antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jan 22, 2016 5 comments

УБТЗ-ын дарга Л.Пүрэвбаатарыг өөрчилж магадгүй нь

нийтлэсэн Admin
1429141314552ef742d4251

Монгол, Оросын хувь нийлүүлсэн “Улаанбаагар төмөр зам” нийгэмлэгийн Ерөнхий хорооны ээлжит хурлыг ирэх сарын 15-нд

Улаанбаатарт хийхээр товложээ. Энэ удаагийн хурал нь хувь нийлүүлсэн нийгэмлэгийн хоёр талын ерөнхий хувь нийлүүлэгчид өөрчлөгдсөний дараа болж байгаагаараа онцлог. “Улаанбаатар төмөр зам” нийгэмлэгийн Монголын талын ерөнхий хувь нийлүүлэгч нь Төрийн өмчийн хороо байсан. Энэ хороог татан буулгах шийдюр гарсан тул манай хувь нийлүүлэгч өөрчлөгдөх нь тодорхой болсон бөгөөд Зам, тээврийн яам болж магадгүй гэсэн яриа байна. Оросын талын хувь нийлүүлэгч нь “Оросын төмөр зам” нийгэмлэг хэвэрээ, тус нийгэмпэгийн ерөнхийлөгч В.Якунин өөрчлөгдөж, О.Белоозёров гэдэг хүн томилогджээ. Энэ хүн ирэх сард манайд ирэх бололтой. Ерөнхий хорооны Улаанбаатарт болох хурлаар хэлэлцэх асуудлын нэг нь “Улаанбаатар төмөр зам”-ын дарга Л.Пүрэвбаатарыг өөрчлөх тухай асуудлыг хэлэлцэж магадгүй байна. Бидэнд олдсон мэдээллээр түүнийг өөрчлөх саналыг ЗГХЭГ-аас Оросын талд мэдэгдсэн гэх яриа төмөр замчдын дунд таржээ. Тэр ч бүү хэл түүний оронд төмөр замын тээвэр зохион байгуулалтын инженер Д.Жигжиднямааг томилуулахаар ярьж байгаа гэх. Д.Жигжиднямаа нь 2010 онд “Улаанбаатар төмөр зам”-ьш даргын үүрэг гүйцэтгэгчээр гурван сар ажилласан юм.

 

Д.ДАГВА /ҮНДЭСНИЙ ШУУДАН/


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

5 Comments

  • ИРГЭН (January 22, 2016 12:11:59 pm )

    ЖИГЖИД НЯМАА Ч АРАЙ БИШЭЭ

  • ARIUKA (January 22, 2016 1:26:17 pm )

    Jigjednymaa bishee ,ter bol zorigt gej zam teevriin erguu saidiin angiin huuhed iim lalar bj blohgui

  • ИРГЭН (January 22, 2016 1:35:00 pm )

    ОДОО Ч ОЛЙГТОЙ ХҮН ОЛДОХГҮЙ ДЭЭ.МАН-ААС ХҮН ТАВЪЯ ГЭХЭЭР УЯНГЫН ХОРМОЙД ОРЧИХСОН.ТЭГЭХЭЭР МАХН-ЫН ХАРЪЯАЛАЛД ГЭСЭН ҮГ БИЗ ДЭЭ.

  • зочин (January 22, 2016 2:23:29 pm )

    ОК би инженер хүн.Наад новш чинь засгийн мөнгөөр хувцас авч өмсдөг хулгайч гэсэн.зайлуулах хэрэгтэй.Би бас дарга байсан өөрийнхөө мөнгөөр л хувцасаа авч өмсдөг байсан.ичих нүүр энэ новшид байна уу.анги нам дагасан ийм хулгайч нараас салж төр цэвэрших ёстой.зайлуул.тэнд сайхан чадалтай инженерүүд зөндөө байгаа,дарга хийчих хэмжээний.

  • zochin (January 22, 2016 7:55:55 pm )

    ZORIGT SAID ANGIIN AND JIGJIDNYAMAAG TAWIJ UURIIN BIZNESEE HAMT HIIH GEJ BNA L DAA OILGOMJTOI HARAGDAJ BNA

antalya rent a car