АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама Афганистан дахь “Исламын улс”, “Аль Кайда” бүлэглэлд агаарын цохилт өгөх зорилгоор тус улс руу нисэх хүчнээ илгээсэн байна. Энэ талаар “washington post” сайтад өчигдөр бичжээ. Эх сурвалжид мэдээлснээр АНУ-ын нисэх хүчин “Исламын улс” бүлэглэлийн төвүүдэд голчлон цохилт өгөх аж. АНУ “Аль Кайда” болон“Талибан” бүлэглэлийг устгах зорилгоор 2001 онд Афганистанд цэрэг оруулсан билээ. Барак Обама Афганистанаас 2014 онд цэргээ татахаар төлөвлөсөн ч, тус улсын Засгийн газрын хүсэлтээр орон нутагт аюулгүй байдал тогтоох зорилгоор түр хойшлуулсан байна. Сүүлийн жилүүдэд Вашингтон Афганистаны Засгийн газар хамтран “Талибан” бүлэглэлийн эсрэг тэмцэж байгаа аж.
Д.Болд
Холбоотой мэдээ
Comments are closed.