань асуудлыг том хурээнд авч уздэг хун юм болохоороо чиний энэ алдааг ярилцаад засч болох байх залуу хун юм чинь гэж тооцоод “Чамайг Еронхий сайд болговол омнох ажлыг маань ургэлжлуулэх байх, ядаж оорсдийн хун ээ халахгуй байх”гэж узэж “Еронхий сайдаар Ч.Сайханбилэгийг болгье” гэдэг шийдвэрийг Алтангадасынхан дотроо гаргаж чамайг Еронхий сайд болгосон юм. Гэтэл чи Ардчилсан намд олон жил унэнч явж, намаа одий дайтай болгож, гадаа гарч, ходоо хохорч гандсан хэдэн журмын ноход оо, торийн албаны сонгон шалгаруулалтаар торийн захиргааны албанд арай ядан орж, ажиллаж байхад нь чи муу нэг нудээр узэхгуй, МАН-ынхантай хамтарч журмын олон нөхдөө, төрийн олон хаагчдыг өчиггүй халсан биз дээ. Тэдгээр хүмүүс чам шиг ингэж боож үхэх гээгүй, харин ч хүлээцтэй байгаа байх шуу. Тэгэж ярьвал тэдгээр хүмүүс чинь өөрийнхөө хүчээр тэр албанд очсон байсан ч чи муу гөлөг хууль зорчиж халсан шуу дээ. Тэгээд чи юу ч хийж бутээгээгуй, харин ч С.Баярцогт, Ш.Солонго, Г.Ганбалд нартайгаа хамтарч улс орондоо хорлосон суйтгэх ажиллагаа хийж, ор ширэнд баригдуулж, улс орноо бараг дампууруулахад хургэсэн биз дээ. Чиний балагаар байгаль орчин яаж суйрч, ард иргэдийн амьдрал ахуй яаж доройтов. Чамтай бид одоо олон юм ярихгуй ШУУД ОГЦРУУЛНА. Дараа нь хийсэн бух ажлыг чинь нэг бурчлэн шалгуулж, алдаа завхралыг чинь чамаар засуулж, идсэн уусан бухнийг чинь чамаар барагдуулна шуу.

  • Иргэн (January 23, 2016 8:51:20 pm )

    Сайханбилэг, Баярцогт нар бол зүгээр л эх орноо худалдагсад, гадаадынханы гар хөл болсон хүмүү. Тэднийг ганц ч өдрийн өмнө боловч огцоруулах нь Монголд л авралтай. Бурхан Монголчуудыг авраг.

  • Улс тор судлаач. (January 24, 2016 1:20:55 pm )

    Монголд ашиг сонирхолоороо нэгдсэн, нам дамнасан булэглэлуудээс эрдэс баялага, ашигт малтмалын туухий эдийг гадагш нь гаргаж, хурдан хугацаанд монго олж, холжсон нь МСS байх шуу. Суулийн уед “Эрдэнэс Таван Толгой” ХК-ийн нуурсны ашиглалтыг хятадын компанитай хамтарч “Хоронго оруулалт” нэрээр зугээр авахаар хэтэрхий шуналтаж байгаад олон нийтэд баригдаж хунд байдалд ороод байх шиг байна. “Энэ ажиллагааг би хэрэгжуулж чадна” гэж амалж Еронхий сайд болчихоод одоо болтол хэлсэн ярьсандаа хурч чадахгуй байгаагаас мань эр огцорч болзошгуй байдалд хурээд байна даа.

  • Эрхүн (January 24, 2016 1:35:09 pm )

    Ерөнхийлөгчийг дэмжинэ

  • зочин (January 25, 2016 8:36:33 am )

    хээл хахуулиар баяжихаас өөр аргагүй чадваргүй юм чинь буухгүй гэж зүтгэх нь зөв боловч иргэд элгээрээ хэвтлээ чадахгүй юмаар чаддаг хүн болох гэж хөөрцөглөх хэрэггүй ард түмний хараал зүхэл хар толгойд чинь буудаг хатуу цаг ирдэг юм шүү.

  • Г.Батнасан (January 25, 2016 11:00:53 am )

    Уянга Элбэгдоржийн арга барилаар ажиллаж байгаа. Сайханбилэг огцорох нь Элбэгдоржийн хугацаанаасаа өмнө унах нэг хүчин зүйл болно.

  • Улс тор судлаач. (January 25, 2016 11:38:20 am )

    Г.Лхагва гэдэг хун ” Залуу.сом” дээр Ц.Баярсайханг Еронхий сайд болохоор яригдаж байгаа гэж бичсэн байна. Ер нь АН-д Ч.Сайханбилэгээс хамаагуй дээр хийх хун олон байгаа даа. Тууний нэг нь Ц.Баярсайхан л даа. Гэтэл энэ хун маань энэ ажлыг хийдэг л байгаа даа. Ер нь бид аль эртнээс Ч.Сайханбилэгийг “миний дуу хусэлтээ гаргаад ажлаа чаддаг хунд нь хулээлгээд огчих гэж хэлсэн болов ч энэ залуу би чадна гэсээр байгаад даана ч оноодрийг хургэж хундруулчихлээ л даа. Ц.Баярсайхан бол богино хугацаанд ч гэсэн эдийн засгийн уналтыг эргуулж чадах л хун л дээ. Хэрэв Ц.Баярсайхан минь Еронхий сайд болохоор болвол хуний баг дээр ажиллаж амжилт гаргаж болдоггуй тул С.Баярцогт, Ш.Солонго, Г.Ганболд нарыг л засгийн газраас холдуулах хэрэгтэй шуу. Ероол биелэх болтугай.

  • Улс тор судлаач. (January 25, 2016 5:57:33 pm )

    Одоогоор Ч.Сайханбилэгийн хусэлт нь Еронхий сайдаараа улдэх тодийгуй, АН-ын дарга болох сонирхолтой байгаа. Гэтэл саяхан “Нам дамнасан булэглэл” ямар хучтэй байдаг болохыг Ч.Сайханбилэг унэхээр харуулж чадлаа. Монго барьсан Гуйцэтгэх засаглалын тэргуун ч бас монго хучтэйг харуулж байх шиг байна. Саяхан Ч.Сайханбилэг нь оорийг нь Еронхий сайд болгосон, оорийнхоо АН-ын дарга З.Энхболдыгоо УИХ-ын даргаас сайн дураараа огцрох шаардлагыг сорог хучин болох МАН-ын булгээс гаргуулж чадлаа шуу дээ. Тэгэхээр одоо З.Энхболд нь УИХ-ын даргаа огч, АН-ын даргаараа улдэх, эсвэл хэл амгуй АН-ын даргаа Ч.Сайханбилэгт огч, УИХ-ын даргатайгаа улдэх л улдлээ дээ. Эхний хувилбараар АН-ын даргатайгаа улдвэл сонгууль дохохоор паракцуудын зорчил, сонгуулийн намын жагсаалтаас болж унах магадлалтай, харин дараагийн хувилбараар явбал дуулгавартай, чих зоолон дарга болж УХЦ-д бууж огох л хэрэгтэй болох байхдаа. Гэх дээ Ч.Сайханбилэг нь улс орны эдийн засаг хундэрч, ард иргэдийн амьдрал хэцуудсэн энэ уед ингэтлээ албан тушаалтайгаа зууралдаж, болж огвол АН-ын дарга болчих санаатай узэлцэж байгаа нь унэхээр цаана нь улс орны эрх ашгаас том эрх ашиг уйлчилж байгааг харуулж байна. Энэ ” Нам дамнасан булэглэл” ч унэхээр Монгол улсыг суйруулэх нь байна шуу. Одоо ард иргэд ээ нэгдэх цаг болсон байна шуу.

  • Anonymous (January 27, 2016 9:29:48 am )

    огцруулах зөв

antalya rent a car